Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын айлчлалын хөтөлбөр DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад 2023 оны наймдугаар сарын 31-ний өдрөөс есдүгээр сарын 04-ний өдрүүдэд дараах хөтөлбөрийн дагуу төрийн айлчлал хийнэ.
Пүрэв гараг, 08 дугаар сарын 31-ний өдөр /Ром-Улаанбаатар/
18:30 Фиумичино олон улсын нисэх буудлаас Ром-Улаанбаатар чиглэлийн нислэгээр мордоно
Баасан гараг, 09 дүгээр сарын 01-ний өдөр
10:00 “Чингис хаан” олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирнэ
10:00 Угтах ёслол
Бямба гараг, 09 дүгээр сарын 02-ны өдөр
09:00 Албан ёсны угтах ёслол Д.Сүхбаатарын талбайд болно
09:30 Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзалт хийнэ
10:20 Төрийн ордны “Их Монгол” танхимд Төр, засаг, иргэний нийгэм болон дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй уулзалт хийнэ.
11:00 Монгол Улсын Их Хурлын дарга бараалхана
11:10 Монгол Улсын Ерөнхий сайд бараалхана
16:00 Гэгээн Петр, Паулын сүмийн Хамба, санваартан, сахил хүртсэн шашны зүтгэлтнүүдтэй уулзалт хийнэ.
Ням гараг, 09 дүгээр сарын 03-ны өдөр
10:00 Хүн театрт Шашин хоорондын уулзалт хийнэ
16:00 Степпэ Арена-д Гэгээн мөргөлийн үйл ажиллагаа
Даваа гараг, 09 дүгээр сарын 04-ний өдөр
09:30 “Нигүүлслийн өргөө”-ний нээлтэд оролцож сайн үйлстнүүдтэй уулзалт хийнэ
11:30 “Чингис хаан” олон улсын нисэх буудалд үдэх ёслол болно
12:00 Ром-Улаанбаатар чиглэлийн нислэгээр мордоно
17:20 Ром хотын Фиумичино олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирн
Categories
story-news

“Тамгагүй төр” жүжгийг БНХАУ-д толилуулна

“Тамгагүй төр” жүжгийг БНХАУ-д толилуулна

Categories
нийгэм цаг-үе

Өнөөдөр 09:00-12:00 цагийн хооронд түр хаагдах замууд DNN.mn

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад Төрийн айлчлал хийхтэй холбогдуулан өнөөдөр буюу есдүгээр сарын 1-ний 09:00-12:00 цагийн хооронд түр хугацаагаар нэг удаа дараах замын хөдөлгөөнийг хязгаарлана. Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис 10:00 цагт Монголд буух юм.

Тодруулбал Чингис хаан олон улсын нисэх буудлаас зорчих үед:

  1. Чингисийн өргөн чөлөө /19-р хороолол, 120 мянгатын зам/
  2. Энхтайваны өргөн чөлөө /Офицеруудын ордноос 5 шар хүртэл/
  3. Олимпын гудамж /Шангри Ла худалдааны төвөөс ХУД-ийн И-Март худалдааны төв хүртэл/
  4. Манлайбаатарын гудамж /Халдвартын уулзвараас Натурын гүүр хүртэл/
  5. Наадамчдын гудамж /Яармагийн зам/

Иргэд замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, зохицуулагчийн дохиог мөрдөж, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандан, тухайн замаар зорчихгүйгээр бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөе.

 

Эх сурвалж: Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газар

Categories
мэдээ цаг-үе

Сургуулийн орчинд хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалт DNN.mn

Сургуулийн орчинд хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргажээ. 

