Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл аймагт энэ оны анхны бороо оржээ DNN.mn

Өнгөрсөн шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн, Бүрэнтогтох, Баянзүрх сумын нутгаар энэ оны анхны бороо орлоо. Мөн Зэрэг суманд 20.5 градус хүрч дулаарсан байна хэмээн Цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Гуравдугаар сард монгол орны нутгийн зүүн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, нутгийн хойд хэсгээр хур тунадас дунджаас ахиу орно.

Сарын нэгдүгээр арав хоногийн дундаас хоёрдугаар арав хоногийн сүүлч хүртэл ихэнх нутгаар температур бага зэрэг сэрүүсэх төлөв гарчээ.

Өнөөдөр/2023.03.09/ Завхан, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутаг, Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн зүүн болон хойд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуургатай.

Говь-Алтайн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн хойд, Төв аймгийн баруун өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ хэмээн анхаарууллаа.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Даатгалын нөхөн төлбөр 36.8 хувиар нэмэгджээ DNN.mn

Даатгалын хураамжийн орлого 2022 онд 300.7 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оныхоос 57.4 (23.6 хувь) тэрбум, даатгалын нөхөн төлбөрт 94.2 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оныхоос 25.3 (36.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Даатгалын хураамжийн 85.5 хувийг сайн дурын, 13.6 хувийг албан журмын, 0.9 хувийг урт хугацааны буюу амьдралын даатгал эзэлж байгаа бол нөхөн төлбөрийн 64.7 хувийг сайн дурын, 33.9 хувийг албан журмын, 1.5 хувийг урт хугацааны буюу амьдралын даатгал эзэлж байна. Даатгалын хураамжийн орлого 2022 оны 4 дүгээр улиралд 84.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 29.6 (53.9 хувь) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх улирлынхаас 7.7 (8.3 хувь) тэрбум төгрөгөөр багасжээ.

Даатгалын нөхөн төлбөрт өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 25.3 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (5.7) тэрбум, өмнөх улирлынхаас 4.9 (24.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Даатгалын хураамжийн орлого 2022 онд өмнөх оныхоос 57.4 (23.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд авто тээврийн хэрэгслийн даатгалын хураамжийн орлого 17.5 (35.8 хувь) тэрбум, гэнэтийн осол, эмчилгээний хураамжийн орлого 15.8 (50.7 хувь) тэрбум, барилга угсралтын даатгалын хураамжийн орлого 6 (2.4 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Даатгалын хураамжийн нийт орлогын 23.8 хувийг хөрөнгийн, 22.1 хувийг авто тээврийн хэрэгслийн, 15.7 хувийг гэнэтийн осол, эмчилгээний даатгал эзэлж байна.

Даатгалын нөхөн төлбөр 2022 онд өмнөх оныхоос 25.3 (36.8 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд гэнэтийн осол, жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөр 13.2 (70.9 хувь) тэрбум, авто тээврийн хэрэгслийн нөхөн төлбөр 7.7 (40.4 хувь) тэрбум, эмчилгээний даатгалын нөхөн төлбөр 4.8 (36.6 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөллөө. Даатгалын нийт нөхөн төлбөрийн 33.9 хувийг жолоочийн хариуцлагын, 28.4 хувийг авто тээврийн хэрэгслийн, 19 хувийг гэнэтийн осол, эмчилгээний даатгал эзэлж байна. Даатгуулагчид өнгөрсөн онд 1.3 сая болж, өмнөх оныхоос 133.3 (11 хувь) мянгаар нэмэгджээ. Даатгуулагчдын 82.4 хувь нь иргэн, 17.6 хувь нь хуулийн этгээд буюу аж ахуйн нэгж, байгууллага байна.

Categories
мэдээ цаг-үе

Баруун болон төв, хангайн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна DNN.mn

Өнөө шөнө Баян-Өлгийн хойд хэсэг, маргааш өдөр Завхан, Булган, Дархан-Уул аймгийн нутаг, Сэлэнгэ, Төв аймгийн баруун, Архангайн хойд, Хөвсгөлийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

Мөн өнөө шөнө Ховдын хойд, маргааш өдөр Говь-Алтайн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ хэмээн ЦУОШГ-аас мэдээлжээ.

