Categories
гадаад мэдээ

БНХАУ-ын дарга асан Зян Зэминь таалал төгсжээ DNN.mn

БНХАУ-ын дарга асан Зян Зэмин таалал төгсжээ | Sonin.MN

БНХАУ-ын дарга асан Зян Зэминь цусны хорт хавдар, олон эрхтний дутагдлын улмаас Шанхай хотноо 11 дүгээр сарын 30-ны өдрийн 12:13 цагийн орчимд 96 насандаа таалал төгсжээ.

Энэ талаар Хятадын Коммунист намын Төв хороо, БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хороо, Төрийн зөвлөл, Хятадын Улс төрийн асуудлаар зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хороо, Хятадын Цэргийн төв зөвлөл мэдэгдсэн байна.

Нам, цэргийн бүх албан тушаалтан, Хятадын нийт ард түмэнд хандан гаргасан захидалд, нөхөр Зян Зэминь таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлээд, тэрбээр нам, цэргийнхэн, Хятадын нийт ард түмний дунд нэр хүндтэй гарамгай удирдагч, төрийн нэрт зүтгэлтэн, цэргийн стратегич, дипломатч, Хятадын онцлогтой социализмыг байгуулах их үйл хэргийн нэрт зүтгэлтэн байсан гэж цохон тэмдэглэжээ. Тэрбээр Гурван төлөөллийн онолыг үндэслэгч, ХКН-ын гурав дахь үеийн удирдлагын гол цөм байсан юм.

Categories
мэдээ цаг-үе

Энэ сард болох барилдааны хуваарь DNN.mn

Монгол бахархлын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаан болно | News.MN

Арванхоёрдугаар сарын 01-нд 19:00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Увс –Баянгол,

Арванхоёрдугаар сарын 02-нд 19:00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Баян-Өлгий –Дундговь,

Арванхоёрдугаар сарын 03-нд 16:00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Архангай –Ховд,

Арванхоёрдугаар сарын 04-нд 16:00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Өмнөговь- Баянхонгор,

Арванхоёрдугаар сарын 05-нд 19:00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Баянзүрх –Завхан,

Арванхоёрдугаар сарын 06-нд 12:00 цагаас Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 22 жилийн ойн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

Арванхоёрдугаар сарын 07-нд 19:00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Өвөрхангай – Улаанбаатар,

Арванхоёрдугаар сарын 08-нд 19:00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Төв – Сүхбаатар,

Арванхоёрдугаар сарын 09-нд 19:00 цагаас “Алтан цом”-ын барилдаан Багануур –Булган,

Арванхоёрдугаар сарын 10-нд 12:00 цагаас Ардчиллын төлөөх намуудын баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

Арванхоёрдугаар сарын 11-нд 12:00 цагаас Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан,

Арванхоёрдугаар сарын 17-нд 12:00 цагаас Сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

Арванхоёрдугаар сарын 29-нд 12:00 цагаас Тусгаар тогтнол, эрх чөлөөгөө сэргээн мандуулсны 111 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаан тус тус болно.

Categories
мэдээ цаг-үе

Автомашин нь эвдэрч тусламж дуудахаар явсан жолооч амиа алджээ DNN.mn

Хүйтэн өглөө машинаа халаах хэрэгтэй юу?

Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн “Өвхөөдөг” гэдэг газар арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 12:00 цагийн орчим Алагтолгой багийн “Өвхөөдөг” гэдэг газраас Булган сумын чиглэлд зорчиж явсан 2 зорчигчтой суудлын автомашин эвдэрч, жолооч А нь тусламж гуйхаар яваад сураггүй алга болсон тухай дуудлага арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 12:05 цагт ОБГ хүлээн авсан.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан малчин А /23 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар хөдөлсөн бөгөөд мөн өдрийн 15:05 цагт Хилийн цэргийн 0130 дугаар ангийн жижүүр Булган сум дахь Онцгой байдлын хэлтэстэй холбогдож, тус ангийн “Гурван хүүхэд” заставын хилийн харуулууд тухайн иргэний цогцсыг олж, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн тухай мэдээлсэн.

