Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Дайны талбарт дайчин явлаа Энх цагт эмч байлаа DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС……………………

Монгол Улсын баатар С.Дампилын охин Д.Сэлэнгийн яриаг эх сурвалж болгож манай сурвалжлагчийн хийсэн тэмдэглэлийг толилуулж байна.


ДАМПИЛ БААТРЫН ҮР АЧ 30 ГАРУЙ ХҮН БАЙНА Дэлхийн их дайны сүүдэр Ази-Европыг бүрхэж асан тэртээх он жилүүдэд эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй тэмцэж явсан дайчин хөвг үүдийнхээ гавьяаг түүх мартахгүй. Дампил баатар үр хүүхдүүддээ “Аав нь дайны талбарт дайчин явлаа. Энх цагт эмч байлаа” гэж бахархан ярих дуртай нэгэн байжээ. Дампил Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Пунцагийн Нинатай ханилж найман үрийн эцэг эх болсон ч ууган охин, отгон хүү хоёр нь бага ахуйдаа бурхан болжээ. Баатрын гэргий Нина “Хэрлэн” ресторанд мастер тогоочоор ажиллаж байсан ч цэл залуу 34-хөн насандаа өөд болсон байна. Охин Д.Октябрь, Д.Мягмарсүрэн нар ээжийнхээ мэргэжлийг өвлөн тогооч болсон бол удаахь охин Д.Наранцэцэг нь загвар зохион бүтээгч юм байна. Хүү Д.Болдбаатар хөгжимчин болж, бас нэгэн хүү Д.Батбаатар нь эдүгээ БНСУ-д ажиллаж амьдарч байгаа аж.

Насаараа цэргийн госпитальд чих, хамар хоолой, дотрын эмчээр ажилласан аавынхаа мэргэжлийг бага охин Д.Сэлэнгэ нь өвлөж Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 24 дэх жилдээ сувилагчаар ажиллаж байна. Сэлэнгэ уг нь Анагаахын дээд сургуульд элсэн орсон ч хоёрдугаар курст байхдаа үхсэн хүнээс айснаас болж оюутны ширээгээ орхиж байсан гэнэ. Гэвч, сувилагч болоод хоёр жилийн дараа эмнэлгийн хүндэт самбарт зураг нь тавигдахад “Миний охин л аавынхаа эмч мэргэжлийг өвлөсөн шүү. Эмч болоогүй ч гэлээ миний охин ажлаа чин сэтгэлээсээ хийж байгаарай. Хүнийг гэсэн сэтгэл байхад үйлс бүхэн чинь бүтнэ” гэж захидаг байсан нь баатрын хүн чанарын илэрхийлэл буюу. Сэтгэл нь хөдлөхөөрөө “Халуун элгэн нутаг”-ийг дуулах дуртай баатрын найз нар нь төрийн шагналт яруу найрагч Ц.Гайтав, ардын жүжигчин Г.Бирваа нар байж. Гайтав найрагчийг гэртээ ирэхээр дундаа “сто грамм” тавьчихаад орос, монголоор ярьж, найраг шү- лэгт нь уярсан шиг суудаг нь охиных нь сэтгэлд мөнхөрчээ. Дампил баатрын төрсөн дүү С.Жамьян Архангай аймгийн Цэнхэр сумандаа насаараа амьдарсан хөдөлм өрийн баатар нэгэн юм байна. Баатрын үр ач нийлээд 30 гаруй хүн болжээ. Дайн тулаан дуусч энх цаг эхлэхэд Ю.Цэдэнбал дарга Дампилаас ирээдүйнх нь зорилгыг асуухад эмч болох хүсэлтэйгээ уламжилснаар МУИС-ийн Анагаахын сургуулийн эмчийн ангийг дүүргэсэн гэх.

С.Дампил байлдааны фронт дээр гавьяа байгуулсан учир 23-хан насандаа БНМАУ-ын баатар цолоор шагнагдаж байсан түүхтэй. Эдүгээ охин нь үр хүүхдүүддээ “Өвөө чинь та нарын насан дээр улсын баатар болж байсан юм шүү” гэж ухаарлын үгээ хайрлаж явна. Хойч үедээ сайны жишээ болсон Дампил хэмээх тэр монгол эр ямар намтар түүхтэй хүн юм бол гэж багахан ч болтугай сонирхлоо. ЗОВЖ ЗҮДСЭН БАГА ЗАЛУУ НАС БНМАУ-ын баатар, хүний их эмч, хошууч С.Дампил Архангай аймгийн Булган сумын анчин Жамьянгаравын хүү болон 1922 онд Урд Тамирын голын хөвөөнд мэндэлжээ. Эцэг эх хоёр нь амьдралын эрхээр хүүгээ хоёр настай байхад Цэнхэр сумын Санги, эхнэр Долгор нарт өргүүлсэн байна. Хүүг найман настай байхад өргөмөл эх нь нас барж, хойт эх Дэжидийн гарт үйлээ үзэх болсон гэдэг. Эцэг Санги нь хүүгээ хатуу эхийн царай харуулсандаа гэмшиж лам болгохоор Бүргэдийн хийдэд ах ламындаа аваачиж өгчээ. 11 настай хүүг ах лам ч авран энэрсэнгүй ходоодтой нь ярьж, гөрмөл суран ташуураар хайр гамгүй шавхуурддаг байж. “Хоньчин Найдан”, “Сурагч Ганбат”-ын бодит тавиланд нэрвэгдсэн Дампилыг багш лам нь хаврын хүйтэн салхинд нүцгэлэн, шургааган хашаанаас дүүжлэн хүлж ташуурдсаны улмаас ухаан сэхээ орохгүй хэд хоног халуурч хэвтсэний эцэст холхон өртөө газарт байдаг эцгийнх рүүгээ оргосон гэдэг.

Тийн оргохдоо Цэцэрлэгийн голын усанд унан амиа алдах шахаж “Тунгалаг Тамир” кинон дээр гардагчлан “Хорвоо чи хүний зовлонд цадах болоогүй юу” гэж балчир оюундаа мэгшин мэгдэн явжээ. Хөдөө гадааны ажилд овоо зүгшрэн албин аашт хойт эхийн аргыг олсон шиг амь зууж байтал 16 насанд нь харж хандах ганц хүн болох эцэг Санги нь бурхан болов. Үхснийхээ хойноос үхдэггүйн жамаар тэрээр 18 нас хүртлээ нутгийн баячуудын олон зуун адууг оторлуулж, хот хороо, мод чулууны аль л хатуу бэрх ажлыг нугалсаар эр цээлжээ. ЦЭРЭГТ МОРДОВ 1940 онд 18-тай Дампил сайн дураараа цэрэгт мордов. Шинэ цэрэг Дампил 1940 оны долдугаар сарын 21-нд зүүн хязгаарт очиж, Матад дахь наймдугаар морьт дивизийн ахмад Янживын удирдсан нэгдүгээр сумангийн нэгдү- гээр салаанд түрүүч Ц.Содномдаржаагийн тасгийн байлдагч болж цэргийн алба хааж эхлэв. Цэргийн албыг тэр нэр төртэй хааж, мэдлэг чадвараар өөрийгөө цэнэглэж эхэлжээ. Бичиг үсэггүй хөдөөх эр ар гэртээ захиа бичиж сурлаа. Зэвсэг техниктэй харьцаж сурлаа. Нэг ёсондоо нүд нь нээгдэв.

