Categories
story-news

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисын айлчлал эхэллээ

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисын айлчлал эхэллээ

Categories
нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн DNN.mn

Аргын тооллын есдүгээр сарын 2, Санчир гариг. Билгийн тооллын 18, Могойг хүлэгч одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 06:11 цагт мандан, 19:33 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Дашням өдөр.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн  зүүн хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +1…+6 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +4…+9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16…+21 градус, бусад нутгаар +9…+14 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +19…+24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30…+35 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: ҮүлшинэШөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

Categories
нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Н.Энхболд: Асуудлыг эргэж буцалтгүй шийдсэн, түүхэн том алхмыг хаврын чуулганаар хийлээ DNN.mn

УИХ-ын гишүүн Н.Энхболдтой ярилцлаа.


-Хаврын чуулганаар улс төрийн хүрээнд хүлээгдэж байсан чухал хуулиудыг баталсан. Үүний хоёрыг нь та ахалж батлуулсан. Нэлээд үр дүнтэй чуулган болж өнгөрөв үү?

-Олон жил яригдсан, шийдвэрийг нь хүлээж байсан томоохон зохицуулалтуудыг Үндсэн хуулийн өөрчлөлт, УИХ-ын сонгуулийн тухай болон Улс төрийн намын тухай хуулиар шийдвэрлэлээ. Бараг 1992 онд Үндсэн хууль батлагдсанаас хойш сонгуулийн тухай хууль, улс төрийн намын тухай хуулийн тэдгээр зохицуулалтууд яригдаж ирсэн. Өнгөрсөн хугацаанд ужгирсан бэрхшээлүүдийг давж туулахад чиглэгдсэн зохицуулалтууд байлаа. Үүнийг түүхэн том өөрчлөлт гэж хэлж болно. Учир нь Үндсэн хуульд албан ёсоор сонгуулийн тогтолцооны заалт оруулсан нь асуудлыг эргэж буцалтгүй шийдсэн, түүхэн том алхам гэж хэлж болно. Өмнө нь бид сонгуулиа холимогоор, мажоритараар явуулж байсан. Үндсэн хуульд тусгагдаагүй байсан учраас Цэцийн зүгээс тухай тухай үед янз бүрийн шийдвэр гаргаж байсан. 2012 оных шиг сонгуулийн тогтолцоог хэрэгжүүлсэн бол өдийд Монголын улс төр, улс төрийн намууд нэлээд төлөвшиж цэгцэрсэн, бодлогын нам болоход хэд хэдэн алхам хийсэн байх байлаа. Харамсалтай нь чадаагүй. Хаврын чуулганаар үүнийг хийлээ. Тиймээс түүхэн том шийдвэр болсон гэж хэлж болно.

-Эдгээр өөрчлөлтийг дагаж өөр ямар хуульд өөрчлөлт орох вэ?

-Мэдээж үүнийг дагаад хэд хэдэн хуульд өөрчлөлт орох ёстой. Намрын чуулганы хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хороогоор 12 хууль хэлэлцэгдэх гэж байна. Үүний ихэнх нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Сонгуулийн тухай хууль, намуудын тогтолцоотой холбоотой хуулийг дагалдсан, тэр хуулийн заалтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн хуулиуд байна. Тухайлбал, Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогдсон дараагийн алхам болох асуудлуудыг шийдэх зургаан хууль байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ. Мөн УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, УИХ-ын хяналт шалгалтын хуулийн тухай, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг шинэчилнэ.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль сонирхол татаж байна. Ямар ч Ерөнхийлөгч сонгогдсон бай мөрийн хөтөлбөр амалдаг гэдэг ч юм уу. Ерөнхийлөгчийн эрх, үүрэг нийгэмд ойлгомжгүй байдаг. Нэг болохоор Засгийн газрын хийх ажлыг булаацалдаад байгаа ч юм шиг, УИХ-ын ажил руу орох гээд ч байгаа юм шиг…

-Тухай тухайн үеийн Ерөнхийлөгчдийн хүсэл, УИХ доторх улс төрийн хүчнүүдийн харьцаа, зарим талаар нийгэмд зөнгөөрөө болоод зохиомлоор бий болгосон зарим асуудлуудыг шийдэх гэж Ерөнхийлөгчдөд Үндсэн хуулиас давсан зарим эрх мэдлийг олгосон байсан.

