Categories
гадаад мэдээ

Хөрсний нуралт болж 21 хүн амиа алдав

Энэтхэгийн Махараштра мужийн Малин сууринд хөрсний нуралт болж, 21 хүн амиа алджээ. Гамшигт нэрвэгдсэн нутагт аврах багийнхан ажлаа үргэлжлүүлсээр байна. Хамгийн сүүлийн мэдээгээр энэхүү байгалийн гамшигт 150 хүн сураггүй болжээ. Аврах багийнхан нуранги дороос  долоон хүнийг гаргасны дунд 25 настай эмэгтэй зургаан сартай хүүхдийнхээ хамт аврагдсан байна. Бүсгүйн гэр хөрсний нуралтад дарагдсан байжээ. Аврагчид байшингийн дээврийг ховхлох үед эмэгтэй хүүхдээ чанга тэвэрсэн байсан гэнэ. Хөрсний нуралт хүмүүс ид унтаж байхад буюу үүрээр болжээ. Тус улсын онц байдлын албаны мэдээлснээр гамшигт 40 орон сууц өртжээ. Энэтхэгт зун цагт ширүүн бороо үргэлжлэн орсноос хөрсний нуралт үүсэх явдал элбэг аж.

Categories
мэдээ нийгэм

Л.Гансүх дүү нарынхаа хамт хоригджээ

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарын дөрвөн хүнийг АТГ-аас энэ сарын 29-ний шөнө баривчлан, Төв аймгийн Цагдан хорих төвд саатуулсан. УИХ-ын экс гишүүн, БОАЖ-ын сайд асан Л.Гансүх нь  Шинэчлэлийн Засгийн газраас сүүлийн хоёр жил хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг өнгөрсөн жил хариуцаж ажилласан.

Тэгвэл Л.Гансүх уг төслөөс өөрийн багийнханы хамтаар 3.6 тэрбум төгрөгийг хувьдаа  завшчихсан  байж магадгүй хэмээн АТГ-аас сэжигтлэн саатуулаад байгаа юм. Мөн энэ хэрэгт нь хамаатан садан, ах дүү нар нь холбоотой хэмээн АТГ-аас мэдээлж байсан. Тэгвэл Л.Гансүхтэй хамт хоригдсон хоёр хүн нь түүний эхнэрийн төрсөн дүүгийнх нь болон өөрийнх нь төрсөн эгчийн хүүхдүүд байсан талаар эх сурвалж мэдээлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

“Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн нээлт Клиникийн 1 дүгээр амаржих газарт болно

“Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан өнөөдрийн 13 цагт “Монгол Ньюс” хэвлэлийн хүрээлэнд  хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ жилийн “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн нээлт 8 дугаар сарын 1-нд 10.30 цагт Клиникийн 1 дүгээр амаржих газарт болно. Нээлтэнд ЭМЯ, Макс Эксим ХХК-ийн төлөөлөл оролцох бөгөөд  төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих Сан” байгуулах тухайгаа зарлана. Нээлтийн үеэр шинэ төрсөн эхчүүдэд бэлэг гардуулахаас гадна “Макс Эксим” ХХК-ийн эхчүүд, хүүхдүүдэд зориулсан бүтээгдэхүүний танилцуулга зохиогдоно. Хүүхэд төрснөөс 24 цагийн дотор эхийн сүүг амлуулах нь нярайн эндэгдлийг 22 хувь багасгадаг юм байна.

Ц. Гэрэлтуяа

Categories
мэдээ нийгэм

Монгол, Хятадын бизнесийн форум болж байна

Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Ляонин мужийн хамтарсан бизнес форум өнөөдөр эхэлсөн бөгөөд энэ үеэр хоёр улсын худалдаа эдийн засгийг хэрхэн гүнзгийрүүлэх асуудлыг ярилцах юм. Форумд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яам, Ляонин мужийн Гадаад улс орнуудтай найрамдал хамтын ажиллагааны нийгэмлэгийн төлөөлөгчид оролцож байна.

