Categories
редакцийн-нийтлэл

Г.Өсөхбаяр: Ээжийнхээ гарын цайг уух юмсан гэхээс хөл хөнгөрөөд явчих шиг санагдах юм

Энэ сарын зургааны өглөө уулын спортын мастер, Монгол Улсын гавьяат тамир­чин Готовдоржийн Өсөх­баяр Хойд туйлыг зори­хоор эх орноосоо морд­сон билээ. Тэрээр Нор­вегиор дамжин Хойд туйл руу явсан бөгөөд бусад орны зургаан аялаг­­чийн хамтаар аял­лаа эхлүүлэн ам­жилттай явж очсон. Гавьяатын хувьдМо­би­комкорпорацийн ири­­диум сансрын хол­боог ашиглаж бай­гаа аж. Тийм болохоор  тус корпорацийн Мар­­ке­тин­гийн алба­наас ду­гаа­рыг нь авч түүнтэй холбогдлоо.

Таныг Хойд туйлд хүрсэн гэсэн мэ­дээл­лийг монголчууд хү­лээн авлаа. Таны бие хаа давгүй байна уу?

-Гайгүй ээ. Аялалд га­рахдаа эмчлүүлсэн. Өв­дөг л жаахан хэцүү бай­лаа. Бэртэл буцаж сэд­рээд байсан. Одоо Ослод бага зэргийн эм­чил­гээ хийлгээд эх орон руугаа явна даа. Эх ор­ноо­соо мордохдоо Мон­гол Ул­сын­хаа төрийн дал­­бааг Хойд туйлд ман­дуулна гэсэн хүсэл тээн явсан болохоор хүс­лээ бие­лүүл­сэндээ туйлын баяртай явна.

 Одоо хаана явна вэ?

-Норвегийн нийслэл Осло хотод ирж байна аа. (Өчигдөр 16 цагт)

Дэлхийн зулайд анх удаа монгол хүний мөрийг гаргасан болохоор бахар­хах сэтгэл төрж байсан биз?

-Тэгэлгүй яахав. Үнэхээр сэтгэл хөдөлж байсан. Миний хувьд өмнө нь дэлхийн дээвэр Эверестийн оргилд гарч бай­сан бол энэ удаа Хойд туй­лаас Монголын ард түмэн­тэйгээ ингэж учран золгохын ерөөлтэй байж дээ гэж бодож байлаа. Ямартай ч аяллыг минь дэмжсэн Монголын ард түмэндээ баярласан сэтгэлээ хэлэхгүй бол болохгүй нь.

Таныг төрсөн өдрөөрөө Хойд туйлын 90 градуст хүрсэн гэж дуулсан. Төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэсэн бэ?

-Улаанбаатарын цагаар бол энэ сарын 20-ны 20 цаг 30 минут болж байхад зорь­сон газраа хүрч алтан соём­бот далбаагаа Хойд туйлын тэнгэрт мандуулж чадлаа. Энэ л миний төрсөн өдрийн хамгийн том бэлэг байв шүү. Далбаагаа дэлгээд салхи сөрөн зогсож байхдаа мон­гол­чуудын минь итгэл шингэ­сэн гэж бодохын зуур омог­ших сэтгэл төрсөн. Энэ их цас, мөсөн дунд үүнээс илүү төр­сөн өдрөө тэмдэглэнэ гэж юу байхав. Надаас хойш олон сайхан аавын хөвгүүд энэ мэтчилэн зогсох биз дээ.

Төрсөн өдрийнхөө тухай ярихаа мартчихлаа?

-Нээрээ тийм байна шүү дээ. Миний амьдралын олон гайхалтай зүйлсийн нэг нь Хойд туйлд төрсөн өдрөө тэмдэглэх байлаа. Төрсөн өдрөөрөө Хойд туйлд оччих­но гэж үнэхээр бодоогүй ээ. Гэтэл манай багийн­хан ми­ний төрсөн өдрөөр зорьсон газраа хүрнэ гээд нэлээд шахуу маршрутаар явлаа. Төрсөн өдрөө­рөө Хойд туйлд ирсэн болохоор үнэ­хээр сай­хан байлгүй яахав. Энэ тэгээд ч хүн бүрт тохиол­доод байдаг завшаан биш гэж бодож бай­гаа шүү. Тэнд очсон бүх ба­гийнхан цуглаад дуу дуулж өгөөд ёстой гоё байсан. Тэд намайг Монголын азтай за­луу гээд байна лээ. Багийн­хан маань чадалтай залуус байсан тул төрсөн өдрөөрөө Хойд туйлд амжиж хүрлээ. Нэлээд шахуу явсны эцэст нэг хоногийн өмнө зорьсон газ­раа хүрсэн.

Та хэзээ эх орондоо ирэх вэ?

-Дөрөвдүгээр сарын 27-ны өдөр эх орондоо оччих байх гэж бодож байна. Эх орноо ямар их санаж байна гээч. Аялал, авиралт бүрд сэт­гэлээ чилээж суудаг аав, ээж хоёр минь хүүгээ хүлээж суугаа гэж бодоход сайхан санагдах юм.

Ууланд авирах, хойд мөсөн далайд аялах хоёрын аль нь хэцүү санаг­дав?

-Аль аль нь хэцүү. Амар зүйл гэж байдаггүй гэдгийг илүүтэйгээр мэдэрлээ.

Аяллынхаа тухай ярих­гүй юу. Мэдээж 110 км мө­сөөр аялна гэдэг амаргүй байсан байх?

-Харин тийм ээ. Ямартай ч зорилгодоо хүрчихлээ. Тийм боло­хоор сэтгэл санаа өөдрөг байна. Эхэн­дээ ч Хойд туйлд яаж хүрнэ дээ гэж боддог байсан бол одоо Хойд туйлд хүрчихлээ дээ гэж бодог­дож байна шүү. Хүн хүссэн зүйлдээ хүрчихээр ямар болдог билээ. Би яг л тийм эрч хүч дүүрэн явна.

Энэ удаагийн аялал нэ­лээд­гүй хүнд болсон байх. Цаг агаарын хувьд ямархуу байсан бэ?

-Цаг агаарын хувьд тийм сайхан байгаагүй ч аялал маань ам­жилттай өндөрлөж байна. Туйлын хувьд өдөртөө -30 гаруй хэмийн хүйтэнд аяллаа үргэлжлүүлсэн. Сал­хи ихтэй байсан тул манан дундуур л таваргаад байсан. Шуурч байсан боло­хоор зам тэр бүр харагдахгүй хэцүү байв. Ер нь мөс нь ан цав хагарал ихтэй байсан боло­хоор биднээс маш их анхаа­рал хүчийг шаардсан.

Гэр бүлийнхэнтэйгээ холбоо барьж байгаа биз дээ?

-Холбоо барьж амжаагүй л явна. Аав, ээж хоёр өчигдөр (уржигдар) Японоос Монголд ирсэн гэсэн. Нэгмөсөн эх орондоо очиж байгаад уулзъя гэсэн бодолтой байна. Мэдээж аав, ээж минь баяр­лахаас гадна их санаа нь зовсон байх. Удахгүй харьж ээжийнхээ гарын цайг уух юмсан гэхээс хөл хөнгө­рөөд явчих шиг санагдах юм.

Та Монголд -30 гаруй хэмийн хүйтэнд бэлтгэлээ базаасан. Туйлын -30 хэм манай өвлийн хүйтнээс ялгаатай байна уу?

-Бид чинь нэг л бөм­бөрц­гийн наана цаана амьдарч яваа болохоор ялгаа гэж юу байхав. Харин туйлын -30 хэм их хуурай, хүйтэн уур амьс­галтай байдаг юм байна. Монголын минь тэсгим хүйтэн өвөл цаанаа л нэг уяруу са­нагд­лаа. За тэгээд эх орон шиг сайхан зүйл гэж хаа бай­хав дээ. Манай Монгол хүй­тэн л дээ. Гэхдээ энэ чинь хойд туйл цас мөс нь мэдэг­дэхгүй, хэ­дэн сая жил хайлаа­гүй гэж бодохоор ямар нь мэдэгдэж байгаа биз дээ.

Таны өмссөн хувцас тэр чигтээ мөс шахуу явна гэсэн. Ханиад томуу хүрээ­гүй биз дээ?

-Тэгсэн. Гэхдээ ганцхан би тийм хүнд хэцүүг туулаагүй. Манай багийнхны өмссөн хувцас, хөнжил бүгд мөсөөр бүрхэгдсэн байлаа. Үнэхээр хүнд аялал боллоо. Энэ бүг­дийг ямартай ч бид багаараа даван туулж чадсан.

Эр хүний дотор эмээл хазаартай морь багтдаг гэдэг. Таны хувьд дараа­гийн аялал хаашаа байх бол?

-Зардал мөнгө нь олддог бол Ангараг гариг руу л нисч үзмээр байна даа.

Аяллын сонин сайх­наас хуваалцахгүй юу?

