Categories
мэдээ нийгэм

“Сайн өдөр” зах ажиллана

Баянзүрх дүүрэгт “Сайн өдөр” зах ажиллахаар болжээ. Тодруулбал, тус дүүргийн ЗДТГ-ын өмнөх талбай, Жуковын талбай, Торгоны зам дэлгүүрийн өмнөх талбай болон Сансарын тунелийн талбай гэх дөрвөн цэгт ирэх наймдугаар сарын 02-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-нийг хүртэл долоо хоног бүрийн бямба, ням гаригт дүүргийн “Сайн өдөр”-ийн зах ажиллахаар болсон байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, иргэд, худалдан авагчиддаа ченжгүй худалдан авалт хийхэд нь зориулж, дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа “Сайн өдөр” зах ажиллуулах захирамж  гаргажээ.

Ирэх бямба гаригийн 09.00 цагаас эхлэн долоо хоног бүрийн хагас, бүтэн сайнд дээрх дөрвөн байршилд гарах асар бүхий захад худалдаа үйлчилгээ хийх иргэдийн бүртгэлийг дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэст авч байгаа юм байна. Тус хэлтэст бүртгүүлсэн үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг, эх орны хөрсөндөө тарьсан хүнсний ногоо тариаланчид болон сүү, сүүн бүтээгдэхүүний худалдаачид “Сайн өдөр”-ийн захад худалдаа хийхдээ ямар ч түрээс, шимтгэл төлөхгүй аж. Харин тухайн долоо хоногийн бямба гаригийн өглөө хамгийн түрүүнд ирсэн иргэд хамгийн сайн байрлалд зогсож худалдаа эрхлэх боломжийг авах эрхтэй гэдгийг зохион байгуулагчид онцлов.

Ингэснээр хэрэглэгчид үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэгчийнх нь гараас нэмэгдсэн бодит үнээр худалдан авах боломж бүрдэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Монголын уран жолоодогч амжилттай уралдлаа

ОХУ-ын Эрхүү мужид энэ сарын 27-нд болсон “Большой дрифт” наадамд монгол залуу амжилттай оролцож, шилдэг 16-д шалгарчээ.

Газар газраас цугласан 200 уран жолоодогч уг тэмцээнд ур чадвараа сорьсон байна. Монголын спорт автомашин сонирхогч залуусын төлөөлөл болсон н.Зоригтсайхан өөрийн“ Nissan Silvia S15” маркийн автомашинтай оролцжээ.

Тэрбээр шилдэг 16-гаас найм руу дэвших уралдаанд Оросын Максим Гроссмантай нэг гараанд таарч, ялагдан, тэмцээнээ өндөрлөсөн аж. Улмаар Гроссман илт давуу байдлаар ялалтаа цааш үргэлжлүүлсээр түрүүлжээ.

Дашрамд дурдахад, тэмцээний шилдэг дөрөвт багтсан оролцогчид бүгд эрхүүгийнх гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн замд 24 цагийн эргүүл ажиллуулж байна

НЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс нь ХАБХХ-ийн алба хаагч нартай хамтран урин дулаан цаг болсонтой холбогдуулан хөдөө орон нутгийг зорих иргэдийн хөл хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотоос Дархан, Эрдэнэт, Налайх, Багануур, Төв аймгийн нутаг Лүн, Баянцогт сумын чиглэлд зорчиж буй хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд явж байгаа жолооч болон хөдөлгөөнд оролцогч нарын замын хөдөлгөөнд оролцож буй байдалд хяналт тавих зоригоор 24 цагаар хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчдыг ажиллуулж хяналт шалгалт хийхэд дараах зөрчил дутагдал илэрчээ.

