Categories
мэдээ нийгэм

С.Эрдэнэ сайд цэрэгт явсан хүүгээ эргэжээ

Баячуудын хүүхдүүд насанд хүрмэгцээ аль нэг гадаадын сургуульд
сурахаар явдаг гэсэн ойлголт бидний дунд байдаг. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн
хүү Өмнөд суданд энхийг сахиулж ирээд хүмүүсийн дээрх бодлыг өөрчилсөн. 


Харин энэ удаа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийн хамгийн бага
хүү хаврын татлагаар хугацаат цэргийн албанд явжээ. С.Эрдэнэ сайд саяхан болсон
тангарагийн баяраар нь хүүгээ эргэж очсон нь энэ. 

Categories
мэдээ спорт

Усанд сэлэлтийн “Энгүй тал” цомын тэмцээн болно

Монголын усан спорт сонирхогчдын холбоо, “Энгүй тал” ХХК-иас хамтран өсвөрийн тамирчдын дунд долдугаар сарын 4-6-ны өдрүүдэд цомын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж байна. Тэмцээн Орхон аймаг дахь “Эрдэнэт” үйлдвэрийн Спорт цогцолборын усан бассейнд болно. Дөрөв дэх удаагийн “Энгүй тал” цомын төлөөх тэмцээнд Орхон аймгийн “Хангарьд”, Улаанбаатар хотын Усан спорт сургалтын төв, “MCS-Орчлон”, “MCS Vista”, БЗД, СХД-ийн усан спортын төвүүдээс 100 гаруй тамирчид оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Тэмцээн хөвгүүд, охидын 6-8, 9-11, 12-14, 15-с дээш насны ангилалаар өврөөр даллах, далайн гахай, мэлхий сэлэлт, далайн гахай зэрэг төрлүүдээр явагдах аж. Мөн багийн 4х100 м холимог уралдаан болох юм байна.

Categories
гадаад мэдээ

АНУ Иракт 300 цэрэг илгээжээ

АНУ-ын засаг захиргаа Ирак руу 300 цэрэг, нисдэг тэрэг, нисэгчгүй байлдааны онгоц илгээсэн аж. Цэргийн бие бүрэлдэхүүн Багдад хотын олон улсын нисэх онгоцны буудлаас гадна Иракт амьдарч буй Америк иргэдийг хамгаалах зорилготой гэж тус улсын эрх баригчид тайлбарласан байна. Өмнө нь Обамагийн засаг захиргаа 180 цэргийн зөвлөхөө Ирак руу илгээсэн юм. Гэхдээ АНУ Ирак дахь цэргийн ажиллагаанд нэгдэнэ гэдгээ албан ёсоор мэдэгдээгүй байна. 

Categories
гадаад мэдээ

Египетийн ерөнхийлөгчийн ордны ойролцоо дэлбэрэлт болж, цагдаагийн ажилтан амиа алджээ

Каир хотын Хлиопис дүүрэгт байрлах ерөнхийлөгчийн ордны ойролцоо дэлбэрэлт болж цагдаагийн ажилтан амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан байна. Ерөнхийлөгчийн ордон руу эргэдэг уулзвар дээр гараар хийсэн бөмбөг байрлуулсан байсныг аюулгүйн албаныхан олж тогтоосон аж. Өнгөрсөн долоо хоногт Каир хотын метро дэлбэрч найман хүн шархадсан хэрэг гарсан юм. Египет генерал Абпел Фаттах Аль-Сисиг ерөнхийлөгчөөр сонгосон ч гэсэн террорист халдлага гарсаар байна. Исламын цэргүүд өнгөрсөн оны долдугаар сард экс ерөнхийлөгч Мурсийг түлхэн унагаснаас хойш цагдаа, цэргүүдийг байгаа болгох нь ихэсчээ. Энэ бүхэнд Лалын ахан дүүс байгууллагыг буруутгаж, хоморголон цаазалсаар байгаа билээ. 