Үүнд,

  • Бүх төрлийн хийжүүлсэн ундаа,
  • Энергийн болон спортын ундаа,
  • Байгалийн бус гаралтай амт, өнгө, үнэр оруулагч агуулсан хуурай сироп, өтгөрүүлсэн болон найруулсан шүүс, ундаа,
  • Өндөг болон элсэн чихрээр хийсэн коктейль,
  • Нийлэг буюу химийн аргаар гаргаж авсан крем, кремтэй бүх төрлийн бүтээгдэхүүн, амттан (эклер, контик зэрэг крем оролцуулсан бүх төрлийн хавчуургатай боов, бялуу гэх мэт),
  • Чипс, эрдэнэ шишийн хөөс /попкорн, давсалсан, бүрсэн самар 7. Бүх төрлийн чанадаг болон дэвтээдэг бэлэн гоймон,
  • Шошгын мэдээлэлд үндэслэн, Энгийн нүүрс ус ихтэй (100 г-д 10 г ба түүнээс их чихрийн агууламжтай) хатаасан жимс, бүх төрлийн чихэр,
  • Шошгын мэдээлэлд үндэслэн, Бүтээгдэхүүний 100 г-д 450 мг натри буюу 1.1 г-аас их давс агуулсан бүх төрлийн хүнс,
  • Шошгын мэдээлэлд үндэслэн, Бүтээгдэхүүний 100 г-д 4 г-аас их ханасан өөх тос, 100 г-д 0.1 г-аас их транс тосны агууламжтай бүх төрлийн хүнс,
  • Мөхөөлдөс (ургамлын гаралтай альтернатив сүү, тос агуулсан, чихрийн агууламж 8-р заалтын дагуу) багтаж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 3.1.4 дэх заалтад дурдсанаар “сургуулийн орчин” гэж сургуулийн байр, дотуур байр болон Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтад заасны дагуу сургуульд эзэмшүүлсэн газар, түүнээс эргэн тойронд 150 метр хүртэлх газрыг хэлнэ” гэж заасан байдаг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цээл сумын 15 настай хүү тарваган тахлаар нас барсан болох нь батлагджээ DNN.mn

Говь-Алтай аймгийн Цээл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор 15 настай, эрэгтэй хүүхэд өчигдөр /2023.08.30/ 10-11 цагийн орчимд нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн.

Тодруулбал, Цээл сумаас 50 км-ийн зайд орших Дэрстэй багийн иргэн болох 15 настай хүү энэ сарын 21-ний өдөр тарвага агнаж, гэртээ наймуулаа идсэн гэх өгүүлэмжтэй байжээ.

Нас барсан хүүхдийн задлан шинжилгээг өчигдөр оройны 10 цаг 35 минутад Говь-Алтай аймгаас Улаанбаатар луу явуулсан тухай бид өнөөдөр мэдээлсэн.

Тэгвэл шинжилгээний хариу ЭЕРЭГ гарч тарваган тахал мөн болох нь батлагджээ.

Энэ тухай ЗӨСТ-өөс, “2023.08.29-ний өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй нас барсан тохиолдол 2023.08.31-ний өдөр Говь-Алтай аймгийн ЗӨСТ-д хийгдсэн нян судлалын шинжилгээ, Ховд аймгийн ЗӨСТ-д хийгдсэн молекул биологи (PCR)-ийн шинжилгээгээр тус тус ЭЕРЭГ тодорхойлогдож тарваган тахлын халдвар авч нас барсан болох нь батлагдлаа” хэмээжээ.

Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг хоёр үгээ нэгтгэж улс төрийн хамгаалалт хүсч эхэлсэн үү DNN.mn

Нүүрсний гэх тодотголтой, Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг уржигдар болох байлаа. Уг нь шүүх хуралдааныг яллагдагчдын өмгөөлөгчдийн хүсэлтээр тухайн өдөр товлон зарлаад байв. Гэвч хүсэлт гаргасан өмгөөлөгч С.Саруултөгөлдөр нь өөр шүүх хуралдаантай давхацсан болохоор хойшлуулахаас өөр аргагүйд хүрчээ. Энэ хэрэг нийгэмд нэлээд өндрөө авсан. Тэгвэл яллагдагч Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар асуудлыг түргэсгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд эхэлжээ. Өөрөөр хэлбэл, тэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр өөр өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн байна.