Завхан аймгаас Улаанбаатар хот руу явж байсан 85-16 ЗАА дугаарын хот хоорондын зорчигч тээврийн автобусны жолооч Бат-Эрдэнэ нь \44 зорчигчтой\ хурд хэтрүүлсэн

1. Говь-Алтай аймгаас -Улаанбаатар хот руу явж байсан 03-51 ГАА дугаарын хот хоорондын зорчигч тэээврийн автобусны жолооч нь \39 зорчигчтой\ хурд хэтрүүлсэн

2. Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн чиглэлд явж байсан 15-80 ГАҮ хот хоорондын зорчигч тээврийн автобусны жолооч Нэргүй нь ээлжийн жолоочгүй

3. Улаанбаатар хотоос Архангай аймгийн чиглэлд явж байсан 96-09 АРХ дугаарын хот хоорондын зорчигч тээврийн автобусны жолооч Лхамаа нь жолооны үнэмлэхтэй боловч мэргэшсэн жолооны үнэмлэхгүй, ээлжийн жолоочгүй,

4. 68-20 ЗАА, 84-85 БНХ дугаарын хот хоорондын зорчигч тээврийн автобусны жолооч нар нь ээлжийн жолоочгүй замын хөдөлгөөнд оролцож явахад нь саатуулан Улаанбаатар хот руу буцаасан. Энэ нь иргэдийн ихээр чирэгдүүлж бухимдуулж байх тул дахин ийм зөрчил гаргахгүй байхыг анхааруулж байна.

Ажилдаа харицлагагүй хандаж буй албан тушаалтанд хариуцлага тооцох талаар албан мэдэгдэл шаардлагыг НЗЦГ-с хүргүүлсэн, хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад тавих хяналт шалгалтыг эрчимжүүлж тогтмол хяналт шалгалт тавьж зөрчлийг нэн даруй арилгах, гарч болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллах, Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчлах ажлыг зохион байгуулах шаардлагатай байна.

Мөн орон нутгийн замд илэрч буй гол зөрчил нь бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, урсгал сөрөх, хүн тээвэрлэх журам зөрчих зэрэг зөрчил ихээр илэрч байгаад арга хэмжээ тооцон ажиллаж байна.

Орон нутгийн замд хийж буй хяналт шалгалтийг 8 сарыг дуустал тасралтгүй 24 цагаар хяналт тавьж ажиллах юм.

Иймд жолооч та бүхэн орон нутагт зорчих, орон нутгаас нийслэлийг зорих гэж байгаа бол МУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрэм болоод бусад нийтээр дагаж мөрдөх хууль дүрмийн хэрэгжилтийг сайтар дагаж мөрдөхийг НЗЦГ Урьдчилан сэргийлэх хэлтсээс анхааруулж байна. 

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Баасандорж: Паркад хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм мөрдөгдөхгүй байна

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн
“Галзуу хулгана” тоглоом 16 хүний аминд хүрэх гэж байсан талаарх
мэдээлэл гарч, олон хүнийг айдаст оруулаад байсан. Тухайн мэдээллийг
гарсаны дараахан НМХГ-аас ҮСАХ-нд энэ сарын 24-ний өдөр үүссэн нөхцөл
байдалд шалгалт судалгааг хийснээ сэтгүүлчдэд танилцууллаа. Мэдээллийн
үеэр НМХГ-ын дэд дарга М.Баасандоржоос цөөн зүйл тодрууллаа.

-Шалгалтын дүн ямар гарсан бэ?

-“Галзуу хулгана” буюу дөрвөн цагирагт
тойрог замын тоглоомд энэ сарын 24-ний өдөр осол болж, тухайн үед тоглож
байсан хүмүүс гэмтсэн гэсэн мэдээллийн дагуу НМХГ-аас хяналт шалгалтыг
хийсэн. Тэгвэл тухайн үед хэвлэл мэдээллээр цацагдаж байсан мэдээлэл яг
тэр хэмжээгээр батлагдаагүй. ҮСАХ-гийн тоглоомын оператор Г.Тэмүүлэн гэх
ажилтан өөрийн хариуцлагагүй ажиллагаанаас болж олон нийтэд ташаа
мэдээлэл өгсөн байсан нь тогтоогдсон.

-Тухайн үед яг юу болсон юм бол?

