Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны 08 дугаар сарын 3-ны өдөр нийт 1823 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1523, гэмт хэргийн шинжтэй 75 дуудлага, мэдээлэл байна гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Ромын Папын төрийн айлчлал дэлхийн хэвлэлд DNN.mn

Ватикан нь дэлхийд цөөхөн байдаг эртний төрт улс учир өнөөдөр манай гариг дээр амьдарч буй бараг хүн бүр Ромын Папыг мэддэг. Энэ нь эртний цөөхөн төрт улсын нэг болох манай улсад хийж буй, дэлхийн бүх тивд бишрэн шүтэгчидтэй католик шашны тэргүүн Ромын Пап Францисын төрийн айлчлалын ач тусаар ардчилсан Монгол Улсыг дэлхийн бараг хүн бүр мэддэг болж байна гэсэн үг билээ. Иймээс энэхүү айлчлалын талаар дэлхийн нэр хүндтэй хэвлэлүүд хэрхэн мэдээлж буйг товчлон хүргэж байна.


Ватиканы хэвлэлийн алба “Наймдугаар сарын 30-ны лхагва гаригт Ромын Пап лам Францис Гэгээн Мартагийн өргөөнөөс гарч, Санта Мария Маггиорийн сүмд очиж, заншлынхаа дагуу залбирал үйлдсэн” гээд тэрбээр ариун онгон Мариа Салус Попули Романигийн бэлгэдэлд мөргөж, удахгүй болох Монголд хийх аяллыг элч нарын хамт даатгасан байна. Ромын Пап лам Францис “Би Монгол Улсад ах дүүгийн хувиар айлчлахдаа баяртай байх болно” гэж айлдав. Ромын Пап лам Францисын Монгол Улсад хийх дөрвөн хоногийн айлчлал наймдугаар сарын 31-ний орой Ромын Фиумичино нисэх онгоцны буудлаас Улаанбаатар руу ниссэнээр эхэлнэ гэж https://www.vatican­news сайтад бичсэн байна.

v Пап ламын онгоц Монголыг зорих замдаа Хятадын дээгүүр нисч байх үед Францис БНХАУ-ын дарга Си Жиньпинд хандан мэндчилгээ илгээсэн байна. Бээжин хариуд нь Ватикантай “харилцан итгэлцлээ” бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин хэлэхдээ, Ватикантай цаашид хамтран ажиллаж, бүтээлч яриа хэлэлцээнд оролцож, харилцан ойлголцлыг сайжруулахад Хятад улс бэлэн байна гэв. Хятадын Коммунист нам албан ёсоор шашингүй үзэлтэй тул Бээжин, Ватикан хоёр Хятадын тусгаар улс болсон 1951 оноос хойш дипломат харилцаа тогтоогоогүй байгаагүй юм. Ромын ïап Францис Монгол Улсад хийх дөрвөн өдрийн айлчлалаа эхлүүллээ. Хамба ламын онгоц орон нутгийн цагаар өглөө Улаанбаатарт газардсан бөгөөд Францисыг Монгол Улсын Гадаад хэргийн сайд Батмөнхийн Батцэцэг хүндэт харуулын хамт угтсан гэж “Франс Пресс “агентлаг мэдээлжээ.

v Онгоцны буудалд хүндэтгэлийн хүлээн авалт болсны дараа Францис Итали гаралтай Монгол Улсын кардинал Жоржио Маренготой уулзав. Францис Монголд айлчилсан Ромын Католик сүмийн анхны тэргүүн боллоо. Энэ улсын оршин суугчдын дийлэнх нь Буддын шашин шүтдэг бөгөөд 1400 орчим хүн өөрсдийгөө католик шашинтай гэж үздэг. Тус улсад католик шашны 25 санваартан, 33 гэлэнмаа байдаг. Хамба ламын айлчлал есдүгээр сарын 4-ний даваа гариг хүртэл үргэлжилнэ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар Францистай уулзана. Есдүгээр сарын 3-нд болох ёслолд Ромын Пап лам оролцох төлөвтэй байгаа бөгөөд Орос, Хятад, Өмнөд Солонгос, Тайланд, Вьетнам, Казахстан, Киргизстан, Азербайжаны мөргөлчид нэгдэх болно гэж “AFP” агентлаг бичжээ.

v Пап Францис Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ. Энэ нь түүний хилийн чанадад хийж буй 43 дахь айлчлал бөгөөд есдүгээр сарын 4-ний өдөр өндөрлөнө. Пап пүрэв гаригийн орой “амгалан орон” Монголыг зорьж явахдаа “ITA Airways” компанийн онгоцон дотор сэтгүүлчидтэй ярилцаж “асар өргөн уудам газар нутагтай энэ орон бол шууд логик ухаанаар бус харин мэдрэмжээрээ ойлгох ёстой тийм онцлог улс, орон юм” гэсэн санааг илэрхийллээ.

Папыг Улаанбаатарын “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Монгол Улсын төр, засгийн төлөөлөгчдөөс гадна Монгол дахь тэргүүн Папын үүргийг түр орлон гүйцэтгэгч Монсеньор Фернандо Дуарте Баррос Рейс, Монгол Улсаас Гэгээн Ширээт улсад суугаа Элчин сайд Д.Гэрэлмаа болон бусад шашны сүм, хийдийн төлөөлөгчид угтан авлаа. Монгол Улсын төрийн хүндэт харуулууд улаан, хөх, шар өнгийн дүрэмт хувцас хийгээд эртний монгол дайчдыг санагдуулам төмөр дуулга өмсөн сүр жавхлантайгаар жагссан байв. Нисэх буудалд болсон угтан авах ёслолын үеэр үндэсний дээлээ өмссөн залуу монгол бүсгүй Пап Францист тавагтай ааруул амсуулсан нь Монголын ард түмний нүүдэлчин соёлын илэрхийлэл юм. Пап Францис тавагтай идээг эелдгээр тосон авч, ааруулаас томхоныг авч амслаа гэж “Vatican News” мэдээлжээ.

v Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд Пап Францисыг угтан авах албан ёсны ёслолын үеэр өөрсдийгөө католик шашинтнууд хэмээн танилцуулсан 20 гаруй хятад иргэн таван од бүхий улсынхаа улаан далбааг намируулан, Францисыг харахаар цагдаагийн хаалтыг тойрон цугларчээ. Шанхай хотын иргэн, католик шашинтан, 37 настай Ян Гуан Монголд амралтаараа ирээд байсан бөгөөд Сүхбаатарын талбай дээр Пап ламыг харж чадсандаа баяртай байна гээд тэрбээр манай агентлагт өгсөн ярилцлагадаа “Папыгаа анх удаа харж байгаа болохоор маш их баяртай байна. Надад ийм боломж байнга тохиохгүй шүү дээ. Би маш их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Уг ёслолын үеэр зарим хятад иргэд кардиналаас адис хүртэж байгаа нь харагдав. Хонконгоос ирсэн христийн мөргөлчин Сузан Уиллис ярихдаа, Францисыг өөрийн биеэрээ явж буйг хараад маш их догдолж, нулимс дуслуулснаа хэлэв. Хонконг руу буцах нислэг хар салхины улмаас хойшлогдсон тул тэд аялагчдын багаараа угтах ёслолыг үзэхээр ирсэн байна.