Гадуур хүмүүсийн шуугьж байгаагаар Т.Аюурсайхан “Шүүх хурлыг нээлттэй явуулъя” гэжээ. Б.Ганхуяг нь “Ерөөсөө цаг алдалгүй өнөөдрөөс шүүх хурлаа хиймээр байна” гэсэн санал гаргаж. Өмгөөлөгчид нь хүртэл хэвлэл мэдээллээр дориухан дуугараад эхэлсэн байна. Эндээс Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын өгч байгаа мэдээллүүд агаар нэг байгаа нь харагдаж байна. Тэдний мэдээллээс “Цаг алдалгүй шүүх хурлаа нээлттэйгээр бушуухан эхлүүлье” гэх нэг агуулга уншигдаж байна. Үндсэндээ энэ бол МАН болоод намынхандаа, нүүрсний хэрэгт нэр холбогддог томчуудад өгч байгаа мессеж боллоо. Өнгөц харвал бүгдийг ил хийе, одоо удаан сунжраад яахав гээд байх шиг. Ухаад үзвэл нүүрсний хэрэгт нэр нь холбогдож байсан улстөрчид, сайд дарга нар, МАН-ын хойд, урдах томчуудад бүгдэд нь өгч байгаа сануулга биз ээ. Мэдээж нүүрсний хэрэг анх гарч эхлэхэд нэр холбогдож байсан, одоо УИХ-д суугаа гишүүд, сайд, дарга нар гээд нийт 17 хүнд хаягласан байж таарна. Яг үнэндээ өнөөдөр нүүрсний сонсголыг хийх, хийхгүй, хэрхэн явуулах тухай маргаан МАН-ын Удирдах зөвлөл дээр хүртэл дуулиан, шуугиантай байна. Хэрэв нүүрсний сонсголыг явуулбал, “Намаа хуваана, засаг тарна, сонгуульд ялагдана” гэх энэ нам доторх бужигнаан нийгэмд ил болж эхэллээ. Тэгэхээр энэ сенсаци бол МАН дотроо нэгэнт цоллогдож, нүүрсний хэрэгт нэр холбогдож, гэрэлд цохиулсан 17 хүн дээр тоо нэмэхгүй. Ухаандаа 18, 19, 20 дахь гэсэн этгээд гарч ирүүлэхгүй гэсэн зорилгыг харуулж байна. Хэрэв 17+…гээд зарлагдах юм бол энэ Төрийн ордонд юу ч болж мэдэхээр байна. МАН цагаан байраа ч буулгаж магадгүй. Баттай эх сурвалжуудын ярьж байгаагаар ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Таван толгой” компанийн захирал байсан Б.Ганхуяг нар нь далдуураа улс төрийн хэн нэг том эрх мэдэлтнээс юм уу, эсвэл намаасаа хамгаалалт хүссэн байх талтай. Нөгөөтэйгүүр шантааж маягийн улс төрийн акцийн илэрхийлэл ч байж болох юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улс, БНХАУ-ын хилийн эргэлтийн цэгийн шалгалт 2024 оноос эхэлнэ DNN.mn

Хилийн зурвас газраас Хятад улсад шилжүүлсэн гэх ташаа мэдээллийн талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчийн асуултад хариулав.

Эрүүгийн хуулийн тусгай ангид үндэсний аюулгүй байдлын гэмт хэргийг тусад нь бүлэглэж зохицуулсан байгаа. Энэ бүлэгт дурдсанаар тухайн этгээд экстремист үйл ажиллагаа юу, үндэсний эв нэгдлийг алдагдуулах, бусад аль төрлийн гэмт хэргээр үйлдэж байгааг мөрдөн шалгах байгууллага тогтооно.  Хил хязгаарын халдашгүй дархан байдал болон ард иргэдийг зэвсэгт тэмцэл, бослогод уриалан дуудаж буй мэдээлэл гарсан даруйд мэдээллийн эх сурвалжийг олж тогтоох, хуулийн хариуцлагад татах чиглэлээр ажиллаж байгаа. Одоогоор Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-аас энэ асуудалтай холбоотой ирүүлсэн мэдээлэл алга байна. Дотоодод тавигдсан мэдээ учир ирэх ч шаардлага байхгүй.

Манай улс БНХАУ-тай хиллэдэг хилийн шалгалтаа хамгийн сүүлд одоогоос 20 жилийн өмнө хийж байсан. Тухайн шалгалтаар бүх эргэлтийн цэгээ хоёр талаасаа баталгаажуулж, хилийн тэмдэгт багануудаа улаан боржин чулуугаар хийгээд орхисон. 20 жил тутамд шалгагдах хэлэлцээрийнхээ дагуу БНХАУ-тай хийх хилийн эргэлтийн цэгийн шалгалт ирэх 2024 оноос эхэлнэ.