Мөн БНХАУ-ын Ляонин мужийн Гадаад улс орнуудтай найрамдал хамтын ажиллагааны нийгэмлэгийн орлогч дарга мөн Бүх Хятадын Төрийн зөвлөлийн эдийн засгийн хорооны дарга Ван Вэ Жун тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн урд Нарны замыг түр хаана

СБДүүрэг, Нарны зам,
Энхтайваны гүүрний зүүн доод уулзвараас ЗЦГазрын баруун урд уулзвар
хүртэл баруунаас зүүн чиглэлийн урсгалыг  2014.06.30-ны өдрийн 22:00
цагаас  2014.07.01-ний өглөөний 07:00 цагийн хооронд хөдөлгөөнийг бүрэн
хааж зам засварын ажил хийгдэнэ.

n104-1
СБДүүрэг,
Нарны зам, Энхтайваны гүүрний зүүн доод уулзвараас ЗЦГазрын баруун урд
уулзвар хүртэл зүүнээс баруун чиглэлийн урсгалыг  2014.07.01-ний өдрийн
22:00 цагаас  2014.07.02-ны өглөөний 07:00 цагийн хооронд хөдөлгөөнийг
бүрэн хааж зам засварын ажил хийгдэнэ.
n104-3

Categories
мэдээ нийгэм

“Оюутан цагдаа” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Жуулчдыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шийдвэрлэх” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Оюутан цагдаа” хөтөлбөрийг зохион байгуулан, хамтран ажиллаж байна.

Гадаадын жуулчдыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг татан оролцуулахад олон нийтэд түшиглэсэн цагдаагийн үйл ажиллагаатай уялдуулан “Оюутан цагдаа” буюу цагдаагийн туслах ажилтнаар ажиллах сонирхолтой их, дээд сургуулийн оюутнуудыг 2014 оны 5, 6 дугаар сард бүртгэн Нийслэлийн аялал, жуулчлалын газар, Монголын оюутны холбоотой хамтран 88 оюутныг сонгон шалгаруулж, 2 үе шаттайгаар сургалтанд хамруулсан.

Үндэсний баяр наадмын өдрүүдэд иргэд жуулчид ихээр төвлөрдөг Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэг, Сонгинохайрхан дүүргийн “Хүй долоо худаг” зэрэг газруудын харьяа цагдаагийн хэлтсүүдэд 88 оюутныг хуваарилан хариуцуулж 44 чиглэлд цагдаагийн 117 алба хаагчтай хамтран эргүүлд ажиллуулахад 1740 иргэн, гадаадын 3083 жуулчин, иргэнд хууль тогтоомжийг сурталчлан таниулж, зөвлөгөө өгч, туслалцааг үзүүлэн, 2871 ширхэг санамж сэрэмжлүүлгийг тараан ажиллажээ.

Баяр наадмын өдрүүдэд гадаадын жуулчдаас өртөгдөн хохирсон гэмт хэрэг 2 бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 7 нэгжээр буюу 88.8 хувиар буурсан үзүүлэлттэй эерэг дүн харагдаж байна.

Баяр наадам дууссаны дараа 88 оюутан цагдааг Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан, Иргэний агаарын тээвэр, Төмөр замын цагдаагийн хэлтсүүдэд дахин хуваарилан 44 чиглэлд ажиллуулан үр дүнг өдөр тутам тооцож, хяналт тавьж ажиллаж байна.

