Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Бөхөн шарын салхинд адислуулж, Идэрийнхээ хөвөөнд долгилохуй DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС: 2012 ОНЫ ТАВДУГААР САРЫН НИЙТЛЭЛЭЭС ХҮРГЭЖ БАЙНА.


Бөхөн шарын нуруунаас долоон хошууны нутаг харагддаг юм гэдэг.

Идэр их мөрний хөвөөнд ирэ­хүйд сэтгэл нэгэнтээ яруусч, ер бусаар цэлмэн гийдэг
юм. Ямархан хувь заяаны ерөөл байдаг юм бол доо гэх бодол өөрийн эрхгүй төрөх нь
бий. Хав­рын хаварт, улирлын сайханд хоёр хутагтын нутагт дө­рөө мулталж, Идэрийн
голын ус­наас амсч, Бөхөн шарын нурууны салхинд адислуу­лан, тарнийн гэгээ цацруулсан
мөнгөлөг уулсынх нь тэргүүн өөд сүслэн залбирах минь хэн хүнд олдоод байх хувь тавилан
биш шүү. Тийн бодох ахуйд энэхэн насны амьдралаа улам хайрлаж, уул шиг дүнэгэр ахын
минь, утгын яруу ертөнцөд ангир шиг ганганан ирж буй алтанхан он цагийн минь хишиг
буян даа хэмээн сүслэх ажгуу.

Энэ
л ариун дагшин газарт гүйгүүл морин адил олоон бээрийн газраас суналзтал хатируулсаар
ирэхэд нуруу тэнийх шиг болдог. Ертөнцийн хязгаараас хоёр сугаа холготол дэвсээр
ирсэн шувуудын даль жигүүр нь хэрхэн амсхийж буйг бие, сэтгэлээрээ мэдэрдэг юм.
Цаг хугацааны бүхий л нандин хэрчлээсийг өөртөө шингээн урсах Идэрийн гол дотоод
сэтгэлийн минь орон зайг ер бусаар тэлдэг билээ. Номын авшиг шингэсэн уулс нь оюун
санааны, гэрэл гэ­гээний хүлэг морин мэт санаа бодолд эргэцэн байдаг даа.

Их
Нацагдорж “Үзэгдээгүй юм” хэмээх сонгомол туурвилдаа Идэ­рийн голыг зүгээр ч нэг
сонгоогүй, Идэр мөрөн гэж зүгээр ч нэг тодот­гоогүй, тусгаар Монголын их хаан Богд
Жавзундамбын арван гурван тамгатай хутагтын хоёр нь болох Хамба гэгээн, Ялгуусан
хутагтууд энэ л газар усанд номынхоо хүч, ер бусын ид шидээр зүгээр ч нэг гэрэлтэн
оршоогүй биз ээ. Лутын Лхагважав хэмээх ном эрдмийн гэгээ цацруулсан сайхан хүмүүн
тэр л голын хөвөөнөө мэндэлж, хичнээн мянган шавь нартаа даль жигүүр ургуулаад өврөөсөө
шувуу шиг нисгэсэн бол оо. Тэгээд л тэрхүү буурал багшийн авшиг бид бүхэнд ирж,
“Лхагважав сан”-гийн нэрэмжит эх хэл бичгийн чуулганд утга зохиолын өнөө цагийн
лууга­рууд, бичгийн мэргэд дорноос мандах нарны түмэн цацраг лугаа урилга өвөртөлсөөр
жил бүрийн хаврын сүүл сараар хангайн нуруу­ны ноёлог оргил Солонготын да­вааг өгсөх
болсон нь цаанаа тун чиг нарийн учир зохилдлоготой буюу.

Өчүүхэн
миний бие алдарт Солонготын давааг гуравдугаар ангийн хүүхэд ахуйдаа анх ном­ноос
нэрийг нь дуулж байлаа. Бүр тодруулбал, Буур аваргын яриа­наас юм. Балчир оюундаа тогтоож “Ямар гоё нэртэй газар вэ” хэмээн бодож байсан
Солонготын даваа цаг хугацаа алсрах тусам, нуруун дээгүүр нь хязаалан үрээ шиг шуугин
өнгөрөх бүрийд, тэргүүн юунд нь залбирч, хадган овоонд нь гурвантаа мөргөх бүрийд
нэг л утга төгөлдөр санагдах болсон билээ. Буур аваргыг арван долоо, найм­тай залуу
Завхан аймгийн наа­дамд түрүүлчихээд буцаж явахуйд багш нь “Чиний бөхийн дэвжээ
хол бий” гэж Солонготын даваан дээр хэлсэн түүхтэй. Нээрээ чиг Жамьян хүүгийн бөхийн
дэвжээ хол байж, бүх Монгол даяар нэр алдраа цуурайтуулан, “Буур” хэмээн мон­гол
бөхийн алтан хуудсанд нэр­шиж үлдсээн. Тэрхүү алдар хүн­дийг, төрийн наадмыг хэдэнтээ
магнайлах хүч чадал, ааг омгийг нь анхны багш нь харж мэдэрч бай­жээ. Түүн лүгээ
адил Солонготын давааг өгсөх бүрийд молхи надад, чиний яруу найргийн дэвжээ, бү­тээл
туурвилын, хүн чанар хийгээд мөн чанарын дэвжээ, оюун билгийн тань жигүүр уулын
гол шиг садрах тэр цаг мөн чиг хол байна даа гэж элчилгүй хөх тэнгэрийн уудмаас
хэн нэгэн шивнэх шиг, эрин цагийн босгон дээр дэргэд минь уул мэт нөмөрлөн зогсоо
Лхамсүрэнгийн Төрбаяр ах маань нүдээрээ, до­тоод ахуйнхаа нандин шижмээр шивнэн
хэлэх шиг болдог юм аа. Ийм л нэг далдын энерги, гэгээн тэмүүлэлд хөтлөгдөн, яруу
сайхны цаглашгүй онгод авьяасаар ба­дарч, сэтгэлийн дуудлагаар Солонготын давааг
давах болжээ. Ямархан хувь заяаны ерөөл билээ гэж бичил туурвилынхаа эхэнд уулга
алдсан минь ийм бүлгээ.

Тэр
нэг жил, Их Явуугийнхаа ерэн жилийн ойн яруу найргийн чуулганд оролцохоор утга зохио­лын
үе үеийн лидерүүдтэй хамт энэ сайхан давааг өгсөж зургаду­гаар сарын хорьд гэхэд
тэргүүн юун нь мөнгөн ембүү шиг цавцайж байсан цаг мөчид овоонд нь чулуу нэмж, бодолдоо
шүлэг хэлхэн явсан цаг минь дурдатгалын хууд­санд
дурайж л байна. Солонгот даваад л хутагтуудын нутаг руу, Их Явуугийнхаа нутаг руу,
Богд Очир­ваань хайрхан руу, Идэр их мөрөн рүү ойртож, уулсын салхи савир, ер бусын
эрчимлэг долгионд алга­дуулан зүрх сэтгэл мөнгөрөн гийж, түмэн зулын гэрэл лугаа
бадам­ладаг юм аа. Энэ удаа мөн чиг утга төгөлдөр сайхан хүмүүстэй хан­гайн нурууны
оргилд эрдэнийн шигтгээ адил солонгорсон давааг нуруулдаж явна аа. Тэдгээр сайхнуудын
нэгэн бол бичгийн их хүмүүн Гомбожавын Мэнд-Ооёо. Наран зүг Сүхбаатарын Онгон, Дарьгангаас тодорсон
олон авьяас билэгтнүүдийн нэгэн. Монголын утга зохиолд Алтан-Овооныхоо хөлгөн их
судрыг мөнхөлж, Мон­голын ард түмнийг Мэгжиджан­райсиг шүтээнтэй болгон мөнх­жүүлж,
Монголын их утга зохиолыг Их Явуу багшийнхаа
даалгавраар дэлхийн тавцанд гаргасан найрагч бол яалт ч үгүй Мэнд-Ооёо юм. Тэрээр
Идэрийн голын хөвөөнд хоёр дахиа, харин эх хэлбичгийн чуулганд анх удаа зорин ирж
буй нэгэн.