-Миний хувьд оргилд хүрэх болгондоо бас хойт туйлын эцсийн цэгт хүрэхдээ нэг бодол толгойд орж ирсэн. Монголын ард түмэн миний араас цай сүүнийхээ дээжийг өргөж харамгүй сэтгэлээр аян замыг минь ерөөж байсны хүчинд би энд эсэн мэнд ирж монгол төрийнхөө далбааг мандуулж чадлаа гэж бодсон. Би ямар нэгэн оргилд гарах­даа, ямар нэгэн амжилт гар­гах болгондоо эх орон, элгэн түмнээ сэтгэлдээ тээж явдаг. Аяллын сонин гэвэл үнэхээр их байна. Би замдаа бичлэг хийж явсан. Түүнийгээ ард түмэндээ үзүүлж тай­лан­гаа тавина гэж бодож байна.

Ан амьтан харагдаж үзэгдэв үү?

-Туйлын эцсийн цэгт амьд амьтан амьдрах ямар ч нөхцөл байхгүй л дээ.

Таныг монголчууд ард түмний баатар хэмээн ярьж байна. Удахгүй таныг Мон­голд ирэхээр уулзъя.

-Хэ хэ. Юуных нь баатар байх вэ дээ. Удахгүй Мон­голдоо очоод уулзана аа.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Сэтгүүлчээ зодсон гэх Хөвсгөл аймгийн “Скай” телевизийн захиралтай ярилцлаа

Б.ГАНЗОРИГ: ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ ГЭДЭГ НИЙГЭМД
ЯМАР ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛДӨГ ЗЭВСЭГ ЮМ БЭ ГЭДГИЙГ ӨӨРӨӨРӨӨ МЭДЭРЛЭЭ-

Хөвсгөл аймгийн “Скай” телевизийн захи­рал сэтгүүлч, зураглаач­даа зодож танхайрсан гэх хэрэг өнгөрсөн оны зургадугаар сарын 28-нд буюу УИХ-ын сонгуулийн өмнө гарсан билээ. “Хөвсгөл ньюс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ган­зориг нарыг гурван шат­ны шүүхээр гэм бурууг нь хэлэлцэж, 3.5 жилийн хорих ял оноосон байдаг.

Б.Ганзориг нартай холбоотой тухайн үед болж өнгөрсөн үйл явцыг
ажилчид нь камераар бичлэг хийж, олон нийтэд цацсан билээ. Олон нийт дээрх бичлэгийг
үзээд Б.Ганзориг гэх залууг бүгд үзэн ядсан.Харин 30 нас­ны босгыг дөнгөж алхах
гэж яваа, хоёр хүүхдийн аав болсон энэ залуу ямар учраас ажилчдаа зодох болов гэдгийг
ту­хайн үед хэн ч хөндөж тавиагүй. Энэ талаар асууж, хэргийн цаад уч­рыг мэдэх гэж
оролдсон нэг ч хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч бай­гаагүй тухай тэрбээр
ярьж байна. Сэтгүүлчид зөвхөн нэг талыг барьж захиралдаа зо­дуулсан гэх сэтгүүлчдийн
“үгээр” олон нийтэд мэдээлэл хүргэсэн гэхэд болно. Хохи­рогчид гэгдэх хүмүүс өөрс­дийгөө
“Ямар ч гэм буруугүй, зүгээр ажлаа хийж байгаад зодууллаа” хэмээн ярьсан бичлэг
интернэтээр цацагдаж байв.

Тухайн үед юу болсон талаар Хөвсгөл аймгийн жи­рийн дэглэмтэй хорих ангид ял эдэлж буй “Хөвсгөл ньюс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганзоригтой ярилцлаа.

АЖИЛЧИД НЬ ЗАХИРАЛДАА МЭДЭГДЭЛГҮЙ НУУЦ ГЭРЭЭ БАЙГУУЛСНЫ УЧИР

-“Хөвсгөл ньюсХХКийн гүйцэтгэх захирлаар хэзээ томилогдсон бэ. Үүнээс яриагаа эхлэх үү?

-Би
өнгөрсөн жилийн зур­га­дугаар сарын 28-нд болж өнгөрсөн хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр ярихаас жаахан айгаад байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг нийгэмд ямар хүчтэй нөлөөлдөг зэвсэг юм бэ гэдгийг өөрөөрөө мэдэр­лээ. Сэтгүүлч хүн мэдээллийг тэнцвэртэй хүргээгүйн хор уршиг нийгэмд хэрхэн нө­лөөлдөг вэ гэдгийг олон ний­тэд хүргэмээр байна. Би өөрийн­хөө хийсэн хэрэгт гэм­шиж байгаа. Үүнийгээ танай сониноор дамжуулан хүргэ­мээр байна. Гэхдээ олон ний­тэд тухайн үед болсон үнэн бодит мэдээлэл хүрч чадаа­гүйд харамсалтай байна. Ажилчдаа зодсон гэх хэргийн талаар нэг талыг хэт барьсан мэдээлэл цацагдсан. Энэ талаар дараа нь ярьж болно биз дээ.

Болно.

-Өнгөрсөн  оны хоёрду­гаар сарын сүүлчээр “Хөвсгөл ньюс” ХХК-ийн гүйцэтгэх за­хи­ралд томилогдсон. “Хөвс­гөл ньюс” ХХК-ийн ерөнхий захирал миний ажлын чиг үүргийг танилцуулахдаа Хөвс­гөл аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй “Скай” телевизийг хариуцан ажил­лах ёстойг хэлсэн. Өөрөөр хэлбэл намайг “Скай” телеви­зийг гардан ажилла гэсэн үүрэг удирдлагын зүгээс өг­сөн гэсэн үг. Ингээд ажлаа хүлээн авсны дараа тухайн үед Хөвсгөл аймгийн “Скай” телевизийн захирал байсан Ж.Эрдэнэцэцэгтэй уулзсан юм. Өмнө нь бид хоёр биенээ огт таньдаггүй байсан болохоор мэнд мэдэлцээд, цаашид хамтарч ажиллах талаараа ярилцсан. Гэтэл өөдөөс “Би “Скай” телевизийн 50 хувийг эзэмших саналтай байна. Чи цаадуулдаа хэлээрэй” гэсэн. Тухайн үед нэлээд балмагдаж байгаад ерөнхий захиралд саналыг чинь хэлнэ гэж хэлсэн. Бас та нэг ч тоног төхөөрөмж болон хөрөнгө оруулалтад хувь нэмэр оруу­лаагүй болохоор бүтэхгүй санал болов уу. Танд шаард­лагатай бүх цалин, хөлсийг өгч байсан юм байна лээ ш дээ. Хангалттай цалин өг­сөн болохоор та үүрэгт ажлаа л хийж байсан гэсэн үг гэж хэлсэн. Гэтэл жаахан дурамж­хан байдалтай байж байгаад явсан. Ингээд дөрвөн сарын үед Хөвсгөл аймгийн төв бо­лох  Мөрөн хотод очиж “Скай” телевизийн үйл ажиллагаа­тай танилц­сан. Ерөнхий за­хи­рал “Скай” телевиз гурван жил гаруй үйл ажиллагаа явуу­лах­даа нэг ч төгрөгийн орлого өгч бай­гаагүй. Бас алдагдал байхгүй, балансаа бариад л байдаг юм. Хүмүү­сийн хэлж байгаа­гаар теле­визэд орсон орлого дундаа­саа алга бо­лоод байх шиг байна. Үүнийг сайн судалж үзээрэй. Захир­лаар нь ажил­лаж байгаа Ж.Эр­дэнэцэцэг анх амьдрал жаахан тааруу хүн ирж бай­сан. Одоо жийп аваад уна­чихсан. Эд хөрөн­гө­тэй бол­сон байна лээ гэж хэлсэн юм. Үнэхээр Хөвсгөл аймагт очиж “Скай” телеви­зийнхээ үйл ажиллагаатай танилца­хад телевизийн за­хир­лаар ажил­лаж байсан Ж.Эрдэнэцэцэг нэлээд бий­лэгжүү хүн болох нь танигд­сан. “Скай” телевиз зар сур­тал­­чил­гаагаараа нэ­лээд ашиг олдог болох нь тодор­хой байсан. Тэгсэн мөрт­лөө ажилчидтайгаа хам­тарч ажил­лах нэг ч гэрээ байгуу­лаагүй. Хэдэн төгрө­гийн цалин авдаг нь тодорхой бус байсан. Орлого хэрхэн орж буйг хянаж үзчихээд Ж.Эр­­дэ­нэцэцэгт ажилчид­тайгаа гэрээ байгуул гэж үүрэг өгөөд буцсан юм. Тэр ажил­чидтай­гаа маргааш гэхэд гэрээ бай­гуулна гээд гэрээний эхийг аваад үлдсэн. Гэтэл зургаан сард ирэхэд гэрээ байгуу­лаагүй сууж байсан. Тухайн үед УИХ-ын сонгууль эхэл­чих­сэн байсан болохоор аль нэг нэр дэвшигчтэй хам­тарч ажиллах хэрэгтэй юм байна хэмээн үзээд Л.Мөнх­баатар­тай хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Хэвлэл мэ­дээл­лийн бүх хэрэгсэл сон­гуу­лийн үеэр тэгж ажилладаг. Түүний жишгээр л ажилла­сан. Ин­гээд Хөвсгөл аймагт нэр дэв­шиж байсан Л.Мөнх­баа­тарын талаарх мэдээ мэдээл­лийг түлхүү гаргахаар болж оргил цагтаа буюу мэдээний цагаар оруулахаар болсон юм. Гэтэл эфиртээ хуваарийн дагуу зоож орхиод өөр ажил хөөцөлдөөд ява­хаар эсрэг талын хүмүүсийн суртчилгаа миний оруулах гэж байсан цагт орчихоод байсан. Энэ явдал гурван ч өдөр дав­тагдсан. Ажилтнууд­даа Л.Мөнх­баатартай хам­тарч ажиллаж байгаа гэдгийг хэд хэдэн удаа хэлсэн. Тэгээд ямар учраас эфирт зоосон нэвтрүүлэг, мэдээг өөрчлөөд байгааг асуу­хаар янз бүрийн тайлбар хэлээд байсан. Нэг өдөр нь мартчихсан байна лээ гэхэд маргааш нь андуур­чихсан байна гэх жишээтэй. Тэгэхээр нь эфирийнхээ оргил цаг дээр хамтарч ажиллаж бай­гаа хүнийхээ мэдээг тавьчи­хаад өөрөө яс харж сууж байгаад гурав хоног гаргачих­лаа. Уг нь бол ажилчдадаа үүрэг өгөөд явах байсан. Даанч редак­цийн­хан эсрэг ажиллаад байгааг мэдэж бай­сан болохоор өөрөө ажил дээрээ суудаг болсон юм. Тэгсэн нэр дэвшигч Б.Эрдэнэ­батын бие төлөөлөгч болон хоёр ч нэр дэвшигчийн бие төлөөлөгч телевизийн бай­ранд ирж, хэрүүл маргаан хийдэг юм байна. Тэд миний сууж байсан өрөөнд орж ирээд загнаж гарсан. Гэрээ байгуул­чихаад гэрээнийхээ эсрэг ажиллалаа гээд сүйд боллоо. Юу болж байгааг ойлгодоггүй. Тэгсэн өөдөөс тавдугаар сарын 17-ны өдөр байгуул­сан хамтарч ажиллах гэрээг үзүүлсэн. Гэрээг Ж.Эр­дэнэцэцэг бидэнд огт мэдэг­дэлгүй нууц хэлбэрээр бай­гуулчихсан байсан нь ингэж илэрлээ. Үүнээс болоод үл ойлголцох байдал үүслээ. УИХ-д нэр дэвшигчидтэй хам­тарч ажиллах гэрээ байгуул­сан талаараа яагаад хэлээ­гүй юм бэ гэхээр юу ч хэлэхгүй байсан. Ингээд редакцийн зүгээс хамтарч ажиллах хү­нээсээ уучлалт гуйгаад нөгөө хүмүүсийн сурталчилгааг эфирээрээ цацсан.