Энэ нь манай улс төрийн тогтолцооны утга агуулгыг алдагдуулж ирсэн. Түүнээс болж буруу зөрүү шийдвэр гарч байсан. Энэ нь эргээд буруу жишиг тогтоож, нийгэмд буруу ойлголт өгсөн хор, уршигтай зүйл болсон. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ асуудлыг цэгцэлсэн. Ерөнхийлөгч ийм хүрээний асуудлуудыг хариуцаж явна гэсэн заалтуудыг оруулсан. Тиймээс үүнтэй уялдуулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад Ерөнхийлөгч юу хийж, ямар хариуцлага хүлээх вэ гэсэн нэлээд нарийн заалт орох ёстой. Ер нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаал, үүрэг, хариуцлага анх Үндсэн хуулиар тогтоогдохдоо их онцлогтой тогтоогдсон.

Сүүлийн үед хоёр танхимтай УИХ-тай болох талаар нийгмийн янз бүрийн бүлэглэлүүдийн санаа оноо их гарлаа. Тэр ч байтугай 1992 онд Үндсэн хууль баталсан хүмүүс хүртэл энэ талаар ярьдаг. Хоёр танхимтай болох талаар өмнө нь хэд хэдэн удаа яригдаж байсан. Яагаад ийм асуудал гарав гэдгийг ярья. Монгол Улсын төрийн эрх үндсэн гурван салаа мөчирт хуваагддаг. Тодруулбал, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх. Энэ дундуур Ерөнхийлөгч тодорхой хэмжээгээр гүйцэтгэх засаглалын, шүүх эрх мэдлийн асуудалд оролцох нөхцөл бүрдсэн Үндсэн хуультай байхгүй юу. Гэхдээ энэ нь зөвхөн хуулийн хүрээнд явах ёстой.

Гэтэл Ерөнхийлөгч хуулиар гүйцэтгэх, хууль тогтоох эрх мэдэлд шууд оролцох эрхгүй ч нийт ард түмнээс сонгогдсон, улс төрийн нөлөө нь том байдаг учраас тэрийгээ ашиглаж хууль тогтоох ажлын дундуур оролцох боломжууд байсан. Энэ нь манай улс төрийн төлөвшилтэй ч хамаатай байх. Мөн төрийн байгууламжийн тухай ойлголт, төрийн эрхийн салаа мөчрүүд ямар үүрэгтэй байх ойлголтуудыг иргэдэд зөв ойлгуулж, хэлж байгаагүйтэй ч холбоотой байх. Жишээ нь, Ерөнхийлөгч гэхээр бүхнийг мэддэг, хамгийн мундаг хүн юм шиг ойлголт нийгмийн зарим хэсэгт байдаг. Энэ ойлголт дээр тулгуурлаж бүх ард түмнээс сонгогдсон нөлөөгөө ашиглаж Ерөнхийлөгч нар тэдгээр эрх мэдлийг эдэлж ирсэн.

-Хуулийн шинэчилсэн найруулгаар Ерөнхийлөгчийн эрх, үүргийг яаж зохицуулж байгаа вэ?

-Одоогоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл орж ирээгүй байна. Тиймээс дотор нь яг ямар заалт байгаа талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй байна. Зарчмын хувьд Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан эрх, хариуцлагынхаа хүрээнд юу хийх вэ гэдгийг илүү нарийн тодорхой, ойлгомжтой болгож зөрчилдөхөөргүй зохицуулна. Гэхдээ Ерөнхийлөгчийн одоо байгаа эрхийг нь хасч, бэлгэ тэмдгийн төдий болгоно гэж буруу ойлгож болохгүй. Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгогдсон зарим чиг үүрэг одоо ч хэвээр бий. Би хоёр танхимын тухай яагаад ярив гэхээр УИХ асуудлыг шийдчихээр УИХ-д хяналт тавьдаг, тэнцвэрийг хангадаг тогтолцоо Монголд байхгүй байна. Тиймээс дахиад нэг дээд танхим гаргаж ирээд тэр нь УИХ-ын гаргасан шийдвэрийг цэгнэх тогтолцоо хэрэгтэй байна гэсэн агуулгын үүднээс хоёр танхимын тухай ярьдаг.

