Categories
мэдээ цаг-үе

Налайх, Шархад, Хайлааст, Баянхошуу орчим агаар маш их бохирдолтой байна DNN.mn

Дамбадаржаа, Хайлааст, Налайх орчимд агаар МАШ ИХ БОХИРЛОЛТОЙ байна

Агаарын чанарын албанаас Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн долоо хоногийн мэдээг /2022 оны 12 дугаар сарын 26-наас 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр/ танилцууллаа.

Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ы агууламжийг тодорхойлсон байна.

Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын агаарын чанар 13-р хороолол, Баруун 4-н зам, Амгалан, Цахилгаан станц, Мишээл экспо, Зайсан, Ургах наран хороолол орчим “Бага бохирдолтой” байна. Харин 100-н айл, Толгойт, Нисэх, Зурагт, 5-н буудал орчим “Бохирдолтой”, 1-р хороолол орчим “Их бохирдолтой”, Налайх, Шархад, Хайлааст, Баянхошуу орчим “Маш их бохирдолтой” түвшинд хүрсэн байна.

Categories
гадаад мэдээ

БНСУ-д Монголчуудын шинэ жилийн баяраар танилцсан иргэд нэгнийхээ аминд хүрчээ DNN.mn

БНСУ-д Монголчууд шинэ жилийн баяраар нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан байна. Тодруулбал, Кёнги мужийн Почон хотод 50 гаруй настай Монгол иргэн монгол иргэнийхээ аминд хүрсэн хэргээр баривчлагдан шалгагдаж байгаа аж. Кёнги аймгийн Почон цагдаагийн хэлтсийн мэдээлснээр, энэ сарын 2-ны өдрийн 04.15 цагт буюу өнөөдөр үүрээр 50 гаруй настай А нь Б-н байрлах байранд орж ирэн унтаж байхад нь хутгалан амийг нь хөнөөжээ.

А, Б нар анх 2022 оны 12 сарын 31-нд солонгост амьдарч буй монголчуудад зориулсан оны төгсгөлийн үдэшлэг дээр танилцсан байна. Тухайн өдөр А, Б нар хоорондоо маргалдаад өнгөрчээ. А нь өөрөөсөө дүү Б-г өөрийг нь үл тоосон хэмээн согтуу үедээ гэмт хэрэг үйлдсэн хэмээн мэдүүлсэн байна.

Categories
мэдээ соёл-урлаг цаг-үе

Монгол морины тухай кино олон улсын наадамд шалгарчээ DNN.mn

Монгол болон Өвөрмонголын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “Хархүү” уран сайхны кино олон улсын кино наадамд шалгарчээ. Тодруулбал, 2023 оны хоёрдугаар сарын 1-11-ний хооронд Ираны Тегеран хотноо зохион байгуулах 41 дэх удаагийн “Фажр” олон улсын кино наадмын “Зүүн Виста” уралдааны хэсэгт “Хархүү” кино албан ёсоор шалгарсан байна.

Хятадын “Шанхай” кино компанийн бүтээл “Хархүү” монгол морины тухай уран сайхны кинонд Монголын жүжигчин Д.Ганцэцэг тоглосон.

Киноны найруулагчаар залуу найруулагч Э.Буянхишиг гэх монгол уран бүтээлч ажилласан. Энэ кино нь Азийн олон улсын “First” кино наадмын хоёр номинациар “Гран при” шагнал хүртсэн бөгөөд бас хамгийн нэр хүндтэй “Алтан тахиа” кино наадамд нэр дэвшиж байсан удаатай.

Categories
гадаад мэдээ цаг-үе

БНХАУ-д очих иргэдэд нэгдүгээр сарын 8-наас эхлэн үйлчлэх журам DNN.mn

БНХАУ-д суугаа Монголчуудын анхааралд - Eguur.MN

2023 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн БНХАУ-ын засгийн газар шинэ төрлийн коронавирусийг B ангиллын халдварт өвчнөөр бүртгэсний дараа Хятад болон гадаад улсын харилцан зорчих иргэдэд авах түр арга хэмжээний тухай мэдэгдлийг хэрэгжүүлж эхэлнэ.