-Тухайн операторын буруутай үйл
ажиллагаанаас болж зогсоох тормозны нэгийг нь ажилуулаагүйгээс тэнд
тоглож байсан хүмүүст тодорхой хэмжээний чичиргээ, доргио үүссэн.
Түүнээс биш тоног төхөөрөмж гэмтэж, тоглоомд гэмтэл учирч, үйл
ажиллагааг нь зогсоож, хүн гэмтсэн зүйл байхгүй.

-Ямар нэг зөрчил илрээгүй гэсэн үг үү?

-НМХГ нэгэнт энэ мэдээллийг аваад хяналт
шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар тодорхой зөрчлүүд илэрсэн.
Нэгдүгээрт, ҮСАХ-гийн үндсэн болон гэрээт ажилчдын хөдөлмөрийн аюулгүй
 ажиллагааны мэдлэг дутмаг, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа
өгөх ажлын дүрэм журам төдийлөн мөрдөгдөж ажилладаггүй байсан. Мөн тус
тоглоомын тормоз, аюулгүй ажиллагааны хэрэгслүүдийн ажиллагааг газар
дээр нь шалгахад өгсөх замын тормозны урд талын пүрш байхгүй, хойд талын
хөл буцаах пүрш тасарсан. Тоног төхөөрөмжийн  өдөр тутмын шалгалтыг
үзэж гүйцэтгээгүй байсан. Түүнчлэн, цуваа машины суудлыг бэхлэх, хаах
зориулалт бүхий хамгаалалтын тусгаарлагчийн боолт хэсэг нь сэтэрсэн, мөн
тус тоглоомын ашиглалтын өдөр тутмын зааварчилгааг мөрдүүлж ажиллаагүй
байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ.

-Тоглоомыг удирдаж байсан гэх тэр хүүхэд мэргэжлийнх байсан уу?

-Оператор болон үйлчилгээний ажилтан нь
ажлын байрны үнэмлэхтэй боловч мэргэшүүлсэн үнэмлэхгүй, гэрээт ажилчдыг
ажиллуулж байсан. Дараагийн зөрчил нь оператор болон үйлчилгээний
ажилтанг аюулгүй ажиллагааны заавар авсан, ажлын байранд хуваарийн дагуу
ажиллуулаагүйн улмаас  анхаарал болгоомж дотоодын сахилга бат
алдагдсан. НМХГ-аас 2013 онд шалгалж хийж байсан. Харин энэ онд шалгалт
хийгээгүй. Тиймээс ирэх сарын 8-наас томоохон шалгалтууд дахин хийхээр
төлөвлөж байна. 

Б.ЦЭЛМЭГ

Эх сурвалж www.medee.mn 

Categories
гадаад мэдээ

“Орбис” эмнэлэг 20 гаруй хүнд нүдний мэс засал хийжээ

АНУ-ын “Орбис” нисдэг нүдний эмнэлэг нь манай оронд энэ жил долоо дахь удаагаа хүрэлцэн ирж, Монголын нүдний эмч, профессорууд, сувилагч нарын дунд нүдний тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах эрчимжүүлсэн сургалтыг амжилттай зохион байгуулжээ. Энэ талаар тус эмнэлэгийн захирал Ахмед Гома, Хойд Азийн салбар хариуцсан захирал Жорж Смит болон ЭМЯ-ны нүдний салбар зөвлөлийн дарга Ж.Баасанхүү нар дэлэгрэнгүй мэдээлэл өглөө. 

“Орбис” эмнэлэгийн эмч,  хамт олон Улаанбаатар хотод долдугаар сарын 20-оос наймдугаар сарын 1-н хүртэл манай нүдний эмч сувилагч болон тоног төхөөрөмжийн инженерүүдэд хоёр үе шаттай сургалт зохион байгуулжээ. Мөн өөрийн  эмнэлэгтээ болон Улсын гуравдугаар төв эмнэлэгт харааны бэрхшээлтэй иргэдийг хүлээн авч, тусламж үйлчилгээ үзүүлэн, үнэгүй харааны түвшин тогтоож, хараа сайжруулах пластик мэс засал хийсэн байна. Энэ жилийн айлчлалаар нийтдээ 20 гаруй хүнд мэс заслын хагалгааг хийсэн гэнэ. 

