Categories
мэдээ соёл-урлаг

​“Horse” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ DNN.mn

undefined

Гэрэл зурагчин Д. Амараагийн “ Horse”нэртэй үзэсгэлэн өнөөдөр Сүхбааатар аймгийн Баруун-Урт хотод нээлтээ хийж байна. Уг үзэсгэлэнгийн талаар гэрэл зурагчин Д. Амараагаас тодрууллаа. Тэрээр хэлэхдээ “ Энэ миний хоёр дахь бие даасан үзэсгэлэнг. Одоогоос найман жилийн өмнө буюу 2015 онд “ Дарьганга нутгийн өнгө” нэртэй үзэсгэлэн гаргаж байсан. Би зураач мэргэжилтэй. Харин гэрэл зургийг арваад жилийн өмнөөс сонирхох болсон. Учир нь хөдөө аялалаар явж байгаад гэрэл зураг авч эхлэсэн. Миний мэргэжилтэй ойрхон төрөл.Ингээд өөрийнхөө сонирхолын дагуу баримтат судалгааны үнэт чулууны зураг авах болсон. Харин энэ удаагийн үзэсгэлэнгийн хэлэх гэсэн санаа адууны хөрөг зургүүд юм. Тэр тусмаа монгол адууны онцлогийг харуулахыг зорьсон. Адуу гэхээр хүмүүс ихэвчлэнуясан сойсон морьдоор төсөөлдөг. Тэгвэл энэ үзэсгэлэнд өдөр тутамын уналга эдэлгээнд хэрэглэдэг морьдын арван таван гэрэл зургууд дэлгэгдэнэ. Морьдын зургийг арт урлаг тал руугаа хар цагаан гэсэн өнгөний хослолоор авсан. Үзэсгэлэнгээ Сүхбаатар аймагт гаргасаны учир гэвэл энэ зургуудаа Сүхбаатар аймгийн Халзан суманд дүүгийндээ зун амарч байхдаа авсан зурагнууд юм. Мөн манай аймаг “ монгол адууны өв соёлын төв аймаг болно” гэсэнтэй уялдуулан уг үзэсгэлэнгээ гаргаж байгаа юм гэж байлаа.

Categories
мэдээ цаг-үе

“Хоггүй шинэлье” бүх нийтийн их цэвэрлэгээнд 888 тонн хог, хаягдал цэвэрлэжээ DNN.mn

Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа зөвлөгөөнийг удирдан явууллаа.

Зөвлөгөөний үеэр УБЗАА-ны холбогдох хэлтсүүд нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хийж буй ажлуудаа танилцуулсан юм. Тухайлбал, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар хоёрдугаар сарын 17-нд “Хоггүй шинэлье” бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулсан. Их цэвэрлэгээнд нийслэл, дүүргийн харьяа байгууллагууд, инженер хангамж, тохижилт үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 13645 аж ахуй нэгжийн 24310 хүн оролцсон юм. Ийнхүү нийтийн эзэмшлийн 513,828 ам метр талбайн 888.1 тонн хог хаягдал, цас мөсийг цэвэрлэсэн байна.

НИТХ-ын тогтоолоор баталсан Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журамд “энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх шөнийн хуваарьтай байна” гэж заасан байдаг. Уг заалтын дагуу зургаан дүүргийн хэмжээнд зориулалтын 31 машин шөнийн цагаар хог тээвэрлэж байна. Цаашид өглөө, өдрийн цагаар авто замын түгжрэл, төвлөрөл үүсдэг байршлуудад шөнийн ээлжийн хог тээвэрлэлтийн машиныг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг албаныхан онцолж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн сонсгол бууралтын 60 хувийг эрт илрүүлэх боломжтой DNN.mn

Дэлхийн нийт хүн амын 20 хувь буюу 466 сая хүн сонсголын бууралт, дүлийрэлттэй байгаагийн 34 сая орчим нь хүүхдүүд байна.