Ватиканы зүгээс Хятад дахь католик шашинтнуудын нөхцөл байдлыг сайжруулахыг эрмэлзэж байгаа бөгөөд 3.3 сая орчим хүн амтай Монгол Улс нь Хятадтай ойр оршдог учраас Католик сүмийн хувьд стратегийн ач холбогдолтой юм. Өдгөө 86 настай Францис дэлхийн хамгийн цомхон буюу 1450 гишүүнтэй Католик шашинтнуудын нийгэмлэгийг зорин баасан гаригт Монголд хүрэлцэн ирээд байгаа билээ гэж “Reuters” онцолжээ.

v Пап Францис бямба гаригт Ази тивийн Монгол Улсад хийж буй анхны айлчлалаа эхлүүлж, тус улсыг үндэслэгч Чингис хааны үеэс улбаатай шашны эрх чөлөөний уламжлалыг өндрөөр үнэлэв. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй Төрийн ордон дотор сүндэрлэх уламжлалт монгол гэрт уулзаж, хүндэт зочны дэвтэрт бичихдээ “эртний түүхтэй хэдий ч идэр залуу, баялаг уламжлалтай, орчин цагийн” Монгол Улсад энх тайвны мөргөлчийн хувиар айлчлан ирсэндээ баяртай байгаагаа” илэрхийллээ.

Францис 1450 гишүүнтэй католик шашны цомхон нийгэмлэгт урам зориг өгч, Ватикантай удаан хугацааны турш харилцаа муутай байсан Оростой хойд талаараа, Хятадтай өмнөд хэсгээрээ хиллэдэг Монголд дипломат айлчлал хийж буй юм. Тус бүс нутагт Христийн шашин хэдэн зуун жилийн турш оршин тогтнож ирсэн бол 1992 онд Монгол Улс Зөвлөлтийн холбоотон коммунист засгийн газрыг таягдан хаяж, шашин шүтэх эрх чөлөөг Үндсэн хуульдаа тусгаснаас хойш Католик сүм Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ.

Францис хэлсэн үгэндээ, Монголын шашин шүтэх эрх чөлөөний уламжлалыг өндрөөр үнэлж, Монголын эзэнт гүрэн дэлхийн ихэнхийг байлдан дагуулж байсан тэр үед ч ийм үзэл санаа оршсоор ирсэн гэдгийг онцлов. Монголын их гүрэн оргил үедээ Унгар хүртэл баруун тийш өргөжин тэлж, дэлхийн түүхэн дэх хамгийн том хуурай газрын эзэнт гүрэн болж байсан түүхтэй. Өдгөө Орос, Хятад хоёрын дунд оршдог далайд гарцгүй энэ улсын хүн амын ихэнх нь буддын шашин шүтдэг.

“Танай эзэнт гүрэн тийм хол, тийм олон янзын газар нутгийг хамарч, тэр их уудам нутаг дэвсгэр дээрх олон ард түмний онцгой авьяас чадварыг үнэлж, улс иргэнийг засан тохинуулах их албанд тохоон томилж байсан явдал бол танай өвөг дээдсийн гайхамшигт чадварын гэрч юм. Энэхүү арга ухаан бидний цаг үед ч үнэ цэнэтэй хэвээр байгаа бөгөөд сэргээн хэрэглэх боломжтой” гэж Францис Ерөнхийлөгч, дипломатчид болон òөрийн ордонд цугласан шашны тэргүүн нарт хандан хэллээ. XIII зууны үед худалдаа, аялал жуулчлал цэцэглэн хөгжих боломжийг олгож байсан Монголын эзэнт гүрний үед улс төрийн байдал харьцангуй тогтвортой байсныг дурдаад, ахан дүүгийн барилдлагатай, тайван амгалан ийм үеийг өнөөдрөөс эхлэн бий болгохыг уриалав. Зөрчил мөргөлдөөнд нэрвэгдээд байгаа энэ дэлхий ертөнцийг тэнгэр ивээж, “Монголын их амар амгалан” цогцолж, аливаа зөрчил тэмцэл үгүй болсон байсан тэр нэгэн цаг үе шиг олон улсын хууль эрх зүйн хэм хэмжээг хүндэтгэн дээдэлж байх болтугай хэмээн тэрбээр хэллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ мөн “Монголын их амар амгалан”-гийн талаар дурдаад, дэлхийн тавцанд энх тайванч, олон талт яриа хэлэлцээг чухалчлагч Монгол Улсын хүчин чармайлтаа өнөө үед ч баримталж буйг онцоллоо. “Монголын их амар амгалан”-г тогтоосноор дэлхийн янз бүрийн үндэстнүүд бие биеэ харилцан хүндэтгэх, бие биенийхээ үнэт зүйл, өвөрмөц онцлогийг эрхэмлэн дээдлэх, янз бүрийн соёл иргэншлүүд энх тайвнаар зэрэгцэн орших боломжийг бүрдүүлэх баттай үндэс суурийг бүрдүүлсэн” гэж тэрбээр хэлэв. Пап Францис 1246 онд Монголын эзэнт гүрний хаан Гүюгээс Пап лам IV Иннокентэд илгээсэн захидлын албан ёсны хуулбарыг Ерөнхийлөгчид гардуулан өгч байгаагаа тэмдэглэн хэлэв. Францис мөн байгаль орчныг хамгаалах чиглэлд гаргаж буй Монгол Улсын хүчин чармайлтыг өндрөөр үнэлжээ. Эрс тэс уур амьсгалтай, далайд гарцгүй өргөн уудам нутагтай энэ улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж буй орнуудын нэг юм. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн мэдээлэлд дурдсанаар, тус улсад сүүлийн 70 жилийн хугацаанд дундаж температур цельсийн 2.1 хэмээр нэмэгдэж, бэлчээрийн даац хэтэрч, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас газар нутгийн 77 хувь нь хөрсний доройтолд оржээ. Монгол Улс 2026 онд НҮБ-ын цөлжилтийн асуудлаарх бага хурлыг зохион байгуулах гэж байгаа бөгөөд уудам тал хээр, уулархаг нутагтаа нэг тэрбум мод тарих аяныг эхлүүлээд байна. “Энэ бүхэн нь загалмайтны шашинтан бидний Бурхны бүтээл, түүний өгөөмөр сэтгэлийн үр шим болох байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, хүндэтгэн талархаж, экологийн хариуцлагатай бөгөөд алсын хараатай бодлого, энэрэн нигүүлсэх соёл суртлыг баримтлан хүнээс үүдэлтэй хор хөнөөлийн эсрэг тэмцэхэд та бүхэн тусалж байгаа хэрэг юм” гэж Францис хэлэв. Мөн Пап Францис авлигатай тэмцэхийн ач холбогдлыг онцоллоо. Авлига, хээл хахууль нь бүхэл бүтэн улс орныг сүйрүүлж мэдэх хэрэглээг чухалчилсан, ёс суртахуунгүй сэтгэлгээнээс үүдсэн уршиг урхаг бөгөөд амин хувийн ашиг сонирхлоо бодож, олноос зожгирч, тэнгэр өөд харах эрхгүй болж, ах дүүгийн өргөн харилцаанаас ангижран одохын цондон болдог юм. Харин шашин шүтлэг нь ямар ч нийгмийн хөгжилд ноцтой аюул занал учруулдаг авлига хээл хахуулийн далд хөнөөлөөс хамгаалж байдаг хэмээв. Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаад байна. Өнгөрсөн онд Монгол Улс “Транспэрэнси Интернэйшнл” олон улсын байгууллагаас гаргадаг авлигын индексээр 116 дугаарт бичигдсэн ба өдгөө авлигатай тэмцэх таван хэсэг бүхий төлөвлөгөөг хэрэгжүүлж байгааг зарлаад байгаа юм.