Монгол Улсаас БНХАУ руу зорчиж буй иргэдийн анхаарах зүйлс:

  1. БНХАУ-ыг зорих иргэд нисэхээсээ өмнө 48 цагийн дотор нуклейн хүчлийн шинжилгээ өгөх шаардлагатай бөгөөд сөрөг хариу гарсан зорчигч Хятад руу явах боломжтой. Хэрэв зорчигчийн шинжилгээний хариу эерэг гарсан бол сөрөг болсны дараа зорчих боломжтой.
  2. Иргэд нисэхээсээ өмнө БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Консулын газраас эрүүл мэндийн код авах шаардлагагүй.
  3. БНХАУ-ыг зорих иргэд онгоцонд суухаасаа өмнө 48 цагийн дотор өгсөн нуклейн хүчлийн шинжилгээний хариуг WeChat-ийн туслах программ, вэб сайт https://htdecl.chinaport.gov.cn/…/healthDe…/declare.html болон China Customs APP-аар дамжуулан “БНХАУ-аас гарах/орох эрүүл мэндийн мэдүүлэг”-ийг бөглөх шаардлагатай.
  4. БНХАУ-ын хилээр нэвтэрсний дараа иргэд нэгдсэн нуклейн хүчлийн шинжилгээнд хамрагдах шаардлагагүй. Гаальд эрүүл мэндийн мэдүүлэг нь хэвийн, тогтоосон хорио цээрийн дэглэмийн зөрчилгүй хүмүүс хэвийн нэвтрэх боломжтой. Эрүүл мэндийн байдал нь хэвийн бус буюу халуурах зэрэг шинж тэмдэгтэй хүмүүсийг гаалийн байгууллага түргэвчилсэн шинжилгээнд хамруулна.
  5. Түргэвчилсэн шинжилгээний хариу нь эерэг гарсан иргэд, хэрэв суурь өвчингүй, шинж тэмдэггүй эсвэл хөнгөн шинж тэмдэгтэй бол гэртээ болон байрлах газартаа тусгаарлаж, бие даан эмчлэх боломжтой. Хариу сөрөг гарсан тохиолдолд гаалийн байгууллага хууль тогтоомжийн дагуу хэвийн дэглэмээр шалган нэвтрүүлнэ.

Дээрх арга хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 8-ны 00:00 цагаас эхлэн Хятадад ирэх олон улсын нислэгийн бүх зорчигч хэрэгжүүлнэ.

Өнөөгийн байдлаар дэлхий дахинд цар тахал үргэлжилж байгаа бөгөөд Хятад болон гадаад улсын харилцан зорчих иргэдэд авах түр арга хэмжээ нь халдвар хамгааллын дэглэмийг сулруулна гэсэн үг биш юм.

Хувь хүн өөрийн эрүүл мэндэд хариуцлага хүлээдэг тул зорчигч та бүхэн халдварт өвчний нөхцөл байдалд анхаарлаа хандуулж, биеийн эрүүл мэнддээ анхаарч, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх шинжлэх ухааны үндэслэлийг баримтлан, хувийн хамгаалалтаа чангатгаж, халдвар авах эрсдэлийг бууруулахыг уриалж байна.

Хятадын тал үргэлжлүүлэн халдварт өвчний шинэ хувилбар, тархалтын нөхцөл байдалд тулгуурлан, урьдчилан сэргийлэх, хянах ажлыг шинжлэх ухаанч, нарийн түвшинд сайжруулж, Хятад болон гадаад улсын иргэдийг аюулгүй, эрүүл харилцан зорчих нөхцөлийг бүрдүүлэх болно.

БНХАУ руу зорчих визийн тухай

БНХАУ руу зорчих гадаадын иргэдийн ажил, үйлдвэрлэл, бизнес, гадаадад суралцах, гэр бүл, төрөл садандаа зочлох зэрэг шаардлагыг сайжруулах, холбогдох виз мэдүүлэх иргэдэд дэмжлэг үзүүлнэ.