АЖИЛ ХАЯСАН ШАЛТГААН НЬ

Таны өөрийн хийсэн гэрээ тэгээд талаар болсон байх нь ээ?

-Гэрээний
мөнгө ч эхнээ­сээ орж ирээд байгууллагын дансанд арав гаруй сая төг­рөг хуримтлагдсан. Гэтэл сонгуулийн сурталчилгаа дуусахаас хоёр хоногийн өмнө буюу зургадугаар сарын 25-нд  ажилтнууд бүгд ажил дээрээ сууж байлаа. Тэд “Дансанд орсон мөнгөө яг тэнцүү хувааж авна. Хэрэв тэгэхгүй бол бид ажиллаж чадахгүй” гэж хэлсэн. Яг эгзэг­тэй, хүнд хэцүү цагт гурван жил цалингаа авч аж амьд­ралаа болгож ирсэн  газар руугаа ямар ч хүн чанаргүй нулимж байгаа нь харагд­сан. Тэгэхээр нь эв зүйгээ олж асуудлаа шийдэх талаар ярилцсан. Тэгээд нэг хүн сард хэдэн төгрөгийн цалин авч байгааг асуусан чинь хамгийн бага нь 800 мянган төгрөг авдаг гэж хэлсэн. Тэгэхээр нь сонгуулийн дараа цалин, урамшууллын мөнгө өгнө санаа зоволтгүй гэж хэлээд түр гарсан. Тэд өмнө нь хэдэн төгрөгийн цалин авч байсан нь тодорхойгүй байсан болохоор яах учраа олохгүй асуудлыг хэрхэн шийдэх вэ гэж бодохоор ажлаасаа түр гарсан минь тэр. Тэгээд эр­гээд ороод ирсэн чинь ажил­чид бүгд хаашаа ч юм бэ алга болчихсон байсан. Телеви­зийн Эрдэнэцэцэг, нягтлан хоёр л сууж байсан.

Ажилчид чинь бүгд дан­санд орж ирсэн мөнгөө тэн­цүү хувааж авна гэж уур­лаад ажлаа хаясан хэрэг үү?

-Тэгсэн.
Тэд өөрсдийгөө бараг л “Скай” телевизийн эзэд мэт зан гаргаж байсан. Телевиз байгуулах гэж хө­рөнгө мөнгө гаргасан хүмүүст ашиг болж орж ирж байгаа мөнгийг дур мэдэн захиран зарцуулах гэж оролдож эхэл­сэн. Ажил олгогч байгууллага буяны байгууллага биш гэд­гийг хэлж байсан. Үүнийг тэд ойлгохыг хүсэхгүй байсан. Өөрөөр хэлбэл, бидний хөрөнгө мөнгөө гарган байж босгосон телевизийн эфир, тоног төхөөрөмж хэдэн сэт­гүүлч, ажилчдын  мөнгө олдог хэрэгсэл болсон. Өөрсдөө эзэн мэт аашилж байсныг олон хүн ярьдаг. Энэ нь жин­хэнэ эзэд редакциа хариуцах найдвартай хүнгүй  орхи­сонтой холбоотой. Эзэнгүй орхисон газарт тэд дураараа аашил­даг байсан юм билээ. Тэгээд дураараа аашилсан хүмүү­сийг хазаарлаж эхлэ­хээр бидний эсрэг ажиллаж бай­гаа нь энэ. Зургадугаар сарын 25-ны өдөр ажилчид бүгд ажил хаялаа. Сонгуу­лийн сур­талчилгаа бужигна­сан өдөр манай телевиз Солон­госын олон ангит кино гаргаад суу­гаад байдаг. Намайг залга­хаар бүгд утсаа авахгүй сал­гаад байсан. Тэгээд телеви­зийн дансанд байгаа бүх мөнгийг хувааж өгөхөөр болж тэднийг ажилд нь оруулсан.

ХЭРЭГ ГАРАХ ҮЕД ЮУ БОЛСОН БЭ

Тэднийг ажил хаяхыг хэн нь зохион байгуулсан юм бол?

-Нэг
л хүн зохион байгуу­лаад байсан юм билээ. Тэр нь телевизийн захирал. Түүний зохион байгуулал­таар миний эсрэг бүх ажилтан боссон байна лээ. Ажил хаях үед юу болсныг дараа нь мэдсэн. “Скай” телевизээ өөрсдөө авах санаатай бай­сан шиг байгаа юм. Түүнээс болоод л та нар ажил хаявал энэ телевиз байхгүй болно. Тэгээд бидэнд дансанд бай­гаа мөнгөө бүгдийг нь өгнө. Бүр цаашилбал хувь эзэм­ших асуудал ч яригдана гэж Ж.Эрдэнэцэцэг ажилчдадаа ухуулж, ажил хаялт зохион байгуулсан юм билээ. Ажилч­даа сүүлдээ гуйж байгаа юм. Би залуу хүн туршлага дутуу байж магадгүй. Телевизийн удирдлага болж ирэхдээ та нартай нэг ч удаа муухай харилцаж байгаагүй гэдгээ ч хэлсэн. Ажилт хаялт, нууц гэрээ гээд л дургүй хүргэсэн олон асуудал гарч байсан ч тэдэнтэй би муухай харилцаж байгаагүй.

Тэгээд юу болсон бэ. УИХын сонгуулийн шөнө  буюу зургадугаар сарын 28-ны орой ажилчдаа яагаад зодох болов. Дээрх зүйлс нөлөөлсөн гэж үзэж болох уу?