“Оюутан цагдаа”-г ажиллуулж эхэлснээр Нийслэл хотод аялал жуулчлалааар ирж байгаа гадаадын иргэд, жуулчид өөрийн хэрэгцээт мэдээлэл, дэмжлэг туслалцаа зөвлөгөө авч, Улаанбаатар хотод байрлалтай аялал жуулчлалын үйл ажиллагаатай холбоотой газар, үйлчилгээний байршлын талаарх шаардлагатай мэдээллийг авдаг болсон нь үр дүнтэй, ач холбогдолтой ажил болж байгаа юм

Categories
мэдээ нийгэм

Ажилдаа хариуцлагагүй хандсан албан тушаалтанд арга хэмжээ авна

Ажилдаа харицлагагүй хандаж буй албан тушаалтанд хариуцлага тооцох талаар албан мэдэгдэл шаардлагыг НЗЦГ-с хүргүүлсэн, хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад тавих хяналт шалгалтыг эрчимжүүлж тогтмол хяналт шалгалт тавьж зөрчлийг нэн даруй арилгах, гарч болзошгүй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллах, Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчлах ажлыг зохион байгуулах шаардлагатай байна.

Мөн орон нутгийн замд илэрч буй гол зөрчил нь бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, урсгал сөрөх, хүн тээвэрлэх журам зөрчих зэрэг зөрчил ихээр илэрч байгаад арга хэмжээ тооцон ажиллаж байна.

Орон нутгийн замд хийж буй хяналт шалгалтийг 8 сарыг дуустал тасралтгүй 24 цагаар хяналт тавьж ажиллах юм.

Иймд жолооч та бүхэн орон нутагт зорчих, орон нутгаас нийслэлийг зорих гэж байгаа бол МУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрэм болоод бусад нийтээр дагаж мөрдөх хууль дүрмийн хэрэгжилтийг сайтар дагаж мөрдөхийг НЗЦГ Урьдчилан сэргийлэх хэлтсээс анхааруулж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

”Цэн тогоруу” МУСК нээлтийн товоо зарлалаа

Ц32
   
    МУГЖ Н.Батцэцэг, найруулагч О.Машбат нар АНУ-д кино найруулагчийн
мэргэжил эзэмшсэн хүү М.Ивээлийнхээ хамт уран сайхны кино бүтээж буй.
Шинэ кино нь “Цэн тогоруу” нэртэй бөгөөд кино ирэх 9-р сарын 12-нд
нээлтээ хийхээр болжээ. Ингээд тус киноны талаар дэлгэрэнгүй мэдээллийг
фото тайлбарын хамт хүргэж байна.
294815_439060009518322_2084798437_n
   