Өмнөх түүхийг харахад,1962-1964, 1982-1984, 2002-2004 онуудын хооронд БНХАУ-тай хилийн шалгалт хийгдэж байсан. Харин Оросын Холбооны Улс (ОХУ)-тай хийж байсан шалгалт ЗХУ задарсантай холбоотойгоор нэлээн удаан үргэлжилж 1990-ээд оноос эхлэн 2002 онд дуусаж байсан. Одоо хэлэлцээрийнхээ дагуу хойд хилийн эргэлтийн цэгээ дахин баталгаажуулах ажил явагдаж байгаа.

Гол усны урсгал гольдролоос шалтгаалж, эрэг нурах, хилийн зурвас хөдөлж хөндөгдөхөөс сэргийлж геодезын аргаар 20 жил тутам шалгалт хийгддэг. Тухайн хилийн шалгалтаар 1,564,116 км кв газар нутгийн хэмжээ өөрчлөгдөх асуудал огт гардаггүй хэмээлээ.

Categories
story-news

Ерөнхий боловсролын сургуульд 781 мянган хүүхэд суралцана

Ерөнхий боловсролын сургуульд 781 мянган хүүхэд суралцана

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Э.Батболд: Орлогод нийцсэн “Солонго” хорооллын барилгын ажил эхлэхэд бэлэн боллоо DNN.mn

“Солонго-1” нэртэй орлогод нийцсэн төрийн орон сууцны хороолол баригдахаар болсон билээ. Энэ талаар Барилга, хот байгуулалтын яамны Хөгжлийн бодлого, газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга Э.Батболдоос тодрууллаа.
-БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр орон сууцны шинэ хороолол баригдахаар болжээ. Орлогод нийцсэн гэдэг утгаараа иргэд их сонирхож байна. Хичнээн айлын орон сууц, хаана баригдах вэ?
-Барилга, хот байгуулалтын яам, БНСУ-ын “Колон глобал корпорэйшн” компанийн хооронд орлогод нийцсэн “Солонго-1 орон сууцны хороолол” барих төслийн гэрээг сая байгууллаа. Гэрээнд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, БНСУ-ын “Колон глобал корпорэйшн” ХХК-ийн дэд ерөнхийлөгч Жо Хүн Чул нар гарын үсэг зурсан байгаа. БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах “Солонго-1,2″ орон сууцны хорооллыг барих гүйцэтгэлийн гэрээ ийнхүү албажлаа гэсэн үг.

Байршлын хувьд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын зүүн талд баригдана. Нийт 17.5 га талбайд 5002 айлын орон сууцны хороолол барих төсөл гараанаас гарч, барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр боллоо.

-Солонгосын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр энэ хорооллыг барина гэлээ. Зээлийн нөхцөлийн талаар сонирхуулахгүй юу. Хэзээ ашиглалтад орох вэ?

-БНСУ-ын Эксим банкны Эдийн засгийн хамтын ажиллагааны сангийн жилийн 0.15 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай, 266.9 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр барих юм. Хугацааны хувьд 40 сарын хугацаанд барьж байгуулахаар гэрээнд тусгасан байгаа.
-Орон сууцны үнэ өртөгийн хувьд хэд орчим төгрөг байхаар яригдаж байгаа вэ. ТОСК хариуцаад явах уу?

-Мэдээж иргэдийн орлогод нийцсэн төрийн орон сууц учраас зах зээлийн ханшаас бага байна. Бодит үнийг одоо хэлэх боломжгүй. Хороолол ашиглалтад орсны дараа үнэ ханш тодорхой болно.

-Ипотекийн зээлийн санхүүжилт зогсоод багагүй хугацаа өнгөрлөө. Хэзээнээс олгож эхлэх вэ. Энэ тал дээр танай яамны зүгээс ямар бодлого баримталж байгаа юм бол?