-Би
тэдэнд тийм муухай зан гаргаж, толгой руу нь цохисондоо одоо ч гэсэн харамсч явдаг. Нөгөө ажил хаяж алга болоод байсан хүмүүс сонгуулийн үеэр эрчим­тэй ажилласан. Нэр дэв­шигчийн талаарх мэдээ­лэл цацагдахгүй болчихсон сул чөлөөтэй үед ч гэсэн ажил дээрээ бөөгнөрч суугаад л Даваасүрэн өнгөтэй байна даа, гарах байх гээд намайг орж ирж байгааг үл тоосон байдалтай яриад байсан. Би тэр үед нь сонгууль дуусгаад л хот руу явах талаараа бодоод явж байсан. Ингээд Л.Мөнхбаатарын штаб дээр нэлээн орой очлоо. Хотоос ирсэн хүмүүс архи задалчих­сан сууж байсан. Надад хий­гээд өгөхөөр нь нэг татчих­сан. Түүнээс дахиж ерөөсөө уугаа­гүй. Тэр үед хөдөө орон нутгаас мэдээ ирж Л.Мөнх­баатар нэр дэвшигч дээгүүр гарч байгааг хэлсэн. Гэтэл Мөрөн дээр их олон хүний саналаар унасан байсан. Үүнээс болоод тэнд байсан хүмүүс над руу хамтарч ажил­лана гэж хэлчихээд эсрэг ажилласан гээд асаж эхэл­сэн. Өөрийн эрхгүй уур хүрээд байсан. Би тэдний төлөө загнуулна. Бас дээрээс нь доромжлуулна. Өөрийнхөө эд хөрөнгийг ашиглаж байгаа юм шиг аашилна. Дураараа мөнгө нэхнэ гэж бодогдоод өөрийн эрхгүй л уур хүрсэн. Тэндээсээ гэр рүүгээ үеэл эгч, ах, нэг найзтайгаа гарч, харих замаараа телевизийн бай­раар орсон. Ажилчид ихэнх нь сууж байгаа харагд­сан. Тэгээд тэдэнд багтарч байсан уураа гаргачихсан юм. Би үнэхээр алдаа гаргасан. Гэх­дээ би нэг зураглаач залууг хоёр удаа цохиж нэг удаа өшиглөсөн. Бас нэг залууг заамдаж аваад цохисон. Түү­нээс хэвлэл мэдээлэл дээр гараад байсан шиг газар унагаж дэвслээд, гавлын ясыг нь цуу цохисон асуудал байхгүй.  Анх Ж.Эрдэнэцэцэ­гийн өрөө рүү орж ам муруй­хад тэр өөдөөс салаавч өгсөн юм.  Үүнээс болоод л уур дээд цэгтээ хүрчихсэн байх. Хамт явж байсан эгч маань  Ж.Эр­дэнэцэцэгийг нэг удаа алгад­сан юм. Тэр нь над руу са­лаавч өгснөөс болсон хэрэг. Мөн эгч рүү дахин дахин салаавч гаргаад хэл амаар доромжил­сон. Эгч Ж.Эрдэ­нэцэ­цэгийг алгадахад өөдөөс нь дайр­сан. Нөхөр нь эхнэрээ өмөө­рөөд сууж байсан ширээ рүү нь өшиглөчихсөн байсан. Ийм л юм тухайн үед болсон. Цаг­даа ирээд намайг аваад явсан. Аймгийн цагдаа дээр очоод драгер үлээлгээд сог­толт бага байна гээд явуул­сан. Цагдаагийн газ­раас га­раад шууд гэртээ хариад унтсан. Өглөө нь сэрэхэд бөөн сенсаацийн эзэн бол­чих­сон байсан. Зураглаач Цэдэндамбаа бусад ажилчид намайг орж ирэнгүүт гурван камер асаагаад бичлэг хийсэн юм билээ. Бичлэг хийж байгааг тухайн үед  огт мэдээгүй байсан. Намайг тэгж их уурлаж цохиж авч байхад юу ч дуугарахгүй бүгд доошоо хараад суугаад байсан нь бичлэг хийж бай­гаа­тай холбоотой байсан гэдгийг сүүлд мэдсэн. Цагдаа явсны дараа ажилчид  нэг­ний­хээ гэрт очиж бичлэгээ монтажлаад СD дээр хуулаад эх бичлэгээ устгачихсан байсан. Нэг цохисон үйлд­лийг гурав болгоод давталт өгөөд бичсэн байсан. Бас дууг нь өндөрсгөөд монтажиндаа оруулчихсан нь намайг яг араатан шиг аашилж байгаа дүр төрхтэй болгож хараг­дуулж байна лээ. Тэгээд Цэдэн­дамба гэх нөхөр Youtube.com сайтад байр­шуул­чихсан байсан. Би тухайн үед бичлэг дээр байгаа шиг тийм аймаар зүйл болоо­гүй гэдгийг хэлмээр байна.

Гэхдээ та зураглаач нарынхаа гавлын ясыг цуур­тал, жирэмсэн эмэг­тэйн хэвлий дэх хүүхдийг зулбатал зодсон юм биш үү. Хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр тэгж  гараад байсан?

-Тухайн
үед би ажилчдын­хаа хамраас дусал ч цус гаргаагүй. Бас эмэгтэй хүмүүс рүү нэг ч удаа дайрч, зодох битгий хэл гар далайгаагүй. Мөн хоёр зураглаачийн биеийн байдал маш  хүнд болж эмнэлэгт хэвтсэн гэх худал мэдээлэл бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр явсан. Үнэн хэрэгтээ тэд гэмтсэн байж магадгүй хэмээн үзээд шүүх эмнэлгийн дүг­нэлт гаргуулсан байдаг. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүнд болон хөнгөн хэлбэрээр ямар ч бэртэл гэмтэл байхгүй бай­на гэсэн дүгнэлт гарсан. Дахиад л ажлын хэсэг томи­луулан шүүх эмнэлэгт ханда­хад мөн л шүүх эмнэлэг огт бэртэж гэмтсэн зүйл байхгүй гэх дүг­нэлт дахин гаргасан. Үнэхээр хүн аймаар болтол зодсон бол өөр хэрэг. Хоёр удаа цохиод өшиглөсөн асуудал байгаад байдаг. Тийм боло­хоор яалаа гэж гэмтэж бэртэх юм билээ. Ингээд байж байтал хэвлэл мэдээллийн хэрэгслээр бөөн шуугиан болсон. Сонгуулийн дараа байсан болоод бас миний хийсэн зүйл улс төртэй холбоотой болж хувираад бөөн асуудал босч ирсэн. Ажлын байран дээрх үл ойл­гол­цол улс төр, сэтгүүлчдийн эрхийн асуудал болон өнд­рөө авч эхэлсэн. Монгол орон даяар, хүн бүр миний танхайрсан бичлэгийг үзсэн. Сонин сэтгүүл, телевиз, сайтууд бүгд энэ талаар гол сенсааци мэдээгээ болгон цацсан. Үүнээс болж бөөн дарамт ирж байгаа юм. Нэг өдрийн дотор утсанд маань мянга гаруй дуудлага ирсэн. Утсаа авахгүй болохоор ме­с­сеж бичиж дарамталсан. Гадаа­даас хүртэл миний утсыг олоод залгасан бай­сан. Тэдний буруу биш л дээ, тухайн үед бодит мэдээлэл тэдэнд хүрээгүй учраас тийм байдалтайгаар хандаж бай­гаа нь тэр. Ж.Эрдэнэцэцэг Монголын сэтгүүлчдийн эвлэл­тэй хамтарч мэдээлэл хийсэн. Хэвлэлийн бага хур­лын үеэр намайг гүтгэсэн олон худал мэдээлэл сэт­гүүлчдэд өгсөн байдаг юм. Тэр дотор хоёр зураглаачийн гавлын ясыг цуу цохисон гэх ямар ч ор үндэсгүй мэдээлэл байгаа юм. Үүнээс болоод л би гэдэг хүн  харгис хэрцгий амьтан болж хувирсан. Аймгийн цагдаад эрүү үүсгэн шалгаж эхэлсэн.

ХОХИРОГЧИД ХУДАЛ МЭДҮҮЛЭГ ӨГСӨН НЬ

Хохирогчид цагдаад юу гэж мэдүүлсэн байдаг вэ. Цагдаа нар хоёр хүний гавлын ясыг цууртал цохи­сон гэх мэдээлэл худлаа гэдгийг мэдэж байсан биз дээ?