Анхны баталсан Үндсэн хуулийн агуулгаар Ерөнхийлөгч хууль тогтоомжид хориг тавих эрхтэй байна гэдэг нь Ерөнхийлөгч хоёр дахь буюу дээд танхимын үүргийг тодорхой хэмжээгээр гүйцэтгэх эрх мэдэл бүхий субъект мөн гэсэн үг. Дахин нэг танхим байгуулалгүйгээр Ерөнхийлөгч хуулийнхаа хүрээнд тэр эрхээ хэрэгжүүлэх боломжтой. Ерөнхийлөгч Монгол Улсын төрийн байгууламжид том үүрэг гүйцэтгэдэг, бүх асуудалд ард түмнийхээ эв нэгдлийн үүднээс ханддаг эрхтэй гэдгийг зөв, ойлгомжтой, хоёрдмол утгагүй тодорхойлоход хуулийн шинэчилсэн найруулга чиглэгдэж байгаа.

Үндсэн хуулийн эх баригч гэж ярьдаг Б.Чимэд гуай “Ерөнхийлөгч бол засгийн эрх мэдлийг хуваарилсан гурван хэсгийн буюу гурван чиглэлийн аль алинд нь холбоотой боловч аль алийг нь шууд хариуцахгүй” гэж хэлж байсан. Үүнээс гадна тэрбээр хуулиа тайлбарлахдаа “Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд засгийн гурван салаа болж байгаа төрийн байгууллагуудын тэнцвэртэй бөгөөд үр ашигтай харилцан ажиллахад идэвхтэй нөлөөлөх эрх, үүрэг бүхий хүн” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн хүрээнд ийм эрх үүрэгтэй гэсэн агуулга нь заагдсан гэсэн үг. Хуулийн энэ хүрээнд хяналтын үүрэг гүйцэтгэдэг, ард түмний төлөөлөл, эв нэгдлийг хангаж байдаг хүн шүү гэдгийг заасан байдаг. Энэ гол санаанд тулгуурласан Үндсэн хуулийн өөрчлөлтөөр тодруулсан өөрчлөлтийг Ерөнхийлөгчийн тухай хуульд тусгах ёстой.

-Үндсэн хуулиар УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдсэн. 126 гишүүн бүгд үг хэлэх үү, хэдэн байнгын хороонд харьяалагдах гэхчлэн олон асуудал үүсэх байх. Үүнийг намар хэлэлцэх УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиар нарийн зохицуулах уу?

