Categories
мэдээ нийгэм

Г.Сарангэрэл хэвлэлийн хурал хийлээ

Г.Сарангэрэлд хууль эрхзүйн туслалцаа үзүүлж буй Г.Батбаяр нарын өмгөөлөгчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд Г.Сарангэрэл өөрийн биеэр ирсэн бөгөөд “II суваг телевиз намайг сэтгэлзүйн хямралтай үед тулган шаардах замаар яриа авсан. Би ямар нэгэн байдлаар Х.Тэмүүжинтэй бэлгийн харилцаанд ороогүй” гэсэн юм. 

Мөн мэдээллийн үеэр түүний өмгөөлөгч Г.Батбаяр “Улс төрийн зорилтот бүлгүүд эхлээд миний үйлчлүүлэгчийн нэр хүндэд халдаж байсан бол одоо өмгөөлөл явуулах эрхзүйн орчинд ил цагаанаар халдсаар байна. Тиймээс бид ТЕГ болон АТГ-т хууль хүчний холбогдох албан тушаалтнуудыг шалгах хүсэлтээ гаргасан байгаа. Бидэнд бүх баримт байгаа” гэж онцлон дурдлаа. Түүнчлэн Тахарын албанд хандан үндсэн үүргийнхээ хүрээнд Г.Сарангэрэлийг өмгөөлөлдөө авахыг хүссэн юм.

Хэвлэлийн бага хурлын дэлгэрэнгүй бичлэгийг ЭНД-ээс үзнэ үү…

эх сурвалж mnb.mn

Categories
мэдээ нийгэм

“Буянт ухаа 1” хорооллын орон сууцуудыг Улсын комисс хүлээж авлаа

 Төрийн орон сууцны корпораци  Засгийн газрын 36 дугаар тогтоолоор баталсан “Буянт-Ухаа 1” хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журамд нэмэлт оруулан Засгийн газрын хуралдаанаар оруулж батлуулан Монголын ипотекийн корпорацид хүргүүлсэн аж. Энэхүү журамд нэмэлт оруулснаар тус хорооллын захиалагч иргэд арилжааны банкаар олгогдох 8 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломж нээгдсэн юм.

Өнөөдрийн байдлаар “Буянт-Ухаа 1” хорооллын 704, 705, 706, 707, 708, 709, 710, 711, 712, 713, 714, 715, 716, 717, 718, 719, 720, 721 байруудыг Улсын комисс хүлээж авчээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Наадмын үеэр худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь


НЭГ. ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн  хуваарийн  дагуу ажиллана.  Хүнсний дэлгүүрүүд  07 дугаар  сарын  09, 10–нд  08.00 –24.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11, 12 –нд амарч, 07 дугаар сарын 13-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Номин холдинг” ХХК–ний сүлжээ дэлгүүрүүд 07 дугаар сарын 10–нд  ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. 07 дугаар сарын 11–нд  Хорооллын “Номин их дэлгүүр” амарна. 07 дугаар сарын 11, 12–нд “Улсын их дэлгүүр”, “УИД”–ийн бэлэг дурсгалын тасаг, “Номин их дэлгүүр”, “Номин хайпермаркет, супермаркет”, “Номин агуулах худалдаа” 11.00-20.00 цаг хүртэл  ажиллаж, 07 дугаар сарын 13–нд 10.00 -21.00  цаг  хүртэл  ажиллана.  07 дугаар сарын 11-нээс 15–ныг дуустал “Номин стандарт” амарна.

“Номин холдинг” ХХК–ний бүх салбарууд  07 дугаар сарын 14–нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Боса” сүлжээний дэлгүүрүүд баяр наадмын өдрүүдэд амралтгүйгээр 08.00–23.00 цагийн хооронд ажиллана.

Сонгинохангай ХХК –ний “Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд баяр наадмын өдрүүдэд амралтгүйгээр 08.00-22.00 цагийн хооронд ажиллаж, Баянзүрх дүүргийн “Миний Хайпермаркет”, Чингэлтэй дүүргийн “Зунжин” супермаркет өдөр бүр 08.00-24.00 цагт ажиллана.