Манай улсын хувьд жил бүр төрөлхийн хэлгүй буюу сонсголгүй 60-70 хүүхэд төрдөг гэсэн судалгаа байдаг. Тэгвэл хүүхдийн сонсгол бууралтын 60 хувийг эрт илрүүлэх боломжтой аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

И-Монголиа цахим системээр оюутан цэргийн бүртгэлийг хийнэ DNN.mn

“Оюутан цэрэг 2023” сургалтын бүртгэл ирэх Даваа гараг буюу гуравдугаар сарын 6-нд эхэлж, гуравдугаар сарын 10-ны өдрийн 17 цагт хаагдана. Шалгуур хангасан оюутнууд энэ сарын 14-ний өдрөөс харьяа дүүргийнхээ цэргийн штабууд дээр өөрийн биеэр очиж бүртгэлээ баталгаажуулна.

Оюутан цэрэгт элсэх журамд:

  • Улаанбаатар хотын их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан байх
  • Сурлагын голч дүн 2.8 ба түүнээс дээш байх
  • 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөр 18 нас хүрсэн байх
  • Эрүүл мэндийн даатгал төлөгдсөн байх гэсэн шаардлага тавигдаж байна.

Одоогоор “Оюутан цэрэг 2023” хөтөлбөрт хамрагдах шаардлагыг хангасан нэгдүгээр дамжааны 4887 оюутны оюутны мэдээлэл ирээд байгаа аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Амралтын өдрүүдийн цаг агаар DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна.

Өнөөдрийн /03-р сарын 03-ны/ 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -27…-32 градус, Дархадын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр -19…-24 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -14…-19 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр -4…-9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0…-5 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -11…-16 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -3…+2 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар +7…+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11…+16 градус, бусад нутгаар +1…+6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -16…-18 градус, бусад хэсгээр -9…-11 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Зөөлөн салхитай. Шөнөдөө -19…-21 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Зөөлөн салхитай. Шөнөдөө -19…-21 градус хүйтэн, өдөртөө +1…+3 градус дулаан байна.

2023 оны гуравдугаар сарын 04-08-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулсаар, 5,7-нд Хөвсгөл, Хэнтийн уулсаар, 6-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, цас орно. Салхи 4-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 5, 6-нд нутгийн зарим газраар, 7-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -10…-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -16…-21 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3…-2 градус хүйтэн, өдөртөө +13…+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -6…-11 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Та амралтын өдрүүдийн цаг агаарын мэдээгЭНД дарж хүлээн авна уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдад тусламж үзүүлнэ DNN.mn

Өнгөрсөн жил зуншлага тааруу байснаас энэ өвөл орон нутагт өвөлжилт хүндэрч байгааг салбар яамнаас анхааруулж буй. Тодруулбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас өгсөн мэдээллээр баруун аймгуудад зудын байдал улам хүндэрч байна.

Цаг уур орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр нийт 11 аймгийн 190 гаруй суманд эрсдэлтэй гэсэн дүн гарчээ.

Эдгээр аймагт нийт 35 сая толгой мал өвөлжиж байгаа. Үүнээс 5,5 сая толгой мал нь отроор өвөлжиж байна. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад энэ онд малын зүй бус хорогдол мөн нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар 68 мянга гаруй мал зүй бусаар хорогдсон. Үүнд цаг агаарын хүйтрэлт, өнгөрсөн жилийн зуншлага нөлөөлсөн байна.

Одоогоор баруун аймгуудад буюу Ховд аймгийн баруун, Баян-Өлгийн өмнөд хэсгээр, Увсын хойд хэсгээр, Завхан, Говь-Алтай зэрэг аймгуудад хойд хэсгээрээ маш их цастай байгаа аж.

ХХААХҮЯ газар дээр нь нөхцөл байдалтай танилцахад Ховдын Булган, Үенч, Алтай гэсэн сумдад тал газраар 50 см, уулархаг газраар 120 см хүртэл цас орсон. Тус хэсгүүдэд цагаан болон харын зуд болж байгааг анхаарууллаа. Тиймээс салбар яам болон тухайн орон нутгаас зайлшгүй шаардалгатай тусламжийг Улсын онцгой комисстой хамтарч үзүүлж байгаа гэлээ.

Одоо тулгамдаж байгаа гол асуудал бол аймаг, сумдын зам харгуйд тогтсон цасыг цэвэрлэх зориулалтын техник хэрэгсэл авах төдийгүй тэжээл авах төсөв.