Иймд:

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
  • Жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
  • Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,
  • Ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Он гарсаар 483.593 толгой мал хорогджээ DNN.mn

2023 он гарсаар 483,593 толгой бод малын зүй бусын хорогдол гарсан нь өмнөх 14 хоногоос 67,033 толгойгоор нэмэгджээ. Энэ нь 71.1 сая малын 0.7 хувийг эзэлж байна. Увс /64,057/, Сүхбаатар /71,872/, Завхан /57,873/, Архангай /67,524/, Ховд /33,447/ аймагт малын хорогдол хамгийн их байна хэмээн ХХААХҮЯ мэдээлэв.

Малчдын түвшинд өвс 1.1 сая тонн, сүрэл 15 мянган тонн, ногоон тэжээл 88 мянган тонн, үйлдвэрийн тэжээл 32.4 мянган тонн, гар тэжээл 47.9 мянган тонн, дарш 13.1 мянган тонн, хужир, шүү 92.2 мянган тонныг бэлтгэсэн. Өвс, тэжээл 80 хувийг зарцуулжээ.

Нийт нутгийн цасны тогтоц нимгэрч зудтай болон зудархуу сумдын тоо 25-аар буурсан байна.

Categories
мэдээ цаг-үе

Хөвсгөл аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөллөө DNN.mn

Өнөөдөр 07:12 цагт Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд 3.9 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Газар хөдлөлтийн төв нь Рэнчинлхүмбэ сумаас зүүн урд зүгт 34 километрийн зайд байжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч, өмгөөлөгч А.Базар: Хөгжлийн банкны хэргийн оролцогчид олон учраас шүүх хурал удаашрах магадлалтай DNN.mn

Хөгжлийн банкны гэх хэрэгт яллагдагчаар татагдсан 80 иргэн, дөрвөн аж ахуйн нэгжид холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг саяхан болж, ирэх дөрөвдүгээр сард гэм буруугийн хурлыг товлоод байгаа юм. Уг хэргийн шүүх хурлын талаар “Хэруга Партнерс” хуулийн фирмийн хуульч, өмгөөлөгч А.Базартай ярилцлаа.


-Хөгжлийн банкны хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хуульч, өмгөөлөгчдийн дунд нэлээн маргаан өрнүүллээ. Шүүх процессыг хуульчийн хувьд та хэрхэн дүгнэж байна вэ?

-Бид Хөгжлийн банкны хэрэг гэж яриад байгаа болохоос үүн дотор маш олон төрлийн хэрэг байгаа шүү дээ.

Уг нь хэн, хэнд холбогдуулсан хэрэг вэ гэдгийг нарийн авч үзэх ёстой. Гэтэл Хөгжлийн банкны хэрэг гэж бөөрөнхийлөөд байгаа учраас асуудалд нухацтай хандахгүй байна. Жишээ нь, энэ хэрэг дотор гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн гэж буруудсан хүн ч бий. Тэр хүн бол хэрэгт хамааралгүй. Энэ мэтчилэн хоорондоо хамааралгүй олон хэргийг нэгтгэж, замбараагүй болгочихлоо гэж харж байна.

-Гэм буруугийн шүүх хурлыг ирэх сард товлосон. Замбараагүй, олон төрлийн хэргийг нэгтгэсэн оролцогч олонтой хэргийн шүүх хурал ямар явцтай болох бол оо?

-Нэгэнт хурдан шийдэгдэхгүй нөхцөл байдал бий болчихлоо. Оролцогчдын тоо олон. Тэгэхээр хавтаст хэргийн тоо олон болчихож байгаа юм. Тэр хэрээр өмгөөлөгч, оролцогч талаас хүсэлтүүд олноор ирнэ. Нэг өмгөөлөгчийн хурал давхцана, өвдөнө, гадаад дотоод явна. Ямар ч шалтгаан гарч болно. Ер нь бол гэм буруугийн хурал эхлэхэд тун хэцүү.

-Тэгвэл ямар хэлбэрээр хийсэн бол шүүх процесс удаашрахгүй байв?

-Хамааралтай хэргүүдээ нэгтгэх боломжтой байсан болов уу. Тэгснээр аль болох тусад нь шүүх хурлаа хийх боломжтой. Жишээ нь, нэг эд хөрөнгийг хоёр хүн нийлж хулгайлсан бол хамтад нь хурлыг хийнэ гэнэ. Гэтэл энэ Хөгжлийн банкны гэх хэрэг дээр дотроо маш олон төрөл, тусгаарлах боломжтой олон холбогдогч бий.

-Хамгийн олон оролцогчтой шүүх хурал товлогдож байна. Шүүхийн практикт ийм хурал болж байв уу?