“Скай”  их дэлгүүр 07 дугаар сарын 10, 11, 12, 13–нд 10.00-21.00 цаг, “Скай”  хайпермаркет 09.30–20.30 цаг хүртэл  ажиллана. 07 дугаар сарын  14-нөөс 16–ныг дуустал амраад, 07 дугаар сарын 17–нөөс  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул”  худалдааны төв 07 – р сарын 10 -нд ердийн цагийн хуваариар   10.00-19.00  цагт  ажиллаж ,  07 дугаар   сарын   11–нээс   эхлэн   07 дугаар  сарын      22–ныг дуустал  амарна. 07 дугаар сарын 23-наас эхлэн  ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул-2”  худалдааны төв 07 дугаар сарын 10-нд ердийн цагийн хуваариар   05.00-17.00  цагт  ажиллаж ,  07  дугаар   сарын   11–нээс   эхлэн   07 дугаар сарын     15–ныг дуустал  амарна. 07 дугаар сарын 16-наас эхлэн  ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана.

“Дүнжингарав”  худалдааны төв  07 дугаар сарын 11, 12-нд ердийн цагийн хуваариар   10.00-20.00  цагт  ажиллаж ,  07 дугаар сарын   13-наас   эхлэн   07 дугаар сарын 17–ныг дуустал  амарна. 07 дугаар сарын 18-наас эхлэн  ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв 07 дугаар сарын 10–нд ердийн цагийн хуваариар    09.00 -20.00 цагт ажиллаж,  07 дугаар сарын 11-нээс 15–ныг хүртэл амраад, 07 дугаар сарын 16–наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” худалдааны төв 07 дугаар сарын 10–нд өглөө 07.00–20.00 цаг хүртэл   ажиллаж,   07 дугаар  сарын   11, 12, 13 ,14, 15–нд   амраад,   07 дугаар  сарын 16–наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана.      

“Хүчит шонхор” худалдааны төв 07 дугаар сарын 10–нд 06.00–18.00 цаг   хүртэл   ажиллаж,   07 дугаар   сарын   11-нээс 15–ныг дуустал амраад, 07 дугаар сарын 16–наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ ” техникийн зах   07 дугаар сарын 10–нд 08.00–16.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар  сарын 11, 12, 13, 14, 15-нд амраад,  07 дугаар сарын 16–наас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 07 дугаар сарын  10-нд  10.00–20.00  цагт    ажиллаж,  07 дугаар  сарын 11, 12, 13, 14, 15–нд  амраад,  07 дугаар  сарын  16–наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

ХОЁР. НИЙТИЙН ХООЛ 

Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны  газар, түргэн  хоолны газрууд  07 дугаар  сарын 10, 11, 12–нд ердийн  цагийн  хуваариар  ажиллаж,  07 дугаар сарын      13, 14 –нд амраад, 07 дугаар сарын 15–наас  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Баар цэнгээний газрууд 07 дугаар сарын 10, 11, 12–нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж, 07 дугаар сарын 13, 14–нд амраад, 07 дугаар сарын 15–наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Зочид буудлын дэргэдэх ресторан, баар, кафе нь ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн түшиглэсэн газрынхаа ажиллах цагийн хуваарийн дагуу ажиллана.

ГУРАВ.  НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 83 чиглэлд  их багтаамжийн 674, туслах 24 чиглэлд  бага оврын 132, зуслангийн 7 чиглэлд бага багтаамжийн 6, их багтаамжийн 7, нийт 819  автобус ажиллана

Дүнжингарав худалдааны төв рүү 7 дугаар сарын 11, 12-нд хотын зүүн болон хойд  чиглэлээс нийт их багтаамжийн 120 автобус Олимпийн гудамж, Намъянжугийн гудамжаар, Мишээл экспо төв рүү хотын баруун болон урд чиглэлээс нийт их багтаамжийн 54 автобус  Нарны гүүрээр очиж үйлчилнэ. Мөн үндсэн чиглэлээр явж 120 мянгатын автобусны  зогсоолд зогсон үйлчлэх 121 автобус үйлчлэхээр зохицуулалтыг хийсэн.

Дүнжингарав худалдааны төвөөс 10, Мишээл экспо төвөөс 8, Дунд голоос 5 том оврийн автобус  Төв цэнгэлдэх рүү богино эргэлтээр  3-5 минут тутамд нийт  23 автобус  наадамчин олонд үнэ төлбөргүйгээр үйлчилнэ.

Хүй 7 худаг руу 7 дугаар сарын 11, 12-нд Төв цэнгэлдэхийн хойд талаас буюу Мохатма Гандийн гудамжин дах зогсоолоос, 7 сарын 13-нд Хотын төвөөс буюу ”МУБИС” зогсоолоос  том оврын  20 автобус,  мөн 7 сарын 11,12,13-ны өдрүүдэд “3,4-р хороолол”, “7 буудал”, “5 шар”, “ХМК”, “Офицеруудийн ордон”   гэсэн 5 чиглэлээс  тус бүр 4 нийт 20 автобус бүгд 40 автобус  үйлчилнэ.