Явуу
багшийнхаа ойд ирэхдээ Идэрийн хөвөөнд найрагч нөхдийн хамт чуулалдаж, Сэвжидбалбар
хайрханы өвөр, Ногоон нуурын эрэг дээр хоноглосноо дурсан, төө илүүтэй сугсарсан
ногоон дээр цавцайтал цас дарсныг хараад гайхаж, үндсэндээ Идэрт дөрвөн улирлын
өнгийг нэгэн дор үзсэнээ бахдан ярьж явсаан. Түүний яриа­ны гол сэдэв эл удаа Говийн
тав­дугаар ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа байв аа. Мань хүн догшин хутагтын
тухай нэгэн туур­вилыг бүтээчихээд, Хамрын хий­дэд гэгээнтэн шиг сар жилийг үдчи­хээд,
Равжаагийн зуун найман агуйд даяанч шиг хэдэнтээ бясал­гачихаад дотоод сэтгэлээрээ
тийм гэж хэлэхийн аргагүй гэгээрчихээд тэргүүн юунаасаа гэрэл цацруулан явж буй
нь энэ. Бас сонин юм шүү. Равжаа хутагтын шастираа хэв­лэлд өгөн, оюун билэгт ард түмнээ Говийн догшин
ноён хутагттай дахин учруулчихаад хоёр хутагтын нутгийг зорьж явна гэдэг. Эндээс
л Монголын их хутагт гэгээдийн гурамсан сүлжээ мэдрэгдэж, Мэнд-Ооёо найрагчаар дамжин
бид бүхэнд номын ид шид, тарнийн гэгээ гэрэл хуралдаж байлаа. Бид­ний хүлэглэсэн
ганган хар жийпэнд Цогдоржийн Бавуудорж найрагч мөн заларч яваа. Мэнд-Ооёо Ба­вуудорж
хоёрын хооронд бас нэгэн нандин шижим буйг молхи би эртнээс мэдэх юм. Эл хоёр эрхэм
багш шавийн барилдлагатай. Цаа­на нь ч бас өөр барилдлага бий. Тэр бол Явуу юм.
Дорнын их най­рагчаар анхны номоо өлгийдүүл­сэн азтай хүмүүсийн нэгэн нь Дөн­гөтийн
Цоодол, Гомбожавын Мэнд-Ооёо нар. Дөнгөтийн Цоодол абу­гай хаврын хаварт мөн л Идэрийн­хээ
хөвөөг зорьдог нэгэн. Үсэн буурал Урианхайтайгаа нийлж аваад л хөл хөөр инээд хөгжөөн
болохыг нь яана. Төв аймгийн Бүрэнгийн их уулс, Булган хангайн Чачиртын хүрлэгэр
уулс үүлстэйгээ хамт Идэрийн голын хөвөө рүү нүүж байна уу гэмээр мөн чиг сүртэй
явна шүү дээ, тэр хоёр. Уран зохио­лын өргөөнөө далаад онд дуу шуутайхан орж ирсэн,
энэ цагийн ноён оргилууд юм аа. Д.Цоодол найрагч энэ удаа өмнөд Монголоо зориод
эзгүй байсан учир аяны дөрөө нийлсэнгүй ээ.

Нэгэн
мянга есөн зуун ерэн нэгэн онд Дарьгангын шадар гурав болох Данзангийн Нямсүрэн,
Очир­батын Дашбалбар, Гомбо­жавын Мэнд-Ооёо нар найрагч нөхдийн хамтаар хангайн
нурууны ноён оргил мөнх цаст мөнгөн залаат Отгонтэнгэр хайрханд очиж мөргөсөн байдаг.
Алтан-Овооны мөнгөн ганжирын гол сорогшинг хангайн нурууны, Отгонтэнгэрийн модоор
хийсэн юм гэнэ лээ. Түү­нээс ч болдог уу, эс бөгөөс Отгон­тэн­гэрийн өвөр дэх Бадархундага
нуур, Алтан-Овооны өвөр бэл дэх Ганга нууртай газар доогуур хол­богддог учрал ерөөлийг
ч бодсон уу, за тэгээд мэдээж Их Явуугаа дурсан Дарьгангын гурван найрагч Отгонтэнгэрт
сүслэн мөргөсөн байна. Тийн явах үед найрагчдын багт нэгэн горзгор туранхай бор
хүү нийлж, уянгын шүлгүүдээ уншин утга зохиолын цээжний хэдэн морьдод үнэлэгдсэн
нь Ц.Бавуу­дорж байсан бүлгээ. Энэ тухай Г.Мэнд-Ооёо найрагч шавийнхаа “Салхин зүгээс
цэцгийн цагаан цоморлиг шүхэрлэнэ” хэмээх но­мын өмнөтгөлд бичсэнийг санаж байна.
Ооёо ахын нургисан зөөл­хөн дууг сонсож, Равжаа хутагтын гэх тодотголтой ногоон
хаш аяга­наас нь аршаан хүртэн явахдаа эл бүхнийг эргэцүүлж байлаа.

Унаа
машинд бас нэг ланжгар амьтан ханайх нь энэ л Завхан нутгийн хүү, Монгол Улсын гавьяат
багш, хэл шинжлэлийн доктор Дашлхүмбийн Галбаатар ажгуу. Эрхэм доктор бас л сэтгэл
хан­галуун, тийм нэг айван тайван говийн намар шиг ханайж явна. Учир юун гэвэл гучин
жилийн хүч хөдөлмөрөө зарцуулж, билэг оюу­наа түймэрдэн байж бүтээсэн уран зохиолын
толь бичгээ эх барьж авсан. Галаа багшийн гучин жи­лийн хөдөлмөр гээд бодохоор үнэхээр
дүнэгэр сонсогдож байгаа юм. Түүний бүтээл туурвилын тухай хэдхээн хоногийн өмнө
манай сонин дээр Долгорын Цэнджав доктор “Монголын уран зохиолын анхны нэвтэрхий
толь” хэмээн ямар ч гаргалгаагүй болтол бичсэн учир энд илүүг нуршихын хэрэг юун.