Цэрэгт ирээд хагас жил болоод хөнгөн пулемётын наводчик болов. Цэргийн эрдэмд цагааширсан Дампилыг Халх голын байлдаанд оролцсон туршлагатай пулемётчин Дарьсүрэнгийн туслахаар томилов. 1943 оны хавар С.Дампил хугацаат цэргийн албаа хаагаад халагдах тушаалаа хоног тоолон хүлээж суутал дээд газрын тусгай шийдвэрээр хуучин цэргүүдийг халахыг хойшлууллаа. Тэр бүхий л талаараа өв тэгш байлдагч байсан гэдэг. Нэг жишээ дурдахад л 1943 онд Хуягт бригадын бие бүрэлдэхүүний дунд зохиогдсон 16 км-ийн явган маршийн тэмцээнд тэмцээнд пулемётчин Дампил пулемётын суурь эд анги үүрч оролцон тэргүүн байр эзэлж 50 төгрөг, үнэмлэхийн хамт шагнуулж байжээ. ДАЙНЫ ТАЛБАРТ ДАЙЧИН ЯВЛАА Пулемётчин, бага дарга С.Дампил 1945 оны наймдугаар сарын 19-22-нд Чуулалт Хаалган, Жанчхүүгийн даваанд болсон байлдаанд гарамгай гавьяа байгуулсан эх орны үнэнч хөвгүүн билээ. Байлдааны талбарт эрэлхэгээр тулалдсан эрхэм дайчны ялалтын хагас хугасыг толилуулъя. Хошууч Сосорын удирдсан анги давшилтад ороход тэрээр өөрийн талын зүүн гарыг галаар хангах үүрэг авч тушаалыг ёсчлон биел үүлж байв. 500 метрийн зайнаас суман мөндөр шаагиулж байсан дайсны хүнд пулемётыг мэргэн галаар устгаагүй бол хичнээн аавын хүү амиа алдах байсныг хэн хэлж мэдэх билээ. Дампил нэгэнтээ туслах Жамбаагийн хамт дайсны галын цэгт 100 метр ойртож устгаснаар салаа нь ашигтай байр эзлэн дайсанд хүнд цохилт өгч байв.

Тэрчлэн эрэлхэг байлдагч маань Японы танкийн саадыг эзлэн урагш давшихдаа 20 гаруйхан метрийн цаанаас буудалцаж байсан дайсны мэргэн буудагч руу гранат шидэж устгажээ. Энэ бүхнийг энгийн үгээр бичихэд хялбар боловч амь наана, там цаана тэмцэлдэн тулалдаж байсан тэр хүнд өдрүүдэд өгүүлэхийн аргаг үй тэсвэр тэвчээр хатан зоригийн жишээ болгохоос аргаг үй байсан нь ойлгомжтой. Салааных нь өөдөөс галлаж ганц ч алхуулахгүй байсан дөрвөн самурайг тасгийн дарга, түрүүч Сэдбазарын хамт онь холбон буудаж устгасан мэргэн буудагч бол Дампил аргагүй мөн билээ. Тулалдааны талбарт хүзүүндээ бичиг зүүн ар өвөр тийшээ холбоо барин гүйж байсан япон цэргийн тусгай сургуультай холбоочин нохойг С.Дампил устгаж, байлдааны нууц холбооны мэдээг дарга нартаа дамжуулснаар дайсны маневр, хүчний байдал, тактикийг илрүүлэн үлэмж тус хүргэж байсан байх юм. Эр зоригт дайчин Дампил холбоочин нохойг устгасныхаа дараа амьд хэл олзлохоор шийджээ. Тэрээр манай дайчдын давшилтыг саатуулан нуувчнаас буудалцаж байсан япон офицерын дээрээс дайран орж ноцолдож гарчээ. Том бие хаатай, гардан байлдах бэлтгэл сургууль сайтай, бүл чадалтай мөнөөх япон юу л боллоо гэж зүгээр байж байгаад баригдахыг хүсэх вэ дээ.

Эсрэгцэн ноцолдсон мань хоёр уулыг тал болтол дээр доороо орсоор танкийн гүн сааданд унах үед адууны чихтэй ноцолдож өссөн монгол хүү самбаачлан багалзуурдаж муужруулаад хоёр гарыг нь ар нуруунд нь янгинатал хүлчихээд тамхиа баагиулж суусан нь харсан тэнгэр аргагүй ивээснийх байсан биз ээ. Тэр япон офицерын цүнхэнд байлдааны олон янзын баримт бичиг, схем гээд маш чухал зүйлс байсан гэдэг. Эрэлхэг пулем ётчин С.Дампилд 1945 оны есдүгээр сарын 26-ны өдрийн тогтоолоор БНМАУ-ын баатар цол шагнаж, баатрын алтан таван хошуу медаль, Сүхбаатарын одон гардуулж өгчээ. Дампил баатар 1991 оны хоёрдугаар сарын 6-нд таалал төгсчээ. Гэвч, эх орныхоо төлөө амь биеэ үл хайрласан түүний гэгээн үйлс эдүгээ ч үр ач, залгамж хойчид нь бахархал болсоор ажгуу.

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 13.2 хувиар нэмэгджээ DNN.mn

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 12 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 13.2, өмнөх сарынхаас 1 хувиар нэмэгдлээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 12 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 13.2 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 15.4 (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 24.2 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.1, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 18.5, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 15.4, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 17.4, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 6.2 хувиар өссөн нь нөлөөлжээ. Харин тус үнэ өмнөх сарынхаас 1 хувиар нэмэгдэхэд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 1.9, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 0.6, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 1.2, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 0.4 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.

Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2021 оны 12 дугаар сард 13.8 хувь гарсан бол 2022 оны 12 дугаар сард 13.2 хувь болж, өмнөх оны мөн үеийнхээс 0.6 нэгж хувиар багасав. Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны 12 дугаар сард улсын хэмжээнд 13.2 хувь гарсны 4.1 (31.1 хувь) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд 410 нэр төрлийн бараа, үйлчилгээ, нийслэлд 404 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 410 нэр төрлийн бараа, үйлчилгээний 221 нь импортынх бөгөөд энэ нь нийт жингийн 46 хувийг эзэлж байна. Инфляц 2022 оны 12 дугаар сард 13.2 нэгж хувь гарсны 6.3 (47.6 хувь) нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалжээ. Хүнсний барааны бүлгийн үнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 2021 оны 12 дугаар сард 20.3 хувиар, 2022 оны 12 дугаар сард 15.1 хувиар өсөж, өсөлтийн хурдац 5.2 нэгж хувиар багасан, харин хүнсний бус бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 2021 оны 12 дугаар сард 11.5 хувиар, 2022 оны 12 дугаар сард 12.5 хувиар өсөж, өсөлтийн хурдац 1 нэгж хувиар нэмэгдсэн байна.

Хүнсний бүлгийн үнэ дээрх сард хангайн бүсэд өмнөх оны мөн үеийнхээс 22.8, хүнсний бус бүлгийн үнэ нийслэлд 12.9 хувиар өссөн нь хамгийн их байв. Барааны бүлгийн үнэ 2021 оны 12 дугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 16.8 хувиар, 2022 оны 12 дугаар сард 14.8 хувиар өсөж, өсөлтийн хурдац 2 нэгж хувиар буурч, үйлчилгээний бүлгийн үнэ 2021 оны 12 дугаар сард 5.5 хувиар, 2022 оны 12 дугаар сард 8.3 хувиар өсөж, өсөлтийн хурдац 2.8 нэгж хувиар нэмэгджээ.

Categories
мэдээ нийгэм

“Зөвлөлдөж шийдье“ зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалтын явц 86.1 хувьтай байна DNN.mn

“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалт амжилттай үргэлжилж байна. 2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 09.00 цагийн байдлаар мэдээлэл цуглуулалтын явц улсын хэмжээнд 86.1 хувьтай байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын эхний шатны мэдээлэл цуглуулалт 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөр дуусгавар болно.

Categories
мэдээ нийгэм

АТГ-аас эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүллээ DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 1 дүгээр сарын 23-27-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 22 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 140 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 29 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 35 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 798 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 774 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 2 хэрэгт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав.

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:

  • Яллагдагч “О” нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа бусдаас хахууль авсан гэх;
  • Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын албан тушаалтан “А” албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
  • Увс аймгийн нийтийн албан тушаалтан “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэх;
  • Нийтийн албан тушаалтан “Б” нь Хөгжлийн банканд 15 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх;
  • Архангай аймгийн Өгийнуур сумын албан тушаалтан “У” нь албан үүрэг бүрэн эрхээ урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгосон гэх;
  • Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд нь бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон гэх;
  • Хэнтий аймгийн Норовлин сумын удирдах албан тушаалтан “У” нь албан тушаалаа ашигласан, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэх;
  • Дорнод аймгийн Хэрлэн сумын удирдах албан тушаалтан “Т” нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх;
  • Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын албан тушаалтан “Б” нь дээрмийн хэрэгт шалгахаар авчирсан иргэний толгой руу цохиж, улмаар хохирогч амь насаа алдсан гэх;
  • “Ч” нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа өөрийн хөрөнгө, орлогыг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх;
  • “Б” нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх;
  • “М” нь Орхон аймаг дахь Цагдаагийн газарт ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх.
Categories
мэдээ цаг-үе

Өчигдөр 122 жолооч согтуугаар жолоо барьж, 154 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1228, хулгайтай холбоотой 32, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 92, гэмт хэргийн шинжтэй 91 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 122, хүний биед халдсан 77, эрүүлжүүлэх байранд хоносон 154 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМДЕГ: Гавлын болон нүүрний ясны хугарлын мэс заслын үйлчилгээний 85 хувийг хөнгөлнө DNN.mn

Гавлын ба нүүрний ясны хугарлын мэс заслын тусламж, үйлчилгээний 85 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөхөөр болжээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас 2022 оны нэгдүгээр тогтоолоор гавлын ба нүүрний ясны хугарлын мэс заслын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх багаж хэрэгсэл, хүндрэлээс хамаарч 576 мянгаас 3.2 сая төгрөг байх бөгөөд үүний 85 хувийг ЭМД-ын сангаас хариуцан төлөхөөр зохицуулсан байна.
Categories
мэдээ цаг-үе

Газар хөдлөлтийн үнэлгээгээр Улаанбаатарын 188 барилга шаардлага хангаагүй байна DNN.mn

Барилга, байгууламжийг хүчитгэх, бэхлэх эрх зүйн орчны бүрдүүлэх журам боловсруулах, Нийслэл, дүүргийн хаягийн мэдээллийн сангаар зэрэгцүүлэн хаягийн мэдээлэл үүсгэх, холбогдох стандартын дагуу хаягжуулах, тэмдэг, тэмдэглэгээг байршуулах ажлын талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга мэдээлэл өгөв.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 2000 оноос өмнө барьсан 1,844 барилга байгаа. Үүнээс 898 барилгад газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварын үнэлгээ хийхэд 188 барилгыг хүчитгэх шаардлагатай гэж дүгнэлт гарсан.

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гаас Монгол Улсын гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа. Төслийн хоёрдугаар үе шатны ажил эхэлсэн. Төслийн хүрээнд гурван Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Ажлын хэсэг барилга, байгууламжийг хүчитгэх, бэхлэх ажлын эрх зүйн орчныг бий болгох, барилгын зураг төслийг бий болгох, хүчитгэх ажлыг зохион байгуулах гэсэн гурван арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа.

Хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэлтэй 28,971 барилга, гудамж, талбайн нэршил, зип кодын мэдээллийг тоон байдлаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт хүргүүлсэн. Хаягийн мэдээллийг системд хөрвүүлэх ажил 80 хувьтай байна” гэ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Содном: Үндсэн хуулийн амин сүнс бол гуравдугаар зүйлийн нэг дэх заалт DNN.mn


Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содномтой ярилцлаа.


-Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн нэг дэх заалтыг өөрчлөх ёстой гэсэн байр суурь зарим хуульчдын дунд гараад эхэллээ. Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн ач холбогдолыг та яаж ойлгодог вэ?

-Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн төгсгөлд “МЭДТҮГЭЙ. САХИТУГАЙ” гэж бичсэн байдаг. Монгол Улсын Ардын Их Хурал баталсан Үндсэн хуулийнхаа гуравдугаар зүйлийн нэг дүгээр заалтын утга учрыг ухамсарлах, сахих нь маш чухал. Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн нэгдүгээр заалтад “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байдаг. Энэ заалт манай улсын Үндсэн хуулийн амин сүнс нь юм гэдгийг ойлгохын тулд дараах асуудалд ямар хариулт байхыг бодох хэрэгтэй. Хэрэв засгийн бүх эрх Монголын ард түмний мэдэлд байхгүй бол хэний мэдэлд байх вэ. Төрийн хэрэгт Монголын ард түмэн оролцохгүй бол хэн орох вэ? гэсэн асуултын хариу нь тодорхой. Монголын ард түмэн засаглах эрхгүй болчихвол Монгол төр, Монгол Улс эзэнгүй болно, эзэнгүй улсыг дээрэмчид, хулгайчид сөнөөнө гэсэн хариу гарна. Ийм учраас дээрх заалт бол гарцаагүй манай Үндсэн хуулийн амин сүнс нь бөгөөд тэр заалтыг хэрхэвч хөндөж өөрчилж болохгүй, бүр сайн мэдэж хатуу сахих учиртай.

-Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн нэг дэх заалтын дагуу манай улсын парламент Дээд, Доод гэсэн хоёр танхимтай байх ёстой гэж та үздэг. Энэ тухай таны ярилцлага манай сонинд нэгдүгээр сарын 18-нд нийтлэгдсэн. Дээд, Доод танхимтай байх шаардлага байна уу. Ач холбогдолыг нь та хэрхэн харж байна?

-Үндсэн хуулийн 3-ын нэгдүгээр зүйлд Ард түмэн засаглах эрхээ эдлэхийн тулд өөрийн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчийн байгууллагатай байх ёстойг заасан байгаа. Өөрөөр хэлбэл, Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх засаглалын үйл ажиллагааг ард түмэн байнга хянадаг байхын тулд парламентад төлөөллийн байгууллага буюу Дээд танхимтай байх ёстойг тодорхой заасан байгаа юм.

Гэтэл Үндсэн хуулийн гуравдугаар буюу төрийн байгуулалын тухай бүлгийн хорь, хорин нэгдүгээр зүйлд зааснаар Парламент 76 гишүүн бүхий Улсын Их Хурал гэсэн нэг танхимтай, тэр нь төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү өөртөө хадгална гэсэн байгаа. Үндсэн хуулийн гуравдугаар бүлгийн эдгээр 20, 21 дүгээр заалтуудын уршгаар уг хуулийн амин сүнс болох 3 дугаар зүйлийн нэгдэх заалтын дагуу ард түмэн засаглах эрхээ бүрэн эдлэх аргагүй болсон. Ард түмэн өөрөө сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөлийн байгууллагагүй болсон. Энэ бол манай Үндсэн хуульд байгаа гажуудал. Монголын ард түмэн засаглах, тухайлбал хууль тогтоодог Улсын Их Хурал, Засгийн газар, Шүүх байгууллагын үйл ажиллагааг хянаж байх эрхээ эдэлж чадахгүй байсаар 30 гаруй жил боллоо. Ард иргэд үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхийн тулд уламжлах ёстой төрийн эрх барих төлөөллийн байгууллага буюу Дээд танхим нь байхгүй учраас төр засгийн байгууллагад шаардлагаа хүргэх гэж талбайд жагсдаг болоод байгаа. Ийм дүгнэлт зөв эсэхийг ухаант олноос асууя. Нүүрлээд байгаа зовлонг давахын тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийж ард түмэнд засаглах эрхийг бүрэн эдлүүлэх ёстойг ухаарах хэрэгтэй.

Миний хувьд Парламентыг Дээд, Доод гэсэн хоёр танхимтай болгож, ард түмэнд засаглах эрх эдлүүлэх өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах асуудлыг 2023 онд багтаан шийдвэрлээд 2024 онд шинэ парламентын сонгуулийг зохион байгуулах. Энэ асуудлыг ингэж богино хугацаанд шийдвэрлэхгүй бол төрд итгэх ард түмний итгэл улам сулрах, төр засгийн тогтворгүй байдал газар авах, улмаар хямрал болох, нийгэм эдийн засгийн хөгжилд саад болох аюул байгаа.

-Парламентын Дээд, Доод танхимын зохион байгуулалт, тэдгээрийн үүрэг, эрх мэдлийн хуваарь, танхимуудын бүтэц бүрэлдэхүүн болон сонгуулийн журам ямар байх талаар тодорхой санал байгаа юу?

-Тодорхой саналууд бий. Гол зүйлийг товч дурдвал, Дээд танхимыг Ардын Их Хурал, Доод танхимыг Улсын Бага хурал гэсэн нэрээр байгуулна.

Анх Ардын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага байна. АИХ-ын үндсэн үүрэгт хамаарах гол асуудал бол Монгол Улсын улс төр, эдийн засгийн дотоод гадаад бодлогыг тодорхойлох, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн асуудлыг шийдэх, Улсын Бага Хурлаас тогтоож байгаа хууль, Засгийн газрын үйл ажиллагаа болон түүний үр өгөөж, Шүүх байгууллагын үйл ажилд байнгын хяналт тавьж байх зэрэг асуудал. Эдгээр үндсэн эрх үүргийнхээ дагуу АИХ нь Улсын Бага Хурлын бүрэлдэхүүнийг сонгоно, Засгийн газрын Ерөнхий сайд болон зарим сайд нарыг томилно, мөн Улсын Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорыг томилно. АИХ нь 500 орчим гишүүнтэй, байнгын бус ажиллагаатай буюу чуулганы хуралдааныг жилд 1-2 удаа, шаардлагатай бол түүнээс олон удаа зохион байгуулна. АИХ-ын гишүүд их хурлын чуулганы хуралдаанаас бусад цагт өөрсдийн эрхэлсэн ажлаа хийж байна. АИХ нь чуулганы чөлөө цагт АИХ-ын үйл ажиллагааг эрхэлж байх үүрэг бүхий 7-11 хүний бүрэлдэхүүнтэй тэргүүлэгчидтэй байна. АИХ-аас тэргүүлэгчдээ болон АИХ-ын тэргүүлэгчдийн даргыг сонгоно. Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга бол Монгол Улсын төрийн тэргүүн байна. Монгол төрийн тэргүүн нь Ардын Их Хурлын нэрийн өмнөөс гарах шийдвэрийг тэргүүлэгчдийнхээ хурлаар хэлэлцэж гаргасан зөвлөмж шийдвэрт үндэслэдэг буюу хамтын удирдлагын зарчмыг эрхэмлэнэ. Ардын Их Хурлыг ийм үндсэн үүрэг эрхтэй, дурдсан зохион байгуулалттай байгуулснаар манай улс жинхэнэ парламентын буюу ардын засаглалтай улс байх болно. Улсын Бага Хурал буюу Доод танхим хууль тогтоох, тогтоосон хуулийн хэрэгжилтийг хянан хангаж байх үндсэн үүрэгтэй байна.Улсын Бага Хурал байнгын ажиллагаатай байх бөгөөд, тогтоосон хуулиа АИХ–ын Тэргүүлэгчдийн газарт өргөн барьж, ажлын тогтоосон хоногт Тэргүүлэгчдийн газраас санал ирээгүй бол зөвшөөрсөнд тооцож хүчин төгөлдөр болгон хэрэгжүүлж эхлэнэ. Монгол Улсад мөрдөгдөж байгаа болон шинээр гаргах шаардлагатай хуулийн талаар АИХ-аас өгсөн даалгаврыг УБХ биелүүлж байна.