Бямба гаригийн орой Францис Улаанбаатар хот дахь Гэгээн Петр, Паулын сүмд тус улсын католик шашны цомхон жижиг нийгэмлэгт санаа тавьдаг санваартнууд, номлогчидтой уулзав гэж “AP” агентлаг мэдээлжээ.

v Пап Францис буддын шашин дэлгэрсэн Монгол Улсад анхны түүхэн айлчлалаа хийхээр баасан гаригийн өглөө хүрэлцэн ирэв. Энэхүү айлчлал нь дэлхийн католик шашинтнуудын хамгийн цөөн тоотой бөгөөд хамгийн шинэ нийгэмлэгийн 1400 гишүүнд урам зориг өгөхийн сацуу Ватикантай хурцадмал харилцаатай Хятад, Орос хоёртой харилцаа холбоогоо хадгалах гэсэн оролдлого гэж үзэж байна. Ази дахь католик шашныг судлагч эрдэмтэн Мишель Чамбоны ярьснаар, Төв Азид анхаарлаа хандуулж, түүний Орос, Хятадыг ч үлдээж орхихгүй гэсэн Гэгээн Ширээт улсын зорилгыг энэ айлчлал илэрхийлж байна.

Пап Францис пүрэв гаригт Монголын талаар ярихдаа “хүн ам цөөтэй боловч том соёлтой улс” хэмээн тодорхойлоод, энэ урт, аниргүй байдлыг шууд логик ухаанаар бус харин мэдрэмжээрээ ойлгохыг хичээх хэрэгтэй хэмээжээ. Баасан гаригийг амарч өнгөрүүлсэн Папын бямба гаригт товлосон айлчлалын хөтөлбөрт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нартай хийх уулзалтууд багтжээ. Мөн тэрбээр эрх баригчид, дипломатчид, иргэний нийгмийн төлөөлөлд хандаж үг хэлнэ. Түүнчлэн мөн өдөр Гэгээн Петр, Паулын сүмд католик шашинтнуудтай уулзав гэж “DW” мэдээлжээ.

v Пап Францис дэлхийн католик шашинтнуудын хамгийн цөөн тоотой бөгөөд хамгийн шинэ нийгэмлэгт урам зориг өгөхөөр баасан гаригийн өглөө Монгол Улсад айлчлан ирлээ. Тэрбээр далайд гарцгүй Азийн энэ улсад түүхэндээ анх удаа айлчилж байгаа бөгөөд Монголын хоёр хүчирхэг хөрш Орос, Хятадтай харилцах Ватиканы харилцаа дахин хурцдаад буй үед ирж байна гэж “France24” мэдээлэв. CNN “Ердөө 1500 орчим католик шашинтай улсад хийж буй энэхүү айлчлал нь Папын хилийн чанадад хийдэг бусад айлчлал шиг сүр дуулиантай болсонгүй, хүмүүс олноор цугларсангүй. Түүнийг наймдугаар сард Португалд айлчлах үед болсон нэгэн арга хэмжээнд 1.5 сая хүн оролцож байсан бөгөөд Папын гадаадын бусад оронд хийдэг айлчлалтай харьцуулахад хамгаалалт төдийлөн хатуу чанга биш байв гэж мэдээлжээ.

v Пап Францис есдүгээр сарын 2-ны бямба гаригт Монгол Улсад айлчлах үеэрээ “Монголын амар амгалан”-г дэлхий даяар цогцлоохыг уриаллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй òөрийн ордонд уулзах үеэрээ Пап Францис Монголын эзэнт гүрний үеэс улбаатай энэхүү уламжлалыг өндрөөр үнэлэв. “Танай эзэнт гүрэн тийм хол, тийм олон янзын газар нутгийг хамарч, тэр их уудам нутаг дэвсгэр дээрх олон ард түмний онцгой авьяас чадварыг үнэлж, гадны иргэдийг улсыг засан тохинуулах их албанд тохоон томилж байсан явдал бол танай өвөг дээдсийн гайхамшигт чадварын гэрч баримт юм” гэж Пап хэлсэн байна гэж “Ukrinform” мэдээлэв.

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ

ҮЙЛ ЯВДАЛ: Энэ долоо хоногт юу болох вэ? DNN.mn

 Энэ долоо хоногт зохион байгуулагдах улс төр, эдийн засаг, боловсрол, спорт, урлагийн талаар тоймлон хүргэе.


Улс төр

Лхагва гариг:Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

Хэвлэлийнбага хурал

“Зууны мэдээ” сонины “Үндэсний • мэдээллийн төв”-д өнөөдөр

11:00 цагаас АН-ыг С.Баярцогт • худалдаж авсан уу гэсэн сэдвээр мэдээлэл хийнэ.

Өнөөдөр 10:00 цагт Цаг уур орчны • шинжилгээний газрын хурлын зааланд БОАЖЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Үүнд, Богдхан дархан цаазат газарт ашиглалтын бус газар олголтыг цуцалсан тухай, Ан агнуурын хуваарьлалт, хэрэгжилтийн асуудал, Үерийн дараах хяналт, шалгалтын мэдээлэл, дүгнэлт, Салбарын хяналтын талаар Архангай аймгийн Цэнхэрийн рашаанд хийсэн хяналт, шалгалтын мэдээг тус тус хүргэнэ.

Спорт

Бөх:“Алтан цом”-ын барилдааны бүртгэл 2023 оны есдүгээр сарын 5-ны өдөр хаагдана.

Эрэгтэйчүүдийн регбигийн 10 дахь • удаагийн ДАШТ есдүгээр сарын 8-ны өдөр эхэлнэ.

Морьт харвааны холбооны /IHAA/ • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ийг “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулж байна. Есдүгээр сарын 1-3-нд “Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй наадам болсон бол есдүгээр сарын 6-8-нд ДАШТ болно.

Шүүх хурал

Энэ долоо хоногт нийт 500 гаруй • шүүх хурал бүх шатны болон орон нутгийн шүүхүүдэд болно. Хариуцагч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Энержи ресурс зэрэг олон хэргийн шүүх хурал болох нь.

ТЕАТР

No description available.

Баасан гариг:“Инээмтгий хүн” визуал драмын жүжиг наймдугаар сарын 8-10-ны өдрүүдэд РЦНК төвд 19:00, 20:00 цагуудаас тоглогдоно.

Бямба гариг:“Миний аав супер баатар” хүүхдийн жүжиг Улсын драмын эрдмийн театрт 12:00 цагаас тоглоно.

Ням гариг:“Сычуаны сайн хүн” гротеск драмын жүжиг Улсын драмын эрдмийн театрт 12:00 цагт тоглоно.

Тоглолт

No description available.

Бямба гариг:Bayartsetseg Visual Live concert дуучин Б.Баярцэцэгийн амьд тоглолт Шангриллад 19:00 цагт болно.