7 дугаар сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд Дүнжингарав худалдааны төв, Дунд голын зогсоолоос ”RAILBUS” Хүй 7 худаг руу иргэдэд үйлчлэх тул Давааны өртөөний төмөр замын буудлаас Морь барианы газар хүртэл том оврын 5 автобус  наадамчин олонд үнэ төлбөргүйгээр үйлчилнэ.

Энхтайваны гүүрны урд Нарны хотхоны баруун зүүн талаас, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хойд талын зогсоолоос таксины үйлчилгээ иргэдэд үйлчилнэ.

 Наадмын   өдрүүдэд  нийтийн  зорчигч  тээврийн үйлчилгээний  чиглэлүүд

 Жич: Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг доорх утсуудаар хүлээн авна.

Нийслэлийн Тээврийн газар: 976 -11 -323176

                                                 976 -11 -326352

ДӨРӨВ. АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ

  Үсчин, гоо сайхны газрууд 07 дугаар сарын 09, 10–нд 09.00–21.00 цаг хүртэл  ажиллаж,  07 дугаар сарын 11, 12, 13,14, 15 –нд  амарна.

 Гутал  засварын  газрууд  07 дугаар сарын 09, 10–нд  09.00–20.00  цаг хүртэл  ажиллаж, 07 дугаар сарын  11, 12, 13, 14, 15 –нд амарна.

Хими  цэвэрлэгээний  үйлчилгээ  07 дугаар сарын  9, 10–нд  09.00-20.00 цаг хүртэл  ажиллаж,  07 дугаар сарын 11, 12, 13, 14, 15–нд амраад,  07 дугаар сарын      16–наас эхлэн бүх  үйлчилгээ  ердийн  цагийн  хуваарийн  дагуу  явагдана.

 ТАВ.  ЦАХИЛГААН ХАНГАМЖ

  Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад баяр наадмаар 24 цагаар ажиллана.

Цахилгааны тасалдлын талаар мэдээлэл өгөх буюу хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний  төлбөрийн талаар лавлагаа авахыг хүсвэл доорх утсанд холбогдоно.

Д№

 
Албан газар

 
Утасны дугаар

11

 
Төвийн хэсгийн шуурхай үйлчилгээний алба

 
344494, 70141072

22

 
Баруун түгээх төв шуурхай үйлчилгээний алба

 
345908, 70141074

33

 
Зүүн түгээх төв шуурхай үйлчилгээний алба

 
353580, 70141075

44

 
“Зуслан” хэсэг

 
357174

55

 
Баянзүрх дүүрэг  Хэрэглэгчдэд  үйлчлэх төв

 
466536

66

 
Хан-Уул дүүрэг   Хэрэглэгчлдэд үйлччлэх төв

 
346556

77

 
Сонгинохайрхан  Хэрэглэгчдэд үйлчлэх төв

 
636556

88

 
Баянгол    Хэрэглэгчдэд үйлчлэх төв

 
366556

99

 
Сүхбаатар   Хэрэглэгчдэд үйлчлэх төв

 
70136556

110

 
Чингэлтэй    Хэрэглэгчдэд үйлчлэх төв

 
316556

 
11
1

 
Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төв

 
70233536

 
   12

 
Зуун мод хэрэглэгчдэд үйлчлэх төв

 
70272000

ЗУРГАА. УС ХАНГАМЖ 

Ус сувгийн удирдах газрын гэр хорооллын ус түгээх байруудын баяр наадмын өдрүүдэд  ажиллах цагийн хуваарь

А. Салбаруудын нэгдсэн албаны төвлөрсөн шугамд холбогдсон ус түгээх байруудын ажиллах цагийн хуваарь

 
Д/д

 
Өдөр

 
Гараг

 
Ажиллах цаг

 
1

 
07.10

 
Мягмар

10.00 -14.00
16.00 -20.00

 
2

 
07.11

 
Лхагва

 
Амарна

 
3

 
07.12

 
Пүрэв

 
Амарна

 
4

 
07.13

 
Баасан

10.00 -14.00
16.00 -20.00

 
5

 
07.14

 
Бямба

 
10.00 -14.00
16.00 -20.00

Б. Баярын өдрүүдэд зуслангийн үйлчилгээний болон бусад үйлчилгээний ус зөөврийн жижүүрийн машин амралтгүй ажиллана.