Улсын Бага Хурал 50 гишүүнтэй байх бөгөөд тэдгээр гишүүдийг Ардын Их Хурал батална. Улсын Бага Хурлын гишүүнд батлуулах хүмүүсийн нэрийг улс төрийн намуудаас дэвшүүлнэ. Одоо Улсын Их Хурлаас баталж байгаа хуулийн 80 гаруй хувь нь урьд гарсан хуульд өөрчлөлт оруулах, 20 хүрэхгүй хувь нь бие даасан хууль болон тогтоол байгаа гэдэг. Ийм учраас Улсын Бага Хурал 50 гишүүнтэй байхад хангалттай байх. Улсын Бага Хурлын хуралдааныг даргалах хүнийг Бага Хурлаас сонгоно.

-Сонгуулийн хуульд ямар өөрчлөлт оруулах саналтай байна вэ?

-Төрийн байгуулалд дээр дурдсан өөрчлөлт оруулсан нөхцөлд сонгуулийн систем цэгцтэй ойлгомжтой болно. Тухайлбал, төрийн эрх барих дээд байгууллага – Ардын Их Хурлыг л ард түмэн сонгодог байх буюу Улсын Бага хурал, Төрийн тэргүүнийг ард түмэн сонгох сонгууль байхгүй болно. Мэдээж аймаг хот, сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг ард иргэд нь сонгодог журам хэвээр байна. Харин Ардын Их Хурлын сонгуулийг хэрхэн зохион байгуулбал зохистой талаар дараах саналыг дэвшүүлж байгаа:

Тухайлбал, Ардын Их Хурлын гишүүн 500 хүнээс 340 орчим хүн нь сум дүүрэг нэг бүрээс нэг хүнийг сонгох замаар сонгогдсон байна. Бусад 160 хүнийг нийслэл болон зарим олон хүнтэй, том үйлдвэрлэлийн цогцолбортой хот аймгаас сонгоно. АИХ-ын гишүүнд сонгож болох хүмүүсийн нэрийг дэвшүүлэхийг эрх бүхий улс төрийн намуудад зөвшөөрч байхын зэрэгцээ аймаг хот, сум дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчийн газар, мэрэгжлийн холбоодод бас зөвшөөрдөг байх нь зүйтэй. Улсын Их Хурлын гишүүнд сум дүүрэг нэг бүрээс нэг хүнийг сонгохдоо дөрвөн хүний нэрийг дэвшүүлэх, тэгэхдээ тухайн сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон засаг даргын нэрийг дэвшүүлсэн, нөгөө хоёр нэр дэвшигчийг олны итгэл хүлээх, нэр алдартай хөдөлмөрч хүмүүсээс шалгаруулан дэвшүүлсэн байх нь зүйтэй. Сум дүүргийн иргэдийн хурлын дарга болон засаг дарга нар бол сум дүүргийн иргэдэд итгэгдэж сонгогдсон хүмүүс байдаг учраас АИХ-ын гишүүнээр сонгогдсон байх магадлал өндөртөй, АИХ дээр иргэдээ төлөөлж чадахаас гадна АИХ-ын шийдвэрийг орон нутагтаа таниулах, хэрэгжүүлэх боломжтой байх зэрэг олон талын ач холбогдолтой. Дээд танхим АИХ-ын гишүүд бол сонгогчдын төлөөлөл, ард түмний төлөөлөл бөгөөд засгийн бүх эрхийг мэдэлдээ байлгах, төрийн хэрэгт шууд оролцож байх ард түмний эрхийг эдлүүлж байх эрхэм үүрэгтэй, өндөр хариуцлага хүлээсэн хүмүүс байх ёстой. Ийм учраас АИХ-ын гишүүдийг сайн шалгаруулж сонгодог, нөгөө талаас нэгэнт сонгогдсон хүнд ухамсар, ёс зүйн өндөр шаардлагаар ажиллуулдаг байвал зохино.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Батцогт: Иргэд хотын даргаа сонгодог болъё DNN.mn

АН-ын ҮБХ-ны гишүүн Т.Батцогттой ярилцлаа.


-ҮХНӨ-өөр тогтолцооны өөрчлөлт хийнэ гэж байгаа. Танд ямар шийдэл байна вэ?

-Өнөөдөр Монгол Улс бүхэлдээ тогтолцооны гажуудалд орсон нь үнэн. Илэрч байгаа хамгийн тод жишээ бол Улаанбаатар хотын эмх замбараагүй байдал. Утаа, түгжрэл, хөрсний бохирдол, хог шороондоо дарагдсан Улаанбаатарт хүн амьдрахад хамгийн тухгүй, муу хот болж хувирсан байна. Хот өөрөө тэр чигтээ буруу тогтолцоогоор явж ирсны үр дүнд засаглалын хямралыг бий болгосон. Шийдэл нь маш энгийн. Хотын даргыг хотын иргэд өөрсдөө сонгодог болох ёстой. Одоогийн тогтолцооны гажуудлаас иргэд хохирч байна. Тэгвэл хариуцлага тооцох эрх мэдлийг хохирч байгаа иргэдэд өгөх ёстой.

-Одоо яригдаж байгаа ҮХНӨ-ийн төсөлд энэ тухай дурдагдаагүй. Хотын даргыг хотын иргэд сонгосноор ямар үр дүн харагдаж байна вэ?

-Энэ тогтолцоог өөрчлөхөд ҮХНӨ хийх шаардлагагүй. Үндсэн хуулийн 13, 57 дугаар зүйл хэсгүүд дээр хот, нийслэл хоёрын ялгааг тодорхой заачихсан байгаа. Гэтэл бид Үндсэн хуулийнхаа үндсэн агуулгыг өнөөдрийг хүртэл огт хэрэглээгүй. Үүний уршгаар сүүлийн 20 жилд хот маань ямар гамшгийн хэмжээнд хүрээд байгааг харлаа шүү дээ.

Уг нь Үндсэн хуульд бичсэнээр хот, нийслэл гэдэг тусдаа ойлголт. Харин манайх нийлүүлээд “Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч” гээд нэг хүнд хоёр том асуудлыг хариуцуулчихсан. Хэтэрхий их эрх мэдэлтэй хэрнээ үндсэн чиг үүргээ хэрэгжүүлдэггүй.