Ийм
л нэг данайсан амьтадтай суудал зэрэгцэж Идэр голын хө­вөөнд, эх хэл бичгийнхээ
чуулганд ангир шиг ганганан ирэв дээ. До­лоо, найман жийп Идэрийн голыг өгсөж явна.
Их Урианхай захир­лаа бараадчихаад тун чиг сэтгэл хан­галуун байгаа нь илт. Захирал
нь мэдээж “Шинэ Ази” группийн ерөн­хийлөгч Лхамсүрэнгийн Төрбаяр. Аугаа их Урианхайг
оюун санааны зөвлөхөөрөө авсан хүн байдаг ч юм уу, үгүй ч юм уу, бүү мэд. Ямар ч
л байсан бичгийн их хүмүүн Уриан­хайд “Шинэ Ази” групп сард нэг сая төгрөгийн цалин
өгч, тусдаа өрөө гарган суулгаж, өглөө оройд сайд шиг машинаар үйлчлэх бүлгээ. Оюуныг
ингэж л дээдэлдэг хамт олон. Д.Галбаатар
докторын олон жилийн хөдөлмөр шингэсэн ихээ зузаан бүтээлийг, Ц.Бавуудорж найрагчийн
“Хүннү туульс”, энэ цагийн нэгэн өнгө болсон содон нийтлэлч, зохиолч Баастын Зол­бая­рын
“Бүгээн” тэргүүт жинтэйхэн бүтээлүүдийг
“Шинэ Ази” групп, түүний захирал Л.Төрбаяр, Мэндээ нар олонд хүргэж байгаа.

Идэрийн
голоо өгсөн Их-Уулын хүрэн тэрмэгэр уулсын суга бэлээр давхиулсаар Тосонцэнгэл суманд
Д.Энхтайван ахынд хүрч ирлээ. Идэр орох замд эднийхээр заавал ч үгүй дайрна шүү.
Хүрч очсон гэрийн эзэн, Төрөө захирал хоёр сэтгэл зүрхний сайхан андууд. Очих бүрийд
үхрийн хатсан хавир­га чанаад бэлдчихсэн, шинэ гарсан идээ цагаагаар хайлмаг хийчихсэн,
үнээний шинэхэн уураг дөхүүлээд тавьчихсан, зарим үед хурга ишгээ хөнгөллөө гээд
тогоотой халуун засаа уур савсуулчихсан хүлээж байна. Энэ удаа ч ялгаагүй ээ. Энхтайван
ахынд түрхэн зуур дөрөө мултлах ахуйд олон ч хүн босгыг нь алхлаа. Дандаа л тань­даг,
мэддэг, гурамсан чөдөр шиг хүрэн эрчүүд. Бүгд л Төрбаяр ахдаа ирж золгоно, Урианхайд,
өнөө олон зохиолч, эрдэмтдэд бас үн­сүү­лээд авна. Түүнийгээ Далай багшаас адис
авсан мэт тэнгэр­лэгээр бодох нь сайхан. Яриа хөөрөө энгийн задгай, зочилсон айлынхаа
хоймрын орон дээр зарим нэг нь хажуулчихсан, орны урдуур Урианхай ах хөлөө жийгээд
суучихсан, Ооёо ах гэрийн эзэгтэй­тэй тав гурван үг сольсон шигээ аанай сууж байтал
сүр пар хийгээд нэг хүн ороод ирсэн нь улсын начин Гун­гаасамбуугийн Бат-Ам­галан.
Завханы Их-Уулын уугуул тэрээр Тосондоо аж төрж байгаа ажээ.

Нэг
их том гүзээтэй, сүр бараа­тай бүдүүн улаан нөхөр чинь аавдаа золгож байгаа хүүхэд
мэт Төрөө ахын өмнө бохирч суух нь холгүй байж үнсүүлээд авлаа. Гэснээ байшингийн
хананд өлгөө­тэй хивсийг аваад нөмөрчихсөн мэт далбайсан том хар савхиныхаа халааснаас эртний хэт хутга, хууч­ны хийцтэй мөнгөн
цохилуур зэр­гийг гаргаад ахдаа барьчихав. Тэгээд л үг дуугүй алга боллоо. Салхи
шуурга дэгдэх шиг ороод гарсан түүний хойгуур инээд хөөр болох нь тэр ээ. Бат-Амгалан
начин хаа л явна олныг инээлгэж хөг­жөөдөг увдистай. Нэг удаа мань эр Тосонгийнхоо
төвд мотоцикль­той давхиж явж. Тэгтэл шүгэл тас­хийгээд цагдаа зогсоочихож. Хам­гаалалтын
малгайгүй явж байна хэмээн зэмлэсэн байна. Хариуд нь манай нөхөр “Чи намайг бодоход
боловсролтой сэхээтэн хүн. Миний энэ толгойд хамгаалалтын малгай таарах уу, чи бод
доо. Би ямар ванн углаад явж байлтай нь биш” гээд амыг нь таглачихсан гэдэг. Бат-Амгалан
гэж ийм л нэг хөөний хүн хөдөөдөө байна. Уул нь ерээд оны эхээр шуугиулж явсан залуу
хүч­тэнүүдийн нэг сэн.

Тосонцэнгэлээс
хөдөлж Тэлмэ­ний Хүрэн талын хөндийгөөр гали­гуулаад Идэрээд өгснөм. Лутын Лхагважав
багш өнөө л хуучин бүрхээ духдуулан, улаан шаргал дээлээ эгэлдэргэлж, сумын засаг
ноёд, сургуулийн захирал гээд баахан олон дарга нарыг дагуул­чихсан, хоёр ногоон
“жаран ес” таширлуулаад Бөхөн шарын ну­рууны яг чигтээ ард Идэрийн го­лынхоо хөвөөн
дээр угтлаа. Жи­лийн жилд л ийн угтдаг билээ. Унаа машинаас буухуйд уулсын эрчим­лэг
салхи оюун бодлыг цэлмүүлэн үлээж, Бөхөн шарын нурууны наагуур адуу мал энгэрлэн
налайн, Туна, Жаргалантын голын эхэнд хаваржиж буй хэдэн цагаан гэрээс хөхөлбий
утаа суунаглана. Голын хөвөөг даган бэлчээрлэсэн хонин сүргийн дэргэд ухаа хонгор
морь­той хүүхэд чавхдан ирж байгаа нь дотнохон дүр зураг даа. Хоёр талынх нь эрэг
тэр чигтээ мөнгөрөн талстаж, Идэрийн гол мөсөн хана­ны дундуур тун чиг дөлгөөхөн
мэлтэлзэж байна аа. Тэртээд Сэвжидбалбар хайрханы орой цавцайж, ихэмсэг тэргүүн
өөд нь хараа бэлчээхүйд нэг их тэн­гэрлэг бодол бие сэтгэлийг минь булхаад авах
нь бий. Идэрийн хөвөөнд ирэхүйд ийм л тэлмэгэр байдаг даа.

Н.ГАНТУЛГА

Categories
мэдээ цаг-үе

ГИХГ: ОХУ-ын иргэдийг оршин суух нөхцөл боломжоор хангана DNN.mn

ГИХГ ажилтнаа ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж халжээ | News.MN

Гадаад иргэн харъяатын газраас ОХУ-ын иргэдийн визийн асуудлыг уян хатан нөхцөлтэйгөөр зохицуулахаар болжээ. Ингэснээр ОХУ-ын иргэд нь Монгол Улсад хууль тогтоомжийн дагуу оршин суух хүсэлтийн баримт бичгийг бүрдүүлэн өгсөн тохиолдолд оршин суух, хөдөлмөр эрхлэх, суралцах зэрэг 56 хэлбэрээр оршин суух нөхцөл боломжоор хангах уян хатан зохицуулалтыг байгууллагын эрхлэх чиг үүргийн хэмжээнд хэрэгжүүлнэ.