Уг киноны зохиолыг О.Машбатын хоёр хүү М.Бишрэл , М.Ивээл нар бичжээ.
Тэд америкт киноны найруулагч мэргэжил эзэмшсэн бөгөөд  тэндээ  хэд
хэдэн богино хэмжээний кинон дээр ажиллаж байв. 
402932_10151003448571981_1785887676_n
Найруулагч
М.Ивээлийг кино уран бүтээлчдийн дунд өссөн гэж болно. Тэрээр багадаа
“Зүүдэнд ирсэн хонгорхон ижий”, “Цагаан сүүний домог”, “Вансэмбэрүү”
зэрэг кинонуудын гол дүрд тоглож байсан юм.
Ц32
“Цэн
тогоруу” киноны ерөнхий оператор Э.Түмэннасан бол манайдаа л чансаатайд
тооцогддог цөөн хэдэн зураглаачдын нэг. Тэрээр “Хувь тавилангийн
ээдрээ” тэргүүтэй олон киноны ерөнхий зураглаачаар ажиллажээ.
Ц32
Киноны гол дүрүүдэд Э.Идэрболд, Б.Оюун-Эрдэнэ нар тоглосон юм.
Ц32
АЖ Д.Мэндбаяр,  МУГЖ  Б.Магсаржав нар “Цэн тогоруу” кинонд дүр бүтээжээ.
Ц32
Киноны 
ерөнхий продюсераар  МУГЖ  Н.Батцэцэг ажилласан бөгөөд харин зургийн
даргаар нь “Үхэж үл болно Чингис хаан” гэх мэт дэлгэцийн томоохон
бүтээлүүдэд зургийн дарга хийсэн  Н.Батбилэг  ажиллажээ.
Ц (33)
Дууны найруулагч  М.Болд буюу рок попынхны нэрлэдэгээр “Томоо”.
fhfgjjhg
“Цэн тогоруу” кино нэгэн шинэ дуутай болсон бөгөөд үгийг Төрийн соёрхолт яруу найрагч Ц.Бавуудорж бичсэн юм.
Ц (33)
Харин аяыг нь Олон улсын хөгжмийн зохиолчдын шагналт Ш.Өлзийбаяр зохиожээ.
Ц (33)
СТА
У.Батбаатар өмнө нь МУГЖ Батцэцэгтэй “Жинжиймаа”, “Сийлэн бөөр”, “Хэен
Хуар”, “Хааны сүүлчийн хатан” зэрэг кинонуудад хамт тоглож байв.
Ц (33)
“Гэрлэж
амжаагүй явна”, “Газарчин”, “Саруул талын ерөөл” зэрэг олон кинонд
дүрээ мөнхөлсөн МУГЖ  Д.Гүрсэд мөн энэ кинонд оролцон тогложээ.
Ц (33)
МУГЖ 
Н.Батцэцэг хүүгийнхээ кинонд Төгсөө хэмээх авгайн дүрд тогложээ. Тэрээр
нэгэнтээ “Цэн тогоруу” кино үзэгчдэд  нулимс,  ухаарал, их итгэл
бүгдийг бэлэглэх болно гэж байсан.
Ц (33)
МУГЖ
Н.Нэргүйбаатар “Цэн тогоруу” кинонд урд өмнө тоглож байгаагүй “эвгүй”
дүрд тогложээ. Чухам ямар дүрд тоглосоныг “Цэн тогоруу” киноноос
үзээрэй.
Ц (33)
“Шинэ үсгийн багш” Б.Гарьд бас энэхүү кинонд оролцон тогложээ.
tsen (28)
“Цэн
тогоруу” кино залуусын  хайр сэтгэл, гэгээн мөрөөдөл, ухаарал гэмшил,
хүсэл хясал бүхнийг харуулах бөгөөд киноны багийн 80 хувь нь залуучууд
юм байна.
Ц (33)
Ц10  Гэрлийн мастер Б.Санжид  – тэрээр насаараа “Монгол кино”-нд ажилласан бөгөөд тун олон кинонд ажилласан гэдэг
Ц (33)
Хүмүүс киноны хөшигний арыг харахсан гэж хүсдэг. Тэгвэл ийм байдаг байх нь. Алдартай жүжигчид маань зургаа авахуулж сууна.
Categories
мэдээ нийгэм

НЗЦГ-аас хүүхдүүдэд сургалт явуулжээ

  Нийслэлийн Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газар, Нийслэлийн цагдаагийн газар Нийслэлийн ногоон бүсэд байрлах хүүхдийн зуслангуудад амарч буй хүүхэд багачуудад Замын хөдөлгөөнд хэрхэн бие дааж оролцох талаар сургалтуудыг зохион байгуулжээ. 

Categories
мэдээ нийгэм

Морьт эргүүл ажиллаж байна

Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр  Био-ийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэлх чиглэлд морьт эргүүл ажиллуулж эхэлжээ. Гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой морьт эргүүл  ирэх 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, өдрийн 12.00-18.00 цагийн хооронд үүрэг гүйцэтгэх юм байна. Урин дулаан цаг үргэлжилж, иргэдийн амралт зугаалгын цаг эхэлснээс үүдэн голын эрэг дагуу иргэд олноор зугаалах, орчин тойрондоо хог хаяж бохирдуулах, архидан согтуурах, хэрэг төвөгт өртөх явдал цөөнгүй гардаг. Тэгвэл морьт эргүүл ажиллаж эхэлснээр энэ үйлдлүүдийг  таслан зогсоож иргэдийн амралт зугаалгаа зөв боловсон, амар тайван өнгөрүүлэх асуудлыг бүрэн шийдэж буй юм байна.