-Мэдэж
байсан. Би цаг­даад бичлэгийг монтажлан засвар хийгээд намайг хэрц­гий болгоод байна. Тиймээс ажил дээрх камерын бичлэ­гийг нотлох баримт болгох санал тавьсан. Бас мөрдөн байцаалт дөнгөж эхэлж байхад хэргийн талаар худал мэдээлэл санаатайгаар ца­цаад байгааг зогсоож өгөхийг хүссэн. “Скай” телевизийн байранд найман камер ажилладаг байсан. Бичлэг нэг компьютерт хадгалагдаж байсан. Тэгсэн нөгөө бичлэг хадгалагдаж байсан компью­те­рийн процессор алга бол­чих­сон байсан. Хэрэг гарах үед байсан юм. Хаашаа алга болсныг хэн ч мэдэхгүй байсан. Үүнийг хэрэг мөрдөж байсан цагдаад хэд хэдэн удаа хэлж шалгаж өгөх хүсэлт гаргасан. Гэвч шалгаж өгөө­гүй. Бас хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл гараад байгааг шалгаад “Жаа­хан давсалсан юм байна, гэхдээ цохиод авсан чинь үнэн биз дээ” гэж хэргийг мөрдөж байсан цагдаа хэл­сэн. “Үгүй наадах чинь цохиж авсныг бүр гэмтэл учруулж гавлын ясыг нь цууртал цохисон болгоод байна ш дээ” гэхээр “Яасан их хэл амтай юм бэ” гээд загнаад байсан. Энэ талаар хэд хэдэн удаа гомдол гаргасан боловч авч хэлэлцээгүй. Цагдаа нарт “Скай” телевизийн ажилтнууд аймшигт кино зохиол шиг зүйлс ярьсан байсан. Бүгд цагдаад мэдүүлэг өгөхөөсөө өмнө юу ярих вэ гэдгээ тохирсон байсан. Бүр огт байхгүй байсан хоёр ажилтан байсан болж ирээд мэдүүлэг өгсөн байв. Хоорондоо тохи­ролцсон мэдүүлэгт газар уна­гаж байгаад дэвссэн, эмэгтэй хүнийг багалзуурдаж аваад хана руу шахсан гээд л их олон худал зүйл байсан. Хохирогч гээд байгаа нөхдүүд бүгд дуу нэгтэйгээр дайраад байхаар хэрэгт сэжиглэгдэж байгаа би хүчин мөхөстдөг юм билээ. Гэхдээ тэд сүүлдээ цагдаад худлаа мэдүүлэг өгсөн гэдгээ хүлээн зөвшөөр­сөн байдаг.

Тэгээд хэрцгий ааш авир гаргаж хүн дэвсээгүй гэдгийг нотлох бичлэгтэй компьютерийн процессор олдоогүй юу?

-Хэрэг
гарсны дараа наа­дам болж, түүнтэй залгаад хэрэг мөрдөж байсан цагдаа амралтаа аваад эргэж орж ирсээр байтал есдүгээр сар гарчихсан. Хэргийг мөрдөн байцаалт дуусах дөхөж байтал мөрдөн байцаагчийн өрөөнд нөгөө хайгаад байсан компьютерийн процессор  бай­даг байгаа. Тэр даруйд нь шалгаж үзсэн яг хэрэг гарах үеийн бичлэг устгагдсан бай­сан. Хохирогч нараас хэргийг мөрдөж байсан цагдаа ямар учраас бичлэг устсан талаар асуухаар тэр өдөр цахилгаан тасарсан гэж худал мэдүүл­сэн. Ингээд нөгөө компью­терийг надад хүлээлгэж өг­сөн. Тэр даруйд хотоос най­зыгаа дуудаж устсан файлыг нь сэргээх гэсэн боловч дахиж сэргэхгүй программаар устгачихсан байсан. Ингээд нотлох баримт миний эсрэг ажиллаж байгаа хүмүүсийн гараар ороод дууссан.

Тухайн үед Монголын сэтгүүлчдийн эвлэл Ж.Эр­дэнэцэцэг нар хэвлэлийн бага хурал зарлаж, сэт­гүүлч­дэд хууль хяналтын­хан хэргийг хурдан дуус­гахгүй байгаа нь цаанаа учиртай. Захиралдаа зо­дуулсан ажилчдын биеийн байдал хүнд хэвээрээ байгаа гэж ярьж байсан байх шүү?

-Монголын
сэтгүүлчдийн эвлэлийн тэргүүн  Б.Галаарид Ж.Эрдэнэцэцэг нар хэвлэ­лийн бага хурал зарлаж, сэт­гүүлчдэд хууль хяналтынхан хэргийг хурдан дуусгахгүй байгаа нь цаанаа хээл хахуулийн асуудал байж магадгүй. Б.Ганзориг бидэнд хахууль өгөх гэж оролдсон гэж ярьсан. Хохирогч гээд байгаа нөхдүүд бүгд миний эсрэг худлаа мэдүүлэг өгч байсан. Ер нь худлаа мэдээл­лээс болж шоронд орох магадлалтай юм байна гэж үзээд тэдэнтэй уулзсан юм. Мөн 12 сая гаруй төгрөгийг шүүх хурлаас өмнө сэтгэл санааны нөхөн төлбөр болгож орон сууцаа зараад өгсөн. Тэр үед яагаад бичлэгт монтаж хийсэн юм бэ гэж асуухад бичлэгийг сүртэй болгох гэж давталт өгөөд дууг чинь өндөрсгөөд янзалчих­сан юм. Хөлбөмбөгийн алтан агшин шиг л болгох гээд тийм болгосон. Эх бичлэгийг бүгдийг нь устгачихсан гэсэн.  Хэрэг гарах үед байгаагүй хоёр болоод огт гар хүрээгүй хүмүүст, зодсон хоёр залуудаа  сэтгэл санааны хохирол гэж мөнгө өгсөн. Тэд гомдолгүй гэдгээ надад хэлсэн.  Тэд хэдийгээр худлаа мэдүүлэг өгсөн ч гэсэн шүүх хурал дээр  гомдолгүй гэдгээ хэлнэ гээд явцгаасан.

ШҮҮХ ТҮҮНИЙГ ХҮНД ЗҮЙЛ АНГИАР ШИЙТГЭХЭД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛҮҮД НӨЛӨӨЛСӨН

Тэгээд юу болсон бэ?

-Анхан
болоод давж заал­дах шатны шүүхээр хохирог­чид бүгд гомдолгүй гэдгээ хэлсэн. Гэвч шүүх бүрэлдэ­хүүн тэднийг гомдолгүй гэдгийг авч хэлэлцэлгүй 3.5 жилийн ял оноосон. Уг нь хохирогчид бэртэл гэмтэлгүй гэдэг нь тогтоогдчихсон, бүгд гомдолгүй, худал мэдүүлэг өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байхад шүүхээс  Эрүүгийн хуулийн 181.2.1, 181.2.5-д зааснаар  хүнд зүйл ангид хамааруулаад ял оноосон. Тэгээд надад 3.5 жилийн хорих ял, хүргэн ах  Д.Улам­баярт Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмө­рийн хөлсний доод хэмжээг 52  дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.300800 төгрөгөөр  торгох  ял шийтгэж, үеэл эгч  Б.Лхаг­васүрэнг 3.1 жилийн хуга­цаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэ­хийг хоёр жилийн хугацаа­гаар хойшлуулан шийдвэрлэ­сэн. Эрүүгийн хуулийн 181.2.1, 181.2.5 хүнд
зүйл анги. Гэтэл миний үйлдсэн хэрэг хөнгөн зүйл ангид хамааруулах ёстой хэрэг байдаг. Ийм хэрэг үйлдсэн хүн анх удаа хүнд зүйл ангиар шийтгүүлсэн нь би.

Яагаад хүнд зүйл ангид хамааруулсан юм бол?

-Үүнийг
би хэвлэл мэдээллийн салбар нийгмийн ямар хүчтэй зэвсэг вэ гэж ярианыхаа эхэнд хэлсэн дээ. Түүнтэй холбож бодож байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр худал, илт гүтгэсэн, нэг талыг барьсан мэдээлэл хэт их гарснаас болсон гэж үзэж байгаа. Яагаад вэ гэхээр хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр олон удаа маш хүчтэй­гээр гарснаас болж энэ хэр­гийг хэрхэн  шийдэгдэхээс шүүхийн нэр хүнд шалтгаа­лах учир  шууд ял өгөхөөс өөр ямар ч арга байгаагүй гэдгийг хууль хяналтын олон хүнээс сонссон. Сэтгүүлчид гэдэг хүний адаг байдаг юм байна даа гэж бодсон. Нэг нь гүтгээд нөгөө нь түүнийг давсалж дэвэргээд л хүний амьдра­лаар тоглож байна. Үгээр хүнийг алж болдог эсвэл амьдруулж болдог гэдгийг тэд мэддэггүй юм шиг байна лээ.

Хохирогчид гээд байгаа ажилтнууд чинь эргэж уулзсан уу. Юу гэх юм. Одоо хаана ажиллацгааж байгаа бол?

-Үгүй
дээ, тэд надтай яах гэж уулзах вэ дээ. Харин ингэж явсныхаа төлөө тэд өөрсдийн гэсэн телевизтэй болж, одоо тэндээ ажиллаж байгаа.

Ах эгчийгээ энэ хэрэгт оруулчихсан байна лээ. Одоо амьдрал нь ямар байгаа вэ?

-Би
ч нэгэнт гүтгэгдээд дуусч гэж бодоход сайхан амьдарч байсан ах, эгчийнхээ амьдралд маш том гай болчихлоо. Хэрэв би тэр өдөр ах, эгч хоёроо дагуулж ажил руугаа ороогүй бол  эгч Ж.Эр­дэнэцэцэгийг салаавч гарга­хад алгадаагүй бол ял авах­гүй байсан. Ахад   Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 52  дахин нэмэгдүүл­сэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.300800 төгрөгөөр  торгох  ял өгсөн нь манай ажлын ширээг цөм өшиглөс­нөөс болсон. Би миний эзэмшлийн ширээ. Би эзэн нь болохоор ямар ч гомдолгүй байна гээд байхад л торгох ял оноочихсон. Үүнд үнэхээр харамсалтай байгаа.