д/д Хугацаа Байх хугацаа сунгуулсан

Зөвлөгөө мэдээлэл авсан

/оршин суух зөвшөөрөл авах, байх хугацаа сунгуулах талаар/

1

09 дүгээр сарын 21-30-ний өдөр Эр Эм Хүүхэд

1800-1882

утсаар

Цахим

хуудсаар

Биечлэн

ирсэн

679 50 19 545 66 610
748 1221

/ 2022.09.30-ний өдрийн 14 цагийн байдлаар/

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэсэгчилсэн цэрэг татлага эхлүүлж буйгаа мэдэгдсэн. Цэргийн дайчилгааны улмаас тус улсаас гарах иргэдийн тоо огцом нэмэгдэж, визгүй зорчдог хөрш зэргэлдээ Монгол, Казахстан, Гүрж зэрэг улсууд руу олноор гарч буй. Хил хамгаалах ерөнхий газраас есдүгээр сарын 15-наас хойш Хиагт-Алтанбулаг боомтоор ОХУ-ын 5001 иргэн Монголд нэвтэрч, 1791 иргэн Алтанбулагийн боомтоор буцаж гарсан гэж мэдээлж байв.

Монгол Улсын хилээр өнгөрсөн есдүгээр сарын 22-ноос ОХУ-аас орж ирэх иргэдийн тоо эрс нэмэгдэж, буцаж гарах хүний тоо цөөрчээ. Тодруулбал,

  • Есдүгээр сарын 26-нд 1018 хүн орж ирж, 174 хүн буцаж гарсан
  • Есдүгээр сарын 27-нд 998 хүн орж ирж, 187 хүн буцаж гарсан
  • Есдүгээр сарын 28-нд 640 хүн орж ирж, 145 хүн буцаж гарсан
  • Есдүгээр сарын 29-нд 374 хүн орж ирж, 215 хүн буцаж гарсан байна.

Монгол Улсын иргэд ОХУ-д, ОХУ-ын иргэд Монголд нэг удаа 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй. Хилээр орж, гарах гадаад иргэдэд ямар нэгэн хязгаарлалт тавихгүй талаар ХЗДХ-ийн сайд мэдэгдсэн билээ.

Хэрвээ ОХУ-аас олон тооны дүрвэгч орж ирвэл улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж болох талаар эдийн засагч С.Бямбахорлоо өмнө нь байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Хэрэв ОХУ-аас олон тооны дүрвэгч орж ирвэл дор хаяж, түрээсийн байрны үнэ нэмэгдэнэ. Хоёрдугаарт, нийслэл хотын түгжрэлийн асуудал гаарна. Дүрвэгсдийн ихэнх нь нийслэл хотыг зорих магадлалтай.

Дүрвэгсэд орж ирснээр худалдааны эргэлт нэмэгдэж болох ч гадаад валют өсөхгүй бол бас хэцүү. Улаанбаатарт 1.6 сая хүн амьдарч буй. Үүн дээр дор хаяж 80-100 мянган дүрвэгч хилээр орж ирвэл ийм нөлөөлөл үзүүлэх байх. Тэрнээс бага гадаад иргэд орж ирвэл эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь бага” гэж хэлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалыг огцруулахаар болжээ DNN.mn

Архангай аймагт кино зураг авахаар очсон 15 хүний нэгээс коронавирус илэрчээ

Аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдаан есдүгээр сарын 29-ний 14.00 цагт эхлэхээр товлогдсон ч Ардчилсан намын бүлэг ирц бүрдүүлэхгүй хойшлуулсаар есдүгээр сарын 30-ны шөнийн 02:15 цагт төлөөлөгчдийн 100 хувийн ирцтэй эхэлжээ.

Хурлаар аймгийн Засаг дарга М.Батжаргалд улс төрийн хариуцлага тооцож огцруулах саналыг хурлын 14 төлөөлөгч хуралдаанд оруулсан байна. Тухайн санал төлөөлөгчдийн 56,4 хувийн саналаар дэмжигдэж, Засаг даргыг огцруулахыг Ерөнхий сайдад уламжлахаар болжээ.
Categories
мэдээ нийгэм

Цахим бугуйвч зүүсэн 17 этгээдийг эрэн сурвалжилж байна DNN.mn

Цахим гаваа эвдсэн иргэнийг ялыг хорих ялаар сольжээ | iSee.mn

Эрүүгийн цагдаагийн албанаас “Илрүүлэлт-Оргодол-2022” нэгдсэн арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Очгэрэл:

-Монгол Улсын хууль зүйн сайдын тушаалаар есдүгээр сарын 12-ноос арванхоёрдугаар сарын 12-ныг хүртэл хугацаанд “Оргодол” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж буй оргодол этгээдүүдийг олж тогтоох, хэргийг шийдэх чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд есдүгээр сарын 9-нөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 54 этгээдийг олж тогтоолоо.

Үүнд:

  • Иргэний хэрэгт шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн 29
  • Тэнсэх албадлагын арга хэмжээ авагдсан 1
  • Торгох ялаар шийтгэгдсэн 1
  • Нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн 4
  • Зорчих эрхийг хязгаарласан буюу цахим бугуйвч зүүсэн 19 этгээдийг олж тогтоосон байна.

2017 оноос хэрэгжиж эхэлсэн зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн 117 этгээд оргон зайлж, эрэн сурвалжлагдсанаас 100-г нь олж тогтоосон. Цахим бугуйвч зүүсэн 17 этгээдийг эрэн сурвалжилж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭЦА: Монгол охидыг виз шаарддаггүй Сингапур, Турк зэрэг улс руу худалдаалсан байж болзошгүй DNN.mn

ЭЦА: Химийн бодис тээвэрлэж явсан этгээдүүдийг саатууллаа

Монгол эмэгтэйчүүдтэй зуучаар танилцан бэлгийн хүчирхийлэлд оруулж, дүрс бичлэг, гэрэл зургаар нь хохирогчдыг айлган сүрдүүлдэг, улмаар гадаад улсын иргэнтэй үгсэн тохиролцож хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Сингапур улсын, 64 настай иргэнийг өчигдөр баривчилсан.

Уг хэргийн талаар Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Бямбабаяр өнөөдөр нэмэлт мэдээлэл өглөө.

Тэрбээр “Сэжигтэй этгээдийг нэр бүхий зочид буудлаас баривчилсан бөгөөд хэргийн газрын үзлэгээр олон тооны гар утас, зөөврийн компьютер, зөөврийн хатуу диск, мемори карт, флаш зэргийг хураан авсан. Одоогоор тухайн файлуудад үзлэг хийж, тухайн этгээд болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авах байдлаар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа.

Хохирогч нарыг Монголоос виз шаардахгүй буюу нэг сарын хугацаанд визтэй Турк, Сингапур улс руу гаргасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа. Гэхдээ одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул яг хэчнээн иргэнийг хилээр гаргасан талаарх тоон мэдээллийг тодорхой хэлэх боломжгүй.

Тухайн этгээдийг Эрүүгийн хуулийн

  • 13.1 буюу Хүн худалдаалах гэмт хэрэг,
  • 12.1 буюу хүчиндэх гэмт хэрэг,
  • 13.10 буюу хувь хүний нууцад халдах,
  • 13.5 буюу заналхийлэх зэрэг зүйл ангиар холбогдуулан шалгаж байна” гэлээ.