Жич: Баярын өдрүүдэд УСУГ болон, зөөврийн ус хангамжийн алба, салбаруудын нэгдсэн албатууд дээр хариуцлагатай жижүүр ажиллана.

Үйлчилгээний талаар санал авах утас: 70157066, 70157016

ДОЛОО. ОРОН СУУЦ , НИЙТИЙН АЖ АХУЙ

Орон сууц нийтийн удирдах газар, түүний харъяа ОСНАА –н компаний ээлжийн инженерүүд 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээний талаар гарсан санал, гомдлыг доорх  утсуудаар  хүлээн авч барагдуулна.

д/д

Байгууллага салбарын нэр

Утасны дугаар

1

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах
газар

325595

2

“Санкомфорт”

321641

3

“Дулаан өргөө”  ХХК

70115026

4

“Эма энд Би” ХХК

70115764

5

“Ивэн эх”  ХХК

350721

6

“Опен хаус”  ХХК

329047

7

“Хайрхан уул өргөө” ХХК

341826

8

“Сансар өргөө”  ХХК

450697

9

“ГМ”  ХХК

480451,    
454050

10

“ХАУСИНГ СЕРВИС”  ХХК

455025,    
452186

11

“Эцэг эх хүү”  ХХК

70156722

12

“Ашид ундрах”  ХХК

687491

13

“Симс”  ХХК

367152

14

“Санни хаус”  ХХК

70122088,    
70120203

15

“Хөх асар”  ХХК

70149711

16

“Өнөр хотхон”  ХХК

682966

17

“Өнөр горхи”  ХХК

682484

18

“Таван шар” салбар

70180015

19

“Ганга өргөө” ОНӨААТҮГ

244283

20

“Батбаян бүрд” ОНӨААТҮГ

244780

21

“Баянхошуу –Ус” салбар

631150

22

“Москва” салбар

50012012

Хувийн
хэвшлийн Орон сууц нийтийн аж ахуйн

байгууллагуудын утасны жагсаалт

Д/д

Байгууллагын нэр

Утасны дугаар

1

“Ганбиж” ХХК

453294, 99172404

2

“Jimbo” ХХК

70153243, 99118227

3

“Хаусинг холд” ХХК

70110320, 99177616

4

“Дэнж хотхон” ХХК

451442, 96630415

5

“Жаргалан сервис” ХХК

325237, 96667076

6

“МОНТС” ХХК

99920939, 70145756

7

“Ганманлай” ХХК

99045222, 91926844

8

“Богд Асар” ХХК

99104547, 305565

9

“Хүрээ хаус” ХХК

98113097, 70151527

10

ОСАК “Дөл” ХХК

99117027, 455743

11

“Тулга хотхон” ХХК

99757742

12

“Ар жанар” ХХК

98110220, 70171710

13

“Таван өндөр” ХХК

99114533

Аваарын ангитай 325595, 320903 дугаарын утсаар харилцана. ОСНААУГазар дээр ариутгах татуургын машинууд 24 цагаар дуудлага авч ажиллана.

НАЙМ. ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ БУЯН”  КОМПАНИ

 “Буян” компани  07 дугаар сарын 11-15-ныг дуустал 10.00-15.00  цагт ажиллаж, 07 дугаар сарын 16–ны өдрөөс эхлэн  ердийн цагийн хуваарийн дагуу  09.00 -18.00 цагт ажиллана.

Categories
мэдээ нийгэм

“Ундраа” зусланд амарсан хүүхдүүд хоолонд хорджээ

Хүүхэд хөгжлийн “Ундраа” зуслангийн гуравдугаар ээлжинд амарч байсан хүүхдүүд хордлого авч өчигдөр ХӨСҮТ-д яаралтай хүргэгджээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр 70 гаруй хүүхдэд хордлого илэрсэн бөгөөд үүнээс 30 гаруй нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.  Энэ талаар “Ундраа зуслангаас хордлого авсан 22 хүүхэд өчигдөр ирээд хордлого тайлах эмчилгээ хийлгэж байна. Өнөөдөр ч мөн нэмэгдэж ирж магадгүй юм шиг байна” хэмээн албаны хүн мэдээлсэн байна. Хүүхдүүд хоолны хордлого болсон эсэх нь гурав хоногийн дараа гарах шинжилгээний хариугаар тодорхой болно. Хүүхэд хөгжлийн “Ундраа” зуслан нь 1989 оноос өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Улаанбаатар хотоос 30 км, Хандгайтын амнаас зүүн тийш гурван км газар байдаг аж. 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Алтай таванбогд хайрханыг тахилаа