Намрын хит-2023 нийтийн дуучдын • нэгдсэн тоглолт UB palace-т 19:00 цагт болно.

Кино нээлт

Баасан гариг:The NUN-2 аймшгийн уран сайхны кино нээлтээ хийнэ.

No description available.

Үзэсгэлэн

“Бидний мөрөөдөл” үзэсгэлэн • есдүгээр сарын 5-наас Монголын уран зургийн галерейд нээлтээ хийнэ.

Categories
мэдээ нийгэм

БОАЖЯ: 2030 он гэхэд нийт газрын нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авна DNN.mn

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Газрын тухай хуулийн 39, 40 дүгээр заалтыг үндэслэн газраа 2 жил ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд бүрэн төлөөгүй, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлыг зөрчсөн, ойн болон усан сан бүхий газар, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсэд орсон, тэмдэгтийн хураамж төлөөгүй, мөн иргэн, хуулийн этгээдийн өөрийн хүсэлтээр тус тус газар ашиглах эрхийг цуцалсан.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2022.01.02-2023.08.01-ний өдрийн хооронд 164 удаагийн тушаалаар, 373 иргэн, хуулийн этгээдийн 860.62 га газрын ашиглах эрхийг цуцалсан. Үүнээс Б.Бат-Эрдэнэ сайдын 162тушаалаар 859.5 га газрыг цуцалсан.

Газар ашиглах эрх шинээр олгохгүй. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор 2023 онд шинээр газар олголт хийгдээгүй.

БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт  ” 2023 он гарснаас хойш Богдхан уулын дархан цаазат газар, Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газар болон Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалтын газар нийт 90 иргэн, хуулийн этгээдийн ашиглаж байсан газрыг цуцлах, хүчингүй болгох ажлыг хийсэн.

Мөн иргэд хуулийн этгээдүүдийн хувьд гомдол санал гаргахад нээлттэй. Цаашид хууль хэрэгжүүлэх ажлыг шат дараатайгаар, тогтмол хийнэ.  Монгол Улс 2030 он гэхэд нийт газрын нутгийн 30 хувийг тусгай хамгаалалтад авах зорилт тавьсан” гэлээ.

Categories
мэдээ

Пап Францисыг үдэх ёслол болж байна DNN.mn

Манай улсад есдүгээр сарын 1-ний өдрөөс айлчилсан Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын айлчлал өнөөдөр өндөрлөж түүнийг үдэх ёслол “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дээр болж байна.

Өнөөдөр тэрбээр Улаанбаатар дахь Ватиканы төлөөлөгчийн газрын харьяанд үйл ажиллагаа явуулдаг хүмүүнлэгийн байгууллагуудын үйл ажиллагааг төвлөрүүлэх зорилгоор байгуулж буй “Нигүүлслийн өргөө”-ний нээлтэд оролцсон юм.

https://fb.watch/mR1zgHHTmK/

Categories
мэдээ үндэсний-бөx

“Алтан цом”-ын барилдааны бүртгэл өнөөдөр дуусна DNN.mn

“Алтан цом”-ын барилдааны бүртгэл өнөөдөр буюу есдүгээр сарын 05-ны өдөр дуусна. Одоогоор Ховд, Увс, Сэлэнгэ, Булган, Баян-Өлгий, Хөвсгөл, Орхон аймгууд албан ёсоор мэдүүлгээ ирүүлээд байна.

“Алтан цом”-ын барилдаанд 21 аймаг болон Улаанбаатар хот, Өвөр Монгол, Тувагийн тус бүр нэг баг буюу нийт 24 баг оролцох бөгөөд багууд 7 бөхийн бүрэлдэхүүнээр мэдүүлгийг 2023 оны есдүгээр сарын 05-ны өдрийн дотор Mubh.2021@gmail.com цахим хаягаар болон МҮБХ-нд бичгээр хүргүүлнэ.

Дэвжээд өөрийн аймгийн нэр дээр бусад аймгаас бөх оролцуулан барилдуулах бол  бөхийн тоог 2023 оны есдүгээр сарын 05-ны дотор ирүүлж, Улаанбаатар хотын баг болон бусад аймгуудын багт оруулах саналтай бөхчүүдийн тоог (эхний байдлаар бөхийн нэр шаардлагагүй) мөн дээрх заасан хугацаанд ирүүлнэ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардчилсан Монгол Улсын энхийг эрхэмлэсэн бодлогыг даян дэлхийд тодотгосон пап Францисын айлчлал DNN.mn

Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис манай улсад айлчилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар анх удаа зочилж буй ноён Францисын энэхүү төрийн айлчлал наймдугаар сарын 31-нээс эхлэв. Айлчлал өнөөдөр өндөрлөнө. Энэ хугацаанд айлчлалын хүрээнд ямар үйл явдлууд өрнөснийг тоймлон хүргэе.

Дэлхий Монголоор амьсгалсан өдрүүд

Ромын пап лам Францисын айлчлалыг сурвалжлахаар 23 орны 150 гаруй сэтгүүлч, зураглаачид манай улсад хүрэлцэн ирлээ. Мөн шашны мяндагтан, албаны төлөөлөгч гээд өргөн бүрэлдэхүүнтэй айлчлал болж байна. Тусгай үүргийн онгоцоор манай улсад зорин ирсэн пап Францисыг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буунгуут үндэсний дээл, малгай гоёлтой бүсгүй алд цэнхэр хадаг дээр цалин цагаан мөнгөн аягатай ааруул барин тосон авав. идээг хүндэтгэлтэйгээр хүлээн авч, ааруулаас хүртлээ. Цэлмэг хөх тэнгэр, цэнгэг агаар, алтан шаргал наран хосолсон уудам Монгол оронд хөл тавьж буйдаа сэтгэл хангалуун байгаа нь түүний инээмсэглэлээс тодорно. Алс холоос айлчлан ирсэн эрхэм хүндэт зочдоо Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид угтсан. Ватиканаас Улаанбаатар хүртэлх 9200 гаруй км зайтай. Ийм урт нислэг туулж ирсэн их хамба Францис амрахаар онгоцны буудлаас Католик шашны захиргааны байр руу хөдөллөө. Тэнд папыг очиход хүүхдүүдийн цангинасан дуу хуураар хүлээж авав. Мөн сүсэгтэн олон, жирийн иргэд хүртэл католик шашны тэргүүнд хүндэтгэл үзүүлэхээр хүрэлцэн ирсэн байлаа.

Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн Францисын айлчлал түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэнэ гэдгийг талууд онцолж байгаа. Улмаар хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхээс гадна манай улсын гуравдагч хөршийн, энх тайванч гадаад бодлого, үйл ажиллагааг бататгах ач холбогдолтой. Монгол Улс, Гэгээн Ширээт улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоож байв. Энэ хугацаанд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарт өрнөж байна. Ер нь манай хоёр улс өнө эртний харилцаатайг түүхэн баримт бичгүүд нотолдог. Олон зуун жилийн тэртээ солилцож байсан захидлууд одоо ч гэсэн Гэгээн Ширээт улсын номын сан, архивт хадгалагдаж буй ажээ. Тэгвэл пап Францис энэхүү айлчлал найман зууны алсаас эхтэй харилцаагаа үргэлжүүлж байгаагийн тод илэрхийлэл билээ.