Одоо ар гэрийн чинь амьдрал ямар байна даа. Хоёр хүүхэд чинь хотод байгаа юу?

-Тэр
өдрөөс хойш миний амьдрал орвонгоороо эргэ­сэн. Хэрэгт орооцолдсоноос хойш байр машинаа бүгдийг нь зарсан. Гэргий маань хоёр хүүхэдтэйгээ хадмынд амьдарч байгаа. Би өөрийгөө энхийн цагаан тагтаа шиг буруугүй гэж байгаа юм биш шүү. Монголын ард түмэнд болсон хэргийн талаар үнэн бодит байдлыг хүргэлээ. Нэг ч худлаа зүйл, бусдыг гүтгэсэн яриа байхгүй. Тэртэй тэргүй гурван шатны шүүхээр ший­дэгд­сэн хэрэг болохоор худлаа яриад байх шаард­лага ч байхгүй. Хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр дам­жуулан миний нэр төрд халдан олон нийтэд буруу ойлголт өгсөнд харамсч бай­на. Бас том, жижиг гэлтгүй бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл үнэнийг олохын тулд тэр хохирч, эмнэлэгт арай ядан хэвтэж байгаа гэгдэх хүмүү­сийг эрэн сурвалжилж, мэдээ­лэл авахыг хүссэн бол байдал өөрөөр эргэх байсан. Гэвч нэг ч сэтгүүлч тэгээгүй. Энэ хэрэг ингэтэл газар аваагүй бол би тэнсэн харгалзахаа байг гэхэд арай бага жилийн ял авах байсан. Үүнээс гадна би гурван жилийн дараа гадаа­дад байж байгаад ирлээ гэхэд нийгэм, хүмүүс намайг арай өөрөөр хүлээж авах байсан. Гэвч одоо намайг эндээс гараад очиход хэн яаж хүлээж авах вэ гэдэг нь бараг тодорхой байна шүү дээ. Шоронгоос гарахад хүн бүр зэвүүцэн хүлээн авна гэхээс айж байна. Эцэст нь, мэдээ­лэл бүрийг нягталж, үнэн мөнийг нь олдог сэтгүүлч Монголын сэтгүүл зүйд хэд байгаа юм бэ гэж асуумаар байна.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
редакцийн-нийтлэл

Сандагдоржийн ООНОН ХАР

Нэгэн мянга
есөн зуун ерэн долоон оны наадмын азарганы уралдааныг уяа моринд ойр бай­даг хүмүүс
сайн санаж байгаа. Тэр жилийн наадамд Монгол Улсын тод манлай уяач Данзаннямын Даваахүү
зул хонгор азаргаа тү­рүү­лүүлэх бодолтой сойжээ. Тод манлайн уяан дээр хонгор азарга­наас
гадна ерэн дөрвөн оны наад­мын “түмэн эх” цолмон халтар, өмнөх жилийнх нь наадамд
түрүүл­сэн Г.Батхүүгийн толин хул, Өндөр гэгээн Занабазарын 360 жилийн ойн Есөн
зүйлийн даншиг наа­дамд түрүүлсэн М.Зоригийн хүрэн, Төв аймгийн Баян-Өнжүүлийн Ц.Эрдэнийн
хонгор зэрэг дөрвөн лут азарга сойгдсон байдаг.

Тэдгээр
дөрвөн азаргыг ганцхан азаргатай уралдуулах гэж сойжээ. Зууны манлай уяачийн хараанд
өртсөн тэрхүү ажнай бол Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уугуул, алдарт уяач Ц.Сан­даг­доржийн
оонон хар азарга юм. Оонон харыг ерээд оны дундуур зүүн зүгээс тодорсон гойд хурдан
хүлэг хэмээн зартай уяачид хий­гээд морь судлаач олон нэгэн дуугаар үнэлдэг билээ.
Ерөнхий­дөө Х.Сү­рэн­хорын алдарт хээр азарганаас хойш Хэнтий нутгаас төрсөн тэнгэрийн
хүлэг юм даг уу даа.

Тэрээр
төрийн их баяр наа­дамд ганцхан удаа ирж уралдахдаа бас л шуугиан тарьсан түүхтэй.
Ямар сайндаа Даваахүү уяачийн “Өн­дөр зул”-ыгаа түрүүлгэх “хар хайрцаг”-ны бодлогод
нь өөрчлөлт оруулж, тун ихээр  сандаргасан
бай­хав дээ. “Өнөө жилийн наадамд Сандаг­доржийн оонон хар ирэх юм гэнэ ээ” гэж
баттай сураг сонс­сон тод манлай дөрвөн азаргаа дөр­вөн өөр төлөвлөгөөгөөр, чанд
нарийн судалгаатай бэлдсэн гэдэг шүү.

Ерэн долоон
оны наадмын хуучаа дахиад сөхье. Их сунгаанд хар азарга торох юмгүй л түрүүл­жээ.
Даваахүү уяач тэрхүү сунгаанд өөрөө ирсэнгүй. Өнөө хэдэн лут амьтдаа ч уралдуулсангүй.
Илч довтолгож, оонон харыг шин­жүүлэн, нууц төлөвлөгөөгөө дахин сайтар нягталсан
байгаа юм. Ингээд наадам эхэлдгээр эхэлж, Элбэг хээр, Идэр хээр тэргүүт домогт хүлгүүдийн
угсаа хурдан азарганууд гараанд гарчээ. Ц.Сан­дагдорж уяач аавынхаа захис­наар,
морины комиссынхноос гуйж байгаад машинд нь суугаад авсан байна. Хар азарганыхаа
давхилыг анзаарах гэж тэр.

Үе үеийн
хурдан буянуудын хөлс шингэсэн алтан зурхай дээрээс азарга эргэж, удаа ч үгүй шар
цамцтай хүүхэд унасан хар азарга хошуу өлгөн түүчээлсэн нь алдарт оонон хар байсан
ажгуу. Эзэн нь барааны газраас таньж, хамт яваа хүмүүстээ дуулган, хөөрч догдолсондоо
машины цон­хоор үсрэх дөхсөн нь мэдээж. Хар азарга өнгөлсөөр Алдар толгой тойрон,
Айдасын хүр өөд өгсөхөд, морины комиссынхон Сандагдорж уяачид хандан “Хүүхдэдээ
хэл хүргэ, азарганыхаа амыг татуул, жолоог нь арай л эрт сул тавиад байна” гэхэд,
миний хар сууна ч гэж ярихгүй гэж далбайсан том нудар­гатай тэрлэгээ улам хөөргөн
ом­горхсон гэдэг.

Айдасын
даваа уруудахад өнгөлж явсан хар азарган дээр Даваахүүгийн түмний эх цолмон халтар
зуузай холбон ирж, нэг хэсэгтээ л “урж” өгчээ. Тэгсгээд цолмон халтар суусан байна.
Хамаг байдгаа гарган, хар азарга­ны хурдыг жаахан сааруулж үүргээ гүйцэтгэсэн нь
тэр. Удалгүй Батхүү­гийн толин хул оонон хар дээр салхи адил хүүгэн ирж бас л багагүй
хугацаанд хурд хуваан уралджээ. Толин хул бол бариа ойртох тусам газрыг эвхэж өгдөг,
аварга амьтан л даа. Хар азарга ч тэнийтэл сайхан харайж байна гэнэ. Буянт-Ухаагийн
буурал дэнжээд өгсөх мөчид толин хулын хүүхэд жолоо­гоо татаж, янз нь хойноос ирэх
дараагийн азаргаа хүлээв гэнэ шүү. Тэр нь Өндөр гэгээний дан­шигт түрүүлж шуугиан
дэгдээсэн Бямбашижээгийн хүрэн азарга. Төв аймгийн Эрдэнэсантын адуу шиг санагдана.
Уг азаргыг Их хурлын гишүүн асан М.Зоригт мөнгө хатуу байхад таван саяар худал­дан
авч, хурдан адууны үнийг тогтоож байсан удаатай. Хар азар­гыг араас илдэж барьсан
хүрэн азарга зуузай холбон нэлээдгүй зовоосон байгаа юм.