Тус эмнэлэгээс зохион байгуулж буй сургалтад манай  50 гаруй профессор эмч, сувилагч нар хамрагдаж, нүдний болор цайх, нүдний даралт ихсэх өвчин, торлогийн эмгэг, хялар, сэргээн засах пластик хагалгааны чиглэлээр туршлага солилцон, суралцжээ.  

Мөн онгоцтой эмнэлэгийн өндөр хүчин чадалтай тоног, төхөөрөмж дээр дадлага хийсэн байна. 

 Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд тус эмнэлэгтээ танилцах боломж олгосон юм. “Орбис” нисдэг эмнэлэг нь дэлхийд ганцхан байдаг бөгөөд нэг дор 5-10 хүн хүлээн авах хүчин чадалтай. Онгоц эмнэлэг нь дотроо нисгэгчийн бүхээгнээс гадна таван хэсэгтэй аж. Үүнд: сургалт, лекцийн танхим, дадлагажуулах тоног төхөөрөмжийн өрөө, мэс заслын өрөө, багаж ариутгалын өрөө, мөн өвчтөнүүдийг мэс засалд оруулахын өмнө болон дараа амраах өрөө багтана. Хамгийн сүүлийн үеийн, шилдэг тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон аж. 

“Орбис” эмнэлэг мөн ирэх есдүгээр сард Монголд дахин айлчилж, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Хүүхдийн нүдний тусламж үйлчилгээний жишиг” нэртэй урт хугацааны төслийг хэрэгжүүлэх юм байна. 

 Э.Номин

Categories
гадаад мэдээ

Уран хатгамалын үзэсгэлэн нээлтээ хийнэ

БНАСАУ-ын уран хатгамалч Чэ Жон Сүний уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн “Blue Moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд маргаашнаас нээлтээ хийх гэж байна. Үзэсгэлэн энэ сарын 5-н хүртэл үргэлжлэх аж. Эдгээр хатгамалууд нь хатгамал гэхээсээ илүү уран зураг, фото зураг адил амьд харагддаг, үнэхээр нарийн чимхлүүр ажил орсон бүтээлүүд юм. Хүний хөрөг зургийг ч үнэхээр амьд мэт хатгадагаараа онцлогтой. Уг урлагаар  солонгос эмэгтэйчүүд маш эртнээс хичээллэж, үндэсний урлаг болтол хөгжүүлж чаджээ. 

БНАСАУ-ын Уран хатгамлын төв нь мянга гаруй уран бүтээлчтэй бөгөөд тус төвийн хамтгамалч ЧЭ ЖОН СҮН энэхүү үзэсгэлэндээ монгол аж ахуй, түүх, байгаль, амьтны сэдэвт 20 орчим бүтээлээ толилуулах гэнэ. Мөн Монгол эмэгтэйчүүдэд сургалт явуулдаг юм байна. 

Categories
мэдээ нийгэм

Хөшөө барих журамд өөрчлөлт оруулна

Улаанбаатар хотод 200 орчим хөшөө, баримал байдаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас баримал, хөшөө байрлуулах журмыг шинэчлэхээр болжээ. Ер нь хотын төвд газар авч барьсан хөшөө, баримлын 90 гаруй хувь нь зогсож буй төрхтэй, ямар ч утга санаа илэрхийлдэггүй, уйтгартай байдаг.

Үзэж харахуйц орчинтой хийсэн, жишиг баримлын томоохон жишээ нь Явуухулангийн хөшөө юм байна. Цаашид энэ жишгээр хөшөө баримал бүтээх шаардлагатай байгаа аж. 