Categories
мэдээ нийгэм

Таны арьсыг гайхалтай харагдуулах долоон хүнсний бүтээгдэхүүн

Хүмүүсийн төдийлөн сайн мэдэхгүй хүний арьсыг гайхалтай харагдуулах хүнсний бүтээгдэхүүнүүд дэлхий дээр маш олон байдаг. Хүн цэвэрхэн сайхан арьстай байхад илүү залуу, өөртөө итгэлтэй, эрч хүчтэй байж чаддаг. Таны өдөр бүр хэрэглэдэг хоол хүнс таны арьсны эрүүл байдалд болон биеийн ерөнхий эрүүл мэндэд ч чухал нөлөө үзүүлж байдаг. Одоо ингээд таны арьсыг залуу, эрүүл болгох 7 хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулъя.

1. Маалинганы үр

 Маалинганы үр Омега-гураваар баялаг учир арьсны залуу байдлыг хангадаг. Өдөр бүр хэрэглэснээр арьсны улайлт болон цочролыг арилгаж арьс гэрэлтсэн зөөлөн харагдуулдаг.

2. Хөх ягаан өнгийн жимс

 Нэрс, үхрийн нүд, бөөрөлзгөнө, чавга зэрэг хөх, ягаан өнгийн жимсийг байнга хэрэглэснээр арьсанд тэжээл өгч, илүү залуу харагддаг.

3. Наран цэцгийн үр

 Наран цэцгийн үрэнд Е витамин ихээр агуулагддаг учир таны арьсыг нарны гэрлийн нөлөөнөөс хамгаална.

4. Шоколад

 Шоколаданд дуртай хүмүүст сайхан мэдээ байгаа биз. Шоколад батга гарах бас нэгэн шалтгаан гэж ихэнх хүмүүс боддог ч хэмжээг нь тохируулаад зөв хэрэглэвэл арьсанд эерэг нөлөө үзүүлдэг. Гэхдээ зөвхөн хар шоколад гэдгийг санаарай.

5. Чихэрлэг төмс

 Чихэрлэг төмсөнд их хэмжээний А, С витамин агуулагддаг учир арьс эрүүл байхад тусална.

6. Улаан лооль

Улаан лооль нь арьсны эрүүл байдлыг хангаж, нөсөөжөхөөс сэргийлдэг.

7. Тараг

Тарагийг байнга хэрэглэснээр үрчлээнээс сэргийлж, мөн арьсыг уургаар хангана. Аль болох чихэргүй цэвэр тараг хэрэглээрэй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Голд машинаа угаавал эрхийг нь хасч, 720 мянган төгрөгөөр торгоно

Туул голын сав газрын хамгаалалтын захиргаанаас, Туул голын хамгаалалтын зурваст ахуйн болон барилгын хог хаягдалаа хаяж, машин тэргээ угааж буй үйлдлийг таслан зогсоохоор өнгөрсөн сарын 10-наас эхлэн энэ сарын 10 хүртэлх хугацаанд шөнийн эргүүл хийн ажиллажээ. Энэ хугацаанд Нийслэлийн цагдаагийн газраас Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст зөрчил гаргасан ААН болон тээврийн хэрэгсэл эзэмшигчдэд хариуцлага хүлээлгэх, зарим зам гарцыг хаах тухай албан шаардлагыг хүргүүлсэн байна.Цаашид голд барилгын болон ахуйн хог хаяж буй иргэдэд байнгын хяналт тавин ажиллахаас гадна голд автомашинаа угаасан жолоочдын жолоодох эрхийг хасч, 720 мянган төгрөгийн торгууль оногдуулах гэнэ. 

Categories
мэдээ нийгэм

Чингэсийн талбайд сонгодог урлагийн цэнгүүн болно

Нийслэлийн 375 жилийн ойг угтан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд сонгодог урлагийн үдшийн цэнгүүн Чингэсийн талбайд зохион байгуулахаар болжээ. Уг арга хэмжээг Үндэсний их баяр наадмыг угтсан томоохон арга хэмжээ болгож долдугаар сарын 6-ны өдөр 21.00 цагаас “Best of Classic:Оpen air” цогц хөтөлбөрөөр Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид үзэгч түмэндээ толилуулахаар бэлтгэжээ. Тус үдшийн цэнгүүний ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн соёл урлагийн газар ажиллаж байгаа бөгөөд хамтран зохион байгуулагчаар Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, “Саунд оф Монголиа” компани зэрэг байгууллагууд ажиллаж байгаа ажээ. Уг арга хэмжээ нь гадаа талбайд  хийж буй бүрэн хэмжээний сонгодог томоохон анхны тоглолт бөгөөд сонгодог урлагийн үзэгчиддээ улам ойртох, дэлхийн хэмжээний шилдэг бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгох зорилготой юм байна. Үзэгчдийн хувьд “Best of classic open air” цэнгүүний үеэр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, уран бүтээлийн хөтөлбөртэй танилцаж, цаашдын төлөвлөгөөнд өөрсдийн санал хүсэлтээ өгөх боломжийг тус театрын уран бүтээлчид уг үдэш олгож байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Зам хаана