Тэр даруйд
“Дүүгийн оонон хар ч түрүүлэх нь баталгаатай боллоо” хэмээн баяр хүргэж байсан олон
эргэлзэж эхэлжээ. “Энэ нэг л биш болоод явчихлаа. Даваахүү ман­лайн уяаны азарганууд
ээлж дараа­лан ирж зуузай холбоод байгаа нь цаанаа учиртай” гээд сая л нэг хар авсан
аж. Сандаг­дорж бол дотроо “Миний оонон харын өмнө өнөөдөртөө гишгэх адуу байхгүй
ээ” гэсэн юм л бодож, магнай нь тэнийгээд байсан  нь гарцаагүй. Зоригийн хүрэн хар азарга уралцаж
байх зуур хойноос хоёр хонгор азарга зуузай холбон ширүүхэн дайрч, зул хонгор нь
өнгөлснөөр тэр жилийн наадмын азарганы түрүү тодорсон гэдэг ээ. Д.Даваахүү гуай
ингэж л тэр жилийн наадамд Сүрэнхорын хээр шигээ холоо түрүүлэх Хан Хэнтийн босоо
хар азаргыг аман хүзүү­дүүлж, зул хонгороо түрүүлгэн, толин хулыг гуравт, Баян-Өнжүү­лийн
Эрдэнийн хонгорыг дөрөвт, Зоригийн хүрэнг тавд давхиулсан байдаг аа.

Оонон харын
төрийн наадамд уралдсан түүх ийм буюу. Хар азар­гыг том жижиг бүх уралдаанд нэг
л уяагаар гардан сойсон уяач нь Сандагдоржийн эцэг Цэрэндондог гуай. Тэрээр Дэлгэрхааны
унаган нэгэн бөгөөд арван хэдхэн наснаа­саа л морь уяж эхэлсэн юм гэнэ лээ. Оонон
хар сумын наадамд бага дөрвөн насандаа айраг түрүү хүртэж байгаад хавчиг азарга
аймгийнхаа далан жилийн ойд тасархай түрүүлсэн байдаг. Хар азарганы эх тал нь Дэлгэрхааны
Жүнгийн адууных. Бүр дээд угшил нь Галшарын оонон харын удамд хамаардаг гэдэг. Харин
эцэг тал нь төрийн наадамд гурав түрүүлж, дөрөв айрагдсан Даваанэрэн на­чингийн
алдарт халзан азарганы угшилтай аж.

Ийм л нэг
хурдан буян ерээд оны сүүл үеэр моринд хайртай монгол түмний сэтгэлд хадаатай явсан
даа. Хардэл жанжин бэйс өвгөн ноён Пүрэвжавын нэрэмжит зүүн бүсийн уралдаан Хан
Хэнтий нутагт анх зохиогдоход оонон хар түрүүлж, олны баяр бахдалыг хүлээж байсан.
Тэр бол ерэн долоон он юм. Төрийн наадамд ирж уралдан аман хүзүүдсэнийхээ дараахан
зүүн бүсийн наадам түрүүлсэн удаатай. Үндсэндээ давхар уяагаар сойгдож, нутгийн­хаа
тэнгэр дор манлайлан өвгөн уяачийнхаа нулимсыг олны өмнө унагасан байдаг аа. Түмэн
олон шагшиж, түрүү азаргыг бүчээд авах ахуйд Хөхийн Сүрэнхор гуай олны дундуур зүсэн
орж ирээд оонон харын хөлснөөс магнайдаа хүргэн, босоо хээрээс минь хойш өвгөн ноёны
нутагт босоо төрсөн хүлэг энэ мөн байна гэж сэтгэл догдлон өгүүлсэн түүх бий.

1998 онд
эртний нийслэл Хар­хоринд Монголын шигшмэл хур­дан хүлгүүдийн “Их хурд” наадам анх
удаагаа зохиогдсон билээ. Газар газрын шигшмэл хурдан хүлгүүд нэгэн дор цуглаж,
хурд, хүчээ сорьсон тэрхүү уралдаанд Сандагдоржийн хар азарга Хан Хэнтий нутгаасаа
ирсэн байв.

Орхон голын
хөвөөнд Мон­голын зартай уяачид асар майхнаа зоон, уяа цэрэв татаж, түмэн эхүүдээ
сойсон нь мэдээж. Тэдгээр ажнай хүлгүүдийн дунд хар азарга аргагүй нэг ялгарч байж.
Зурсан, зорсон юм шиг уяан дээрээ живх­рэн байсан ажгуу. Ер нь хар азар­гыг биеийн
ерөнхий хийц сайтай, толгой уран, дахиад ховор л төрөх ганган сайхан ажнай байсныг  нүдээр үзсэн хүмүүс бахархан өгүүлдэг юм аа. Давхил
нь бол ч намар оройн тэнгэрт салхины аясаар нүүж яваа үүл шиг л газрыг ууж өгдөг
байсан гэдэг шүү. 

Анхны
“Их хурд”-д Хэнтийн аймгийн Дархан сумын уугуул, алдарт уяач У.Буяндэлгэрийн жинст
хонгор азарга түрүүлсэн. Уг азарга өвгөн ноёны наадамд аман хүзүүдсэн юм. Оонон
харын ард давхисан гэсэн үг. “Их хурд”-ын азарганы аман хүзүүнд Сүхбаа­тарын Уул
баянгийн Шагдарын хул, гуравт Төв аймгийн Лүнгийн О.Жамьяндоржийн буурал духт хүрэн,
дөрөвт манлай уяач Г.Бат­хүүгийн толин хул, тавд Ц.Сандаг­доржийн хар азаргууд давхиж,
аргагүй л хурдан буянууд гэдгээ нотлон харуулсан билээ. Их насанд Төв аймгийн Угтаалцайдам
сумын уугуул, Ш.Лхүндэвийн хон­гор магнайлан, аман хүзүүнд ман­лай уяач Г.Батчулууны
төрийн наадмын түмэн эх болж байсан зээрд халзан, гуравт мөн манлай уяач Партизаны
гэгдэх Цоогийн Доржсүрэнгийн аварга хээр давхин олон түмнийг баярлуулж байсан нь
саяхан даа.

Ямар ч
наадамд явна, хүүгийн­хээ дэргэд байж өмөг түшиг болдог Цэрэндондог уяач оонон харын­хаа
алтан тэлүүр магнайг илбэнгээ “Монголын шигшмэл хурдан хүл­гүүд тоосоо өргөхөд айрагдлаа.
Өвгөн ноёны хишиг хүртсэн өндөр заяат адуу гэдгээ моринд хайртай монгол түмэндээ
харууллаа. Ча­маас үүнийг л хүсч байсан. Одоо л миний сэтгэл амарч, энэ олон жил
хүлэг морьдын тоосонд явсныхаа хэргийг бүтээлээ” гэж дуу алдсан байдаг шүү. Уяач
эзэндээ бурхнаас заяагдсан хэмээн гарцаагүй ойлгог­дохоор хүлэг гэдэг тийм л үнэ
цэнтэй хийгээд нэгэн насных нь баяр баясгалан, хайр харуусал, утга төгөлдөр амьдрал
нь болдог буюу.

Энэ цагийн
лидер уяачдын дурсамж дурдатгал, яриа хөө­рөөнд ямар нэгэн байдлаар дур­сагдаж,
мөн ч сайхан буян байсан шүү хэмээн хайрлагддаг, өвгөн ноёны нутгаас тодорсон гойд
хурдан хүлгийн тухай цухас өгүү­лэхэд ийм байна. Дундговийн Эрдэнэдалайн Гомбо-Очирын
саарал, Завханы Дөрвөлжингийн Туяагийн халиун, Увсын Өндөрхангайн Дамдингийн хээр,
Сэлэнгийн Зүүнхараагийн Ган­баатарын манхан халзан тэргүүт их морьд хийгээд Сандагдоржийн
хар азарга шиг идэрхэн ажнайнууд хөдөөнөөс ирж, төрийн наадамд бяр заан уралдан,
тод манлай уяачдын зүрхэнд шар ус хуруулах болтугай гэх ерөөлийг өргөе.

Н.ГАНТУЛГА

Categories
редакцийн-нийтлэл

Ш.Сүхбаатар: С.Энхмаа эх орондоо ирлээ

Нигери хүнтэй  гэр бүл болж, нөхрийнхөө дарамт шахалтад удаан хугацаанд зовж шаналсан С.Энхмаа бүс­­гүйн талаар мэ­дээл­сэн. Тэгвэл тэрээр хоёр хүүхдийнхээ хамт эх орондоо эсэн мэнд буцаж ирсэн байна. Түүний талаар болон гадаадад асуудалд ороод байгаа монгол иргэдийнхээ талаар Га­даад харилцааны яам­ны Консулын газрын захирал Ш.Сүхбаа­тар­тай ярилцлаа.

 Манай улсын иргэн С.Энхмаа эх орондоо ирсэн тухай мэдээлэл авлаа. Хэзээ ирэв?

-Монгол
Улсын иргэн С.Энхмаа хоёр хүүх­дийн­хээ хамт Нигери ул­саас эх орондоо ирсэн. Одоо Улаанбаатар хотод амьдарч байна.

Тэднийг авчрахад Гадаад харилцааны яам хэр ажиллав?

