Иргэн танд хууль эрх зүйн туслалцаа хэрэгтэй байна уу. Тэгвэл та 1900-2211 лавлах товчоонд хандаарай.
Энэхүү лавлах товчоо нь мэдээллийн зах зээлд шударга өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанар, хууль эрх зүйн үнэн бодит мэдээллээр хангах, харилцаа холбооны салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилгоор 2020 онд байгуулагдсан. Мөн газарзүйн байршлаас үл хамааран өдөр бүр иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагад туслалцаа зөвлөгөөг үзүүлэн ажиллаж байна.
Тус лавлах товчоо нь:
- Бодит хууль, эрх зүйн лавалгааг түргэн шуурхай өгч хэрэглэгчийн хүсэл сонирхлыг дээдлэх хэтийн зорилготой,
- Хэрэглэгчид ойлгомжтой хүртээмжтэй мэдээлэл хүргэх, бүх шатны хууль эрх зүйн туслалцааг чин сэтэглээсээ өгөх эрхэм зорилготой,
- Хэрэглэгчээ дээдэлсэн, эерэг хандлагыг бий болгосон, мэдлэгийг эхэмлэж, хариуцлагтай байдлыг чухалчилж, үнэт зүйлээ болгон ажилладаг.
Давхардсан тоогоор үүрэн болон суурин холбооны 3 сая гаруй хэрэглэгчид байдаг гэсэн судалгаа бий бөгөөд энэ нь 1900-2211 хууль эрх зүйн лавлахын хэрэглэгчид юм.
1900-2211 хууль эрх зүйн лавлах үйл ажиллагаандаа богино хугацаанд бодит мэдээллийг гаргаж чадах хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, цогц программ хангамжийг ашигладаг. Хуулийн лавлахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаас цогц үйлчилгээ явуулдгаараа давуу талтай. Энэ нь хэрэглэгчдэд мэдээллийг илүү түргэн шуурхай өгөх боломж бүрдснээс гадна хэрэглэгчийн тулгарсан асуудалд бүхий л шатны тусламж үзүүлэх боломж юм.
Мөн дэлхий дахинд мэдээлэл харилцаа холбоо, дижитал эрин зуунд шилжин хамгийн хурдан өөрчлөгдөн, шинэчлэгдэж байгаа энэ үед өөрчлөлт, шинэчлэлтэд үргэлж бэлэн байж, шинийг санаачлан, хууль зүйн лавлах үйлчилгээний, хуулийн зөвөлгөөний, өмгөөллийн үйлчилгээгээрээ дамжуулан хэрэглэгчдэдээ илүү өргөн боломж олгохын төлөө зорин ажиллаж байна.