-Яахав, нотлох баримтууд хамааралтай, холбогдолтой хэргүүдийг нэгтгэж шалгаад нэг дор дүгнэлт өгөх гэх мэт арга хэлбэрүүд бий. Гэхдээ ингэж 80 гаруй хүний хэргийг нэгтгэж байсан түүх Монголын шүүхийн практикт байгаагүй болов уу. Ялангуяа ийм холбогдолгүй хэргүүдийг нэгтгэж, оролцогчдыг нэмэгдүүлж байсан түүх үгүй.

-Олон мянган хуудастай хэрэгтэй богино хугацаанд танилцаж, гэм буруугийн хурлыг товлох боломжгүй байсан гэж хуульчид маргаж байгаа. Үнэхээр тийм нөхцөл байдал байгаа гэж үү?

-Түүнээс болж олон асуудал яригдана. Шүүхийн шийдвэр хуульдаа нийцсэн байх ёстой буюу хуулиа зөв тайлбарлах ёстой. Бодит нөхцөл байдлыг зөв дүгнэх ёстой. Яг юу болов, гэмт хэрэг мөн үү биш үү гэдгийг шүүгч нарийн тогтоох ёстой. Гэтэл хавтаст хэрэг нэмэгдэж, олон хуудастай болох тусам хэргийг нарийн шийдэхэд түвэгтэй болно. Нэг хавтаст хэрэг гэхэд 250 хуудастай. Гэтэл Хөгжлийн банкны хэрэг 400 гаруй хавтастай гэж байгаа. Нэг хавтаст хэрэг 250 хуудастай гэвэл хэдэн арван мянган хуудастай хэрэг болж таарна. Үүнийг нэг шүүгч уншаад алдаа мадаггүй шийдвэр гаргаж чадна гэдэг эргэлзээтэй.

Хоёрт, манайд өнөөдөр тогтсон ойлголт болоогүй нэг зүйл бий. Олон улсад хэргээ боломжит хурдан хугацаанд шийдэх эрх гэж яригддаг. Эрүүгийн процесс удаан үргэлжлэх хэцүү. Хурдан шийдвэрлүүлэх гэдэг шударгаар шүүлгэх эрхийн нэг элемент. Бодож үзье. Батаа гэж хүний хэрэг байлаа. Тэр хүн хэргээ хурдан шийдвэрлүүлэх сонирхолтой. Бусдаас шалтгаалж хэрэг нь удааширвал эрх нь зөрчигдөнө. Тиймээс ийм хэргүүдийг урьдчилсан хэлэлцүүлгээр тусгаарлаад шийдэх ёстой байсан болов уу.

-Гэм буруугийн хурлаар тусгаарлах боломжтой юу?

-Урьдчилсан хэлэлцүүлгээр шийдээгүй бол боломжгүй.

Өөр нэг сонин зүйл бол урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах хүсэлтүүд гарсан л байх. Түүнийг шийдэхгүйгээр гэм буруугийн хурлыг товлочихож байгаа нь дутуу ажиллагаа болж харагдаад байгаа. Үүнийг яаж шийлдэх вэ гэдэг асуудал болно. Одоо бол гэм буруугийн хурлаар мөрдөн байцаалтад буцаахгүй гэж үзээд байгаа шүү дээ.

Өөрөөр хэлбэл, сая болж өнгөрсөн урьдчилсан хэлэлцүүлэг хэлбэр төдий л шүүх хурал боллоо. Ямар ч асуудлыг шийдэхгүйгээр гэм буруугийн хурлаар шийднэ гэж байна.

-Шүүх хурал эхэллээ гэхэд хэр хугацаанд үргэлжлэх боломжтой вэ. Олон оролцогчтой учраас сараас дээш хугацаа орно гэж хуульчид онцолж байна?

-Өмгөөлөгчдийн гаргаж байгаа хүсэлт бодит байвал шүүх хурал хэдэн ч удаа хойшилж болно. Харин нэг эхэлчихвэл тасралтгүй үргэлжлэх зарчмын дагуу явна. Нэг сар, хоёр сар ч үргэлжлэхийг хэлж мэдэхгүй. Хүний хувь заяаг шийдэж байгаа учраас хугацаа үүнд хамаагүй. Харин оролцогчид бэлэн байх ёстой.