-Ойрын хугацаанд ипотекийн зээлийг Засгийн газар авч хэрэгжүүлэх шийдэлд хүрэх нь ойлгомжтой гэж харагдаж байгаа. 2022 оны хувьд өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад ипотекийн зээл харьцангуй бага олгогдсон. Хагас жил хүртэл хэвийн явагдаж байгаад ипотекийн зээл олголтын асуудлыг төв банкнаас Засгийн газар шилжүүлж авахтай холбоотой процессын улмаас саатсан тал байгаа. Удахгүй есдүгээр сараас хэвийн болгох тал дээр нь анхаарна. Ер нь гуравдугаар улиралд багтаачих юмсан гэсэн бодолтой байгаа. Яагаад гэвэл дөрөвдүгээр улиралд төсөв ярих учраас тэр үед бидний шийдэл тодорхой болсон байх ёстой.

-Түрээсийн орон сууцны талаар ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Ойрын жилүүдэд төрийн нийт 8000 айлын орон сууц барьж байгуулна. Үүний 5002 айл нь “Солонго 1, 2” хороолол юм. БНСУ-ын зүгээс энэ орон сууцыг барьж байгуулахдаа иргэдийн тав, тухад бүрэн нийцэх чанартай орон сууцыг цаг хугацаандаа ашиглалтад оруулна гэж амлаж байгаа. Төслүүд амжилттай хэрэгжихэд яамны зүгээс бодлогын дэмжлэг үзүүлнэ. Тухайлбал, барилгын материал татан авалт хийхэд саадгүй явуулна. Манай яам Төрийн орон сууцны бодлого боловсруулж, санхүүжилтийн тогтвортой эх үүсвэрийг бий болгох хүрээнд БНСУ-ын Эдийн засаг, санхүүгийн яам, тус улсын Газар, орон сууцны корпораци, Экспорт, импортын банк зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран “KSP-мэдлэг хуваалцах төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа. Төслийн хүрээнд Монгол Улсын түрээсийн орон сууцны бодлогыг сайжруулах уулзалт хэлэлцээрүүд явуулсан. “Монгол Улсын түрээсийн орон сууцны бодлогыг сайжруулах” чиглэлээр БНСУ-ын төслийн багийн гаргасан зөвлөмжийг танилцуулж, хэрэгжүүлэх чиглэлээр талууд санал солилцсон. Зөвлөмжийн хувьд Төрийн орон сууцны бодлого, санхүүжилтийн тогтолцоо, түрээсийн орон сууцны нөхцөл байдал, эрэлт болон нийлүүлэлт зэрэг олон чиглэлээр явуулсан судалгааны үр дүнд суурилж, боловсруулсан. Үүнд нэн шаардлагатай хууль, эрх зүйн зохицуулалтууд, бага болон дунд орлоготой иргэдийн орлогын чадамжад нийцсэн санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх асуудлууд тусгагдсан. Тухайлбал, газар чөлөөлөх болон газрын төлбөрийн асуудлыг хуулиар зохицуулах ёстой гэж байна. Мөн түрээсийн орон сууцны нэгдсэн төлөвлөгөө батлуулахаас гадна төсөл хэрэгжүүлэгч ТОСК, НОСК-ийн статусыг сайжруулж бэхжүүлэх, тус байгууллагуудын үйл ажиллагааг хуулиар зохицуулахыг зөвлөсөн. Түрээсийн орон сууцны төсөл, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдийг төрийн зүгээс татварын болон бусад бодлогоор дэмжих. Төрийн орон сууцны сан байгуулах. Тус сан нь арилжааны банкны зээлийн хүүгийн дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний хямд хүүтэй зээл олгох. Түрээсийн орон сууцны нэг төрлөө 4-5 төрөл болгож өргөжүүлэх. Түрээслэх хугацааг уртасгаж, төлбөрийн өөр өөр төрөл бий болгох зэрэг бодлогын зөвлөмжүүдийг танилцуулсан.

Categories
нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Хар нохой өдөр DNN.mn

Аргын тооллын есдүгээр сарын 1, Сугар гариг. Билгийн тооллын 17, Шувуун хошуут одтой, хар нохой өдөр. Өдрийн наран 06:10 цагт мандан, 19:35 цагт жаргана. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.