Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: Нийслэлд хатуу хөл хорио тогтоохгүй байх шийдвэр гаргажээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дөрөвдүгээр сарын 3-наас 18-ны хооронд одоогийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг ахиулахгүй буюу хатуу хөл хорио тавихгүй байх шийдвэр гарчээ.

Тодруулбал, зарим салбар, ААН-н үйл ажиллагааг хязгаарлахаар болсон бөгөөд Засгийн газрын хуралдаан дуусмагц ямар салбаруудын үйл ажиллагааг хязгаарлахаар болов.

Энэ талаар Улсын онцгой комисс хурадлдаан дууссаны дараа мэдээлэл хийх юм.

Одоогийн байдлаар Засгийн газар дараагийн асуудлаа үргэжлүүлэн хэлэлцэж буй бөгөөд хуралдаан хараахан дуусаагүй байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тусгаарлах байрны төлбөр буцаах болон зөрүү авах иргэдийн анхааралд

IMG_2830-6xztmse3w9bp0btx2bmvrav72dlppq2bp9n95aw05ds.jpg

Иргэд өргөдөл, шилжүүлгийн баримт болон иргэний үнэмлэхний хуулбарын хамт илгээнэ.


Тусгаарлах байрны төлбөр буцаах болон зөрүү авах иргэд бичиг баримтыг obeg.sankhuu@gmail.com хаягаар явуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Аймгуудын өрсөлдөх чадварын индексийг Орхон аймаг дахин тэргүүлсэн бол Баянхонгор, Говь-Алтай, Булган аймаг сүүл мушгижээ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-г ес дэх жилдээ танилцууллаа.

2020 оны Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааг Үндэсний статистикийн хорооноос 2020 оны долдугаар сард танилцуулсан “Монгол Улсын статистикийн эмхэтгэл 2019” буюу цар тахлаас үүдэлтэй хөл хорионоос өмнөх үеийн мэдээлэл, 21 аймгийн бизнес эрхлэгчдээс 2020 оны есдүгээр сард авсан санал асуулга буюу цар тахал, хөл хорионы үеийн мэдээллийг ашиглан тус судалгааг хийсэн аж.

“Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2020” судалгааны үр дүнгээс харахад Орхон аймаг өмнөх оны адил тэргүүлсэн хэвээр байгаа бол хоёрт Дорноговь, гуравт Дархан-Уул, дөрөвт Өмнөговь аймаг эрэмбэлэгджээ.

Харин Баянхонгор, Говь-Алтай, Булган аймгууд хамгийн бага үнэлгээ авсан байна.

Categories
мэдээ нийгэм

Тусгай үүргийн онгоцоор 160 иргэн эх орондоо ирнэ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Буянт-Ухаа” Олон улсын нисэх онгоцны буудалд өнөөдөр 19:00 цагт газардана.

Тус нислэгээр нийт 160 иргэн эх орондоо ирнэ гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Иргэдийг ирж буй шалтгаанаар нь харвал:

  • Хүндэтгэн үзэх шалтгаантай -117
  • Бага насны хүүхэдтэй гэр бүл-31
  • Эрүүл мэндийн шалтгаантай -5
  • Өндөр настан -4
  • Жирэмсэн -3 хүн байгаа аж.

Эдгээр иргэдийг “Зүчи”, “Сүнжин гранд”, “Топаз” зочид буудалд тусгаарлах аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

​УОК: Хатуу хөл хорио тогтоохгүй, зарим салбарын үйл ажиллагааг хязгаарлах санал оруулжээ


Монгол Улсын Засгийн газраас цар тахлын үед эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээх хүрээнд хатуу хөл хориог тогтоохгүйгээр халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, иргэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бодлого баримталж буй.
Гамшгийн үеийн бэлэн байдлын улбар шар түвшинд шилжсэн энэ үед Эрдэмтдийн багийн хийсэн эрсдэлийн үнэлгээний судалгаагаар халдвар ихээр тархаж буй зарим салбарын аж ахуй нэгжүүдийг тогтоосон байна.
Тиймээс халдвар тархах өндөр эрсдэлтэй зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж, тодорхой цагийн зохицуулалт хийж цаг үеийн нөхцөл байдалд тулгуурлан уян хатан ажиллах саналыг Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг гаргаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо.
Тавдугаар сарын 1-ны дотор нийслэлийн иргэдийг вакцинжуулж дуусгах, амралтын өдрүүдэд хатуу хөл хорио тогтоож, ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд тандалт судалгааны өргөтгөсөн баг ажиллаж, хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг гэрээр эмчлэх ажилд онцгой анхаарахыг Шадар сайд холбогдох албаныханд даалгалаа. УОК-ын Шуурхай ажлын хэсгээс гаргасан саналыг Засгийн газар эцэслэн шийдвэрлэнэ.

7676

13 сэтгэгдэл

41 удаа хуваалцсан

Таалагдлаа

Сэтгэгдэл
Хуваалцах
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх сард 1.1 сая хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөжээ


Гуравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 300.366 хүнд вакцины эхний тунг тариад байна. Энэ нь зорилтот буюу дархлаажуулах хүн амын 15.2 хувийг эзэлж байна. Дархлаажуулалтын ажлын явцад урвал хүндрэл гарч байгаа эсэхэд хяналт тавиад явж байгаа бөгөөд одоогийн байдлаар ноцтой урвал хүндрэл бүртгэгдээгүй байна гэж ХӨСҮТ-ээс мэдээлэв.


Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд хамгаалалтад авсан байршил

Өнөөдөр буюу гураюдугаар сарын 31-ны 09:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд хамгаалалтад авсан байршлыг танилцуулж байна.