Мөн манай улсын иргэд гадаад улсын иргэн рүү өөрсдөө хариу чат бичих зэрэг тохиолдол гарч байгаа тул өөрсдөө анхааралтай байж, уулзаж байгаа хүнээ ямар хүн болохыг сайтар судлахыг зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Хөшигийн хөндийд байгуулах хотын инженерийн дэд бүтцийн зураг төслийн ажил 93.3 хувьтай байна DNN.mn

Дуншиж ханадаггүй Хөшигийн хөндий хөшгөө татах уу? | News.MN

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд дагуул хот байгуулахаар төлөвлөсөн.

Эхний ээлжид хэрэгжүүлэх томоохон төсөл нь Хөшигийн хөндий дэх Шинэ Зуунмод хот юм. Уг хотыг байгуулахаар ирэх оны төсвийн төсөлд 68.5 тэрбум төгрөгийг тусгасан.

Одоогоор тус хотын инженерийн дэд бүтцийн зураг төслийн ажил 93.3 хувьтай үргэлжилж байгааг Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын үндэсний хорооны анхдугаар хуралдааны үеэр танилцуулжээ.

“Шинэ Зуунмод” хотын бүтээн байгуулалтыг

  1. Орон сууц, олон нийт, худалдаа, үйлчилгээний бүс,
  2. Эдийн засгийн чөлөөт бүс,
  3. Тээвэр логистикийн төв,
  4. Сургалт-Эрдэм шинжилгээ-Үйлдвэрлэлийн цогцолбор,
  5. ИНЕГ-ын 600 айлын орон сууцны цогцолбор гэсэн таван бүстэй байхаар төлөвлөж байгаа аж.

2023-2024 онд бүтээн байгуулалтын эхний ээлжийн ус хангамжийн шугам сүлжээ, мэдээлэл холбоо, цахилгааны дэд станцын барилга, угсралт зэрэг найман багц ажлыг эхлүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

“Бүргэдийн баяр” энэ амралтын өдрүүдэд болно DNN.mn

Баруун хязгаараас ирсэн бүргэдчид Жаргалантын аманд чуулав

Монгол Улсын аялал жуулчлалын хамгийн сонирхолтой өдөрлөгийн нэг болох “Бүргэдийн баяр”-ыг Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг Саят толгой хэмээх газарт 10 дугаар сарын 1, 2-ны өдөр 23 дахь удаагаа зохион байгуулахаар болжээ. Уг аялал жуулчлалын үйл ажиллагаанд тус аймгийн 13 сумаас 100 орчим бүргэдчин оролцож, бүргэдээ биедээ дасгасан, ан агнахад сургасан байдлаа сорин өрсөлдөх аж. Мөн энэ үеэр казах түмний үндэсний тоглоом болох мөнгө шүүрэх /тенге илу/, тулам булаалдах /көкпар/, хүүхэн хөөх /кыз хуар/ тэмцээн болон урианхай сурын харваа, тэмээний уралдааныг давхар явуулна гэж Монголын бүргэдчид холбооноос мэдээллээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Х.Уртнасан: Тайзнаасаа би гэнэт яваад өгсөн дөө DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ ЕСӨН ЖИЛИЙН ӨМНӨХ/2013.05.04/ АРДЫН ЖҮЖИГЧИН, ТӨРИЙН ШАГНАЛТ, ЗУУНЫ МАНЛАЙ ДУУРИЙН ДУУЧИН ХОРЛООГИЙН УРТНАСАНТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГЫГ ХҮРГЭЖ БАЙНА.


Ар­дын жүжигчин, төрийн шагналт, Зуу­ны манлай дуурийн дуу­чин Хор­лоо­гийн Урт­насан­гийн ярилцлагыг хүр­гэе. Тэр­бээр уржиг­дар бол­сон ХБКийн тай­лан тог­лолтод зо­риулж Анг­­лийн хөгж­мийн зо­хиолч Г.Пёр­селийнДи­до­на Эней хоёрбэсрэг дуурийг найруулан тавь­сан юм.


Оюутнуудынхаа бүрэлдэхүүнээр эртний сонгодог дуурь тайзнаа тавьж үзэгчдэд хүргэ­сэн танд талархлаа илэр­хийлье. Шинэ бү­тээ­лийнхээ талаар ма­най уншигчидтай бод­лоо хуваалцана уу?

-Энэ жил манай сур­гуулийн тайлан их өвөр­мөц боллоо. Өмнө нь бид янз бүрийн мэргэжлийн чиглэлээрээ түүвэрлээд нэгдсэн тоглолт, сонгодог үндэсний гээд хоёр гур­ван тоглолтоор тайлан­гаа хийж ирсэн. Ер нь манай сургууль нэг талаа­раа боловсролын бай­гуул­лага боловч нөгөө­тэй­гүүр дандаа уран бүтээл­чид байдаг. Тийм учраас бид энэ жил тай­лан­гаа нэг шат ахисан түвшинд хийлээ. Зөвхөн оюутнуудынхаа хүчээр нэг дуурь, нэг балет тави­лаа. Симфони найрал хөгжмийн маань бүрэл­дэхүүнд дунд сургуулийн сурагчид ч байна,
дээд боловсролын бакалав­рын оюутнууд ч байна.
Манайх арван жил, кол­леж, бакалавр гэсэн гур­ван шатлалтай сургууль шүү дээ. Зургаан наснаас хорин таван нас хүртэл урлагийн мэргэжилтнүүд бэлтгэж байна. Сураг­чаа­саа авахуулаад оюутнаа хүртэл ийм хэмжээнд бид дуурь, балетаа хийлээ л дээ.
Симфони оркестр, най­рал дуучид, гол дүрийн дуу­чид яг л театрын жүжигчид шиг тэр л хэмжээнд тоглоно. Сонгодог гэдэг бол ерөөсөө чи бага байна, чи хөгшин байна, энийг хөгшин хүнд зориулсан гэж хуваарил­даг­гүй. Аль л сайн мэргэжлийн уран бүтээлчид л гүйцэтгэх ёстой гэж ойлгодог. Тэр ойл­голтоороо энэ жил манай хүүхдүүдийн сургалтын ча­нар, багш нарын сурган хү­мүүжүүлж байгаа арга бари­лын орчин үетэй холбож өг­сөн сургалтын чанар, сургах арга барил дээшилсэн энэ бүх чанараараа бид сая нэг дор шалгалт өглөө гэж бодож байна. Бидний бэлтгэсэн уран бүтээлчдийг хүлээж ав­даг урлагийн байгуулла­гуу­дын менежэрүүд, удирдла­гууд энэ хоёр жүжгийг үзсэн гэж бодож байна. Зарим уран бүтээлчид нь ч явж байхыг би харсан. Дуурийн, бүжгийн төгсгөлд хүмүүс үнэхээр сэт­гэл ханамжийн баталгаагаа үзүүлж байна лээ. Тийм бо­лохоор манай хүүхдүүд энэ хоёр бүтээлийг амжилттай бүтээсэн юм байна гэж би бодож байгаа юм. Харин энэ жүжгийг яагаад сонгосон гэ­дэг нь энэ ярианаас ойлгомж­той гэж бодож байна. Хүүх­дүүдийнхээ болон багш на­рынхаа чанар чансааг шал­гуулахын тул энийг авсан. Энэ ч утгаараа манай сур­гууль үндэсний хөгжмийн дээд сургууль болох болзлыг хангажээ гэдгээ харьяалсан яам болон хамгийн гол нь мэргэжлийн нөхдөдөө үнэ­лүүллээ гэж бид үзэж байгаа. Энэ бол бидний зорилго бай­лаа. Зорилгоо сайн биелүүл­лээ.