Баян-Өлгий аймгийн Улаан-Хус Цэнгэл сумын нутагт байрлах Алтай ханы Таванбогд хайрханыг тахих төрийн ёслол өчигдөр боллоо. Алтай таванбогд хайрханыг тахих зарлиг 2012 онд гарсан бөгөөд энэ оны долдугаар сарын гуравны өдөр буюу зуны дунд сарын шинийн зургаанд анх удаа тахьсан юм. Төрийн тахилгын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Д.Цогт-Очир, Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын  гишүүн А.Бакей, тус аймгийн Засаг дарга Х.Дармен тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. Мөн Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Монгол Улсын дархан аварга А.Сүхбат, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавж Д.Чойжамц нарын хүндэт хүмүүс мөн оролцлоо. Төрийн тахилгын арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “…Алтай бол үндэстэн мандан бадрахад түшиг тулгуур болж, бууран доройтоход өмөг халхавч болсон түүхэн нутаг. Найман зууны тэртээ намхан чийрэг монгол морьдийн туурайнд тамгалагдсан нутаг билээ. Уртын дуу эгшиглэж, уран биелгээ дэвжсэн газар орон. Энэ газар шороон дээр эх түүхийн маань нэг хэсэг бичигдсэн юм.

Их эзэн Чингэс хааны байгуулсан Монголын эзэнт гүрний газар нутгийн төв дунд оршиж байсан Алтайн уулс эдүгээ Монголын олон угсаатан ястны эв найртай орших орон гэр, хөгжин дэвжигч бүс нутгийн бэлгэдэл төдийгүй мөнхийн хөрш Орос, Хятад улстай уул усны холбоотон, улс төр, эдийн засаг, нийгэм-соёлын түнш, уугуул суугуул хүн зоны хувьд эрх тэгш, эв найрамдалтай, энх мөнх зэрэгцэн оршихуйн бэлгэдэл болон сүндэрлэж байна. Иймээс Алтай ханы Таванбогдын төрийн тахилга нь Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал хийгээд энхийг эрхэмлэгч гадаад бодлогын гүн утга бэлгэдэл болон сүндэрлэж байна” гэлээ. 

Харин тэргүүн хамба Д.Чойжамц  “Энэ хайрхан цаанаасаа эзэнтэй нь мэдэгдлээ. Ерөнхийлөгчийг зарлигаа уншиж байхад нь нар мандаж, тэнгэр цэлмэлээ. Энэ сав шим бидэнд ивээл хайраа үзүүлж байна. Бид эвтэй найртай байж Монгол Улсыг босгох юм шүү” гэдгийг хэлсэн юм. Алтай таванбогд нь Монгол, Орос, Хятад, Казахстан гэсэн дөрвөн улсыг дамнан оршдог бол Төв Азийн нийт мөсөн голуудын 80 гаруй хувь нь эл хайрханаас эх авдаг аж. Алтай таванбогдын байгалийн цогцолборт газрыг 1996 онд улсын тусгай хамгаалалтад авчээ. 

Э.ЭНХ

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооныхон ажлаа тайлагнав

Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хорооныхон хийсэн ажлаа тайлагнав.  “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, уул уурхайн салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэгдсэн зарим шаардлагатай хууль, бусад шийдвэрийг хэлэлцэн батлуулах, зарим хууль, тогтоомжийн хэрэгжилтийн явц байдлын талаар холбогдох байгууллага, яамдын мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өгсөн гэнэ.  

Эдийн засгийн  тогтвортой байдлыг хангаж, гадаад валютын ханшийн хэт өсөлтөөс сэргийлж, төсөв, мөнгөний бодлогыг уялдуулж, төсвийн зардлыг илүү хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах бодлогын хүрээнд “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг хэлэлцэн баталжээ. Уг тогтоолоор гадаад валютын урсгалыг сайжруулах, санхүү, эдийн засгийг эрсдэлээс сэргийлэх, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах; эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих; хөгжлийн бодлого, хөгжлийн зээл, санхүүжилт; төрийн өмчийн удирдлагын тогтолцоог шинэчлэх” гэсэн үндсэн дөрвөн чиглэлийн 26 арга хэмжээг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон холбогдох бусад байгууллагууд, хувийн хэвшилтэй хамтран авч хэрэгжүүлэхийг даалгасан байна.