Энэ өдрүүдэд дэлхий тэр чигтээ Монгол Улсаар амьсгалж байна. папын айлчлалын мэдээ орон бүрт эрчимтэй түгж байна. Нэг хүний удирдлагын тогтолцоотой хоёр том гүрний дунд орших эрх чөлөөт ардчилсан Монгол орон олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, идэвхтэй гадаад бодлого явуулж байгааг дэлхий даяар харж байна.

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францисын айлчлалыг албан ёсны үйл ажиллагаа есдүгээр сарын 2-ны бямба гаригт Сүхбаатарын талбайгаас эхлэв. Төв талбайдаа сүр жавхлант хүндэт харуулын цэргүүдээ жагсааж, айлчлан ирсэн хүндэт зочноо угтаж авлаа. Энэхүү төрт ёсны уламжлалыг ойроос үзэж сонирхохоор иргэд, жуулчид, сүсэгтэн олон Сүхбаатарын талбайд хуран цугларсан байлаа. Хоёр улсын төрийн тэргүүнийг эргэж харан мэндчилэхэд иргэд шаагилдан баярлаж, алга ташилтаар талархсанаа илэрхийлж байв.

Төрийн тэргүүнүүд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Пап Францис Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Үргэлжлүүлээд тэд ганцаарчилсан уулзалт хийв. Харин албан ёсны уулзалтаараа хоёр орны эртний түүхэн найрсаг харилцааг өргөжүүлэхэд төвлөрлөө. Тухайлбал, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээс гадна олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцлаа. Улмаар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, байгаль орчны доройтол зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд улс бүрийн оролцоо чухал гэдгийг харилцан нотлов. Тэр дундаа “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтран ажиллах талаар санал солилцсон.

Айлчлал хөтөлбөрийн дагуу Төрийн ордны “Их Монгол” танхимд үргэлжлэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис нар олон нийтэд хандаж үг хэлэх ёслолын ажиллагаанд төр, засаг, иргэний нийгэм болон дипломат төлөөллүүд оролцов. Энэхүү айлчлалд зориулж танхимын тайзыг гантиган цагаан өнгөөр, налуу шаттай засчээ. Ирсэн зочиндоо хүндэтгэлтэй, хүний эрхийн мэдрэмжтэй ханджээ.

У.Хүрэлсүх: Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тУлгУУрт гадаад бодлогыг хэрэгжүүлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис нар олон нийтэд хандаж хэлсэн үгийг тоймлоё. Эхлээд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэхдээ “Энэхүү түүхэн айлчлал нь Чингис хааны мэндэлсний 860 жил, Монгол Улс, Гэгээн Ширээт улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 30 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа ач холбогдолтой юм. Монгол Улс болон Гэгээн Ширээт Улсын харилцаа эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын үеэс эхэлсэн түүхтэй. Одоогоос найман зууны тэртээ, 1246 онд Пап IV Иннокентийн элч төлөөлөгч санваартан Плано Карпини Их Монгол Улсын нийслэл Хархорум хотноо хүрэлцэн ирж, Чингис хааны ач Гүюг хаанд бараалхан Папын захидлыг өргөн барьснаар манай хоёр орны түүхэн харилцааны үндэс суурийг тавьсан билээ. Санваартан Плано Карпини Их Монгол Улсын хаанд бараалхан албан ёсны харилцаа тогтоосон Европын анхны элч төлөөлөгч байсан гэдгийг онцлон дурдах нь зүйтэй. Энэ үед Гүюг хааныг хаан ширээнд залах ёслол тохиосноор Папын элч төлөөлөгч Плано Карпини хүндэт зочноор уригдан оролцсон байдаг. Тэрбээр өөрийн аяллын тэмдэглэлд тулгуурлан “Монголчуудын түүх” хэмээх бүтээл туурвиж, дэлхий нийтийн хүртээл болгосон нь монголчуудын түүх, соёлыг өрнө дахинд таниулан мэдүүлсэн түүхэн бүтээл болсон төдийгүй Дундад зууны үеийн Монгол болон Евроазийг судлан шинжлэхэд одоо ч гэсэн чухал үүрэг гүйцэтгэсээр байна.Энэхүү түүхэн үйл явдлаас хойш яг 777 жилийн дараа Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис Их Монгол Улсын гал голомт, Монгол Улсад айлчилж байгаа нь цаг тооны хувьд ч онцлогтой сайхан үйл явдал болж байна. Эзэн Чингис хаанаас уламжилсан төрт ёсоо дээдлэх, эв эеийг хичээж, амар амгаланг цогцлоох монгол төрийн бодлого зуун зууныг өртөөлөн өнөөгийн бидэнд өвлөгдөн ирсэн бөгөөд эдүгээ Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлж, олон улс, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг бататган бэхжүүлэхийн төлөө тууштай байр суурь баримтлан ажиллаж байна. Монголчууд эрт дээр үеэс оюун санааны эрх чөлөөг дээдэлж, олон ургальч үзлийг хүндэтгэж ирсэн түүхэн уламжлалтай бөгөөд эзэн Чингис хаан, Их Монгол Улсын үеэс монгол хаад, язгууртнууд аливаа шашин шүтлэгт хүндэтгэлтэй хандан, сүм, хийдийг алба татвараас чөлөөлж, нийслэл Хархорум хотод Буддын, Христийн, Исламын зэрэг 12 сүм дуган зэрэгцэн оршиж байсан түүхтэй билээ. Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, эрхэм хүндэт Пап Францис Танд болон даян дэлхийн улс түмэнд Монголын ард түмнийхээ нэрийн өмнөөс эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Мөнх тэнгэрийн хүчин дор хүн төрөлхтөн өнө мөнхөд амар амгалан орших болтугай” гэв.

Пап Францис: Зөрчил мөргөлдөөнд нэрвэгдээд байгаа энэ дэлхийг тэнгэр ивээж, “Монголын их аМар аМгалан” цогцлох болтугай