-Тийм. Хэдэн байнгын хороотой байх, нэг гишүүн хэдэн байнгын хороонд харьяалагдах, илүү мэргэшсэн, төлөвшсөн байх чиглэлд ямар зохицуулалт хэрэгтэй вэ гэдгийг энэ хоёр хуулиар зохицуулах ёстой. Хүн бүр үг хэлдэг одоогийн байдлаар явбал төвөгтэй болж эхэлнэ. Үүнийг зохицуулах боломжууд олон байна. Энэ нь бусад орнуудын түүх, уламжлал, практикаар нотлогдсон зүйлүүд юм. Тухайлбал, 400-500 парламентын гишүүнтэй улсуудын хэдэн зуун жилийн түүхээс харахад бүх гишүүнд үг хэлснээр ажил нь явахгүй гэдэг нь практикаар нотлогдсон. Төлөвшсөн парламенттай улс нарийн зохион байгуулалттай байдаг юм билээ. Нэгдүгээрт, гишүүд нь мэргэшсэн байдаг. Гишүүн бүр өөрийн дураар ярьдаггүй. Ерөнхийдөө мэргэжлийн байнгын хорооныхоо гаргасан зүйлүүдийн хүрээнд тодотгож ярих асуудлаа хуваарилж аваад байнгын хорооноос энэ асуудал дээр тэдэн гишүүн үг хэлнэ. Бүлгийг төлөөлж тэдэн гишүүн үг хэлнэ гэхчлэнгээр зохицуулалттай болсон байдаг. Энэ зохицуулалтыг оруулах нь зөв гэж би бодож байгаа. Гэхдээ хэлэлцэх явцад юу болохыг мэдэхгүй байна. Сүүлийн 30 гаруй жилийн түүхээс харахад УИХ асуудлаа хэлэлцэхдээ маш их цаг алддаг. Олон дахин давтаж ярьдаг. Тодорхой асуудлаа ярихаас илүү микрофон камер ашиглаж нийгмийн анхаарлыг татах гэж улс төржсөн зүйл ярьдаг. Энэ нь ч тодорхой хэмжээгээр нийгэмд шүүмжлэгдэж ирсэн. Асуудлын гарцыг ярихаас өмнө эхний ээлжинд сайн муулж аваад араас нь хуулийн зүйл заалтыг хэрхэн шийдэхийг ярих нь бага байгаа юм. Энэ нь ажлын үр дүнд муугаар нөлөөлж байна гэх шүүмжлэл бий. Тиймээс энэ бүх асуудлыг зохицуулсан журмыг УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулиар өөрчилнө. Одоогоор дэд ажлын хэсэг гарч саналуудаа боловсруулж байна.

Ер нь аливаа УИХ шинээр байгуулагдмагцаа дэгээ дахин нэг хараад ямар өөрчлөлт хэрэгтэй байна гэдгээ шийддэг уламжлалтай явж ирсэн. Парламент бүр өөрийн онцлогтой, үзэл бодлын хуваарилалтууд нь янз бүр болдог учраас хурлаа ингэж явуулъя гэсэн дэгээ өөрсдөө тодорхой хэмжээгээр зохиож ирсэн уламжлалтай.

Гэхдээ одоо Үндсэн хуулиар гишүүдийн тоо нэмэгдсэн байдлыг харгалзаж үзээд УИХ-ын ажлыг илүү үр дүнтэй, илүү цаг хэмнэсэн, тодорхой дэгээр зохицуулахгүй бол болохгүй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой байна. Тиймээс Үндсэн хуультай нийцсэн гол суурь өөрчлөлтүүдийг энэ УИХ-аар хийх хэрэгтэй. Дараагийн УИХ өөрсдийн онцлогт тохирсон өөрчлөлтийг хийх орон зайг мэдээж үлдээнэ.

-УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг намрын чуулганаар хэлэлцэнэ. Энэ хуульд өөрчлөлт оруулах ямар хэрэгцээ шаардлага байна вэ?

-УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг баталж, хэрэгжүүлээд нэг чуулганы хугацаа өнгөрч байна. Шүүмжлэлтэй ч зүйлүүд байна. Болж байгаа юм байна. Ер нь аливаа хууль ширмээр цутгасан юм шиг байж болохгүй л дээ. Ширмээр цутгасан зүйлийг засч болдоггүй үйрээд уначихдаг. Төгс төгөлдөр зүйл гэж үгүй. Хуулийг мөрдөөд эхлэхээр ажиглагдсан засч залруулмаар олон зүйл байна. Жишээ нь, Нүүрсний хэрэгтэй холбоотойгоор хяналт шалгалтын дэд хороо байгуулсан. Тус хороо нь ажлаа хийж дуусаагүй байхад бүрэн эрхийнх нь хугацаа дууссан. Мөн хууль хяналтын байгууллага шалгаж байхад хэргийг нь хэлэлцэж болохгүй гэхчлэн олон шалтгаанаас үүдэж нэг хэсэг тодорхойгүй байлаа. Ингээд сая шинээр ажлын хэсэг байгууллаа. Энэ нь нийгэмд эрх барьж байгаа улс төрийн хүчин нүүрсний сонсголыг хийхгүй байгаа юм шиг хар сэр, маргаан дагуулсан үйл явдал боллоо. Дотор нь байсан хүний хувьд хэлэхэд асуудлыг нууж хаах гээд байгаа юм биш. Ийм тохиолдол үүсвэл яах вэ гэдгээ УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд тусгаж чадаагүйтэй холбоотой. Нэг л жишээ хэлэхэд ийм байна. Үүнийг яаж боловсронгуй болгох вэ гэдгээ энэ хуульд нэмж оруулна.

УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль яагаад чухлаар тавигдаж байна гэхээр УИХ хэдийгээр хууль тогтоох, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй ч яаж хяналт тавих вэ гэдэг нь хуульд төдийлөн тодорхой байгаагүй. Үүнээс болж Засгийн газарт хяналт тавих ажил нь харьцангуй сул байсан. Тиймээс энэ хуулийг баталсан. Одоо үүнийг илүү боловсронгуй болгох хэрэгтэй байгаа юм. Хуулиа боловсруулдаг. Түүндээ хяналт тавих ажилдаа гол анхаарлаа хандуулъя. Үүнийгээ боловсронгуй болгочихвол дараа дараагийн УИХ, Монголын төрийн тогтолцоог зөв болгоход чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа. Тэгэхгүй болохоор нийгмийн тодорхой хэсэг УИХ-ын гишүүдийг том дарга нар гээд бодчихдог. Засгийн газар шиг асуудлыг шийддэг гэж ойлгодог. Асуудал гарвал энэ УИХ-ын гишүүн л хийхгүй байгаа учраас манай нутагт ийм асуудал үүсчихлээ гэж бодоод байдаг. Гэтэл УИХ бодлого гаргачихаад түүнийгээ хянадаг байгууллага шүү дээ. Хууль тогтоох, хяналт тавих нь УИХ-ын гол ажил гэдгийг УИХ-ын хяналт шалгалтын хуулиар тодорхой зохицуулчихвал иргэд гишүүдэд гүйцэтгэх засаглалын шаардлагыг тавихаа болино. Гишүүд тойргийн сонгогчдод амлалт өгдөг, тэрнийхээ хойноос гүйхээ ч болино. Тиймээс УИХ-ын хяналт шалгалтын хууль чухал юм.

Categories
гадаад мэдээ

Ромын Папын түүхэн айлчлалыг оросууд муулахгүй DNN.mn

Литва улс өөрийн улсад суугаа Ватиканы төлөөлөгчийг Оросын хаадын тухай Ромын Пап ламын мэдэгдэлтэй холбогдуулан “ярилцахаар” дуудав. Ромын Пап Францис Орост хийсэн цахим уулзалтаар “агуу эзэнт гүрний” тухай хэлсэн үгтэй нь холбогдуулан Литвийн Гадаад хэргийн яам Ватиканаас тус улсад суугаа албан ёсны төлөөлөгчийг дуудаж, яриа өрнүүлэх болсон нь энэ юм. Литвийн ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Паулина Левиските “Энэ уулзалт ирэх сарын эхээр, хамба лам Петар Ражич амралтаасаа буцаж ирэхэд болно” гэж хэлснийг “BNS” агентлаг мэдээлэв.

Литва нь тусгай төрийн шашингүй боловч 2021 оны хүн амын тооллогоор тус улсын оршин суугчдын 74.2% нь Ромын католик шашинд харьяалагддаг болох нь тодорхой болсон билээ. Мөн Литва нь Украины хамгийн тууштай холбоотнуудын нэг юм.

Өнгөрсөн баасан гаригт Ромын Пап лам Францис Санкт-Петербургт болсон католик шашны арга хэмжээний үеэр цахимаар үг хэлэхдээ “ Бусдын газар нутгийг хүн амтай нь эзлэн түрэмгийлсэн Петр I болон II Екатерина хаадыг гэгээнтэн гээд Оросын эзэнт гүрнийг гэгээрсэн, агуу соёл, агуу их гүрэн” хэмээн Оросын өнөөгийн суртал ухуулгатай адил зүйл айлдсан нь Украины албаныхан төдийгүй Украины католик сүмийн удирдлагын уур бухимдлыг төрүүлээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Ватиканы Гадаад асуудал хариуцсан төлөөлөгчийн газраас “Ромын Пап лам Оросын эзэнт гүрнийг магтах гээгүй, харин түүхэн хүмүүсийг зөвхөн он цагийн тодруулга болгон дурдсан” гэж тайлбар тавиад байгаа юм. Харин барууны хэвлэлүүд хэлэх үгэндээ байгаагүй зүйлийг Пап лам дур мэдэн айлдсан хэмээн шуугиан тариад байна. Ийнхүү Санкт-Петербургт болсон Бүх Оросын католик шашны залуучуудын 10 дахь уулзалтын хүрээнд хийсэн Ромын Пап Францисын видео мессежийг тойрсон дуулиан намжихгүй байна.