Нарны замын хөдөлгөөнийг өнөөдөр оройноос түр хугацаагаар хаахаар болжээ. СБДүүрэг, Нарны зам, Энхтайваны гүүрний зүүн доод уулзвараас ЗЦГазрын баруун урд уулзвар хүртэл зүүнээс баруун чиглэлийн урсгалыг өнөөдөр оройн 22:00 цагаас маргааш өглөөний 07:00 цаг хүртэл хааж, зам засварын ажил хийх юм байна. Уг замын баруунаас зүүн чиглэлийн урсгалыг өнгөрсөн шөнийн 22.00 цагаас өнөөдөр өглөөний 07.00 цаг хүртэл хааж, засварын ажил хийсэн. 

Categories
мэдээ нийгэм

Монгол-Японы цэргийн инженерийн багийнхан хамтарч зам тавихаар болжээ

Монгол Улсын Батлан хамгаалах яам болон Япон Улсын Батлан хамгаалах яам хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өргөжсөөр байна. Өнгөрсөн баасан гаригт Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний Хуурай замын цэргийн инженерийн сургалтын баг Монгол Улсын Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн замын тусгай ротын бүрэлдэхүүн, БХИС-ийн ЦИС-ийн багш нартай хамтран хатуу хучилттай зам байгуулах талаар туршлага солилцох, хамтран хийх зам төлөвлөх, замын хэмжилт хийх сургалтын нээлтийн ажиллагаа Төв аймгийн Аргалант сумын нутагт боллоо. Уг ёслолын ажиллагаагаар Монгол-Японы цэргийн инженерүүдийн хамтын ажиллагааны үр дүнд 2016 онд бүрэн дуусч, ашиглалтад хүлээлгэн өгөх  Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв хүртэлх 15км хатуу хучилттай замыг барих ажлын эхлэл буюу сургалт дадлагын хугацаанд тавих 100 метр замын ажлыг эхлүүлж байгаа юм. Хамтарсан сургалтын 14 хоногийн хугацаанд хоёр орны цэргийн инженерүүд туршлага солилцож, судалгаа шинжилгээний арга зүйг харилцан суралцахаас гадна замын трассын дагуу хэмжилт, хөрсний шинжилгээг хийж, зам барих төлөвлөлт, материалын тооцоолол хийх юм байна.

Энэ өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байгаа Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, генерал Ивата Киёофүми нарын Японы төлөөлөгчид, ЗХЖШ-ын Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал А.Сүхбат нарын Монголын батлан хамгаалах, зэвсэгт хүчнийхэнтэй энэхүү ажиллагааг нээж, замын шавыг тавилаа. 

Categories
мэдээ нийгэм

Начны найрааг халъя

Ардын дуу шиг ард түмнээс улбаатай монгол бөх өдгөө хүртэл олон асуудал бэрхшээлтэй тулгарч ирсэн. Орчин үеийн монгол бөхчүүдийн барилдаан, техник арга барил муудсан нь ил болжээ. Хүмүүсийн анхаарлыг татсан нэг асуудал бол начны найраа юм. Ахмад, том цолтой бөхчүүд доод цолтой бөхчүүдэд унадаг харин доод цолтой бөхчүүд том цолтой бөхчүүдэд мөнгө өгөн давдаг нь ил болсон байна. Өдгөө бөхчүүдийн хурд хөдөлгөөн муудаж жин нэмэх болсон, барилдахад барьц муутайгаас болдог гэж чөлөөт бөхийн дэд мастер, сумын заан Д.Ганболд ярьлаа. Тэрээр шахааны барьцийг халж хурдан, шуурхай хөдөлгөөн ихтэй болгох хэрэгтэй хэмээн үзэж байгаагаа мэдэгдлээ.  

Э.Түвшинбаяр