Пап Францисын хэлсэн үгийг иргэд, олон нийт таатай хүлээж авлаа. Тэрбээр Монгол орон бол хүний эрхийг дээдэлсэн, энх тайван цогцолсон, амар амгалан улс хэмээн хэдэнтээ тэмдэглэв. Ялангуяа яруу найрагчдын шүлгийн мөртөөс эш татаж, хэлсэн үгэндээ шигтгэж байлаа. Тухайлбал, Дорнын их яруу найрагч О.Дашбалбарын “Тэнгэр шиг бай”, яруу найрагч Ц.Бавуудоржийн “Монголын их амар амгалан” хэмээх мөртүүдийг онцолсон нь хүн болгоны зүрхэнд тусах шиг болсон. Ингээд Пап Францисын монголчуудад хандсан айлдвараас хүргэж байна. Тэрбээр “Танай сайхан өргөн уудам нутгийг зорин ирж, “айлчлал” гэдэг үгийн утга учир, мөн чанарыг бүрэн дүүрэн ойлгож, эрхэмлэн дээдэлж ирсэн ард түмэнтэй учран золгож байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг билээ. Би та бүхэнтэй итгэл хүндлэл дүүрэн уулзан золгож, Монголын үзэсгэлэнт тал нутагт тодрон үзэгдэх, нүүдэлчдийн өнө эртнээс уламжлан ирсэн орд цагаан өргөө гэрт анх удаа морилон саатаж дотносон танилцаж байгаагаар төсөөлж байна. Энхийг эрхэмлэн эргэл мөргөлөөр замнан яваа санваартан миний бие Та бүхний хүмүүнлэг ёс, найрсаг зан аальд хөгжин, талархан баясах хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн, зүрх сэтгэлдээ аз жаргалыг тээж, амар амгаланг өвөрлөн ийнхүү өргөө гэрийн тань үүдэнд хүрэлцэн ирлээ. Монголын энгүй уудам нутаг говь цөлөөс тал хээр хүртэл, тэгш өндөрлөгөөс Алтай, Хангайн их уулс, ой хөвч хүрч, гол мөрөн нь тохойрон урсаж, өндрөөс ажихад, эртний тансаг нэхмэл дээр сүлжин урласан чимэг хээ шиг, сэтгэл булааж, урин дуудах үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэн адил, бүхий л дэлхийн гоо үзэсгэлэн, сүр жавхланг тусган тольдох мэт санагдана. Үеэс үед малчид, тариаланчдын уламжлан хөгжүүлж ирсэн, байгаль орчны тэнцвэрт байдлыг хүндэтгэх Та бүхний төрөлх сэцэн ухаан нь явцуу ашиг сонирхлоос татгалзаж, ирээдүй хойч үедээ газар нутгаа үржил шимт онгон төрхөөр нь өвлүүлэн үлдээх хүсэл эрмэлзэлтэй энэ цагийн хэн бүхэнд үлгэр дуурайл болж байна. Энэ нь загалмайтны шашинтан бидний Бурхны бүтээл, түүний өгөөмөр сэтгэлийн үр шим хэмээн ойлгодог байгаль дэлхийг хайрлан хамгаалж, хүндэтгэн талархаж, хариуцлагатай экологийн бодлогын алсын хараа, энэрэн нигүүлсэх соёл суртлыг баримтлан хүнээс үүдэлтэй хор хөнөөлийн эсрэг тэмцэхэд Та бүхэн тусалж байгаа хэрэг юм. Монгол гэр бол орчин үед байгаль экологид хамгийн ээлтэй, хүрээлэн буй орчинд ямар ч хор нөлөөгүй, олон талын ач тустай орон сууц юм. Цаашилбал, Монголын уламжлалт бөө мөргөлийн цогц алсын хараа, хамаг амьтныг энэрэн нигүүлсэх Буддын гүн ухааны үзэл санаа нь эх дэлхийгээ хайрлан хамгаалах хойшлуулж болшгүй чухал үйл хэрэгт онцгой хувь нэмэр оруулж чадах билээ. Эртнээс эдүгээ хүртэл танай ард түмэн үндэс угсаагаа хадгалахын зэрэгцээ сүүлийн хэдэн арван жилд дэлхий дахины ардчилал, хөгжлийн их сорилтод нээлттэй байж иржээ. Өргөн хүрээний дипломат харилцаатай, НҮБ-ын идэвхтэй гишүүн Монгол Улс өнөөдөр хүний эрхийг дээдлэх, энх тайвныг цогцлоохын төлөө хүчин чармайлтаараа Ази тивийн цээжнээ төдийгүй олон улсын тавцанд чухал үүрэг гүйцэтгэж байна. Би энд та бүхний дэлхий нийтэд цөмийн зэвсгээс ангид улс болохоо зарлаж, цөмийн зэвсгийн тархалтыг зогсоох талаар баримталж буй шийдвэрийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Монгол Улс бол энхийг эрхэмлэсэн гадаад бодлоготой, ардчилсан улс төдийгүй даян дэлхийн энх тайвны төлөө хувь нэмрээ оруулах эрхэм зорилго тээж яваа улс юм. Түүнчлэн цаазын ялыг халсан чухал алхам билээ. Зөрчил мөргөлдөөнд нэрвэгдээд байгаа энэ дэлхийг тэнгэр ивээж, “Монголын их амар амгалан” цогцолж, аливаа зөрчил тэмцэл үгүй болсон байсан тэр нэгэн цаг үе шиг олон улсын хууль эрх зүй, хэм хэмжээг хүндэтгэн дээдэлж байх болтугай. Монголчуудын “Үүл нүүж тэнгэр цэлмэнэ” гэж хэлдэг шиг, дэлхийн хаана ч байдаг ах дүү мэт зэрэгцэн орших хүсэл тэмүүллээр дайны хар үүл сарнин арилж, зөрчил тэмцэл яриа хэлцлээр шийдэгдэж, хүн бүрийн суурь эрх батжин бэхжих болтугай. Арвин баялаг түүхтэй, тэнгэрт ивээгдсэн энэ улс орноос Дээд тэнгэр амар амгаланг соёрхон бэлэглэхийг эрэн хүсье, бүгд хамтдаа ирээдүйн энхийн төлөө хичээнгүйлэн зүтгэцгээе. Монгол гэрт ормогц гэрийн орой дахь гэрэл гэгээ оруулж, тэнгэр огторгуйн гайхам сайхныг тольдон харуулдаг тооно бидний харааг булаадаг. Танай энэхүү уламжлалт аж төрөх байдал биднийг хараа дээгүүр, толгой цэх байх шалтгаан нөхцөл болж байгааг онцолмоор байна. Хараа дээгүүр байж, Та бүхний өнөд дээдлэн шүтэж ирсэн мөнх хөх тэнгэр өөд харж байна гэдэг бол шашны сургаал номлолуудыг хүндэтгэн, уужуу бодлогоор хандана гэсэн үг юм. Оюун санаа, сүсэг бишрэлийн торгон мэдрэмж танай соёлын мөн чанарын эд эс бүхэнд гүн гүнзгий оршдог учраас Монгол Улс шашин шүтлэгийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг байх нь аргагүй юм.