-“Дидона Эней хоёр“-ыг дэлхий даяар голдуу мэр­гэжлийн сургуулиудын оюу­тан залуучууд тоглох юм байна лээ. Хоолойд нь тохирсон байдаг юм уу, өөр учир бий юу?

-Ерөөсөө сонгодог хөг­жимд боловсорч байгаа оюутнууд заавал эртний ч гэж ярьдаг, сонгодгийн өмнөх ч гэж ярьдаг, бароккийн үеийн дуурь ч гэдэг тэр үеийн бүтээ­лүүдээр онолынхоо сургал­тыг суурилж явах ёстой бай­даг. Дэлхийн том том дуу­лаачийн тэмцээнүүдэд сон­год­гийн өмнөх арван зургаа, арван долдугаар зууны бү­тээлүүдийг заавал дуулах ёстой байдаг. Тийм учраас бид анх авч байгаа дууриа сонгодгийн өмнөх бүтээл дээр тулгуурлаж, зохиол нь болохоор арванзургадугаар зууны гэхээр голдуу сүмийн үйл явдал дээр сүмийн дуул­лын хэмжээнд зохиол бичигд­сэн байдаг. Үүгээрээ ч манай хоорыг сонсоход тэр сүмийн найрал дуунд их ойрхон, маш сайхан дуурьсалтай найрал дуу байсан. Сэдэв бол яахав, мөнхийн сэдэв. Хайр сэтгэ­лийн сэдэвтэй дуурь. Болж байгаа үйл явдал нь Англид болж байгаа. Тэр үеийн Кар­фаген гэж улс байсан байна. Түүний хажуугаар Троян гэж улс байсан байна. Тэгээд Карфагений хатан хаан Ди­до­на Троян улсын дайны том баатар Энейтэй хайр сэт­гэлтэй. Ингэж байтал Троян нутгаас бурхны элч ирж энэ хайр дурлалаа орхи, Кахр­фаген хотыг орхи гэсэн бурхны тааллаар баатар эр Эней хайртай хүнээ орхиж байгаа. Үүнээс болоод хоёу­лаа сүйрч байгаа. Баатар нь далайгаар явж байгаад сүйрч байгаа, хатан хаан хайр сэт­гэлдээ үнэнчээр сүйрч байгаа ийм эмгэнэлт бэсрэг дуурь юм л даа. Бэсрэгдээ энэ чинь гурван үзэгдэлтэй, долоон бүлэгтэй юм. Энийг манай оркестр гайхалтай тоглолоо, Чинбат багш ч сайн удирд­лаа. “Шопениана” балет ч их сайхан болсон. Үнэхээр сай­хан байсаан.

Дидонад оролцсон хүүх­дүүд хэдээс хэдэн нас­­ныхан бэ. Их гоё сопра­но хоолой хоёр гурав байх шиг байсан?

-Найрал дуучид ч, гоцлоо­чид ч бүгдээрээ нэгээс дөрөв­дүгээр курсийнхэн. Гол дү­рийн Дидонад Мягмарсү­рэн­гийн Бямба-Эрдэнэ гэж хоёр­дугаар курсийн оюутан дуул­лаа. Миний шавь л даа. Ер нь хүчтэй сопрано болж магад­гүй гэж бодож байгаа юм. Гэхдээ жаахан байна л даа. Дөнгөж хоёрдугаар курс, эх­лэл гэхэд харин би ч өөрөө бас тоогоод байгаа юм. Мэр­гэжлийн бусад улсууд ч гэсэн цаашид аятайхан дуулчи­хаар хүүхэд байна гэж байгаа юм. Түүн дотор бас ордны нэг­дүгээр шадар эмэгтэй гэ­дэг дүрд бас миний мэргэж­лийн шавь дууллаа. Би энд мэргэж­лээрээ багшилдаг бо­ловч саяын дуурийг найруул­лаа. Өмнө нь Дуурийн театрт зарим нэг дуурь найруулж бай­сан. Хообийтой гэх юм уу даа.

Дуурийн театрын урын санд таныШидэт ваар“, “Чио чио санзэрэг дуурь бий шүү дээ. Та найруул­гаас тэгсгээд холдчихсон шиг. Энэ рүү нэг их хүч тавьсангүйн шалтгаан юу байсан бэ?

-Би нэлээн сүүл рүүгээ найруулга руу орсон шүү дээ. “Чио чио сан”-ыг найруулж тавихдаа би өөрийнхөө 50 насны босгон дээр “зодог тайлахдаа” зориулж шинэ­чилж найруулсан юм.

ОдоогийнЧио чио сантаны шинэчилсэн тавил­таар явж байгаа юу?

-Тийм. Дээр нь Лувсан­шарав гуайн “Хар хорум” дуурийг тавьсан. Ардын ху­вьс­галын 84 жилийн ойн бая­рын концертыг найруулж бай­лаа. Ер нь хэд хэдэн хүний концертыг найруулсан. “Ши­дэт ваар” гэж хүүхдийн дуу­рийг би анхлан найруулж тавьсан юм. Тэр их хөөрхөн дуурь.

Тэр дуурийг ойрын үед сэргээнэ гэж театрынхан ярьж байх шиг байсан. Мэдээж та оролцоно биз дээ?

-Театрын дарга дээр би санал хэлж орсон л доо. Яагаад гэвэл хүүхдүүд их дуртай үздэг, их сайхан хөг­жимтэй. Буриадын хөгжмийн зохиолч Ямпиловын зохиол байгаа юм. Тэгээд би ч бас амьд байгаа дээрээ сэргээ­гээд тавих юм сан гэж Тухайн үедээ хот хөдөөгийн бүх хүүх­дүүдийг ер нь хориод жил тэр дууриар хүмүүжүүлсэн дээ. Тэгээд амьд байгаа дээрээ сэргээгээд тавьчих юм сан гэж бодсон. Их сайхан жүжигчид дуулж байсаан, тэгэхэд.

Сэргээхэд та өөрөө хэрхэн оролцох вэ?

-Яахав, эхлээд би тавьсан болохоор зохиогчийн эрхийн дагуу миний жүжиг л гэж би хэлнэ л дээ. Тийм болохоор би найруулагчийн хэмжээнд л дахин шинэчлэн найруулах саналтай. Тайзыг нь Тэнгис­болд гэж зураач хийсэн юм. Одоо бол Ганбаатар зураач­тай би яриад л байгаа. Ган­баатар Хятадад зураачаар төгссөн болохоор үлгэрийн сэдэвт ойрхон, их уран сэт­гэмжтэй хүүхэд байгаа юм. Тэгээд Ганбаатарт санал тавьсан, одоохондоо сана­лын хэмжээнд ярилцаад л байгаа. Ажил хэрэг болгоход эдийн засаг хэрэгтэй л дээ.

Та чухам яагаад тавин настайдаа тайзаа орхисон бэ. Арай эртэдсэн санагдах юм?