 “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг баталж, эдийн засгийг дэмжих мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, инфляцийн түвшинг нэг оронтой тоонд байлгах, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг хоёр оронтой тоонд хадгалах, ажилгүйдлийн түвшинг 6,6 хувьд байлгах зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн нь эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалж, улмаар өсөлтийг хангах боломжийг бүрдүүлж байна гэж тэд үзжээ.

Ээлжит чуулганы хугацаанд Газрын тосны тухай хууль/шинэчилсэн найруулга/ батлагдан гарснаар газрын тос болон уламжлалт бус газрын тосны эрх зүйн орчин тодорхой болж, газрын тосны салбарт төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын эрх, үүрэг, газрын тосны нөөц ашигласны төлбөр, хураамжийн хувь хэмжээ, түүнийг ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх болон тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой зохицуулалтуудыг боловсронгуй болголоо. Монгол Улсад баригдах газрын тосны боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дотоодоос хангах, улмаар газрын тосны бүтээгдэхүүний импортоос хамааралтай байдлаас гарах, экспорт нэмэгдэх, гадаад валютын нөөц өсөх, ажлын байр нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засгийн эерэг үр дагаварыг бий болгож байна. Түүнчлэн бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах үед мөрдөгдөж байсан татварын нөхцөлийг хэвээр хадгалсан нь хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай орчинг бүрдүүлж байгаа юм.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар олон улсын хөрөнгийн зах зээл дээрээс босгосон хөрөнгийн мэдээллийг холбогдох байгууллагаас авч мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нутгийн захиргааны байгууллагатай байгуулах гэрээ, ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийн боловсруулалтын чанарыг сайжруулах, ашигт малтмалын баялаг, нөөцийн тухай нэр томьёог олон улсын жишгээр хуульчлах, Засгийн газар, төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийг тодорхой болгож, хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг тодорхой хугацаанд хориглож байсан эрх зүйн зохицуулалтыг цуцалжээ.

Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар үйл ажиллагаа нь жигдэрсэн томоохон хязгаарлагдмал хариуцлагатай компаниуд хувьцаа болон түүнд хөрвөх үнэт цааснаас бусад аливаа хэлбэрийн үнэт цаас /өрийн бичиг болон бусад хуулиар зөвшөөрсөн санхүүгийн хэрэгсэл гэх мэт/-ыг хөрөнгийн биржээр дамжуулан нийтэд санал болгон гаргаж, хөрөнгийн зах зээл дээрээс урт хугацаатай, хөрөнгө оруулалтын хямд эх үүсвэр татах боломж бүрдэж байна. Түүнчлэн хувьцаат компанийн ТУЗ-ийн гишүүдийг сонгох болон хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон шинэ зохицуулалтуудыг хуульчилсан байна.

Үүрэн телефон хэрэглэгч үйлчилгээ авч байгаа оператор компаниа өөрчлөх үед тухайн ашиглаж байгаа дугаарыг солихгүйгээр үргэлжлүүлэн ашиглуулах боломж олгох замаар хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн өрсөлдөөнийг идэвхжүүлэх чиглэлээр Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Ээлжит чуулганы хугацаанд Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, холбогдох бусад хуулийн төслүүд, Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл, холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, анхны хэлэлцүүлгийн шатанд шилжүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

“Чойжин ламын сүм музей”-д өнөө шөнө зочлоорой

Чойжин ламын сүм музейгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Шөнийн музей” өнөөдөр болно.

Энэ жилийн хувьд Олон улсын музейн зөвлөлийн Монголын үндэсний хороотой хамтран Монгол Улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулан олон нийтэд нээлттэй зохион байгуулах юм байна.

“Шөнийн музей”-д ардын урлагийн тоглолт, цамын бүжиг, музей тайлбартай үзэх, жааз болон үлээвэр найрал хөгжмийн аялгуу зэрэг сонирхол татсан шинэлэг үзүүлбэр тавигдахаас гадна үзэгчдэд зориулсан гэнэтийн бэлэг барих гэнэ.

Өнөөдөр 21.00-00.00 цагт зохион байгуулагдах эл үйл ажиллагаанд ирснээр Улаанбаатар хотод байрлах бүх музейн сор бүтээлүүдээр хийсэн бэлэг дурсгалын зүйлсийг нэг дор үзэж, худалдан авах боломжтой юм байна. 

Чойжин ламын сүм музейг Улаанбаатарын хамгийн энергитэй газар гэх нь бий. Эндэхийн Дурлалын сүм буюу Ядмын сүмд мөргөсөн ганц бие хүмүүс хань ижилтэй болж, үр хүүхэд гуйсан нэгний хүсэл биелдэг гэх яриа олны  дунд явдаг.