Хамба лам “Оросын түүхийг мэддэг” гэдгийг Москва сайшааж, энэ тухай залуучуудад сануулах нь чухал гээд үүний зэрэгцээ Оросын түүхэн өв “зөвхөн Петр эсвэл Екатеринагаар хязгаарлагдахгүй, илүү эртний зүйл юм” гэж мэдэгдэв. Харин Украины ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Олег Николенко “Оросын архагшсан түрэмгийллийн гол шалтгаан болдог Орос агуу гүрэн гэсэн хийрхэл Ромын Пап ламын амнаас ухамсартай ч бай, ухамсаргүйгээр ч бай гарч байгаа нь үнэхээр харамсмаар явдал” гэж мэдэгдсэн билээ.

Оросын “Нет худа без добра” буюу “Сайн талгүй муу зүйл байдаггүй” гэсэн хэлц үг бий. Энэхүү шуугианы сайн тал нь юу ч гэж сурталдаж магадгүй “найдвар үгүй түнш” болох Оросын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Монголд хийх Ромын Пап ламын тав хоногийн түүхэн айлчлалын талаар ямарваа нэгэн муу зүйл ярихгүй гэдэг нь тодорхой болж буй явдал юм. Учир нь Ромын Папын Монголд хийх айлчлалын бэлгэдэл дүрсийг Ватикан урьдчилан танилцуулсан бөгөөд энэхүү айлчлалын уриа үг нь “Hoping Together” буюу “Хамтдаа найдацгаая” байх юм. Ватиканы хэвлэлийн алба “Итгэл найдвар бол зөвхөн загалмайн шашнаар хязгаарлагдахгүй ойлголт. “Хамт” гэсэн үг нь Ватикан, Монголын хамтын ажиллагаа ямар чухал болохыг онцолж байгаа хэрэг. Энэ хоёр үг нийлээд Папын айлчлалын нийтлэг үзэл санаа, өвөрмөц байдлыг илэрхийлнэ” гэж тайлбарласан билээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
story-news

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис хүрэлцэн ирлээ

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис хүрэлцэн ирлээ

Categories
мэдээ цаг-үе

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын манай улсад хийх төрийн айлчлал өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна.

 

Фиумичино олон улсын нисэх буудлаас Ром-Улаанбаатар чиглэлийн нислэгээр мордсон Пап Францис болон айлчлалын багийнхан  “Чингис хаан” олоэн улсын нисэх онгоцны буудалд газардав. Түүнийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй хүмүүс угтаж авсан бөгөөд энэхүү айлчлалыг дагалдан Гэгээн Ширээт Улсын албаны хүмүүс, 150 орчим гадаадын хэвлэл мэдээллийн ажилтнууд хүрэлцэн ирж байна.

Пап Францисын 2023 оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд Монгол Улсад хийх айлчлалын хөтөлбөрийг Монголд тавтай морил, Пап Францис (montsame.mn), Монгол Улс Гэгээн Ширээт Улстай тогтоосон харилцааны талаарх мэдээллийг https://www.montsame.mn/mn/read/325478, Ватиканы нууц архиваас Монголын талын хуулбарлан авсан захидлуудын талаарх мэдээллийг Ватиканы нууц архиваас Монголын талын хуулбарлан авсан захидлууд (montsame.mn) холбоосоор уншина уу.