Categories
мэдээ цаг-үе

Гурилын үйлдвэрүүдэд 160 мянган тонн улаанбуудай нийлүүлэв DNN.mn

Гурилын үйлдвэрт илүү гарсан 100-150 тонн улаанбуудайг худалдан авна

Ургац хураалтын урьдчилсан дүнгээр төмсний хураалт энэ жил 34 мянган тонноор буюу 18.7 хувиар нэмэгджээ. Мөн хүнсний ногоо 23.7 хувь буюу 28.2 мянган тонноор нэмэгдэв. Эдгээр нь өнгөрсөн онтой харьцуулсан дүн юм.

Түүнчлэн 376.3 мянган га-гаас 417 мянган тонн үр тариа, үүнээс 349.8 мянган га-гаас 393.6 мянган тонн улаанбуудай хураан авсан талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Энэ оны ургацаас гурилын үйлдвэрүүдэд 160 мянган тонн, зах зээлд нийт 184.8 мянган тонн хүнсний улаанбуудай нийлүүлээд байна.

  • 20.0 мянган га-гаас 215.5 мянган тонн төмс,
  • 12.3 мянган га-гаас 146.8 мянган тонн хүнсний ногоо,
  • 61.5 мянган га-гаас 165.2 мянган тонн тэжээлийн ургамал,
  • 124.3 мянган га-гаас 45.7 мянган тонн тосны ургамал тус тус хураан авчээ.

Энэ онд иргэд, ААН-үүд 329.0 мянган га-д чанар сайтай уринш бэлтгэснээс 149.8 мянган га талбайг нь дэвшилтэт технологиор боловсруулжээ.

Энэ оны ургацаас гурилын үйлдвэрүүдэд 160 мянган тонн, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн стратегийн хүнсний улаанбуудайн нөөцөд 24.8 мянган тонныг тус тус авч, зах зээлд нийтдээ 184.8 мянган тонн хүнсний улаанбуудай нийлүүлээд байна.

Тариалан эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд дараа оны тариалалтдаа зориулан 48 мянган тонн, Хөдөө аж ахуйг дэмжих санд 3.8 мянган тонн үрийн улаанбуудай тус тус нөөцөлж, тэжээлд 70.0 мянган тонн, спиртийн үйлдвэрт 15.4 мянган тонн буудай нийлүүлжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

​Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ алдагдсан боломжийг авчирч чадах уу? DNN.mn

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам сая ашиглалтад орлоо. Экспорт, импортын шинэ гарц болсон уг төмөр зам найман сарын дотор бүрэн дуусав. Энэ бол Засгийн газраас зарласан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй хөгжлийн томоохон төслүүдийн нэг. Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд “Манай улсын экспортын гол гарц Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам 16 жил гацсаны эцэст өнгөрсөн есдүгээр сард дууслаа. Гэтэл бараг адилхан урттай Ханги-Мандлын 226.9 км төмөр замын ажлыг хоёрхон улиралд дуусгаж болдгийг өнөөдөр хамтдаа харлаа. Хэрэв экспортын төмөр замуудын бүтээн байгуулалт ийм хурдаар явсан бол өнөөдөр Монгол Улс гадаад өрийн дарамтгүй, эдийн засгийн багтаамж 100 орчим их наяд төгрөгт хүрчихсэн байх байлаа. Нэг хүнд ногдох ДНБ 10 мянган ам.доллар давж, иргэдийн амьдралын чанарт эрс өөрчлөлт гарчихсан байх байсан. Үүнийг л алдагдсан боломжийн өртөг гэдэг. Ийм харамсалтай алдааг бид дахин хэзээ ч давтах ёсгүй” гэж хэлсэн.

Монголд алдагдсан боломжууд их байна. Наад зах нь өнөөдөр бид эрчим хүчний асуудлаа бүрэн шийдчихсэн, нефтийн үйлдвэртэй болчихсон сууж байх байлаа. Гэвч хэсэг бүлэг олигархиуд гадны гар хөл бологчид Монгол Улсын хөгжлийг хэдэн арван жилээр хойш татсан. Ганцхан төмөр зам дээр гэхэд ямар их боломж алдсаныг Ерөнхий сайд дээр хэллээ. Тэрбээр алдагдсан боломжуудын өртгийг буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэх асуудлыг хөндөж, ажил хэрэг болгож байгаа нь сайн байна. Мань эр дахиад нүүрсний хулгайн том сүлжээг задлахаар зоригтой эхлүүлсэн. Энэ бол асар их алдагдсан боломж. Өртгийг нь авчирч чадах уу, үгүй юү гэдэг нь Л.Оюун-Эрдэнийн хувьд том сорил болж байна. Уг нь хэлсэн бол хийх гээд байдаг Ерөнхий сайдтай болсон бид. Нүүрснээс алдсан боломжийг ард түмэнд хэзээ авчирч өгөхийг тэрбээр мэдэж байгаа биз ээ.