Мөн БНХАУ-ын элчин сайдын яамнаас утсаар тодруулснаар Монгол Улсын иргэд БНХАУ руу 30 хоногийн хугацаанд визгүй нэвтрэх боломжтой бөгөөд буцах тийзээ заавал авсан байх шаардлагатай.

Зарим гадаад улс БНХАУ-аар нэвтэрсэн болон дамжин өнгөрсөн иргэдэд тусгайлсан хилийн шаардлага тавьж байгаа учир зорчигч та тийз худалдан авсан газраасаа болон тухайн улсын албан ёсны сайтуудаас мэдээллийг авч олон улсын аяллын замд гарахын өмнө паспорт, виз, тарилгын бичиг зэрэг баримт бичгээ бүрэн эсэхийг шалгаж байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Согтуугаар жолоо барьсан 82 тохиолдол бүртгэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд энэ сарын 1-нд буюу өчигдөр нийт 1947 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1694, хулгайтай холбоотой 14, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 210, гэмт хэргийн шинжтэй 71 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 82, хүний биед халдсан 76, эрүүлжүүлэх байранд хоносон 189 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Хувийн эрх ашиг байхгүй гэж ярьж байгаа улстөрчдөд бүү итгэ DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


Амьдралын хамгийн үнэн бол хүн амьд амьтан мөн л юм бол эхлээд өөрийгөө л боддог. Хувийн эрх ашиг хамгийн түрүүнд явдаг гэсэн үг. Ямар юмных нь эх орны эрх ашиг нэгдүгээрт байхав дээ. Хувийн эрх ашиг, мөнгө хоёр хойшоо гэж байгаа хүн бол хуурамч дүр төрхийн сонгодог жишээ юм. Улс төрийн орчноос их харагддаг дүрүүд. Оросын ардчиллын загалмайлсан эцэг Собчакийг хүн бүр мэднэ. Санктпетрбургийн энэ эрхэм, тагнуулын албанаасаа халагдаад гэртээ сууж байсан Путиныг гозойтол өөд нь татаж өнөөдрийн өндөрлөгт хүрэх замыг зассан. Собчакийн эхнэр гэж нэгэн алдартай эмэгтэй бий. Тэр хатагтай юу гэсэн гэхээр “Хувийн эрх ашиг байхгүй гэж ярьж байгаа улс төрчид бүү итгэ” гэж. Түүний энэ алдартай үгийг батлах мэт Адам Смит бас нэг мундаг үг хэлсэн байдаг нь “Шуналдаа хөтлөгдсөн хүн л нийгмийг сайн сайханд хүргэдэг” гэсэн юм. Арай өөр толгойнуудын хэлсэн энэ мэт үзэл санаануудыг цааш цувуулвал нэлээн урт болно. Улс оронд, нийгэмдээ бодитой нөлөө үзүүлсэн, бодитой хувь нэмэр оруулсан олон арван улс төрч, бизнесмен, бусад салбарын содууд бүгдээрээ “Эхлээд хувийн эрх ашиг байдаг юмаа. Тэгээд бусад эрх ашиг эрэмбэлэгддэг юм” гэж хэлсэн байдаг. Өнөөдөр дэлхийн хөгжсөн орнууд энэ үзэл санаанд нэвчиж байх шиг байна.