Авлига, хээл хахууль нь бүхэл бүтэн улс орныг сүйрүүлж мэдэх хэрэглээг чухалчилсан, ёс суртахуунгүй сэтгэлгээнээс үүдсэн уршиг урхаг бөгөөд амин хувийн ашиг сонирхлоо бодож, олноос зожгирч, тэнгэр өөд харах эрхгүй болж, ах дүүгийн өргөн харилцаанаас ангижран одохын цондон болдог юм. Харин та бүхний өвөг дээдэс, эзэн хаад хараа дээгүүр байж, өргөн уудмыг тогтон тольдож байхыг соён сургасан билээ. Тэд олон янзын үзэл бодол, ахуй амьдралын туршлагыг холбон хослуулах онцгой ур чадварыг хөгжүүлж ирсэн. Энэ нь олон шашин зэрэгцэн орших тохиолдолд ч мөн илэрч байв. Олон янзын ариун нандин зан заншил, уламжлалд энэхүү эв эеийг сахиж, өрөөл бусдыг хүндэтгэх үзлээр хандаж ирснийг эртний нийслэл Хархорум хотод Христийн болон өөр олон шашны сүсэг мөргөлийн газар оршин байсан явдал гэрчилнэ. Ийм учраас, Та бүхэн оюун санааны болон шашин шүтэх эрх чөлөөнд хүрч, түүнийгээ Үндсэн хуульдаа дархалсан нь танай ард түмний хувьд жам ёсны зүйл гэлтэй. Та бүхэн шашин шүтлэг хөгжлийг сааруулан саатуулдаг тул устгах нь зүйтэй гэж үздэг шашингүй үзлийг цус асгаруулалгүй даван туулж, өөр өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй сүсэгтнүүд хоорондын зохистой харилцааны тулгуур ач холбогдлыг хүндэтгэн хүлээн зөвшөөрч, хүн зоны ёс суртахууны болон оюун санааны хөгжилд хувь нэмрээ оруулж ирсэн билээ.Энэ чиглэлд Монгол дахь католик шашныхан хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна. Эдүгээгээс 30 гаруй жилийн өмнө Монгол дахь католик шашныхан анх монгол гэрт үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр нийслэл хотод монгол гэрийг санагдуулам хэлбэр загвартай сүм хийдэд үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэ нь Монгол дахь католик шашны сүм хийд ахан дүүсийн хариуцлагатай үйл хэргийн төлөө Монголын ард иргэдтэй аж амьдрал, ажил хөдөлмөрөөрөө хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байдгийн илэрхийлэл юм. Монгол дахь католик шашны сүсэгтнүүд хэдий цөөхүүлээ боловч эв нэгдэл, шашин хоорондын яриа хэлэлцээ, харилцан хүндэтгэлийн соёлыг түгээж, нийгмийн шударга ёс, энх тайван, эв найрамдлын төлөө ажиллан, улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна.

Энэ айлчлалдаа зориулан сонгон авсан “Хамтдаа итгэж найдацгаая” гэсэн бидний уриалга бүх нийтийн сайн сайхны төлөө харилцан хүндэтгэлтэйгээр хамтран ажиллах Та бидний их үйл хэргийн нөөц боломжийг тод томруун илэрхийлж байгаа юм. Монголын католик шашинтнууд тэнгэрт ивээгдсэн энэ агуу газар нутагт аж төрж буй Та бүхэнтэй харилцан зөвшилцөж, хамтран ажиллаж, элбэг хангалуун, амар тайван нийгмийг цогцлоох үйл хэрэгт бодит хувь нэмрээ оруулсаар байна гэдэгт итгэлтэй байна. “Тэнгэр шиг бай” хэмээх шүлгээрээ алдарт яруу найрагч бид бүхнийг агшин зуурын мөн чанартай орчлонгийн хүлээснээс ангижран, оюун санаа, сэтгэл зүрхээ хаяа хязгааргүй Монголын цэлмэг хөх тэнгэр шиг уужуу тэнүүн байлгахыг уриалан зоригжуулсан байдаг.

Дэлхий дахин суралцах зүйл асар ихтэй танай оронд хүрэлцэн ирсэн эргэл мөргөлөөр замнагчид, зочид гийчид бид бүхэн энэхүү уриалгыг хүлээн авч, урам хайрласан үгийг нь ирээдүйн төлөөх бүх нийтийн яриа хэлцэл, энэрэл нигүүлсэл, алсын хараа зэрэгтээ бодитоор орчуулан хэрэглэхийг хүсч байна. Энд цохон тэмдэглэсэнчлэн, Монголын нийгмийг бүрэн дүүрэн танин мэдэж, хосгүй өвөрмөц энэ ард түмний гайхам сайхан, сурвалжит мөн чанараас дэлхий дахин үргэлжид үлгэрлэн суралцаж байх болтугай. Та бүхэн ойр тойрныхоо зовлонг амирлуулах үйл хэрэгт босоо монгол бичиг шигээ чигч тууштай байж, хүн төрөлхтөнд хүмүүний мөн чанарыг үлгэрлэн сануулж, хөрст дэлхий хэмээх нэгэн гэртээ хөх тэнгэр шиг орших болтугай. Баярлалаа” гэв.

Уих-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүнд бараалхав

Айлчлалын эхний өдөр манай төр, засгийн тэргүүнүүд Пап ламд бараалхлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар Пап Францист бараалхах үеэрээ энэхүү төрийн айлчлал хоёр талын харилцаанд түүхэн шинэ хуудас нээж байгааг онцлов. Улмаар даян дэлхийн энх тайван, амар амгаланг цогцлоож, хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болж буйг тэмдэглэлээ. Мөн, эртний түүхэн харилцаатай Гэгээн Ширээт улстай найрсаг харилцаа, хамтын ажилагаагаа өргөжүүлэн бэхжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын чухал зорилтуудын нэг мөн гэв. Хариуд нь Пап Францис Монгол Улсын төр засаг, түүний ард түмэн хүндэтгэлтэй, халуун дотноор бидний айлчлалыг хүлээн авч байгаад туйлын баяртай байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “Агуу түүхтэй ард түмэн язгуур уламжлалаа авч үлдэн залуу үедээ залгамжилж байгаа нь монголчуудын чин зориг, чин сэтгэлийн агуу их уламжлал бөгөөд түүхэн, онцгой явдал юм” гэж хэлсэн. Уулзалтын төгсгөл УИХ-ын дарга Г.Занданшатар “Таны Монгол Улсад хийж буй айлчлал энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрх, шашны эрх чөлөөг эрхэмлэгч манай улсын гадаад бодлогын үр дүнг тодоор илтгэх чухал ач холбогдолтой болж байна гэлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Пап Францист бараалхах үеэрээ хоёр талын хамтын ажиллагааг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилт бэрхшээлийг даван туулах хүч чармайлтаа уялдуулах замаар өргөжүүлэх боломжийн талаар ярилцав.

Ватиканы гэнэтийн бэлэг

Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн манай улсад нэгэн ховор бэлэгтэй иржээ. Тэрбээр Гүюг хааны захидлыг өргөн барив. Энэ нь 777 жилийн тэртээ Пап IV Иннокентийн Их хаанд илгээсэн захидлын хариу аж. Уг захидлыг дэвшилтэт технологиор дээд зэргийн чанартайгаар хуулбарласан байна. Пап Францис энэхүү хуулбарыг монголчуудад хүндэтгэлтэйгээр бэлэг болгов. Тэрбээр “Энэхүү бэлэг өнөө цагт өргөжин тэлж буй эртний найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болох болтугай” гэв. Манай хоёр улсын харилцаан олон зуун жилийн түүхтэйг Ватиканы нууц архивт хадгалагдаж баримт бичгүүд нотолно. Тэдгээр захидлуудаас манай улс сүүлийн 30 жил арвыг нь хуулбарлан аваад байгаа юм.

Пап Францисын айлдварыг сонсохоор 3000 гарУй гадаадын жУУлчин, сүсэгтэн олон Монголд иржээ

Манай улсад төрийн айлчлал хийж буй Ромын Пап Францис бямба гаригт хамба лам, санваартнууд, шашин дэлгэрүүлэгчид, сахил хүртсэн хүмүүстэй уулзлаа. Энэ үеэр Пап монгол гэрт зочилсон юм. Түүнийг Петр, Паул гэгээнтнүүдийн цогчин дуганд залсан Тэнгэрлэг эх Мариагийн баримлыг анх олсон гэх Дархан-Уул аймгийн иргэн өндөр настан Цэцгээ угтан авлаа.