-Тэгэхээр нийслэлийн дарга нь бас тусдаа байх ёстой гэх гээд байна уу?

-Нийслэл гэдэг бол газар, нутаг дэвсгэрийн хувьд зааж өгсөн засаг захиргааны нэгжийг хэлээд байгаа юм. Энэ нь баруун аймаг, төвийн нутаг гэдэгтэй адилхан газар нутгийн байршлаар нийслэл гэж нэрлэдэг засаг захиргааны нэгж. Нийслэлийн чиг үүрэг нь хүмүүс хоорондын хамтын амьдралын харилцааг зохицуулах үүрэг бүхий хууль, дүрэм журмыг хэрэгжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх ажил голдуу явагдана. Тиймээс Нийслэлийн Засаг дарга гэж байна.

Нөгөө талд нь хот гэдэг тусдаа ойлголт байгаа. Өндөр хөгжилтэй орнуудад хотын мэр гэж байдаг шүү дээ. Хот бол хүн ихээр төвлөрсөн, барилга байшин баригдаж, тээвэр, ус, дулаан зэрэг дэд бүтэц бий болсон суурьшмал бүс. Өөрөөр хэлбэл, нутаг дэвсгэрийн хэмжээгээр нийслэл гэдэг газарт 21 аймгаас хүний төвлөрөл ихээр бий болж хот үүсгээд байгаа юм. Хот гэдэг ойлголт бол иргэдийн, хүмүүсийн эрүүл, аюлгүй амьдрах орчныг бүрдүүлэх, хангах ёстой. Монгол Улсын иргэн нь “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж Үндсэн хуулийн 16.2-д хатуу заасан байдаг. Хот бол иргэний Үндсэн хуулийг хангуулахын төлөө л чиг үүргийг хэрэгжүүлэх субьект. Тэгэхээр төвлөрсөн олон хүнийг сайхан амьдруулах шийдэл нь хот, нийслэл гэдэг хоёр ойлголтыг салгах юм.

-Түгжрэлийн сайдтай болсон шүү дээ. Энэ чинь шийдэл биш юм уу?

-Түгжрэлийн сайдыг томилсон асуудал бол засаглалын хямрал нүүрлэсний бодит жишээ шүү дээ. Дээр дурдсанчлан хотод тулгамдсан олон асуудал бий. Тэр дундаас зөвхөн түгжрэлийг шийдэх гэж төрийн захиргааны албан тушаалтныг дээрээс томилсон. Үүнээс болоод үнэн хэрэгтээ сайд нь, хотын Засаг дарга нь юу хийсэн ч тодорхойгүй нөхцөл байдал үүсчихсэн. Энэ бол Улаанбаатар хотын ганц ч асуудлыг шийдвэрлэх шийдэл биш юм.

-Тэгвэл хотын захирагч гэдэг хүнийг Нийслэлийн иргэдийн хурлаасаа томилж болохгүй юм уу. Заавал сонгууль хийх шаардлагатай гэж үү?

-Өнөөдөр Улаанбаатарт амьдарч байгаа Монгол Улсын 1.3 сая иргэн шууд утгаараа төлөөллийн ардчиллын замаар төр барих эрхээ алдчихсан. Нийслэлийн засаг даргыг иргэдээс сонгогдсон 45 төлөөлөгч санал болгоод Ерөнхий сайд батламжлан томилж байна. Өнөөдөр хотын дарга гэдэг улс төрийн томилгоо байсаар ирсэн. Тэр хүн зөвхөн намын бүлгийн гишүүдээсээ санал аваад сонгогдсон болохоор таны эрх ашгийн төлөө, таны амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө ерөөсөө ажилладаггүй. Иймд хотын бүх үзүүлэлт өнөөдөр хасах руу орсон байна. Нэн тэргүүний асуудал болох иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрахад чиглэсэн ажил нь орхигдчихоод байна. Тиймээс Үндсэн хуулинд заасанчлан хот, нийслэл гэсэн хоёр ойлголтыг салгах хэрэгтэй. Хотын мэр буюу хотын захирагчийг яг хотод амьдарч байгаа иргэд өөрсдөө сонгоё. Хотын 1.3 сая хүнээс сонгогдсон дарга маань бидний алхам тутамд тулгамддаг асуудлыг авч хэлэлцдэг, хүлээж авдаг, эргээд иргэд нь хариуцлага тооцдог байх тэр эрхийг нь иргэдэд өөрсдөд нь өгье л дөө. Гэтэл бидний амьдарч байгаа хотын зам талбай нь хангалттай, ногоон байгууламж сайтай, тоос шороогүй, түгжрэлгүй ая тухтай байлгахад таныг хэн төлөөлж байна вэ. Эдгээр асуудлыг шийдэж чадах хүнээ хотын иргэд өөрсдөө сонгодог болох хэрэгтэй.

-Нийслэлийн иргэдийн хурлын 45 төлөөлөгч чинь иргэдээсээ сонгогддог биз дээ. Иргэдэд тулгамдсан асуудлуудыг шийдэхийн тулд хот гэж айл тусдаа төсөвтэй байдаг. Хотын даргыг хотын иргэд өөрсдөө сонгодог болоод бүх асуудал шийдэгдчихдэг бол төлөөлөгчдийн хэрэг байна уу?

-Тийм шүү, маш чухал асуулт байна. Хотын даргыг хотын иргэд өөрсдөө сонгоё гэхээр яг энэ асуудал гарч ирнэ. Дахиж хот байгуулаад төсөвтэй байх юм уу гээд. Тэгэхээр энэ бол ахиж төсөв, зардал нэмэх тухай асуудал огт биш. Одоогийн байгаа төсөв болоод төрийн байгууллагын бүтэц дээр үндэслээд чиг үүргийг нь салгая гэсэн үг. Чиг үүргээ дагаад тухайн ажлыг хэрэгжүүлэх төсөв зардал дагаад хуваагдаад явах юм. Түрүүн ярьсанчлан нийслэл, хот гэдэг хоёр ойлголт бол тэс өөр чиг үүрэг бүхий субьект байгаа юм. Одоо Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гээд хавсаргаад нэг хүн болгочихоор иргэдийн өмнө хүлээсэн амьдрах орчны ажлаа орхигдуулаад зөвхөн захиргааны үүргээ гүйцэтгэж хууль хэрэгжүүлэх замаар төр данхайгаад байгаа юм. Гэвч иргэдэд төрийн үйлчилгээ хэрэгтэй юү гэхээр хэрэгтэй. Нийгмийн хүмүүс хоорондын хамтын амьдралыг зохицуулах хууль, дүрэм, журам ч хэрэгтэй. Энэ утгаараа иргэд төлөөллийн зарчмаараа Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаа төлөөллөө сонгоод явах нь зүйн хэрэг. Харин одоогийн тогтолцоонд орхигдоод хангагдахгүй байгаа иргэдийн амьдрах орчны асуудлыг хариуцдаг хотын мэр буюу захирагчийг иргэд өөрсдөө сонгож, өөрсдөө хариуцлага тооцдог тогтолцоог л бий болгоё гэж байгаа юм. Дэлхийн томоохон хотууд ийм л зарчмаар асуудлаа шийдээд зөв хэлбэрээр явж байна.