Мөн дараагийн асуудал бол өвс тэжээлийн үнэ, тээвэрлэлтийн зардал байна. 25 кг шуудайтай хивэг 23-24 мянган төгрөг. Нэг боодол өвс 18-20 мянга, 50 кг шуудайтай хорголжин тэжээл 37-38 мянган төгрөг байна. Тиймээс үнэ, тээвэрлэлтэд шинэ зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Үүнд төрийн дэмжлэг хэрэгтэй. Тээвэрлэлт дээр хил гаалийн татвар зэргээс чөлөөлснөөр малчдад хүрэх тэжээлийн үнэ буурна. Ингэснээр өвөлжилтийн эрсдэлийг давах боломж бүрдэнэ гэдгийг ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Д.Батмөнх хэлсэн юм.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Тавантолгой-Цагаанцавын төмөр замаар 21 мянган тонн нүүрс тээвэрлэжээ DNN.mn

Зам, тээврийн хөгжлийн яам, “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголиан Транс Лайн” ХХК хамтран зохион байгуулж буй Тавантолгой-Цагаанцав чиглэлийн төмөр замаар Ханги-Мандал боомт руу экспортын тээвэрлэлт хийх туршилтын тээвэрлэлтийг 2023 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлүүлсэн. “Тавантолгой өртөө”-нөөс “Тавантолгой-Цогтцэций-Цагаанцав-Ханги” чиглэлийн төмөр замаар туршилтын тээвэрлэлт амжилттай болсон тул цаашид ч үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.

Цогтцэций өртөөний дарга О.Амарсанаагийн мэдээлснээр, Тавантолгой-Цагаанцав чиглэлийн төмөр замаар 21 мянган тонн экспортын нүүрс Ханги-Мандал боомтод хүрсэн байна.

Дашрамд дурдахад, 2023 оны нэг, хоёрдугаар сард “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн 99 мянган тонн мидлинг тээвэрлэлт хийжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Газрын тосны үнэ өсчээ DNN.mn

Хятадын эдийн засгийн хэтийн төлөв эрчим хүчний эрэлтийг нэмэгдүүлэх хандлагатай байгаатай холбоотойгоор газрын тосны үнэ пүрэв гарагт өсжээ.

Тодруулбал, Нью-Йоркийн биржид “WTI” маркийн нэг торх газрын тосны ирэх дөрөвдүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 41 цент буюу 0.6 хувиар өсөж, 78.16 ам.долларт хүрсэн байна.

Мөн Лондоны “ICE” биржид “Brent” маркийн газрын тосны тавдугаар сард нийлүүлэх үнэ 0.52 хувиар өсөж, 84.75 ам.долларт хүрчээ. Ингэснээр хоёр маркийн газрын тосны аль алийнх нь үнэ сүүлийн хоёр долоо хоногийн дээд түвшиндээ хүрснийг зах зээлийн мэдээлэл харууллаа.

“Хөрөнгийн зах зээлийн арилжаа эрхлэгчид Хятадын газрын тосны эрэлт нэмэгдэнэ гэж таамаглаж байгаатай холбоотойгоор үнэ нь өссөөр байна. Хэдийгээр АНУ-д хямрал үүсэж болзошгүй гэдэгт тэд санаа зовниж байгаа ч Хятадын эдийн засгийн хүчтэй сэргэлт ийм эрсдэлийг нөхөж байна” гэж “FX Empire” фирмийн шинжээч Владимир Зернов ярьжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийн асалтыг 100 хувьд хүргэнэ DNN.mn

Өчигдөр хуралдсан хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөний төгсгөлд Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа дараах үүрэг, даалгаврыг өглөө.