Нэг зүйлийг онцлоход шүүх хурал ажлын 40 хоногт үргэлжиллээ гэхэд иргэн Батаагийн асуудлыг нэг өдөр л хэлэлцэхэд хангалттай байвал үлдсэн 39 хоногт тэр иргэнд эрүүдэн шүүлт болно. Өөрийнхөө огт хамааралгүй асуудлыг 39 хоног сонсох хэрэг гарна шүү дээ.

-Энэ хэргийг олон нийтийн зүгээс яаралтай шийдвэрлүүлэхийг шаардаж байгаа. Өмгөөлөгчдийн зүгээс шүүхээс хэргийг хурдан хугацаанд товлож байгаа нь хүний эрх зөрчигдөх нөхцөл болж болзошгүй гэж мэдэгдэж байгаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Үүнийг нэг мөр болгохын тулд шүүх процессыг шударгаар явуулахыг олон нийт шаардах ёстой. Шүүх хурлыг ил тод нээлттэй явуулах ёстой. Олон нийтэд ил тод мэдээлэл өгч явах хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч, өмгөөлөгч Р.Булгамаа: Ч.Маралмаагийн хэрэгт хохирогч охины ирээдүйд учирч болзошгүй эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлыг хөндөх ёстой DNN.mn

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп хотхоны хойд зам дээр “Toyota Land­cruiser 200” машин жолоодож явсан иргэн Ч.Маралмаа өнгөрсөн оны аравдугаар сарын 10-нд урсгал сөрж, 12 настай С, Э нарыг дайран гэмтээж, долоон машин мөргөсөн ноцтой осол гаргасан юм.

Уг хэрэгт холбогдох шүүх хурал өнгөрсөн мягмар гаригт болж, Ч.Маралмаад гурван жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хоёр жилийн хугацаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, 1.7 сая төгрөгийн торгууль ноогдуулсан юм. Шүүхийн энэ шийдвэрийг олон нийт янз бүрээр хүлээн авч, олон нийтийн сүлжээнд шүүмжлэл өрнүүлж байна.

Шүүхийн шийдвэрийн талаар хуульч, өмгөөлөгч Р.Булгамаагаас тодрууллаа.

-Зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад оногдуулсан ял шийтгэл хөнгөдчихлөө гэсэн шүүмжлэл өрнөж байна. Хуульчийн зүгээс шүүхийн шийдвэрт байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Хэдийгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Бид гомдол саналгүй” гэж хэлж болох ч шүүх өөрөө хэргийн бодит байдалд бодитой, үндэслэлтэй дүгнэлт хийх боломжтой байсан.

Учир нь тэнд бэртэж гэмтсэн хүүхдийн эрх талаас, мөн хүүхдийн ирээдүйд учирч

Энэ нь жолоодох эрхгүй субъект гэмт хэрэг үйлдэж бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулбал эргээд хуулийн хариуцлага хүлээдэг юм шүү гэсэн шүүхийн жишгийг тогтоох ач холбогдолтой байлаа. Шүүхийн шийдвэрийг хууль тогтоогч, УИХ-тай холбож тайлбарлах хүмүүс байсан. Шууд ингэж хандах нь учир дутагдалтай. Нөгөө талаар нэг удаа шуугиад өнгөрөх сэдэв биш юм. Гагцхүү энэ нөхцөл байдалд дүгнэлт хийж, энэ сарын 15-нд эхлэх УИХ-ын хаврын чуулганаар хуулийн зохицуулалт хийх асуудлыг хэлэлцэх нь зүйд нийцэх болов уу.

-Шүүхийн энэ шийдвэр зарим иргэдэд зам тээврийн осол гаргаж, хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан ч хүнд ял шийтгэл авдаггүй юм байна гэсэн ойлголт төрүүлэх магадлалтай ч гэж яригдаж байна. Хэр үндэслэлтэй тайлбар вэ?

-Хуулийн зохицуулалтыг нарийн мэдэхгүй, энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах ёстой гэсэн ойлголт аваагүй иргэд ингэж болох юм уу гэдэг сэдэл төрөх нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй.

-Хохирогч охины ар гэр “Ч.Маралмаад хорихоос өөр төрлийн ял оноож өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан гэж байгаа. Магадгүй хохирогч талаас гаргах шийдвэр мөн эсэхэд эргэлзэж байгаа хүмүүс ч байна?

-Энэ бол хохирогчийн бүрэн эрхийн асуудал. Ямар байр суурь илэрхийлэх нь чөлөөтэй.

Гагцхүү хэргийн нөхцөл байдал, нийгэмд учруулж байгаа хор уршиг, гэмт хэргийн үр дагавар зэргийг шүүх эрх мэдлийн байгууллага анхаарах ёстой.