-АН-ын эвлэрлийн асуудал нийгмийн анхаарлын төвд байгаа. Намыг албан ёсоор төлөөлөх ҮБХ-ны гишүүд даргаа сонгосон. Гэтэл С.Эрдэнэ тал тусдаа хурлаа зарлаад УИХ-ын гишүүн Д.Ганбатыг даргаараа тавьчихлаа. Нам нэгдэж нийлэх нь туйлын зорилго биш юм уу?

-Сүүлийн жилүүдэд үргэлжилж байгаа АН-ын дотоод үл ойлголцол, тодорхой нөхцөл байдал бол эрх баригч МАН-тай холбоотой. МАН нэг намын тогтолцоог бий болгох гэж, 2024 оны сонгуульд АН-ыг хүчгүй оруулах гэж зохион байгуулалттайгаар ийм үйл ажиллагаануудыг явуулж байна гэж харж байна.

-Эрх баригчид ээлжит бус сонгууль зарлаж магадгүй нөхцөл байдал зөрчилдөөнтэй энэ цаг үед АН яаралтай эв цавандаа орох нь чухал баймаар юм?

-2023 онд УИХ-ын сонгууль болно гэсэн таамаг мэдээллүүд явж байна. Гэхдээ одоогийн байдлаар бол яг сонгуулийн тов тодорхой болоогүй холбогдох хууль, журмууд батлагдаагүй албан ёсны мэдээлэл гараагүй байна. Эрх баригч МАН мэдээж өөртөө ашигтай хувилбараар шийдвэрлэхээр ажиллаж байгаа байх.

АН-ын хувьд нийт гишүүд, дэмжигчид бол ардчилсан үзэл баримтлал дээрээ итгэл үнэмшилтэйгээр нэг талдаа байгаа. Тэгэхээр яг сонгуулийн тов гараад тодорхой болчихвол намын зөрчилдөөнтэй байгаа талууд ойлголцоод нэгдээд, эвлэрээд явна байх гэж итгэж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Трамп твиттерээ нээлгэж, та бид цахимаа хаалгасан хууль батлууллаа DNN.mn

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын санаачилсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг Их хурлаар хэлэлцэж түргэн шуурхай баталсан. Уг хууль хоёрхон хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 1-нээс шууд хэрэгжиж эхлэхээр байгаа. Хүний эрхийг хамгаалах нэртэй, Учралын гэгдэх цахим хууль яг ямар учиртай хууль вэ гээд аваад үзэхээр юун хүний эрхийг хамгаалах, харин ч эсрэгээрээ олон нийтийн сүлжээнд хүний үзэл бодлыг хязгаарласан, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний үнэт зүйлээс ухарсан хууль юм. Үндсэндээ нийгмийг тэр чигт нь хянаж, хувь хүн, тодорхой бүлэг этгээд рүү дайрсан, үнэнийг нь илчилсэн бүхнийг таслан зогсоох ийм л хатуу харгис хууль.

Уг хуулийн хоёрдугаар бүлгийн “Зөрчилтэй контент” буюу зургадугаар зүйл тэр чигтээ олон нийтийн цахим сүлжээний амыг барихад зориулагдсан байна. “Зөрчилтэй контент” гэдэгт олон нийтэд түгээх зорилгоор нийтэлсэн текст, зураг, дуу, хөдөлгөөнт дүрс болон бусад хэлбэр бүхий дараахь мэдээллийг хамруулна гэжээ. Үүнд эрхэм та “Монгол Улсын төрийн бэлгэ тэмдэг, үндэсний өв, соёл, зан заншил болон түүх, соёлын үнэт зүйлийг гутаан доромжилсон бол, хүнийг заналхийлэх бие махбодод гэмтэл учруулахыг уриалсан сурталчилсан бол, үндэсний эв нэгдлийг бусниулах, төрийн болон албаны нууцыг задруулах, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн шинжийг агуулсан, гэмт хэрэг үйлдэхэд өдөөн турхирсан уриалсан бол, хувь хүн болон тодорхой бүлгийг дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан уриалсан бол энэхүү хуулиар шууд хориглож байгаа.

Иргэн та цагаан сартай, наадамтай, эс бөгөөс улс орны түүх соёлтой, сайд дарга нар, эрх мэдэлтэн албан тушаалтнуудын явуулж байгаа төсөл хөтөлбөр, ер юуны ч тухай өөрийн санал бодлоо олон нийтийн цахим сүлжээгээр хэлэхэд үндэсний соёлыг гутаан доромжилсон, эсвэл хувь хүн болон тодорхой бүлгийг дайсагнуулах эвдрэлцүүлэхэд уриалсан гэдэг зүйлээр хуулийн дагуу хариуцлага хүлээхээр байгаа. Мөн аль нэгэн албан тушаалтны үнэнийг илчилснийхээ төлөө хүнийг заналхийлэх, бие махбодод гэмтэл учруулахыг уриалсан, эсвэл төрийн албаны нууцыг задруулах гэдэг ч юм уу, ямар нэгэн байдлаар буруутан болж эцэстээ төрийн эсрэг гэмт хэрэгтэн болох аюултай.

Эдгээр заалтуудаас гадна нэрээ нууцалж болохгүй, нууц нэрээр дарга сайдуудыг шүүмжилж, луйвар булхайг нь нийтэд дэлгэхийг хатуу чинад хориглосон. Уг хуулийн гол чиг шугам үүнд зориулагдаж байгаа. Нэрээ нууцлахыг “Хүн хог” гэж залуу сайд Н.Учрал шүдээ зууж байгаад зэвүүтэйгээр хэлнэ билээ. Тэгвэл “Шаардлагатай бол эрхэм та нэрээ нуух бүрэн эрхтэй” гэж НҮБ-аас зөвшөөрсөн байдаг. Тодруулбал, шаардлагатай тохиолдолд иргэн та цахим орчин, олон нийтийн сүлжээнд нэрээ нууцлах эрхтэй гэж НҮБ үзсэн. Ер нь хүний эрхийн хуульч, олон улсын судлаачдын үзэж буйгаар цахим орчинд тухайн иргэн нэрээ нууцлах нь нэрээ нуугаагүйгээсээ илүү ашиг тустай гэж үздэг.