Хувийн эрх ашгаа эхлээд ярьж байгаа, нэгдүгээрт тавьж байгаа хүнд би лав их хайртай. Тэр хүн бол хуурамч биш, үнэн харагддаг. Хуурамчууд чинь алчих гээд, Монгол Улсыг хөмөрчих гээд байна шүү дээ. Дэлхийн баячуудын 70 хувь нь ядуу хоосноос төрсөн байдаг. Эдгээр хүмүүсийн шунал л энэ дэлхийг авч явж байна. Ард түмнээ тэжээн тэтгэж, ургаш нь чирч явна. Тийм атлаа эдний хэн нь ч “Улс орноо хөгжүүлнэ, нийгмийн сайн сайхны төлөө” гэж ярьдаггүй. Өдөр бүр л мөнгө яаж ахиухан олох вэ гэсэн шуналдаа хөтлөгдөн хөдөлмөрлөсөөр. Хувийн дийлдэшгүй эрх ашиг нь нийгмийг ургаш нь чирсээр… Тэдний хувьд эх орон, ард түмэн гэсэн сэтгэл зүрх байдаг бол нэлээн хойгуур эрэмбэлэгдэх байх. Гэхдээ эрүүл саруул, хөгжсөн нийгмийн сэтгэл зүй бол эдгээр шуналын тулмууддаа их хайртай байдаг. Монголын нийгмийн эрүүл, зөв үзэл бодолтой хэсгүүд ч гэсэндээ монголынхоо баян, хөрөнгөтэй гэгддэг компанийн захирлуудад маш хүндэтгэлтэй ханддаг. Тэдний талаар муу үг хэлэхийг тэвчидэггүй. Энэ хөрөнгөтнүүд чинь л хэдэн монголыг цалин цагаатай, хоолтой ундтай байлгаж, өрх гэрийг нь авч яваа гэж ярьдаг. Энэ хөрөнгөтнүүд чинь л төрд татвар төлснөөр Монгол Улс оршин тогтнож байгааг хэлдэг. Энэ бол үнэн юмаа. Харин монголын энэ хэдэн хөрөнгөтнийн амнаас эх орон минь гэсэн үг нэг их гарахгүй. Дэлхийн жишиг өөрөө тийм юм билээ. Рокфеллер дэнлүүний тос зарж амиа зогоож дээшээ тэмүүлсээр эцэстээ нефтийн магнат болсон. Америкийн нефтийн эцэг, авто машины хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэсэн энэ нөхөр насан туршдаа “Эх орон минь, нийгмийн сайн сайхны төлөө” гэсэн үгийг хэлээгүй юм. Мөнгө мөнгө бас дахин мөнгө гэсээр дууссан. Түүний мөнгө гэсэн оюун ухаан нь өөрөө АНУ-ыг өнөөдрийн өндөрлөгт хүргэхэд гайхамшигтай нөлөө үзүүлсэн юм. Амиа авч явахын төлөөх зүтгэл явсаар Америкийн хөгжил болсон наад захын жишээ энэ. Үүн шиг өнөөдрийн монголын хөрөнгөтнүүд амиа, ар гэрээ авч явах гэж зүтгэсээр өнөөдрийн өндөрлөгт хүрч, нийгэмд нөлөөлөх хэмжээнд очицгоосон байна. Эдгээр хөрөнгөтэй, оюунлаг монголчуудад “Хамгийн эхэнд эх орны эрх ашиг байна, мөнгө бол ер нь хоёрдугаар асуудал” гэх мэт ярих нь тохуутай сонсогдож байгаа даа.

Ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгэмд бол нэгдүгээрт үйлчлүүлэгчтэй болох, хоёрдугаарт ажилчидтай болох, гуравдугаарт хөрөнгө оруулагчтай болох гэсэн дараалал байдаг юм билээ. Үйлчлүүлэгчээ эхлээд тавих нь ашгаа нэг номерт тавьж байгаа хэрэг. Ажилчид гэдэг нь ашгийг олох үйл ажиллагаа явуулдаг туслахууд. Харин тэр хөрөнгө оруулагчид гэдэг бол үлдэгдлээ капитлистуудтай хуваана гэсэн үзэл санаа. Энэ бол шууд утгаараа улс төр гэдэг зоосны нөгөө нэг тал юм. Өнөөдөр Засгийн эрхэнд байгаа улс төрчдийн баримтлах ёстой зарчмын нэг нь энэ мөн.