-Энэ хэргийн тухайд хохирогч охины эрх ирээдүйд хөндөгдөх эрсдэл бий юу?

-Шүүхийн шийдвэртэй нэг бүрчлэн танилцаагүй учраас шууд дүгнэлт хийх боломжгүй. Гэхдээ хэн нэгэн хүүхэд гэмт хэргийн хохирогч болоод ирээдүйд эрүүл мэндэд үүсэх үр дагавар, хор уршгийг хэрхэн тооцох, мөн сэтгэл санааны хохирлыг яаж тооцож үнэлэх тухай асуудал зайлшгүй хөндөгдөх ёстой

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Отгочулуу: Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орсноор эдийн засгийг тэлэхэд эерэг нөлөө үзүүлнэ DNN.mn

Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.


-Оюу толгойн гүний уурхай ирэх 13-ны өдөр ашиглалтад орох гэж байна. Ингэснээр улсын эдийн засгийн үр ашиг хэрхэн сайжрах бол. Мөн ам.долларын ханш тогтворжиход нөлөө үзүүлэх болов уу?

-Манай улс жижигхэн, нээлттэй эдийн засагтай. Экспорт, импортоос асар их хараат. Экспорт өсөж экспортын орлого ч тэр хэрээр нэмэгдэж байвал сайн. Мэдээж Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орсноор эдийн засгийг тэлэхэд эерэг нөлөө үзүүлнэ. Тиймээс эдийн засгийн өсөлт сайжирна. Гэхдээ хэт хүлээлт үүсгэх нь дэмий. Учир нь Оюу толгойн далд уурхай ашиглалтад орсноор ам.долларын ханш шуудхан тогтворжино гэхэд хэцүү. Далд уурхай бий болгоход ихээхэн зардал гаргасан. Тиймээс орлого олох хэдий ч зардлын санхүүжилтийн өртгөө эхний ээлжинд нөхөх болов уу.

Ер нь экспортын орлогоор валютын ханшаа тогтворжуулдаг улс ховор л доо. Учир нь экспортын орлого нь урсгал шинж чанартай. Орж ирсэн шигээ урсаад гарчихдаг. Ханшийг тогтворжуулах гол хүчин зүйл нь гадны шууд хөрөнгө оруулалт.

Оюу толгойн орлого нэмэгдэж байгаатай холбоотойгоор гадны хөрөнгө оруулалт дагаж орж ирвэл ам.долларын ханшид эергээр нөлөөлөх боломжтой.

-Тэгвэл яг хэзээнээс үр нөлөө үзүүлэхээр байна вэ?

-Энэ жилдээ айхавтар нөлөө гарахгүй болов уу. Эхлүүлнэ, зүгшрүүлнэ гээд ажил их. 2024 оноос эхлэн нөлөө үзүүлэх болов уу гэж бодож байна. Харин нөлөөг сайжруулах ажлуудыг хийж болно. Таван толгойд цахилгаан станц барих, Оюу толгойгоос хил рүү төмөр зам тавих ч гэдэг юм уу, ийм байдлаар нөлөөг сайжруулж болно. Шууд нөлөө үзүүлнэ гэж хэлэх боломжгүй

-Ам.долларын ханшийг тогтворжуулахын тулд ойрын хугацаанд ямар арга хэмжээ авбал зүйтэй вэ?

-Гадны хөрөнгө оруулалтыг л маш сайн татах хэрэгтэй. Энэ чиглэлд санаачилгатай ажиллах хэрэгтэй. Жишээлбэл, хятадууд цахилгаан машинууд хийхээр зэхэж байна. Иймээс зэс, никель, газрын ховор элементийн эрэлт хэрэгцээ нэмэгдэнэ. Тиймээс энэ чиглэлд манайх хайгуул сайн хийх хэрэгтэй. Ингэж байж гадны хөрөнгө оруулалтыг татна.

Хоёрдугаарт, энэ хаврын чуулганаар Үндсэн хуулийг өөрчлөх гээд байгаа ч юм шиг, ирэх намар сонгууль болох гээд байгаа ч юм шиг тодорхойгүй нөхцөл үүсчихлээ. Энэ байдал нь гадны хөрөнгө оруулалтад сайнаар нөлөөлөхгүй. Учир нь гадны хөрөнгө оруулагчид ямар ч Засгийн газар гарч ирж, яах ч юм билээ гэж хаширлаад хэсэгтээ азнана. Хэрвээ том хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэх бол улс төрийн нөхцөл байдлыг хүлээх байх.