-Урлагт нэг бичигдээгүй хууль байдаг юм. Ерөөсөө ид гялалзаж байгаа, сайн бай­гаа, сайхан байгаа бүтээлч­дийг л тайзан дээрээ тогтоож байдаг. За тэгээд жаахан гундаад ирвэл бичигдээгүй хуулиар бага багаар алсар­саар холддог. Тэгвэл миний хувьд тэгж бага багаар алсрах тэвчээр надад хүрээгүй юм. Миний багш ардын жүжигчин, зууны манлай эмэгтэй Цог­зол­маа гуай намайг бүр арван хэдтэй байхад хэлж байсан. “За, жүжигчин байна гэдэг сайхан. Жүжигчин хүн цагаа олж тайзнаас буух явдал бол өөрийнхөө хийсэн бүтээлийг мөнхлөх агуу их ухаан байдаг юм шүү. Тэрэнд сайн суралцдаг юм шүү. Ээ дээ, тайзнаас бууна гэдэг хэцүү шүү” гэж. Тэгж байхад би хүүхэд байсан болохоор юу ч бодохгүй байсан.

Насны эрхээр ин­гээд яваад ирэхэд миний алтан портнёрууд яваад яваад өглөө. Хавлааш маань гэж ардын жүжигчин байлаа, ардчилал эхлээд тэр маань Казахстан явчихлаа. Тэгж байтал Пүрэвдорж гуай маань багш болоод явчихлаа. Хайдав багш маань, Банди маань бас багш болоод яв­чих­лаа. Ингээд ер нь миний портнёрууд цөөрөөд байнаа. Нэг харсан чинь, өө би гэдэг хүн гавьяат жүжигчин Ганхуяг эд нартай дуулж байна аа. Тэгээд бодсон чинь нэг л биш юмаа. Ганхуяг гэдэг чинь на­даас бараг хорь дүү хүн биз дээ. Гэтэл нэг тийм хайр сэтгэлийн сэдэвтэй юманд, охин энэ тэрд дуулаад л. Нэгдүгээрт зүгээр моральный бодоход л тэгж бодогдож байгаа юм. Зүгээр өөрийнхөө дотроос бодоход, за би ч энэ үеийн хүн биш юм. Ер нь ч үе үеэрээ байх хэрэгтэй юм байна шүү. Сайхан удирдаач нар маань бурхан болоод өглөө. Чулуун багш маань бурхан боллоо, Жасранжав маань бурхан боллоо. За за, ер нь биш юм байна. Ер нь л больё гэж бодоод. Яг тавин настай байхдаа тайзаа орхи­сон. Харин би Чулуун багший­гаа амьд сэрүүн дээр багш­тайгаа Чио Чио сан-аа нэг дуулаад л буусан. “…Одоо би арван тавтай..” гэж зохиол дээрээ дуулдаг хэсэг дээр ” ..Одоо би яг тавьтай” гээд дуулсан чинь үзэгчид нир­хийгээд явчихгүй юу. Тэгснээ чимээгүй болцгоочихсон. Тэгсэн дараа нь Чулуун багш “үгүй чи юу гэж хэлээд үзэгчид хөхрөлдөөд унав аа” гэж би­лээ. Түүнээс хойш Чио чио сан-д гараагүй. Тэгэхийгээ ч мэдэж би хоёр гурван сайхан Чио чио сан бэлдсэн.

Ардын жүжигчин Жавзан­дулам бай­на. Гайхалтай сай­хан дуучин. Дараа үеийнхэн дотроосоо мэргэжлийн дуу­лаачийн ху­вьд миний хачин их хүндэтгэж хүлээж авдаг хүн бол Жав­зандулам байгаа юм. Бас Дорноговьд Нарантуяа гэж жүжигчин бий. Ёстой л нутаг­таа үнэнч нэг тийм сай­хан сэтгэлтэй дуучин байдаг юм. Дуучны хувьд бол мундаг. Жавзандуламын л хавьд очиж тусах дуучин. Ингээд Нарантуяаг урьж авчраад Чио чио сан-д гаргалаа. Ин­гээд нэг шинэ үеийг гаргасан. Тэр үед Билигжаргал надад хэлж байсан юм, “Та ер нь тэнэг хүн үү, цэцэн хүн үү? Өөрийнхөө коронный дүрийг хүнд даатгаад, заагаад өг­чихдөг” гээд их инээж билээ. Тийм үед би хүлээлгэж өгч байсан юм даа. Тэр маань зөв болж гэж боддог юм. Жав­зандулам маань олон жил авч явсан, араас нь Мөнгөн­цэцэг гэхчилэн олон залуу хүүхдүүд гарлаа даа. Тэд ч сайхан дуулж байна.

Сэтгэл дотроо байсан байж болох чамгүй зөрч­лөөс үүдэж гаргасан ший­дэл байж уу дээ?

-Хувьсгалыг хийхэд тохи­роо бүрдсэн байх ёстой гэдэг шүү дээ. Түүнтэй адил миний тэр үе бол тохироо бүрдсэн л үе байхгүй юу. Хамт ажиллаж байсан сайхан сайхан улсууд өөр ажилд, өөр улс руу шил­жээд явчихсан, зарим нь бурх­ны оронд явчихсан. Тэ­гээд л харсан чинь яг нэг үеийнхэн дотроос би үлдчих­сэн байсан. Тиймээс дотоод шийдэл юм даа.

Театраасаа явсны да­раахан байх аа, Жавзан­дулам гуайг дуулж байхад нэг удаа таныг нүдэндээ нулимстай сонсч, дуу ал­даж байсан гэдэг. Тэр сэт­гэгдлээ хуваалцахгүй юу?

-Тийм тийм. Тэр үед чинь би ерөөсөө юм сонсч чаддаг­гүй байлаа.

Сэтгэл зүйн хувьд хэ­цүү л байсан байх?

-Сэтгэл зүйн их бэлтгэлтэй байх ёстой л доо. Би аминдаа их бэлдсэн юм, уг нь. Яг тэр үедээ “Тру­бадур” дуурьт бэл­дэж байсан үе. Ерөөсөө хүнд хэлэлгүй дуурьтаа бэлдээд яваад байсан. Гэхдээ би явна гэдгээ мэдэж л байсан. Хув­цасны­хаа хэмжээг өмсөж үзчихээд, тэр өдрийн сургуу­лилтдаа орчихоод, өдөр нэг цагт зав­сарладгаараа зав­сарлалаа. Нэг цагт би гэр рүүгээ утас­даад өвгөнийгөө юмаа аваад вокзал дээр хүрээд ир гэж хэлсэн. Гэртээ ч оролгүй тэндээсээ шууд Герман руу яваад өгсөн дөө. Тэгж би театраасаа явсан юм.

Германд очоод ямар­хуу байв?