Монгол улс тэгээд түүхэндээ эрх ашгийн ийм эрүүл, үнэн эрэмбэ дараалалгүй явж ирсэн хэрэг үү. Бас ч тийм биш юм. Наад зах нь Тэмүүжиний жишээ байна. Тэмүүжин гуай бол үнэн хэрэгтээ хөөрхий муу ээжийгээ, хэдэн муу өнчин дүүгээ татаруудаас хамгаалах гэж айлын том хүүгийн хувьд жижигхэн тэмцэл хийсэн. Тэрнээс түүнд ямар юмных нь эзэнт гүрэн байгуулах хүсэл мөрөөдөл, зорилго байхав дээ. Хувийн л эрх ашгийн төлөөх тэмцэл. Ононийн шугуй дахь тэрхүү жижиг тэмцэл өргөжсөөр дэлхийн талд хүрсэн нь гайхамшигтай түүх. Тийм болохоор л Тэмүүжин “Эхлээд гэрээ зас” гэж хэлсэн нь өөрийнхөө хувийн эрх ашгийг ханга, эмхэлж цэгцэл, ар гэрээ төвхнүүл гэж ойлгогддог. Тэгээд “Төрөө зас” гэсэн нь өнөөдрийн бидний эрх ашгийг тов тодорхой эрэмбэлж өгсөн хэрэг л дээ. Түүхэн замнал ийм атал өнөөдөр Монголын улс төрчид, улс төр сонирхогчид “Нэгдүгээрт эх орны эрх ашиг байх ёстой” хэмээн ярьж өөрийнхөө хуурамч дүр төрхийг илчлэх нь инээдтэй. Өнөөдөр бүгдээрээ тийм байна л даа. Тэрийгээ ядаж нийгмийн өмнө уран гоё далдалж илэрхийлэх заль ухаан алга. Улс төрийг уран хийнэ гэсэн нэр томьёо баруунд байдаг юм шүү дээ. Ер нь бол “Нийгмээ сайн сайхан болгоно, эх орны эрх шиг нэгдүгээрт байх ёстой, мөнгө бол хамгийн чухал зүйл биш… “ гэхчлэн ярьдаг хүмүүс өнөөдөр Оросод цөөнгүй байна. Африкийн улсуудад бол арав алхаад л тийм лоозон байгаа. Тэгээд Монголд байна. Дэлхийд ийм гурван оронд л байгаад, бүр хүчээ аваад байгаа юм.

Өнөөдөр орон нутгийн сонгууль ид явагдаж байна. Хорин хэдэн настай, 30-тай хүүхдүүд хороогоо, дүүргээ хөгжүүлнэ гээд гүйлдэж байна. Энэ нь зөв. Залуугаасаа нийгэмд ийм идэвхтэй байх ёстой. Гэхдээ л нөгөө эрх ашгийн эрмбэ чинь энд маргаантай байгаа юм. Өнгөрсөн 26 жилд монголчууд бидний 90 хувь нь пролетари хэвээрээ явж ирлээ. Пролетариуд хэзээ улс орныг хөгжүүлж байсан юм бэ. Сонгуулийн өмнө “Би эх орноо ингэж хөгжүүлнэ” гэж ярьсаар гарч ирдэг. Сонгуулийн маргаашаас эхлээд “Хөгжүүлье гэтэл мөнгө алга” гээд ярьж байна. Өнөөдөр Засгийн эрхэнд байгаа нөхдүүдэд хэлэхэд үнэндээ төрд мөнгө байдаггүй юм. Мөнгийг босгодог хүн л төрд очдог юм. Ядаж компанийнхаа төсвийг босгож чаддаг байсан хүн л төрийг тэжээх мөнгийг босгох хэмжээний потенциалтай байдаг юм. Тэгэхээр ямагт хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьж явсан хүн төр түшилцэх хэмжээний ажил амьдралын замналыг туулсан байгаа биз.