Тодруулбал,

  • Шар усны үерээс урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт зохион байгуулах,
  • Ус зайлуулах барилга байгууламжийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хангаж, бөглөрсөн шугам хоолой, далан сувгийн ус нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, хайлсан цас мөс урсах нөхцөлийг хангах,
  • Хувийн таксины жолооч нар буудал дээр зогсож, автобуснууд нь зогсоол руугаа орохгүй давхар зогсож, түгжрэл үүсгэж байгаа тул автобусны буудлын машиныг чөлөөлөх ажлыг эрчимтэй зохион байгуулж, цаашид урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ, нөлөөлөл сурталчилгааны ажил явуулах,
  • Нийтийн эзэмшлийн болон орон сууц хорооллын гудамжны, ногоон модны гэрэлтүүлгийн асалтыг 99-100 хувьд хүргэх,
  • Гэрэлтүүлгийн шонгуудын тагжуулалтыг бүрэн хийж, хазайсан шонгуудыг тэгшлэх, ил гарсан кабелуудыг далдалж, цэгцлэх, орчны аюулгүй байдлыг хангах,
  • Авто замын болон эгнээ тусгаарлах хайс хашлагыг нөхөн сэргээн эзэнжүүлж, засварлах, өнгө үзэмжийг сэргээх,
  • Айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын ахуйн хог хаягдлын тээвэрлэлтийн 50 хүртэл хувийг шөнийн цагийн хуваарьт шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх,
  • Авто замын нуух, явган замын нарийн шороо тортгийг бүрэн цэвэрлэх, цасан дороос гарч буй болон үерийн далан суваг шуудуу, гуу жалга, гэр хорооллын суваг шуудууны хогийг цэвэрлэн, төв зам дагуух харласан цас мөсийг яаралтай ачих,
  • Ногоон байгууламжийн цэвэрлэгээг эрчимжүүлэх зэрэг үүрэг, даалгаврыг өглөө.
Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хаврын найраг нижигнэнхэн эхлээсэй DNN.mn

Хаврын найраг яаж эхэлдэг вэ гэж бодсон чинь нэг их сайхан урин ханхалсан өглөөнөөс эхэлдэг санагдаад байх юм. Өглөө эрт гэгээ ороод л болжмор жиргээд л хайлсан цасны хөлдүү үнэр үнэртээд л.Үндэсний радиогоор “таван-эрдэнэ” гэдэг дуу яваад л. Яг намар “Ургацын далай” дуу явдаг шиг. Малчдын ярианы цаана нялх хурга ишигний дуу цангинаад л. Жавар хүйтэн аль хэдийнэ мартагдсан дууль гэгч нь болсон байдаг даа. Хотын утаа шингэрээд л хүмүүсийн хар өнгийн өвлийн хувцас арай өөр болж хөнгөн нимгэн болоод л. Залуус орой үдэш гарч орох нь ихсээд л.

Ирж яваа цаг цаанаа л нэг урамтай санагддаг билээ. Гэхдээ хамгийн урамтай зүйл бол хавар болохоор ажил хөдөлмөр ундардагт л байдаг юм. Хаврын тариалалт, төл бойжилт гээд уламжлалт ажлын хажуугаар их бүтээн байгуулалт өрнөвөл хүмүүсийн сүр сүлд нь бадраад л явчихдаг даа. Хэдүүлээ энэ хавар юу хийх вэ, хийх ажлаа сүр дуулиантайхан эхэлцгээх юмсан даа.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих ажлыг эхлүүлж сайн дурынхныг элсүүлээд л. Өдөр бүр тэндээс авсан бүтээн байгуулалтын сурвалжлага оройн мэдээгээр гараад л. Оюу толгойн далд уурхайн нээлт болоод л гадагш нь зарж байгаа баяжмалаа бахдаж, доллар олж байгаагаа ярилцаад л. Хотод залуучуудын орон сууц хөтөлбөр эхлээд л тэнд хүмүүс ажилд ороод л барилга бариад л бужигнаад л. Төмөр зам говьд бариад л ажилчин элсүүлээд л, Таван толгойн цахилгаан станц баригдаж эхлээд л энэ бүгдийг нуух биш харин ч сурталчлаад л бужигнаад явчихвал монголчуудын хойморь нь сэргээд л ажил төрөл амжуулах гэж зүтгэх нь илт ихсээд л явчихдаг даа .

Хэдүүлээ ер нь бүтээн байгуулалт өрнүүлж юм бүтээж байвал л долларын ханш бууж төгрөг чангарч амьдрал дагаад чангарна гэж мэддэг болсон байлгүй дээ.