Categories
мэдээ спорт

“Чингис хаан” гранпри эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Чингис хаан -2014” жүдо бөхийн гранпри тэмцээн өнөөдөр /VII.4/ 11:00 цагаас Буянт-Ухаа спорт цогцолборт эхэллээ. Энэ удаагийн “Чингис хаан” гранпри тэмцээнд 40 гаруй орон мэдүүлгээ ирүүлсэн ч 27 нь албан ёсоор оролцохоор Улаанбаатар хотноо ирээд байна. Өнөөдөр гранпри тэмцээний хөнгөн жингийн барилдаанууд буюу эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг, эрэгтэйчүүдийн 60,66 кг-ын жингийн тулаанууд болно.

“Чингис хаан -2014” жүдо бөхийн гранпри тэмцээн 2016 онд Бразилын Рио де Жанейро хотноо хүн төрөлхтөний эв нэгдлийн баяр, олимпийн наадмын эрхийн оноо олгоно. Мөн 2014 оны жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сорилго барилдаан болж буйгаараа онцлогтой.

Энэ удаагийн гранпри тэмцээнд 2012 оны Лондонгийн олимпийн аварга ОХУ-ын тамирчин -100кг Тайгир Хайбулаев, Дэлхийн аваргын мөнгөн медальт, Европын аварга Крилл Динисов 90кг, Канад Улсын тамирчин Лондонгийн олимпийн хүрэл медальт Антоун Валиус 81кг,  Узбейкстан Улсын тамирчин Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Абдул Тангерейв +100кг, Олимпийн хошой хүрэл медальт, Дэлхийн хошой аварга Ришод Собиров 66кг, БНСУ-ын тамирчин Дэлхийн хошой  аварга, олимпийн мөнгөн медальт Ван Ки Жун 81 кг, Унгар улсын тамирчин Олимпийн мөнгө, ДАШТ-ний 3 хүрэл медальт Миклос Унгвари, БНАСАУ-ын тамирчин Дэлхийн аварга Кион Сол 78кг, Герман улсын тамирчин Лондонгийн олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний  хүрэл медальт Димитри Петерс -100кг, Чех Улсын тамирчин Дэлхий аваргын хошой хүрэл медальт Лукас Крпалик тэргүүтэй дэлхийд данстай бөхчүүд өрсөлдөнө. Тиймээс “Чингис хаан -2014” гранпри тэмцээн үзүүштэй сонирхолтой болох нь тодорхой.

Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр хөнгөн жингийн таван төрөлд Монголын 20 жүдоч зодоглоно.

Эмэгтэй:

48 кг: Гавьяат тамирчин М.Уранцэцэг – Мукаддас Кубеев /Узбекстан/

М.Долгоржав – Шүгэн Вү /БНХАУ/

ОУХМ Г.Отгонцэцэг – Вин Ян Чиу /Хонконг/

Б.Хорлоодой – Во Кён Жон /БНСУ/

52 кг: Гавьяат тамирчин М.Бундмаа – Олессия Куценко /Казахстан/

Ц.Хулан – Мареен Краех /Герман/

Ч.Аззаяа – Галимуга Хан /БНХАУ/

А.Цолмон – Сон Сим Рим /БНАСАУ/

57 кг: Б.Алтанцэцэг – Телма Монтеиро

А.Саранзул – Шуан И Анг /Сингапур/

А.Батзул – Фабиенне Кочер /Швейцарь/

Т.Амаржаргал – Хын И /БНСУ/

Эрэгтэй:

60 кг: М.Ганболд – Рио Кавабата /Япон/

Ц.Цогтбаатар – Рилеже Су /БНХАУ/

Г.Болдбаатар  соц мөргөсөн.

Г.Хэрлэн гоц мөргөсөн.

66 кг: ОУХМ Д.Төмөрхүлэг  гоц мөргөсөн

Д.Алтансүх – Габор Хагой /Унгарь/

ОУХМ Ч.Болдбаатар – Улугбек Норкобилов /Узбекстан/

А.Батсуурь – Чиа Хун Чиен /Тайвань/

2014 оны “Чингис хаан” гранпри тэмцээний нээлтийн ёслол 16:00 цагаас болно.