П.ХАШЧУЛУУН

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

5000 приус машины нүүрсэн янданг хилээр хууль бусаар гаргажээ DNN.mn

-Ийм тооны машин нүүрсэн яндангүй хотын хөдөлгөөнд оролцож, хар тугалга тэргүүтэй 200 төрлийн хорт бодис агаарт ялгаруулсаар байна –


Хүний сэтгэцэд өөрчлөлт оруулахаас эхлээд бүхий л эд эрхтэнд нөлөөлдөг хар тугалга тэргүүтэй 200 гаруй төрлийн хорт бодис ялгаруулахаас сэргийлдэг нүүрсэн яндан буюу катализаторыг приус машинаас нь салган авч худалдаалах, цаашлаад БНХАУ руу гаргах явдал тасрахгүй байна. Хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа “Prius” маркийн автомашины нүүрсэн яндан үнэд хүрч, автомашиныг хилээр оруулж ирэхдээ янданг нь тайлаад авчихдаг, мөнгөний төлөө унаж яваа машиныхаа янданг тайлаад зарчихдаг, эсвэл бусдын машинаас тонож дээрэмддэг бүлгүүд бий болоод удаж байна.

Цагдаагийн байгууллагад “Нүүрсэн яндангаа хулгайд алдлаа” гэсэн 829 дуудлага иржээ. Түүнээс гадна Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн тушаалаар нүүрсэн яндантай холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулахтай холбоотой ажлын хэсэг байгуулагдан, шалгалт хийхэд 2446 “Приус” машин катализатор буюу нүүрсэн яндангүй байсан нь тогтоогдсон байгаа юм.

Тэгвэл гаалийн байгууллагын мэдээллээр хилээр өнөөдрийг хүртэл 27.5 тонн катализаторыг экспортолсон тоон мэдээлэл гарчээ. Нэг машины нүүрсэн яндан дунджаар таван кг гэж үзвэл 27.5 тонн нь 5000 машины нүүрсэн яндан гэсэн үг. Энэ бол өндөр тоо. Өөрөөр хэлбэл, өнөөдөр 5000 машины утаа шүүгчгүйгээр замын хөдөлгөөнд оролцож нийтийн эрүүл мэндэд онц ноцтой хохирол учруулж байна.

Нүүрсэн янданд хяналт тавих гол газар нь авто оношилгооны төвүүд байдаг. Гэвч жолооч нар оношилгоонд машинаа оруулахдаа бусдын янданг түр тавих, эсвэл хятад яндан суурилуулах маягаар оношилгоог давчихдаг. Оношилгооны төвүүд ч тодорхой эрх мэдэл, нарийн шалгах стандарт байхгүйгээс нүүрсэн яндан дээр баттай сайн хяналт тавьж чаддаггүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг юм билээ. Агаарын бохирдолд онц ноцтой хохирол учруулж байгаа нүүрсэн янданг хилээр гаргахыг хориглосон хууль эрх зүйн орчин байхгүй байгаа нь өнөөдрийн хамгийн ноцтой үр дагавар болсоор байгаа юм. Ченжүүд энэ цоорхойг овжин ашиглаж, хилээр гаргахыг хориглосон гаалийн байгууллагыг шүүхэд өгөөд ялж байсан тохиолдол хүртэл байдаг.

Тиймээс цаашид хилээр гаргахыг хориглосон бараа бүтээгдэхүүний жагсаалтад нүүрсэн янданг оруулах шаардлагатайг бид удаа дараа хөндөн бичсээр байгаа. Байгаль орчин аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны хамтарсан ажлын хэсгийнхэн энэ чиглэлд ажиллаж байгаа бөгөөд яаралтай ажил хэрэг болгох нь чухал байна

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

М.Тулгат: АН-ын Эвлэлдэн нэгдэх процесс тал талын төлөөллүүдийг оролцуулан шийднэ DNN.mn

АН-ын эв нэдлийн ажлын хэсгийн дэд дарга М.Тулгатаас дараахь тодруулгыг авлаа.


-АН эв цавандаа хэзээ орох вэ гэсэн хүлээлт нийгэмд үүсээд багагүй хугацаа өнгөрлөө. Намыг богино хугацаанд нэгдэж нийлэхэд та бүхэн ямар үүрэгтэй ажиллах вэ?