-Ер нь цаашид эдийн засгийн төлөв байдал хэрхэх төлөвтэй байна вэ?

-Нүүрсний үнэ өндөр, гарц сайн байгаа болохоор экспортын орлого сайн байх болов уу. Мөн алт, зэсийн үнэ өндөр байна. Оюу толгойн далд уурхай ашиглалтад орчихвол экспортлогдож байгаа зэсийн баяжмал энэ жилд 50-60 хувиар өсөх байх. Үүнийг дагаад улсын төсвийн орлого өснө. Ядаж л АМНАТ-ын орлого өснө. Ам.долларын нийлүүлэлт өсөж байгаа учраас долларын ханшид урт хугацаанд аажмаар эергээр нөлөөлнө. Гэхдээ мэдээж шууд нөлөөлөхгүй. Урт хугацаанд сайнаар нөлөөлнө. Хэрвээ бид нэмэгдэж байгаа экспортын орлогоо зөв чиглүүлж чадвал гадны өр зээл, бондуудыг удирдах, зохицуулах, дахин санхүүжүүлэхэд илүү амар болно. Мөн зээлжих зэрэглэлд эергээр нөлөөлөх байх гэж бодож байна. Ингэснээр гадны хөрөнгө оруулалтыг татахад нэг түлхэц болно шүү дээ.

-Ам.долларын ханш бараг өдөр өдрөөр өсөж байна. Богино хугацаанд ам.долларын ханшийг тогтворжуулах ямар гарц байна?

-Ам.долларын ханшийг хамгаалдаг зүйл бий. Манайх шиг улсад гадаад валютын албан нөөц өндөр байх ёстой. Хоёрдугаарт, алтны олборлолтыг дэмжиж, алтаар нөөцөө бүрдүүлмээр байна. Ингэвэл төгрөгийн ханшаа хамгаалж чадна. Ямар үед ам.долларын ханш тогтворждог вэ гэхээр гадаад валютын нөөцөө өсгөх хэрэгтэй. Алтны үйлдвэрлэлүүдийг дэмжиж, Монголбанк алт худалдан авалтаа өсгөх хэрэгтэй байна. Эдгээрийг сайжруулах хэрэгтэй байна. Одоо бол орон нутгийнхаа эсэргүүцлийг давж чадахгүй, алт олборлож чадахгүй байна. Хөгжлийн банкинд өртэй алтны хэд хэдэн үндсэн ордууд байна. Монголбанк, Хөгжлийн банк, УУХҮЯ болон гацаанд орчихсон байгаа төслүүд хамтарч алтны үндсэн ордуудын ажлыг явуулчихмаар байгаа юм. Тэндээс дор хаяж 3-4 тэрбум ам.долларын орлого олох боломжтой.

Хоёрдугаарт, төлбөрийн тэнцлийг харахаар гадаад худалдааны тэнцэл ашигтай гараад байна. Экспорт импортоосоо даваад байна. Харин хөрөнгө оруулалтын урсгал дээр алдаад байгаа юм. Манайд хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна. Манайх гаднаас их хэмжээний зээл авч, бонд гаргаж байна. Хамгийн гол нь үйлчилгээний баланс гэж бий. Бид үйлчилгээ авахын тулд гадны нэгжүүдэд хэр их мөнгө өгч байна вэ гэдгээ харах хэрэгтэй. Жишээлбэл, нүүрсний тээвэр дээр 500 орчим тэрбум төгрөг хятад өмчлөгчтэй компаниудад өгчихсөн байгаа юм. Оюу толгойд 200 сая ам.долларын цахилгаан авч байна. Манай улсын иргэд гадаад руу аялал жуулчлалаар их явж байна. Дор хаяж 700 сая ам.доллар зарцуулж байна. Эмчилгээнд 300, боловсролд 200 сая ам.доллар гээд олсон жаахан мөнгөө ийнхүү гадагшаа гаргаад байна. Харин бид зөрүүлээд юм зарж чадахгүй байна. Жишээлбэл, Монголын их, дээд сургуулиудад гадны оюутнууд ирж сурахгүй байна. Монголын эмнэлэгт гадныхан ирж үзүүлэхгүй байна. Манай тээврийн хэрэгслээр гадныхан ачаа бараагаа зөөхгүй байна. Энэ байдлыг арилгах ёстой. Үйлчилгээний балансыг тэнцвэртэй байлгах ёстой.