ПАП ФРАНЦИСЫН ТОВЧ НАМТАР

2013 оны гуравдугаар сарын 13-нд 266 дахь Папаар сонгогдсон. Тэрээр Европ бус тивээс болон Иезуитын нийгэмлэгээс сонгогдсон анхны Пап болсон юм. Сонгогдохоос өмнө Хорхе Марио Берголио нэртэй байсан. 1936 оны 12 дугаар сарын 17-нд Аргентин Улс, Буэнос Айрес хотод итали цагаачийн гэр бүлд төрсөн.

Боловсрол:

1986 – ХБНГУ-ын Франкфурт хотын Гүн ухаан, шашны номлол судлалын Ариун Жоржийн Их сургуульд докторын зэрэг

1970 – 1971 Испани Улсын Алкала дэ Энаресын Их сургуульд эрдмийн зэрэг

1967 – 1970 Сан Хосегийн коллежид Шашны номлол судлалын эрдмийн зэрэг

1963 – Сан Мигель хотын Сан Хосегийн коллежид Гүн ухааны лиценциатын зэрэг

1958 – 1960 Чили Улсад хүмүүнлэгийн чиглэлээр суралцсан.

1955 – 1958 Буэнос Айрес хотын католик шашны Вилья-Девото сургуулийг дүүргэсэн.

Буэнос Айрес хотын Аж үйлдвэр, техникийн 27 дугаар дунд сургуулийг химийн технологич мэргэжлээр төгссөн.

Ажилласан байдал:

2013 оны гуравдугаар сарын 13-нд 266 дахь Папаар сонгогдсон.

2001 – 2013 Гэгээн Ширээт Улсын кардиналаар томилогдож, Санваартны асуудал хариуцсан яам, Зан үйл ёслолын асуудал хариуцсан яам, Католик шашны байгууллагуудын асуудал хариуцсан яаманд тус тус ажилласан.

1998 – 2001 Буэнос Айресын тэргүүн хамба

1992 – 1998 Буэнос Айресын хамба

1986 – 1992 Аргентины Кордода хотын тэргүүн хамбын газарт санваартан

1980 – 1986 Сан Хосегийн коллежийн ректор

1973 – 1979 Аргентин дахь Иезутын нийгэмлэгийн тэргүүн

1969 – 1973 Аргентин дахь Иезутын нийгэмлэгт ажилласан.

1969 – Сахил хүртсэн.

1964 – 1966 Санта Фе, Буэнос Айрес хотын католик шашны коллежид утга зохиол, сэтгэл судлалын багш

1958 – Есүсийн нийгэмлэг буюу Иезутын нийгэмлэгт элссэн.

Тэрбээр испани, итали, герман хэлтэй.

Categories
нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн үйлчилгээнд Ч:3А, Ч:16 чиглэл нэмэгджээ DNN.mn

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал болон нийтийн тээврээр үйлчлүүлэх зорчигчдын урсгал ихсэж байна. Иймд Нийслэлийн Нийтийн тээврийн газраас шинэ чиглэл болон зарим нэг чиглэлд өөрчлөлт оруулаад байна. Тодруулбал өнөөдрөөс буюу есдүгээр сарын 1-нээс эхлэх шинэ чиглэл:

  • Ч:3А “Зүүн салааны шинэ эцэс-Халдвартын эмнэлэг” чиглэл  үйлчилгээнд нэмэлтээр явуулж эхэлнэ.

Түүнчлэн

  • Ч:16 “Баруун салаа-Далангийн зам- 10р хороолол”  чиглэлийг
  • Ч:16 “Баруун салаа Нумтын ам-Далангийн зам-10р хороолол” болгон шинэ эцсийн зогсоол руу сунгаж маршрутад өөрчлөлт оруулаад байна.

Тухайн чиглэлийг өнөөдрөөс /2023.09.01/ явуулж эхэлнэ. Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр томоохон зах, худалдааны төвүүд амарна DNN.mn

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор томоохон зах, худалдааны төвүүдийн тухайн долоо хоногийн амралтын өдрийг есдүгээр сарын 1-нд шилжүүллээ.