-Эмэгтэй хүнийхээ хувь заяагаар үр ачаа харсан. Тийм газар очсон юм чинь нэг хэсэг сатаараад. Би чинь гурван жил шахуу Германд байж байгаад ирсэн шүү дээ. Зээгээ өсгөлөө. Уран бүтээл гэдэг их сонин шүү. Тэнд байхдаа нэг хүнтэй таардаг юм. Сүмд нь нэг их гоё най­рал дуу дуулна. Тэрийг нь сонсох гэж очлоо. Хэдийгээр би шашин шүтлэгтэй биш ч гэсэн найрал дуу нь гоё са­наг­даад очдог байлаа. Тэгсэн сүмийн органист эмэгтэй над­тай танилцаад урьдаг юм байна. Нэг флейт, виолен­чель, надтай нийлээд гурвуул ойр хавийн хотуу­даар явж сүмд сонгодог юм тоглодог баг байдаг юм. Та бидэнтэй нэгдээч. Монгол хөгжим сонс­моор байна гэ­лээ. Миний үеийн эмэгтэй юм аа, филар­монийн концерт­мейстр бай­сан гэнэ. Гурван жилийнхээ сүүлийн хоёр жилд нь тэ­дэн­тэй хамт шен­гений орнуу­даар явж сүмүү­дэд нь дуул­лаа. Жанцанно­ровын хэдэн дуу, сонгодог хэдэн дуунууд дууллаа. Сү­мийн заал дотор нь дуулахад их сайхан шүү дээ. Цуурай­таад л. Гадаа­дын­хан ч янзын сайхан хүлээж авна. Тэгж хоёр жил тэнд өөрийгөө саатуулж явсан шүү. Нөгөө л хийж байсан ажлаа санаад яваад байсных шүү дээ.

Ирээд яав?

-Тэндээс эд нарыгаа их саначихсан ирсээн. Ирээд Жавзаагаа сонсоод л уйлаад л байв шүү дээ.

Та хэдүүлээ вэ?

-Бид нар эхээсээ олуулаа шүү дээ. Наймуулаа байхаас долуулаа үлдсэн. Ээж аав маань намайг ийм олон тү­шиж тулах сайхан дүү нартай үлдээгээд явсан даа.

Хүүхдүүд тань хэр олуул болоод байгаа вэ?

-Манайх хоёр хүү нэг охинтой. Түрүүч нь тавь хүрч байна шүү дээ. Ач зээ олоон олон.

Хүүхдүүдээс тань хүч­тэй хоолойг тань өвлөсөн хүн алга уу?

-Байхгүй шүү. Их сонин.

Нэг хувь зүйл давтаг­дахгүй байх л даа?

-Миний ижий бол сааль­чин хүн чинь мэргэжлийн дуу­чин энэ тэр гэх биш. Зүгээр хөөрхөн дуулчихдаг хүн байсан шүү. За, аав маань бол дуулахгүй ээ.

Одоо таны залуу шавь нар дотор Жавзандулам шиг ч юм уу хүчтэй хүн хэр олон байна?

-Ер нь тийм хүн олон төрдөггүй шүү дээ. Ганцхан миний шавь байтугай улсад цөөхөн төрдөг юм шүү дээ. Би дуулж байх үеэсээ далан долоон оноос багшилж эхэл­сэн. Тиймээс сайхан шавь нар бий. Одоогийн шавь нараас яах вэ, ирээдүй харагдаж байгаа хүүхдүүд бий. Гэхдэ дуурийн дууччин гэдэг бол сургууль төгсөөд л мундаг дуучин гардаггүй болчихдог­гүй юм. Наад зах нь театр таван жил ажиллана, тэгж байж танигдана. Багш хүн их голомтгой байдаг юм байна шүү дээ. Тэр дундаа би их голомтой хүн. Заримдаа ч хүүхдүүдийнхээ урмыг хуга­лаад ч байх шиг байдаг юм. Гэхдээ зүгээр.

Хатуугийн цаа­на сайн юм үлддэг. Тийм болохоор би шаардлага өн­дөр тавьдаг. Барагтай бол болж байна гэдэггүй, болох гэж байна л гэдэг. Болох гэж байна гэсэн үнэлгээтэй л миний гар дээр төгсдөг юм.

Та сонсогчдоо хэрхэн мэдэрдэг вэ?

-Би бол сонсогчдод асар хүндэтгэлтэй байдаг. Чио чио сан дээр гэхэд уйлна дуулна, уулга алдаж ингэж сонсдог юм. Ер нь сонгодог урлагийг сонсоно гэдэг чинь тэр ур­лагаасаа толгой өндөр хүн байж байж тэрийг мэдрээд сонсоод ойлгоод мэдрээд суудаг юм байна лээ. Толгой өндөр гэдэг маань бо­ловс­ролтой гэсэн үг шүү дээ.

Н.ПАГМА

Categories
мэдээ нийгэм

“Дэлхийн сургуулиуд монголд- 2022” боловсролын өдөрлөг болно DNN.mn

ДЭЛХИЙН СУРГУУЛИУД МОНГОЛД - 2022“ боловсролын өдөрлөг

Жил бүр Монгол залуус дэлхийн улс орнуудад өндөр боловсрол эзэмших сонирхол нэмэгдэж байгаа билээ. Эдгээр сурагч, оюутан залуус, эцэг эх нарт үнэн зөв, мэдээлэл хүргэх зорилгоор 2016 оноос хойш Боловсролын Зөвлөгөө Мэдээллийн Төв (#EARC), Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль (#ISU) хамтран “Global University Fair 2022” буюу “Дэлхийн сургуулиуд Монголд 2022” боловсролын өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Энэхүү өдөрлөг нь дэлхийн орон орны их дээд сургуулийн төлөөлөгч нарыг урин оролцуулж Монгол залууст гадаадад суралцах талаар зөвлөгөө мэдээлэл хүргэх зорилготой юм.

Энэ удаагийн “Дэлхийн сургуулиуд Монголд 2022” боловсролын өдөрлөгт АНУ, Болгар, Герман, Их Британи, Канад, Казакстан, Сингапур, Швейцарь, Япон гэх зэрэг 10 улсаас 21 их дээд сургууль, коллежийн төлөөлөгч нар өөрсдийн сургууль, хөтөлбөрийн талаар танилцуулах юм байна. Өдөрлөгийн үеэр сургуулийн элсэлтийн албаны хүмүүстэй биечлэн уулзахаас гадна бакалавр, магистр, доктор зэргээр суралцах, сургалтын тэтгэлэг, эссэ бичих талаар лекцэнд оролцох боломжтой. Мөн өдөрлөгийн үеэр Монгол улс дах АНУ-ын ЭСЯам, Канадын ЭСЯам болон EducationUSA Mongolia, Campus France Mongolie, Austrade Ulaanbaatar байгууллагууд оролцож тэтгэлэгт хөтөлбөрүүд болон гадаадад суралцах боломжуудын талаар лекц мэдээлэл өгөх болно.

“Дэлхийн Сургуулиуд Монголд 2022” боловсролын өдөрлөг Улаанбаатар дахь Олон Улсын Дунд Сургууль дээр 2022 оны 10-р сарын 7-8-ны өдрүүдэд 14.00-18.00 цагийн хооронд үнэ төлбөргүй зохион байгуулагдана. Та өдөрлөгтөө урьдчилан бүртгүүлээд оролцооорой: shorturl.at/bJX37

Categories
мэдээ нийгэм

Ковидын 49 тохиолдол бүртгэгдэв DNN.mn

Реабилитация после коронавируса — Крым на Перекоп.Инфо

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 49 тохиолдол шинжилгээгээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлын 19 нь нийслэлд, 30 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй “КОВИД-19”-ийн нийт тохиолдлын тоо 983 004-д хүрэв. Түүнчлэн “КОВИД-19”-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 131 хүн эндээд байна.