-Валютын ханшийн өсөлтөөс гадна татварын бодлого иргэдийн амьдралд ихээхэн дарамт болж байна. Та татварын бодлогод ямар дүгнэлттэй байдаг вэ?

-Ашигт малтмалын хуулийг өөрчлөхөөр яригдаж байгаа. Алтны татвар өсөх байх даа. Манайх шиг өндөр рояалти төлж авдаг улс байдаггүй. Гэтэл үүнийг улам өсгөнө гэж байна. Энэ бол боловсруулах салбарыг улам боомилсон хууль. Үүнийг чөлөөлөх ёстой. Жирийн орлоготой бизнесмэн хүн орлогынхоо 50 хувийг улсын төсөвт шууд болон шууд бус өгч байна. Тухайлбал, хүн амын орлогын албан татвар гээд 10 хувийг, нийгмийн даатгалын шимтгэл гээд 12 хувийг өгчихнө. Нэмээд авсан бараа бүрд 10 хувийн НӨАТ төлж байна. Тэр бараанд нь маш олон татвар шингэчихдэг. Жишээлбэл, дизель авлаа гэхэд онцгой албан татвар, импортын албан татвар зэргээр олон татвар шингэдэг. Ингэхээр цалингийнхаа 50 хувийг татварт өгчихөөд байгаа юм. Ийм өндөр татварын ачаалалтай улс дэлхийд их ховор. Гэтэл үүнийг улам өсгөж байна.

Ажлын байр бий болгож байгаа хүмүүс нэгдүгээрт, 25 хувийн татвар төлж байна. Хоёрдугаарт, ажлын байр бий болгосныхоо төлөө буюу нэг ажлын байрт 22 хувийн нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа юм. Ажлын байр бий болгодог хүмүүсийг шийтгэдэг тогтолцоо байна л даа.

-Ийм байгаа учраас л байгууллагууд ажилчдынхаа цалинг нэмж чадахгүй байна, тийм үү. Энэ тогтолцоог халахын тулд яах ёстой юм бэ?

-Тийм. Татварыг бууруулах ёстой. Данхайсан төрийг багасгах хэрэгтэй. Мөн жижиглэн худалдаа эрхлэгчид, малчдыг нийгмийн даатгалд хамруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол ажил хийж байгаа цөөн хэдэн хүн, ажлын байр бий болгогчид хохироод байна. Гэтэл жишээлбэл, малчид үнэгүй бэлчээр ашиглаж байна, олон зүйлийг хөнгөлүүлж байна. Бүгд шударга төлдөг болох хэрэгтэй байна. Тэгвэл хэмжээ нь багасна. Захын наймаачид дунд ажил хийж байгаа хүмүүсээс ч баян хүн олон бий. Тэд ямар ч татвар төлөхгүй байна. Тиймээс л тогтолцоог жигд болгомоор байна. Залуу хүмүүсийг ажилд авч байгаа бол нийгмийн даатгалын шимтгэлээс 30 хувь чөлөөлдөг баймаар байна. Тэгэхгүй бол залуу чадалтай хүмүүс бага цалинг голоод ажил хийхгүй байна.

Тэднийг тогтоохын тулд өндөр цалин амлах ёстой болдог. Энэ нь өндөр зардал шаарддаг. Ингээд залуу хүмүүсээ хохироож байна. Залуучууд туршлага хуримтлуулж, тогтвортой ажил эрхэлж чадахгүй байна. Ингээд хэн хэнийгээ хуурсан буруу систем бий болчихоод байна.

-Дахиад л асууя. Одоо тэгээд ямар гарц байна вэ?

-НӨАТ-ыг таван хувь болгох хэрэгтэй. 2022 онд эдийн засаг өслөө гээд л байна. Харахаар уул уурхайн салбар уначихсан, татвар өссөн байгаа юм. Тэр дундаа НӨАТ өсчихсөн байна. Энгийнээр тайлбарлавал, жишээлбэл өнгөрөгч жил талх 1200 байсан. Үүнд 120 төгрөгийн НӨАТ ногдуулдаг байсан. Энэ жил 2000 болоод нэмэгдчихээр 200 төгрөгийн татвар төлнө. НӨАТ татварын орлогын хамгийн том хэсэг болно гэдэг нь манай татварын тогтолцоо их буруу явж байгаагийн шинж. Юмны үнэ өсөх нь Засгийн газарт ашигтай болж байна гэсэн үг.