Пап Францис Монгол дахь католик шашны сүсэгтнүүдийн төлөөлөлтэй мэндчилэхдээ монгол ёс уламжлалыг хүндэтгэн цогчин дуганыг нар зөв тойрч морилов. Пап Францисын айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Гэгээн Ширээт улсын албаны хүмүүсээс гадна Кардинал Жиоржио Маренгогийн урилгаар Азийн Католик хамба лам нарын төлөөлөл Монгол Улсад хүрэлцэн ирж бараалхлаа. Католик шашны их хамба Францистай уулзах энэхүү арга хэмжээнд маш олон хүн оролцов. Папыг сүмд орж ирэнгүүт сүсэгтэн олон түүнд гурван минут тасралтгүй хүндэтгэл үзүүлж, алга ташиж, үнэн сэтгэлээсээ залбирч байлаа. Пап Францис уулзалтын үеэр санваартнууд, сахилт хүмүүст хандаж айлдахдаа “Хүмүүст биечлэн анхаарал тавьж бай. Тэдний хэлийг сурч, соёлыг нь хүндэтгэн хайрлахдаа тэдэнтэй үргэлж ойр дотно байх ёстой. Сүнслэг болон ёс суртахуунт амьдралын үлгэр жишээ, зөвт байдлаар дамжуулан Сайн мэдээний ариун айлчлалын дагуу тууштай байх болтугай” гэв.

Пап Францисын айлдварыг сонсох гэж, бас түүнийг ойроос харах гэж дэлхийн өнцөг булан бүрээс сүсэгтэн олон, жуулчид очсон газарт нь цуглардаг билээ. Тэгвэл Папын айлчлалтай холбоотой 3000 гаруй гадаадын жуулчид, католик шашинтнууд манай улсад зорьж ирсэн байна. Энэ бол албан бус тоо. Пап Францисын манай улсад морилон ирсэн нь Азид хийж буй анхны айлчлал нь. Тиймээс түүний шашины зүтгэлтнүүдтэй хийсэн уулзалтуудад солонгос, хятад, япон хүмүүс түлхүү харагдаж байлаа.

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын манай улсад хийж буй айлчлалын хоёр дахь өдөр шашин хоорондын уулзалтаар үргэлжлэв. Энэхүү арга хэмжээ өчигдөр “Хүн театр”-т боллоо. Католик шашинтны гэгээн эцэг Пап Францисыг Гандантэгчэнлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц хүндэтгэн угтсан юм. Шашин хоорондын уулзалтад Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг 12 шашны урсгалын төлөөлөл оролцож үг хэлэв. Уулзалтыг нээж Гандантэгчэнлэн хийдийн тэргүүн, хамба лам Д.Чойжамц “Өнгөрсөн жарны улс төрийн нөлөөгөөр бурхны шашин ихэд доройтсон авч 1992 онд батлагдсан ардчилсан Үндсэн хуулиар ард олон шашин шүтэх эрхээр хангагдсан. Өдгөө Монголын бурхан шашны уламжлал ном ёсоор сэргэж байгаа билээ. Үүний хамгийн том илрэл нь Монголын бурхан шашны тэргүүн X Богд Гэгээн Жавзандамба хутагт маань тодрон эдүгээ уламжлалт шашны болон орчин цагийн эрдэм номдоо давхар шамдаж буй гайхамшигтай үйл явдал болж байна” гэдгийг онцолж байлаа. Харин Пап Францис шашны төлөөлөлд хандан үг хэлэхдээ “Хүн төрөлхтөн нэг л дэлхийтэй. Шашин шүтлэгийн нийтлэг нэг л эрэл хайгуултай” гэж эхлүүлэв. Театр дүүрэн хүн нам гүм гэгч нь Пап ламын үгийг анхааралтай сонсч байлаа. Тэрбээр буддын шашны эртний судар болох “Номын бадаг”-аас эш татаж шашин хоорондын эв зохицлыг онцолж байсан.

Уг уулзалтын дараа “Степп Арена”-д гэгээн мөргөлийн үйл ажиллагаа боллоо. Пап Францис Монгол дахь айлчлалынхаа хүрээнд монгол сүсэгтнүүд болон Азийн бусад орноос ирсэн хамба лам, эргэл мөргөлчдийн хамт талархал магтаалын ариун мөргөлийг тэмдэглэв. Сонирхуулахад, эдгээр шашны арга хэмжээнд төрийн өндөрлөгүүд оролцоогүй. Зөвхөн Соёлын сайд болон төр, шашны зөвлөхүүд оролцлоо.

Пап Францис өнөөдөр орой Ром хот руугаа буцна. Үдээс өмнө буяны ажилчидтай уулзаж, Авралын гэрийн нээлтэд оролцож, үг хэлэхээр айлчлалын хөтөлбөрт тусгагджээ. Харин 11:30 цагт Чингис хаан олон улсын нисэх буудлаас үдэх юм байна.

Пап бол дэлхийн 183 улстай дипломат харилцаатай Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн. Мөн даян дэлхийд 1.3 тэрбум гаруй сүсэгтэнтэй католик шашны тэргүүн юм. Пап Францисын хувьд Гэгээн Ширээт улсын гадаад бодлого, дипломат үйл ажиллагааг өмнөх үеэс илүү идэвхтэй хэрэгжүүлж байгаа нэгэн. 2013-2023 онд 62 улсад айлчилсан байна. Үүнээс Мьянмар, Арабын Нэгдсэн Эмират, Ирак, Бахрейн зэрэг улсад анх удаа айлчилжээ.

М.МӨНХЦЭЦЭГ

 

Categories
мэдээ эдийн-засаг

Одоогоор нийт 42.05 мянган тонн мах экспортлох зөвшөөрөл олгожээDNN.mn

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.3.3.2-д мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээг,

  • 2021 онд 70.0 мян.тн,
  • 2022 онд 90.0 мян.тн,
  • 2023 онд 120.0 мян.тн,
  • 2024 онд 150 мян.тн-д хүргэх зорилт дэвшүүлсэн.

“Одоогийн байдлаар 42.05 мян.тн мах экспортлох зөвшөөрөл олгоод байна” гэж ХХААХҮЯ-аас мэдээлэв.

May be an image of text

Categories
story-news

Пап Францисын Монгол Улсад хийж буй төрийн айлчлал өнөөдөр өндөрлөнө

Пап Францисын Монгол Улсад хийж буй төрийн айлчлал өнөөдөр өндөрлөнө

Categories
нийгэм цаг-үе

Нийслэл рүү 23 тарваганы тулам нэвтрүүлэхийг завджээ DNN.mn

Хууль бусаар тарвага агнаж, Улаанбаатар хот руу нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг илрүүлэн шалгаж байгаа талаар НОБГ-аас мэдээллээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Гүнт дэх хяналтын цэгээр иргэн Х нь автомашинаар 20 ширхэг тарвага тээвэрлэж ирснийг хяналт шалгалтын үйл ажиллагаагаар илрүүлсэн байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 18 хорооны иргэн Г тус хяналтын цэгээр гурван ширхэг тарвага тээвэрлэж ирснийг илрүүлэн Зоонозын өвчин судлалын төвд хүлээлгэн өгч, хэрэг бүртгэл нээн шалгаж байгаа аж.

Иймд иргэд та бүхнийг тарвага агнахгүй байхыг сэрэмжлүүлж байна.