Үүнд.

  • Сүхбаатар дүүрэг XX хороо 21 байр
  • Чингэлтэй дүүргийн IV хороо 54 байр
  • Чингэлтэй дүүргийн IV хороо 4А байр
  • Чингэлтэй дүүргийн III хороо 3 байр
  • Чингэлтэй дүүргийн VI хороо 50 байрыг хамгаалалтад аваад байна.
Categories
мэдээ эдийн-засаг

Л.Наранбаатар: Төмөр замын 55 тэрбумын хэрэгт шүүх, прокурорын байгууллага оролцсон

Эдийн засагч Л.Наранбаатар АТГ-аар ҮАБЗ-ийн НБД А.Гансүхийн улсад 55 тэрбум төгрөгийн хохирлыг дахин шалгуулахаар хандаж буйгаа мэдэгдлээ.

Эдийн засагч Л.Наранбаатар “Төмөр замын бүтээн байгуулалт хэмээн Чингис бондоос 780 гаруй тэрбум төгрөг авсан байдаг. Энэ бондын мөнгөний хүүг өнөөдөр хүртэл төлж байгаа. Тэгвэл тухайн үед Зам, тээврийн сайд байсан Ерөнхийлөгч Х.Баттулга, А.Гансүх нар туслан гүйцэтгэгч компаниар дамжуулан 55 тэрбум төгрөгийг идэж, ууж шамшигдуулсныг 2015 онд прокурор тогтоосон байдаг.

А.Гансүхэд 2015 онд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэтэл энэ үүсгэсэн хэргийг 2017 оны 5 дугаар сард шүүгч З.Болдбаатар мөрдөн байцаалт руу шилжүүлсэн. Энэ шүүгч ҮАБЗ-ийн ажилтан Б.Баасанцогтоос нэг сая төгрөг авсан авсан байдаг. Мөн хамт секс партинд цуг оролцсон. Б.Баасанцогт бол А.Гансүхийн бэлтгэсэн гарын хүн. Ингээд шүүгч З.Болдбаатар, А.Гансүхийн хэргийг хэрэгсэхгүй болгосон.

2017 онд прокурорын байгууллагаас А.Гансүхийг 55 тэрбум төгрөг шамшигдуулсан хэмээн үзэж дахин давж заалдсан байтал прокурорын эсэргүүцлийг хүлээн авалгүй С.Соёмбо-Эрдэнэ шүүгч хэрэгсэхгүй болгосон. Үүний хариуд Ерөнхийлөгч Х.Баттулга С.Соёмбо-Эрдэнийг Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилсон. Гэмт хэрэг үйлдсэн гэж прокуророос тогтоосон байтал Ерөнхийлөгч прокурорыг дарамталсан гэж үзэж байна.

Иймд шинээр үүссэн нөхцөл байдал үүссэн тул хэргийг дахин шалгаж өгөхийг хүсэж АТГ-т хандаж байна. Түүнчлэн улсад учруулсан 55 тэрбум төгрөгийг дахин нэхэмжлэх хэрэгтэй гэж үзэж байна. Энэ бол Ерөнхийлөгч шүүх, прокурорт нөлөөлж байгаа харуулсан явдал” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр шинжилгээ авах цэгүүдийн байршил

Шинжилгээ авах цэгүүд өнөөдөр 09:00-17:00 цагийн хооронд ажиллана. Ингэхдээ зөвхөн цаг авсан иргэдэд үйлчилнэ.


Categories
мэдээ нийгэм

ХХААХҮЯ: Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар хоршооны хөгжлийг дэмжинэ

Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хоршоо нь гишүүнчлэл, үйл ажиллагааны чиглэл тус бүрээр гадаад дотоод эх үүсвэр татах, 100-аас дээш гишүүнтэй, эсвэл нэг тэрбум төгрөгөөс дээш жилийн борлуулалтын орлоготой хоршоод хуулиар зөвшөөрсөн хүрээнд санхүүгийн үйлчилгээ эрхлэх, хөрөнгийн зах зээл хязгаарлагдмал хүрээнд үнэт цаас гаргах, банкны зээлд хамрагдах барьцаа хөрөнгөтэй байх зэрэг зохицуулалтыг тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар хоршоод аль нэг мэргэжлийн холбоонд гишүүнчлэлтэй болж, удирдлага зохион байгуулалтын хувьд олон улсын жишигт хүрэх, институцын хувьд бэхжих, хоршооны салбарын мэдээлэл судалгаа сайжрах, дүн шинжилгээ хийдэг болох, төрийн зарим үүргийг нэгдсэн холбоо хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг тавих, татварын аудитын зөрчилтэй асуудлыг арилгах зэрэг эерэг үр дүн гарах юм.
  • Хоршоод аль нэг мэргэжлийн холбоонд гишүүнчлэлтэй болж, удирдлага, зохион байгуулалтын хувьд стандартчилагдаж, институцийн хувьд бэхжинэ.
  • Хоршооллын нэгдсэн холбоо хоршооллын салбарын мэдээлэл, судалгааг нэгтгэн хөтөлж, дүн шинжилгээ хийдэг болох ба эдгээр судалгаа, дүгнэлтэд тулгуурлаж, хөгжлийн бодлогыг дэс дараалалтай авдаг арга механизмд шилжинэ.Хоршоо хөгжих эрх зүйн орчин сайжирч, татвар, аудитын зөрчил арилна.
  • Төрийн гүйцэтгэх үүргүүдийн тодорхой хэсгийг нэгдсэн холбоо хэрэгжүүлэх эрх зүйн үндэс нээгдэнэ.

Эх сурвалж: ХХААХҮЯ