Учир нь төсвийн орлого өндөр харагдаж, алдагдал бага харагдана. Ингэхээр их хэмжээний зээл авах боломжтой болчихно. Төгрөгийн ханшны уналт, инфляци Засгийн газарт ашигтай байгаа юм.

Дээр нь Монголбанкинд хараат бус байдал алга. Инфляцитайгаа тэмцэж чадахгүй байна. Ханшаа барьж чадахгүй байна. Зорилго нь их ойлгомжгүй, мөн дурын сайд нар ирээд загнадаг. Гэтэл бусад улсын Төв банк Засгийн газартайгаа энэ тэнцүү “байлддаг”. Ингэж байж ханшаа хамгаалж үлддэг. Манайд ийм боломж алга. Гэх зэргээр урт хугацаанд олон зүйл хийх хэрэгтэй байна.

Манайх түүхий эдээ боловсруулах гэхээр татвараар боочихоод байна. АНУ, Англи, ОХУ зэрэг бусад аж үйлдвэржсэн улсууд аж үйлдвэржилтийнхээ эхэн үед маш их хамгаалсан бодлого явуулсан. Гэтэл энэ Засгийн газар нүүрэн дээрээ социал демократ гэсэн хэрнээ начир дээрээ капиталист бодлого хэрэгжүүлж байна. Жишээлбэл, 10 мянган багш бэлтгэнэ гэж байна. Хайран мөнгө. Гэсэн хэрнээ боловсруулах үйлдвэр дээр зэрлэг капиталист бодлого явуулж байгаа юм. Тиймээс Хятадын компаниуд орж ирээд ноолуур, нүүрс, зэсийг үнэтэй авчихна. Боловсруулах үйлдвэр барихын тулд их хөрөнгө мөнгө орно. Тиймээс дотоодын үйлдвэрүүдээ гадаадын хямд зээлтэй төрийн өмчит компаниудад барьж өгч ингэж дампууруулчихаад зах зээлийн зарчим гээд байгаа юм. Засгийн газар баяжуулах үйлдвэрүүдээ дэмжиж НӨАТ-аас чөлөөлмөөр байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр бар өдөр DNN.mn

Аргын тооллын гуравдугаар
сарын 9, Бархасбадь гариг.
Билгийн тооллын 17, Тугчин
одтой, улаан бар өдөр. Өдрийн
наран 7:18 цагт мандан, 18:47
цагт жаргана. Тухайн өдөр морь жилтнээ
аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр,
луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй
тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ
энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж
элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил
эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх,
бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив
өргөх, хараал, жатхыг буцаах, амилуулах,
өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот
балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр,
байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах,
бомбын үйл, бэрийн үйлд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу,
могой, хонь, нохой болой. Хол газар яваар
одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад
тохиромжгүй.

Categories
гадаад мэдээ

Францын улаан үнэгнээс шувууны ханиад илэрчээ

Франц улс Парис хотоос зүүн хойд зүгт улаан үнэгний дунд “H5N1” төрлийн шувууны ханиад дэгдсэн тухай мэдээлсэн байна.

Вирус хөхтөн амьтдад тархаж байгаа нь дэлхий нийтийн санааг зовоож байгааг Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага (WOAH) Мягмар гаригт мэдэгдэв.

Цахлай үхсэн газрын ойролцоох Меаусын байгалийн нөөц газраас гурван үнэг үхсэнийг олжээ. Үхсэн үнэгний нэгийг нь авч яваад шинжилж үзэхэд вирус илэрсэн аж.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өнгөрсөн сард шувуу, хөхтөн амьтдын өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан шувууны томуугийн нөхцөл байдао “санаа зовоосон” түвшинд хүрснийг анхааруулсан. Шувууны ханиад Камбожид хүнд дамжин халдварласан тохиолдол бүртгэгдсэнд дэлхийн эрсдлийн үнэлгээг хянаж байна.

Шувууны ханиад сүүлийн нэг жилд дэлхий даяар тархсанаас 200 сая гаруй шувууг устгаж, өндөгний үнэ огцом өссөний дээр хүнд дамжих асуудал засгийн газруудын санааг зовоож байна.

Өмнө нь уг вирус арванхоёрдугаар сарын сүүлээр Францад нэг мууранд халдварлажээ. Түүнчлэн Испанид усны булга, Их Британид үнэг, халиу, Перугийн далайн арслан, АНУ-ын бор баавгайд илэрсэн байна.