Categories
мэдээ нийгэм

Гадаад харилцааны яамны баруун урд талын уулзварын хөдөлгөөнийг түр хаана

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо Чойдогийн гудамж, Улсын нийтийн номын сангийн уулзвараас 1-р эмнэлэг хүртэлх авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил 7 дугаар сард эхэлсэн.

Тус ажлын гүйцэтгэгчээр  “Ди Вай Кэй Би” ХХК шалгарсан бөгөөд  замын өргөтгөл шинэчлэлийн  ажлын хүрээнд Гадаад харилцааны яамны баруун урд талын авто замын уулзвараас Улсын 1 дүгээр төв эмнэлэг хүртэл хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2014 оны 07 дүгээр сарын 31-ний 23 цагаас 2014 оны 08 дугаар сарын 16-ны 6 цаг хүртэлх хугацаанд түр хаахаар боллоо.

Энэ хугацаанд 141м газарт дулааны шугмыг шинэчлэн солиж, хучилтын хавтан хүчитгэх ажлыг хийх юм. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр шинэчилж байгаа энэхүү замыг 2014 оны 10 дугаар сарын 30-нд ашиглалтад өгөх гэрээтэй юю байна.

Categories
мэдээ нийгэм

3.9 сая долларын өртөгтэй “Railbus” алдагдалтай ажиллаж байна

Өнгөрсөн зургадугаар сарын 6-наас эхлэн  Толгойт өртөөнөөс Амгалан чиглэлд үйлчлэх “Railbus” үйлчилгээнд явж эхэлсэн. Гэвч үйлчилгээнд гараад сар гаруй хугацаа өнгөрсөн ч өнөөдрийн хүртэл үйлчлүүлэгчээ татаж чадаагүй байна. Тодруулбал нэг удаадаа 340 хүнд үйлчлэх боломжтой “Railbus”-аар өдөрт  30-40 хүн үйлчлүүлдэг тухай албаныхан мэдээлж байна. Ингэхдээ дандаа богино зайд буюу 500 төгрөгийн өртөгөөр нэг буудал яваад буудаг аж.

Иймээс энэхүү төмөрзамын автобус цаашид энэ хэвээрээ ажиллавал алдагдал хүлээхээр байгаа юм. Иргэд төмөр замын автобусанд суухгүй байгаагаа хэт өндөр төлбөрөөс нь болсон тухайгаа хэлж байна. Толгойтоос амгалан ортол нийтийн тээвэрт буюу автобусанд 500 төгрөг төлөн зорчиж байхад “Railbus”-аар зорчихдоо 3000 төгрөг төлөх шаардлагтай юм.

Эдийн засгийн байдал  хүндэрч эхэлсэн энэ үед 3,9 сая доллараар худалдан авсан энэхүү төмөр замын автобус нь автозамын түгжрэлийг сааруулж ажлын бүтээмжийг нэмэгдүүлнэ  хэмээж байсан ч энэ нь талаар өнгөрч байх шиг байна.  Иргэдийг 3000 төгрөгөөр зорчуулж байж ашигтай ажиллана хэмээн тооцоолсон албаныхан жирийн иргэдийнхээ амьдралын төвшинг түрүүлж судлах ёстой байж дээ. 

Categories
гадаад мэдээ

Энэтхэгт хөрсний гулсалт болжээ

Албаны эх сурвалжийн мэдээлснээр Энэтхэгийг баруун хэсэгт Мумбай хотын ойролцоо Малин тосгонд хүчтэй борооны улмаас хөрсны гулгалт үүсэж хамгийн багаар бодоход 150 магадгүй үүнээс ч олон хүн очих боломжгүй тусгаарлагдаад байна. Одоогийн айдлаар хохирлын мэдээ гараагүй байгаа ч 30-40 байшин нурсан, нурангинаас 2 хүнийг авран, 8 хүний цогцос гаргасан тухай Махараштра мужийн захирагч Сүрэ Жадхав мэдэгдсэн байна.  Хөрсны гулгалт болсон муж руу 50 яаралтай тусламжийн машин, 200 сайн дурынханыг илгээсэн байна.