Судалгаанаас үзэхэд, нийтийн сүлжээнд өөрийнхөө нэрээр бичсэн иргэний контент буюу нийгэмд өгч буй мэдээлэл нь үнэний зарчмыг хадгалахдаа маш бага, хэлэх гэсэн үгээ бүрэн хэлж чадаагүй байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэдэг нь ойлгомжтой. Нийтийн сүлжээнд хүн өөрийнхөө нэрээр бичихдээ шударга үнэнийг шууд илчилж чаддаггүй. Танилын нүүр халуун гэдэг шиг аль нэгэн этгээдийн буруу үйлдлийг, шударга бус зүйлийг нь мэдэж байгаа хэрнээ тойруулсан маягаар, мохоо байдлаар хүч муутайгаар хэлдэг. Ил цагаан үнэнийг хэлчихвэл би өөрөө буруутан болно,цагдаа шүүхэд дуудагдах гээд олон эрсдэл тулгарна гээд хэлэх гэсэн санаагаа хэлж чаддаггүй.

Харин нууц нэрээр бол хэн нэгний хууль бус үйлдлийг нийтэд ил цагаан шууд хэлдэг. Айж ичихгүйгээр, араа бодохгүйгээр хэлдэг. Тиймээс тухайн нийгэм эрүүл байхад, шударга бус зүйлтэй тэмцэхэд, эрх мэдэлтэн албан тушаалтнуудын хууль бус үйлдлийг хазаарлахад нэрээ нууцлах нь ихээхэн тус дэмтэй байдаг байна. Энэ ч үүднээс цахим орчинд нэрээ нууцлахыг НҮБ зөвшөөрдөг болов уу.

Харин эрх баригч МАН бүгдийг хянаж, нийгмийг гартаа атган дарангуйлах гэсэн хуучны хоцрогдсон үхширмэл үзлээсээ болж Монголын нийгмийг баллачих вий дээ гэх харамсал хүн бүхэнд төрж байна. Хуучны “главлит” нэртэй бүгдийг хянадаг харгис систем дахин сэргэж байна. Шүүмжлэлт сэтгэлгээгээр, олон ургальч үзлээр нийгэмд хандсан бүхэн энэхүү хуулийн дагуу гэмт хэрэгтэн болж, эцэстээ “МАН мандтугай”, “Хүрэлсүх Ерөнхийлөгч мандтугай”, “Сайд дарга нар монголчууд бидний авралын бурхан” гэж хэлэхдээ тулах юм биш биз дээ.

“Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хууль нь хүүхэд хамгаална, зөрчилтэй контентыг хаана гэсэн хууль биш байна. Энэ хууль нь коммунист улс байгуулах гээд зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг хэсэг гэж үзэж байна. Жишээлбэл, бүх нийтийн эмх замбараагүй байдал үүсч болзошгүй нөхцөлд харилцаа холбооны сүлжээг бүхэлд нь хязгаарлах эрхийг Дотоод хэргийн сайдын саналыг үндэслэж шийдвэрлэнэ гэсэн байгаа. Харилцаа холбооны сүлжээ гэдэг нь интернэт, гар утасны сүлжээ, телевизийн суваг, шуудангийн илгээмж хүртэл орно. Мөн хүн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ардчиллыг устгаж байгаа үйл ажиллагааны нэг хэсэг нь энэ хууль. Яагаад ийм богино хугацаанд яаран батлав гэхээр УИХ-д ҮХНӨ оруулах зөвлөлдөх ажлын хэсэг ажиллаж байгаа. Ажлын хэсгийг Намбарын Энхбаяр гэдэг хүн ахалж цоо шинэ коммунист Үндсэн хуулийг оруулж ирэх гэж байна. Тэгэхээр Монгол Улсад ардчиллыг устгахад чиглэсэн зохион байгуулалттай цогц үйл ажиллагааны нэг хэсэг нь Цахим орчинд хүний эрхийг хамгаалах хууль гэж харж байна” хэмээн хуульч М.Чимэддорж хэлсэн.

Хэдэн жилийн өмнө “Фэйсбүүк” компанийг олон зуун сая хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг Британийн “Cambridge Ana­lytica” фирмд хууль бусаар гаргаж өгсөн гэх мэдээлэл дэлхий нийтийн шуугиан болж байсан. “Фэйсбүүк”-ийн эзэн Марк Цукербергийг компаниараа дамжуулж цахим хэрэглэгчдийн үзэл бодлыг цензурдэх гэж байна хэмээн үзэж Конгресст Цукербергийг дуудаж “Чи хувийн компанийнхаа технологийг л ажиллуул. Энэ бол чиний эзэмшлийн компани. Харин иргэн хүний үзэл бодлыг чи захирах эрхгүй. Тийм эрх чамд байтугай Конгресст байхгүй” гэж хориглож байсан. Яг энэ байдал Монголд давтагдаж байна. Эрх баригч Ардын нам ард түмнийхээ үзэл бодлыг захирах гэж улайран зүтгэж байна. Ийм эрх Ардын намд байхгүй.

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп хоёр жилийн өмнө Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцэж Капитолын ордон Конгресс руу дайрахыг олон нийтэд уриалж, жагсагчид цагдаа нартай тэмцэлдэн ордон руу нэвтэрч улмаар таван хүн амиа алдсан үймээн болсон. Үүний улмаас олныг өдөөн турхирсан хэмээн Трампын 90 сая дагагчтай твиттер хаягийг хаасан. Тэгвэл саяхан Трампын устгасан хаягийг Илон Маск нээх шийдвэр гаргасан юм. АНУ-ын хууль тогтоох дээд байгууллага Конгресс руу дайрч, таван хүний аминд хүрсэн өдөөн турхиралтыг явуулсан Трамп хаягийг ийнхүү нээж байхад та бид дарга нарыг шүүмжилснийхээ төлөө цахимаа хаалгана гэдэг арай хэтэрсэн асуудал мөн.

Энэхүү хуульд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавилаа гээд шуугиад байна. “Fasebook”-ийн Азийг хариуцсан захирал хүртэл “Үг хэлэх эрх чөлөө яллаа, Монголын Ерөнхийлөгчид баярлалаа” гээд алгаа ташаад байгаа. Гэхдээ Ерөнхийлөгч хориг тавилаа гээд хууль буцчих асуудал биш. Их хурал хүлээж авахгүй бол тэгээд уг хууль хүчин төгөлдөр хэрэгжээд явчихна. Ямар ч байсан ардчиллын үнэт зүйлээс ухарсан, хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхийг нухчин дарсан хуулийг эрх баригч Ардын нам баталсан. Одоо Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг харах үлдлээ.