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Улаанбаатарынхаа гоё талыг олж хардаг болъё DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС…


Хайлтын томоохон сайтууд руу ороод Улаанбаатар хоттой холбоотой мэдээлэл хайхаар утаатай, гудамжны архичидтай, хог новшоор дүүрсэн гуу жалга, машины түгжрэлтэй тиймэрхүү ёозгүй зурагтай мэдээлэл гарч ирэх юм.

Аливаа хот сайнтай, муутайгаа л зэрэгцэн хөгждөг. Бид хэдий болтол улсынхаа нийслэлийг ингэж буруу талаас нь хар бараан өнцгөөс нь дэлхий нийтэд сурталчилж, өөрсдийгөө нэг муу арчаагүй улс гэж танилцуулж байх вэ дээ.

Дэлхийд алдартай Лас Вегас, Парис, Вашингтон, Москва, Шанхай, Нью-Йорк зэрэг хотуудад архичин, тамхичин, янханууд хаа сайгүй л хөлхөж, замын түгжрэл, уур бухимдал хулгай зэлгий, дээрэм тонуултайгаа олон арван жилийг үдсээр л байгаа. Тэглээ гээд эдгээр улсууд өөрсдийнхөө тэр талыг нийтэд гаргаад байдаггүй. Иймэрхүү сэдвээ хөндөхдөө гаднынханд харуулалгүй тэрүүхэн тэндээ шийдчихдэг. Бид АНУ-д гуч, дөчин сая ядуус байдаг. Тэд газар дор, үерийн ус зайлуулах хоолойд орогнодгийг саяхныг болтол мэдээгүй л байсан шүү дээ.

Та Лас Вегас хотын тухай мэдээлэл хайвал гэрлэн чимэглэлээр чимсэн байшин барилга, зугаа цэнгээнээр жаргаж байгаа аз жаргалтай хүмүүсийн инээмсэглэл, дуулж хуурдаж бүжсэн гоо бүсгүйчүүдийн зурагтай сайхан мэдээллийг түрүүлж олж харах болно.

Бээжин хот өвөл зунгүй агаарын бохирдолтой тэмцэж, зарим үед амьсгалахад бэрх байдаг ч уг хотын иргэд утаан дунд зовж тарчилж байгаа дүр зургийг төдийлөн олж харахгүй л байх.

Үүнтэй адил бид Улаанбаатар хотынхоо тухай аль болох сайн сайхан мэдээлэл, гоё зураглалтай фото сурвалжлагыг мэдээллийн орчинд түлхүү оруулж баймаар юм.

Үгүй ядаж гэрэл зурагчид, фото нийтлэлчдийн дунд Улаанбаатар хотоо хамгийн сайхнаар харуулсан, өгүүлсэн гэрэл зургийн уралдааныг тогтмол явуулж, шалгарсан бүтээлийг томоохон сайтуудад байршуулах хэрэгтэй юм. “Улаанбаатарын өвөл”, хавар, зун, намар гээд л ямар нэг сэдэв өгөөд иймэрхүү уралдааныг нийтийн дунд ч зарлаж болох.

Манай Улаанбаатар хотод чинь хүний нүдийг хужирлах гоё барилга, байгууламж, түүхэн дурсгалт газрууд олон бий шүү дээ. Сүүлийн үед компаниуд сонин сайхан шийдэл, архитектуртай барилга байгууламж барихыг чухалчилдаг болсон. Тэр бүгдийг оруулсан ганган сайхан зургийг яаж бол яаж авч болно.

Дэлхийд ганцхан байдаг наадам манайд бий. Наадмын үеэр шинэ дээл, хуушуур, хурдан морь, хүчит бөх, эрхий мэргэн харваач, Төв цэнгэлдэхэд болдог наадмын нээлтийн ажиллагаа гээд зөндөө олон сайхан, гэгээлэг зүйл бий. Тэр бүгдийгээ бас л сайхан гаргах хэрэгтэй. Яахав наадмын үеэрх замын түгжрэл, тоос шороог ядаж нэг удаа ч болов орхиод гоё талыг нь гаргая л даа.

Нэг зуныг Улаанбаатараа гоё талаас нь харуулж, дэлхийд сурталчилан өнгөрүүлбэл болохгүй гэх хүн гарахгүй л болов уу.