Төрд үүрлэсэн том, том луйвар, хулгайг үндсээр нь тасалж чадвал Монгол Улсын хөгжлийн зам дардан байна. Тэдэнтэй тэмцэх гол хүч бол залуу Ерөнхий сайдын зангараг юм. Ковидтой, эдийн засаг хумигдсан хүнд хэцүү цагт ажиллаж буй Л.Оюун-Эрдэнийн хувьд гараа хумихаад суулгүй алсыг харсан мега төслүүдийг эхлүүлсэн. Үе үеийн Засгийн газрын тэргүүний барьж авч зүрхлээгүй олон том ажлуудыг хэрэгжүүлж, эхнээсээ ард нь гарч чадсан нь түүнийг багаа хэрхэн залж чаддагийг харуулж байна. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын зорьсон л бол ард нь гарч санаа нь амардаг чанар олон улсад төдийгүй хөрөнгө оруулагчдад зөв мессэж болж очно.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ DNN.mn

Төрийн ордонд нэг тохиолдол батлагдав | News.MN

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10 цагт эхэлнэ.

Хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга, Кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг хуулийн төслүүдийн зохих шатны хэлэлцүүлгийг хийх юм.

Мөн “Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хаалттай горимоор хийх аж.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Түвдэндорж: ДНБ-ийг 20 хувьд хүргэж, аялал жуулчлалын салбараас хоёр тэрбум ам.доллар олно гэж тооцоолж байна DNN.mn

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндоржтой ярилцлаа.


-Аялал жуулчлалын хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх гэж байна. Энэ хуулийн гол концепц юу вэ?

-Аялал жуулчлалын хуулийн төслийн голлох концепц нь жуулчдын худалдан авсан бараа, бүтээгдэхүүний НӨАТ-ыг 100 хувь буцаан олгох, “E-Visa” олгох улс орнуудын тоог хоёр дахин нэмэгдүүлж, цахим системээр 48 цагийн дотор онлайнаар виз олгох, агаарын тээврийн либералчлалыг эхлүүлж, гурван жилийн хугацаанд Монгол орныг зорих нислэгт хязгаарлалт тавихгүй, бүх улсаас ирэх агаарын хөлгийг хүлээн авах юм. Мөн аялал жуулчлалын салбар дахь орон нутгийн оролцоог тодорхой болгохоор ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, харьяалах нутаг дэвсгэртээ жуулчин болон аялагч байрлах отоглох цэгийн хураамжийг тогтоох, отоглох цэгийн байршлыг тогтоох, аяллын маршрутыг тогтоох, тэмдэг тэмдэглэгээ байрлуулах эрхийг тухайн аймгийн ЗДТГ-т олгож аюулгүйн байдалд нь анхаарах хяналтыг давхар хийх юм. Түүнчлэн аялал жуулчлалын мэргэжлийн холбоо байгуулж, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын зэрэглэл олгох, тур операторын тусгай зөвшөөрөл олгох, жуулчны хөтчийг бүртгэх, үнэмлэх олгох чиг үүргийг шилжүүлж болохоор тусгасан. Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр орон нутагт ажлын байр олноор бий болж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх нөхцөл бүрдэх бөгөөд одоогийн байдлаар аялал жуулчлалын салбараас ДНБ-ий зургаан хувийг бүрдүүлж байна, үүнийг гурав дахин нэмэгдүүлэхээр зорьж байна.

-Хуулийн хэрэгжилт хэзээнээс эхлэх вэ?

-Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчилнэ.

-Ерөнхий сайд 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Хэрхэн хамгийн их жуулчдыг татан төвлөрүүлдэг салбар болгох вэ?