-Сүүлийн үед Улсын дээд шүүхээр гарч байгаа шийдвэр, тайлбарууд болон АН-ын Үндсэн дүрмийн хорооны гаргасан дүгнэлт зэргийг аваад үзэхэд манай нам өнөөдөр албан ёсны даргагүй. Хамгийн сүүлд гуравдугаар сарын 31-нд намын дүрэмд өөрчлөлт орсон. Тэр дүрмийнхээ дагуу Үндэсний бодлогын хороо санаачилгыг гартаа аваад асуудал, мухардлаасаа гарах дараа дараагийнхаа алхмуудыг хийнэ. Ингээд нам доторх фракц, тал талын төлөөлөл оролцоод асуудлыг шийдье, Үндэсний бодлогын хорооны нэгдсэн хурлаа зохион байгуулна. Дараа нь дүрмийн дагуу зохих арга хэмжээнүүдээ аваад явна. Хамгийн гол нь намыг албан ёсоор төлөөлөх эрх бүхий хүн байхгүй. “Албан ёсны нам нь хаана байгаа юм бэ, хэн нь яг төлөөлөх юм” гэдэг асуудал АН-ыг өнөөдрийн хүндрэлтэй нөхцөл байдалд оруулчихсан.

Тэрнээс болоод талцаад, хоёр даргатай, хөл толгойгоо олохгүй байгаа юм шиг байдалтай болсон. Тэгэхээр асуудлаа шийдэх ажлын хэсэг маань нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй байгуулагдлаа.

-Үндэсний бодлогын хороо хурлаа зарлаад, намын даргаа сонгох процессууд нь хэзээ, ямар шат дараатай явах вэ?

-Ямартаа ч өчигдөр анхны хурлаа хийлээ. Дараа дараагийн хурлуудаа шуурхай хийгээд нарийвчилсан асуудлуудаа ярилцаж, шийдвэрлэнэ. АН-ын тал талын төлөөллүүд хүсэл зорилго нэг байгаагаа илэрхийлж байна. Намын Үндсэн дүрмийнхээ дагуу болон Улс төрийн намуудын холбогдох хууль журмын дагуу ямар нэгэн алдаа мадаггүй хийх ёстой. Тиймээс ажлын хэсгээрээ ярилцаад, дэд ажлын хэсгүүд гараад нарийвчилсан асуудлууд руугаа ороод явна. Ер нь намын даргаа ямар журмаар яаж сонгох вэ гэдгээсээ илүүтэйгээр ажлын хэсэг төслөө боловсруулж, тэрийгээ хэлэлцүүлж шийдээд батална. Үндэсний бодлогын хорооны гишүүд эцсийн шийдвэрээ гаргаад явах юм.

-Өнгөрсөн хугацаанд АН хоёр талд Үндэсний бодлогын хорооны хурлаа зарлаад, даргаа сонгоод явсан шүү дээ. Одоо Эв нэгдлийн ажлын хэсгийг эсэргүүцээд хэсэг нөхдүүд босоод ирэхгүй юм байгаа биз дээ?