Categories
мэдээ нийгэм

Хог хаягдлын менежментийн талаар япончуудаас “номын дуу” сонсчээ

Нийслэлийн Байгаль орчин, Ногоон хөгжлийн газар, Токио хотын захиргааны Байгаль орчин,  ногоон хөгжлийн газартай хамтран “3R Хог хаягдлын менежмент” сургалтыг  Улаанбаатар хотноо зохион байгуулсан юм. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл Токио хотын Захиргааны Байгаль орчны газрын нөөцийг дахин боловсруулах хэлтсийн захирал Казуяа Сайто тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Улаанбаатар хот нь Токио хотын удирддаг ”Азийн том хотуудын холбоо- 21”  /ANMC-21/ -ийн гишүүн бөгөөд тус холбоо нь гишүүн хотуудтайгаа хамтран олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Японтой хамтран анх удаа зохион байгуулсан энэхүү сургалтын үр дүн сайн байна гэдэгт итгэж байгаагаа уулзалтын үеэр ноён  Казуяа Сайто илэрхийлжээ. 

Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, “Япон Улсын Засгийн газар, ард түмний дэмжлэг тусламжаар Улаанбаатар хотод олон бүтээн байгуулалт өрнөж ирсэн. Хамгийн ойрын жишээ хэлэхэд, Нарны гүүрийг ашиглалтад оруулж, ЖАЙКА-тай хамтран Улаанбаатар метро төслийг хэрэгжүүлэхээр болсон.  Бид Япончуудтай хамтран ажиллахдаа үргэлж таатай байдаг. Өнөөдөр Улаанбаатар хотын өмнө тулгамдаад байгаа гол асуудал бол агаар, хөрсний бохирдол юм. Тиймээс бид хамтран эхлүүлсэн энэхүү сургалтын үр дүнг маш сайнаар харж байгаа. Цаашдаа ч энэ чиглэлээр хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байна”  хэмээн онцолсон байна. 

Categories
мэдээ нийгэм

“Уул уурхай ба эрүүл мэнд” анхдугаар чуулга уулзалт Өмнөговь аймагт боллоо

 

Эрүүл мэндийн яамнаас санаачлан “Уул уурхай ба эрүүл мэнд” чуулга уулзалтыг Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо энэ сарын 01-ний өдөр  хийжээ.

Чуулганыг нээж Эрүүл мэндийн сайд Н. Удвал үг хэлэхдээ, “Монгол улсын хөгжлийн гол тулгуур, эх үүсвэр нь уул уурхай. Тэр дундаа Өмнөговь аймагт уул уурхайн томоохон орд газрууд байдаг. Гэтэл уул уурхайн олборлолтоос үүдсэн эрүүл мэндийн асуудлууд ялангуяа химийн хордлого, амьсгалын замын өвчлөл, БЗДХ өвчний тархалт энэ бүс нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэдийн дунд өндөр байна. Мөн Өмнөговь аймагт тоосонцорын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс 9-40 дахин их байгааг холбогдох байгууллага гаргасан. 

Түүнчлэн уул уурхайгаас үүдсэн шилжилт хөдөлгөөний нөлөөгөөр эрүүл мэндийн байгууллагын ачаалал нэмэгдсэн. Иймд уул уурхайн чиглэлээр нутаг дэвсгэрт нь 10-аас дээш аж ахуй нэгж, компани үйл ажиллагаагаа явуулж байгаа аймгууд болох Хэнтий, Баянхонгор, Дорноговь, Сүхбаатар, Сэлэнгэ зэрэг аймгуудын нэгдсэн эмнэлэгийг түшиглэн оношлогооны төв байгуулах, Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумын, сум дундын эмнэлэгийн 50 ортой эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа” хэмээгээд гэсэн хэдий ч салбар дундын хамтын ажиллагаа, түншлэлийг сайжруулах шаардлага үүсэж буйг салбарын сайд хэлсэн үгэндээ онцлов.   Чуулганд мөн Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга, Уул уурхайн яамны мэргэжилтэн Т.Зууннаст, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, НЭМҮТ-ийн дэд захирал Д.Отгонжаргал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал А.Нямгэрэл, ДЭМБ, Азийн хөгжлийн банкны төлөөлөгч болон  албаны бусад хүмүүс байлцлаа. 

Чуулга уулзалтад оролцогчид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцсан юм. Чуулганаар тунхаг бичгийг хэлэлцэн гаргалаа. 

 Уул уурхайн бүс нутгийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад бүх нийтийн анхаарлыг хандуулсан, мэдлэг, туршлагаа солилцсон, салбар хоорондын болоод гадаад хамтын ажиллагааг хөгжүүлсэн чухал ач холбогдолтой чуулга уулзалт болж өндөрлөлөө.