-Монгол Улс цар тахлын дараа олон улсад хилээ нээснээ 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр зарласан бол энэ удаа Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 264 дүгээр тогтоолоор 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, хууль эрх зүйн орчныг шинэчлэн өөрчилж байна. Энэ хүрээнд гадаад улс орноос Монгол Улс руу аялал жуулчлалаар ирэх иргэдийг визийн нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчуулах, зарим нэр бүхий орнуудын иргэдийг визийн шаардлагаас бүрэн чөлөөлж, гадаадын иргэдийн Монгол Улсад аялах боломжийг бүрдүүлж байна. Одоогоор цахим виз мэдүүлдэг орны тоо 35, визийн шаардлагаас чөлөөлөгдсөн орны тоо 27, дипломат пасспортоор зорчдог орны тоо 38 байна. Агаарын тээврийн либералчлал буюу Монгол орныг зорин нисэн ирэх онгоц бүрийг хязгаарлахгүй, жилийн дөрвөн улиралд хүссэн улиралдаа чөлөөтэй нисэн ирэх боломжийг бүх талаас нь бүрдүүлэн агаарын тээврийн нислэгийг нээлттэй болгож байна. Зорилтот зах зээлийн орнууд буюу Зүүн Өмнөд Ази руу чиглэсэн гадаад сурталчилгаа, дотоодын дэд бүтцийг бий болгох чиглэлийг ойрын гурван жилийн стратегийн зорилт болгон ажиллаж байна. Аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулахад зориулан бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, онцлог эвент арга хэмжээг сар бүр зохион байгуулах, эвентийн хугацааг олон улсад зарлах ажлууд хийгдэж байна. Одоогийн байдлаар бүтэн жилийн туршид эх орноо сурталчлах, жуулчид татах 67 эвент арга хэмжээ хийгдэхээр төлөвлөсөн байна. Уг арга хэмжээнүүдийг Соёлын яам, ГХЯ, Нийслэлийн ЗДТГ-тай хамтран хийх юм.

-Монгол Улсад аялал жуулчлалын урсгалыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

-Манай улсын аялал жуулчлалын ажиллах хүчний нөөцөд 1600 гаруй ААН, 88000 гаруй ажлын байр шууд болон шууд бусаар хамаардаг. Үүнээс 520 зочид буудал, 570 гаруй Тур оператор, 526 жуулчны бааз байна. Аялал жуулчлалын бүтээгдэхүүний хувьд байгаль, нийгэм, соёлын гэх ерөнхий гурван бүлгийг хамарсан томоохон хэмжээний нөөцтэй тул зөв менежмэнт, зохион байгуулалттайгаар аялал жуулчлалын улирлаа уртасган ажиллахад нэг сая ба түүнээс дээш жуулчин хүлээн авах бүрэн нөөцтэй хэмээн харж байна. Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудаа дээр дурдсанчлан бодлогоор дэмжих, мөн тус яам гадаад улс оронд аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтарсан форум зохион байгуулах зэрэг стратеги хэрэгжүүлснээр аж ахуйн нэгж байгууллагууд гадаад харилцаагаа сэргээн идэвхтэй үйл ажиллагаа явуулсны үр дүнд 2022 оны арваннэгдүгээр сарын байдлаар Монгол Улс 240000 орчим жуулчин хүлээн авч, эдийн засагт 290 сая ам.долларын орлого оруулаад байна. Энэ оны хувьд улсын хэмжээнд 250000 жуулчин хүлээн авч, дотоодын нийт бүтээгдэхүүний дөрөв орчим хувьд хүрнэ гэсэн хүлээлттэй байна. 2023-2025 онд нэг сая, түүнээс дээш жуулчин хүлээж авахаар тооцоолж байна. ДНБ-ийг 20 хувьд хүргэж, аялал жуулчлалын салбараас хоёр тэрбум ам.доллар олж, салбарын эдийн засгийн үр өгөөж нэмэгдүүлнэ гэж тооцоолж байна. Мөн Ховд аймгийн Ховд хот, Дорнод аймгийн Чойбалсан хот, Увс аймгийн Дэглий цагаан нисэх буудал, Хөвсгөл аймгийн Мөрөн хотыг 4С, Өмнөговь аймгийн Даланзадгад хотыг 4D, Хэнтий аймгийн Чингис хотыг-3C ангиллын нисэх буудал болгон шинэчилж зорчигч, ачаа тээврийн харилцааны хилийн олон улсын боомт болгосноор аялал жуулчлалыг хөгжүүлэхэд том түлхэц болно гэж харж байна.

-Монгол Улсад ирсэн жуулчдад татварын буцаан олголт өгдөг тогтолцоог нэвтрүүлэхээр энэ хуулийн төсөлд тусгаж байгаа гэсэн. Энэ тухайд?

-Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд жуулчдад татварын буцаан олголт өгдөг тогтолцоог нэвтрүүлэхээр тусгасан.

-Цэнгээнт аялал жуулчлал болох морин бооцоот уралдаан, тэмээн поло, төлбөрт тааварт уралдаан зэрэг асуудлыг багц хууль болгож оруулж ирж байгаа юм билээ. Энэ талаар дэлгэрүүлбэл?

-Монгол орны онцлог бол нүүдэлчин ахуй соёлтой, таван хошуу малаа дээдэлдэг тэр дундаа морио шүтдэг ард түмэн. Ийм учраас Улсын Их Хурал, Засгийн газраас аялал жуулчлалыг бооцоот морин уралдаан, бооцоот таавар, хонжворт сугалаа болон казинотой хослуулан хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх, аялал жуулчлалын зорилгоор хувийн жижиг онгоц, агаарын хөлөг болон бусад тээврийн хэрэгсэл ашиглах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой.

-Аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэхэд саад учруулж байгаа зүйлс юу байна вэ?

-Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, дэд бүтцийн асуудал, жуулчны визийн асуудал, агаарын тээврийн салбар нислэгийн тийзийн үнэ хэт өндөр байгаа зэрэг нь жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд саад учруулж байна гэж үзэж байна.

-Манай улс эрс тэс уур амьсгалтай. Жуулчдыг хүйтний улиралд татна гэж тооцоолж байгаа юу?

-Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Засгийн газраас бодлогын түвшинд ажиллаж байна. Өвлийн аялал жуулчлалын томоохон эвент болох Бүргэдийн баяр, Мөсний баяр, Нохой чарганы аялал, Цаатны амьдрал ахуйтай танилцах, өвлийн байгалийн үзэсгэлэнт газруудад аялах, монгол гэр ахуй соёл, зан заншилтай танилцуулах зэргээр манай улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. Мөн арванхоёрдугаар сарын 1-нээс 31-ний хооронд Сүхбаатарын талбайд “Green Fest” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Шинэ жилийн баярыг угтаад орон орны гацуур мод, соёлын арга хэмжээг Нийслэлийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байна.

Түүнчлэн бид хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд ОХУ-тай улстай хиллэдэг аймаг, сумдын нутагт жуулчдыг олноор татан авчрах ажлуудыг хийж эхлээд байна. Манай улсын өвлийн улирал эрс тэс ширүүн уур амьсгалтай хэдий ч Канад, Швед, Норвеги улс шиг өвлийн аялал жуулчлал, түүнийг дагасан спортыг энэ орнуудын жишгээр хөгжүүлэх боломжтой гэж харж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗУРХАЙ: Шар хулгана өдөр DNN.mn

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 1, Бархасбадь гариг. Билгийн тооллын 8, шувуун хошуут одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 8:20 цагт мандан, 17:02 цагт жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө -17 хэм хүйтэн байна DNN.mn

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30…-32 градус, бусад хэсгээр -25…-27 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

Хур тунадас: Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -35…-40 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул голын хөндийгөөр -30…-35 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -20…-25 градус, бусад нутгаар -25…-30 градус, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -25…-30 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар -18…-23 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -9…-14 градус, бусад нутгаар -14…-19 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -19…-21 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй.Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -26…-28 градус, өдөртөө -16…-18 градус хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Хайрласан шиг хайрлая!​” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Татварын ерөнхий
газрын дарга Б.Заяабал “Уурхайн амнаас
хил хүртэлх бүх процессыг
бүртгэлжүүлснээр нүүрсний
хулгай зогсоно” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Хайрласан шиг хайрлая!” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Эдийн засагч, судлаач Ч.Эрдэнэдалай “Ерөнхийлөгчийн
хятадад хийсэн айлчлалын үр дүн
ирэх оноос эдийн засагт бодитой
мэдрэгдэж эхэлнэ” гэв.

ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Д.Сайнцогт: Гэнэт хийсэн сүржин мэдээлэлд нь хүмүүс цочирдоод хамаг нүүрс дуусгачихсан байгаа юм

“С.Эрдэнийн барьсан АН-ын
тамга ирэх таван жилд лав
хүчинтэй” хэмээн өгүүллээ.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу




“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