-Ерөнхийлөгч асан Х.Баттулгын талын фракц дээр явагдсан намын даргын сунгаа, Улсын дээд шүүх дээр хүсэлт хүргүүлсэн боловч буцаагдсан. Мөн С.Эрдэнэ даргын талын өгсөн хүсэлт удаа дараа буцахаас гадна “2017 оны Улсын дээд шүүхээр бүртгэгдсэн намын дарга нь би байна” гээд мань эр яваад байдаг. Гэтэл С.Эрдэнэд есдүгээр сарын 27-нд Улсын дээд шүүхээс “АН-ыг төлөөлөх таны хүсэлтийг татгалзана” гээд тодорхой хариулт өгсөн. Мөн арваннэгдүгээр сарын 10-нд “Өнөөдрийн байдлаар С.Эрдэнэ АН-ыг төлөөлөхгүй. АН-ыг төлөөлөх хүн байхгүй байна” гэсэн тайлбарыг өгсөн. Өөрөөр хэлбэл, Үндсэн дүрэмд заасны дагуу АН даргагүй байгаа. Тэгэхээр энэ хоёр хүн өөрсдийгөө намын дарга гээд яваад байдаг нь Улсын дээд шүүхийн тайлбараар боломжгүй болчихсон. Гэхдээ нам нэгдэх, асуудлаа шийдэх үйл явцад тэднийг хэрэггүй боллоо гэж үл ойшоохгүй. Харин ч ярилцаж, ойлголцож, хүмүүсээ хамруулаад хамтдаа сууж байгаад асуудлаа шийднэ. Хуучин манайхны зарим нь бол хүчээр шийдээд, цавчаад л “Чи нөгөө талд, эсрэг байгаа бол тэр чигтээ зайлаарай” гэж хөөж туудаг замаар явж байсан бол одоо тэр цаг ард хоцорсон. Аль болох ярьж, хэлэлцэж, ойлгуулж, олуулаа асуудлаа шийдье гэдэг байр суурьтай байгаа. Бид хоёр зүйл дээр хатуу явна. Нам үзэл баримтлалаа чанд баримталж, Үндсэн дүрмээ хатуу сахина. Цаашдаа хамт явах хүмүүс маань үүн дээр нэгдсэн ойлголттой байх ёстой. Бидний өмнө гаргаж байсан алдаа энэ байсан.

-Улс оронд өрнөж байгаа нөхцөл байдалд сөрөг хүчний дуу хоолой үнэхээр үгүйлэгдэж байна. Гэтэл танай намын нэгдлийн асуудал удаан үргэлжиллээ шүү дээ. Сүүлд гэхэд Брюссель ресторанд эв нэгдлийн салхийг хагаллаа гэцгээгээд сүрхий мэдээлсэн боловч таг чиг болсон…

-Тэр санаачилга янз бүрийн л хэлбэрээр явж байна. Өнөөдрийн Эв нэгдлийн ажлын хэсгийн уулзалт дээр УИХ дахь АН-ын бүлэг үүрэг рольтой ажиллаж байна. Нам нь өөрөө албан ёсны болж чадаагүй асуудалтай байгаа үед парламент дахь бүлэгт ч хүндрэлтэй байгаа. Тиймээс намын эв нэгдлийн санаачилга дээр бүлэг идэвхтэй ажиллаж буйд нь талархалтай байна.

Ер нь нийгэм эдийн засгийн байдал маш хүнд байна. АН-ын, сөрөг хүчний дуу хоолой, хяналт, шаардлага үнэхээр дутагдаж байна. Гэтэл улс төрийн нам бол зохион байгуулалтын хүчээр амжилттай ажилладаг. Өнөөдөр албан ёсны төлөөлөх хүн, дарга байхгүй. Өөрөө, өөрсдийгөө дарга гээд нэрлэчихсэн гурав, дөрвөн талд бүлэглэлүүд гараад ирчихсэн. Гэтэл хоорондоо биенийгээ үгүйсгээд явж, явж өөрөө өөрснийхөө сөрөг хүчин болчихоод байгаа. Энэ нөхцөл байдал эрх баригчдад ямар ч шаардлага тавьж чадахгүй, чадамжгүй байна гэдгээ харуулчихсан. Бидний хувьд нэг номерт өөрсдийнхөө дотоод асуудлаа шийдэх ёстой гэдэгт талууд нэгдсэн байр суурьтай байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Цагаан бич өдөр DNN.mn


2023.1.2 ДАВАА ГАРИГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 1

ӨВЛИЙН ДУНД ХАР ХУЛГАНА САР
ЦАГААН БИЧ ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.1.2, Даваа гариг
  • Наран ургах шингэх: 08.42-17.10
  • Үс засуулбал: Эрхтэн хурц болно
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Авахуй
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө -18 хэм хүйтэн DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -32…-34 градус, бусад хэсгээр -25…-27 градус, өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -34…-39 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -29…-34 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -13…-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр -19…-24 градус, бусад нутгаар -24…-29 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх орчмоор -26…-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -19…-24 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8…-13 градус, бусад нутгаар -15…-20 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -32…-34 градус, өдөртөө -21…-23 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -31…-33 градус, өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.