-Анх
С.Энхмаагийн эгч С.Лхамсүрэн 2012 оны сүүлээр манай яа­манд хандсан. Энэ дагуу Нигери улсад Монгол Улсын Элчин сайдын яам байхгүй учраас Каир, Лон­дон, Нью-Йорк дахь ЭСЯ-даараа дамжуулан түүнийг хоёр хүүхдийнх нь хамт эх орондоо авчрах арга хэмжээ авах чиглэл өгсөн. Ингээд Каир хот дахь манай ЭСЯ айлын талтай удаа дараа холбоо барьсны эцэст түүнийг Нигери улсын Лагос хотын “Emmagnuel TV” сүмд тодорхой хугацаанд байрлуулж байгаад сая ирлээ.

Тэд яагаад эх орондоо ирэхгүй удав?

-С.Энхмаагийн хувьд хэд хэдэн бэрхшээл байсан. Түүний хоёр хүүхдэд нь бичиг баримт байгаагүй. Тиймээс холбогдох бичиг баримтыг нь авч Нигериэс буцах үнэмлэхийг манай ЭСЯ-наас олгосон. Том охиных нь хувьд Монголд төрсөн. Харин бага охин нь Нигерит төр­сөн. Тэр хүүхдэд төрсний гэрчилгээ гаргаж өгөх зэрэг цаг хугацаа шаардсан ажил байсан учраас сүмд тодорхой хугацаанд, аюулгүй орчинд амьдруулах шаардлага гарсан. 

С.Энхмаагийн хувьд ямар шалтгаанаар нөхөртөө дарамт­луулдаг байсан юм бол. Шашин шүтлэгийн зөрчил байв уу?

-Энэ
бол хувь хүний асуудал. С.Энхмаагийн хувьд бол өөрөө хүнд нөхцөлд байсан юм билээ. Манай монгол эмэгтэйчүүд гадны хүнтэй суухдаа сайн судлах хэрэгтэй. Гадны хүн дотор сайнтай, муутай хүмүүс байх нь мэдээж. Харин С.Энхмаагийн хувьд сайн хүн таараагүй юм болов уу.

Хүнд нөхцөлд байсан гэдгийг тодруулахгүй юу?

-С.Энхмаагийн бичиг баримтыг нь хураачихсан, гэрээсээ хөөж туудаг, зодож нүддэг гээд юм юм л болж байсан юм билээ. Энэ тухай­гаа Нигерийн цагдаагийн газарт хандахаар гэр бүлийн маргаан гээд тоодоггүй байсан гэдэг. Тий­мээс С.Энхмаа эх орондоо ирэхээр шийдэж, бидэнд хандсан.

Хүний газар зовж зүдэрч яваа түүнийг ГХЯ болон тухайн улсад суугаа ЭСЯ туслахгүй байсан гэх мэдээлэл зарим хэвлэлээр гар­сан. Энэ ямар учиртай юм бэ?

-С.Энхмаа тухайн үед сандарч тэвдэж явахдаа тийм мэдээлэл өгсөн юм билээ. Тэр бол нэлээд эрт хийгдсэн бичлэг. Бид тодорхой арга хэмжээ авсны үндсэн дээр С.Энхмаа болон түүний  хоёр хүүхдийг эх оронд нь авчирсан.

Тэднийг эх оронд нь ирэхэд танай яамнаас санхүүгийн байд­лаар ямар дэмжлэг үзүүлэв. Эх орондоо ирээд ямар сэтгэг­дэл­тэй байна?

-Манай
яам “Гадаадад байгаа иргэддээ туслах сан”-гийн хөрөн­гөнөөс гаргаж тодорхой туслалцаа үзүүлсэн. С.Энхмаагийн хувьд эх орондоо ирсэндээ сэтгэл ханга­луун байгаагаа илэрхийлж, бидэнд баярлаж талархсанаа уламжилсан. “Эх орон минь намайг хүнд хэцүү байхад тусалж, дэмжсэн та бүгддээ баярлалаа” гэсэн.

Түүний охид Монгол Улсын иргэн болсон биз дээ?

-Том
охин нь 2005 онд Монгол Улсад төрсөн. Бага охинд нь Мон­гол Улсад төрсний гэрчилгээ олгож, сая буцах үнэмлэхээр ирүүлсэн.

Охидын аавын талаар ямар мэдээлэл байна?

-Тэр
хүний талаар бид мэдээлэл өгөх нь зохистой биш байх аа.

Манай улсын иргэн Т.Аятун­гаа­гийн охин Ч.Тэргэлсарын талаар сураг байна уу?

-Хамгийн
сүүлд Ч.Тэргэлсар болон түүний эцэг Чарльз Эдвард Эрген Красни нар Швейцарийн холбооны улсад байгаа гэх мэ­дээлэл ирсэн. Тус улс дахь манай ЭСЯ-наас охиныгоо өөрөө асран халамжлах гэрээг баталгаажуу­лахыг хүссэн байна лээ. Т.Аятун­гаагийн хүүхдийн асуудлаар өн­гөр­сөн гуравдугаар сард би Филиппинд очиж ажилласан. Тус улсын ГХЯ-ны Консулын газарт Ч.Тэргэлсарыг олж, эх оронд нь авчрахад туслахыг албан ёсоор хүссэн.  Тэнд ажиллах үедээ Ч.Тэр­гэлсар охин Филиппинд орж ирсэн болон хилээр гарсан гэх ямар ч мэдээлэлгүй, эцэг нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 7-нд Фи­липпинээс гарч явсныг тогтоосон. Мөн Чарльз Эдвард Эрген Красни охин Ч.Тэргэлсарыг Сейнт Нивес Киттс улсын иргэний харьяалалтай болгосон байна билээ. Монгол Улсын иргэн Ч.Тэргэлсарыг эхийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр улсын иргэн болгосон нь анхаарал татаж байна. Бид охиныг олохын тулд холбогдох арга хэмжээ авч байгаа. Тухайлбал, Филиппинээс Монгол Улсыг хамаарсан Элчин сайд, Консултой би биечлэн уулзаж хүсэлт тавьсан. Яг одоо манай өргөмжит консул Филиппинд байх­гүй. Гэхдээ бид хуульчид хөлсөлж, охиныг олох ажиллагааг идэвх­жүүлж эхлээд байна.

ОХУд манай улсын иргэн С.Хариполла галт зэвсэг хилээр навтрүүлсэн хэргээр шалгагдаж байгаа гэсэн. Хэргийн явц ямар­шуу байна вэ?

-Тэрээр
2012 оны зургадугар сард ОХУ-ын Горный Алтайд эрүү­гийн хэрэгт сэжигтнээр саатуу­лагдсан. Түүний хэргийг шалгах явцтай танилцах зорилгоор ОХУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга маань Оросын холбогдох байгууллагуудтай болон өөртэй нь оны өмнө биечлэн очиж уулзсан. Мөн энэ асуудлаар Монгол Оросын Консулын зөвлөлдөх уулзалтаар Москвад тодорхой хүсэлт тавьсан. Монгол Улсад суугаа ЭСЯ-ны консултай удаа дараа уулзсан.  Манай консул С.Хариполлатай уулзахад “Надад энэ хэргийг хилсээр хүлээлгэх гэж байна. Би Оросын талд хүнээс авлагатай байсан юм. Авлагаа авах гээд очтол намайг хилс хэрэгт хорьж саатуулсан. Аюултайгаар зодож тарчилгасан учраас амиа аврахын тулд эхлээд хийгээгүй хэргийг хүлээсэн юм. Гэвч олон сар хориг­дож байна” гэж байгаа. Хэргийн мөрдөн байцаах ажиллагаа дуус­сан талаар сая мэдээлэл аваад бид уг хэргийг Москва руу шил­жүүлэх санал тавиад байна.

Энэ хэргийг Москва руу татаж байгаагийн учир юу вэ?

-Горный
Алтайд хэргийг шийд­вэрлэхэд шударга шийдвэр гаргах нь эргэлзээтэй гэдэг үүднээс дээрх саналыг тавиад байгаа.

Энэтхэгт насанд  хүрээгүй хүүхдүүдийг хөдөлмөр эрх­лүүлж, хорьж цагдсан тухай мэдээлэл байсан. Энэ асуудал юу болсон бэ. Тэд эх орондоо ирсэн үү?

-Энэ
оны эхээр насанд хүрсэн нэг эмэгтэй хоёр насанд хүрээгүй хүүхдийн хамт  Энэтхэгийн хувийн циркт гэрээгээр ажиллахаар очсон юм билээ. Тэд хөлс мөнгөө авч чадахгүй, гадаа  майханд амьдрах зэргээр хүнд  нөхцөлд байсан учир эх орондоо ирэхээр шийдэцгээсэн. Тиймээс  тус улсад суугаа манай ЭСЯ-ныхан эх оронд нь ирүүлэх ажлыг тусалж зохион байгуулсан. Үүнтэй холбогдуулан насанд хүрээ­гүй хүүхдэд хөдөлмөрийн виз гаргуулахгүй байх талаар холбог­дох ЭСЯ-нд ноот бичиг хүргүүлээд байна.

Ер нь манай улсын иргэд хилийн чандад гэмт хэрэгт хол­богдох нь бий. Танд байгаа хам­гийн сүүлийн үеийн мэдээгээр Монголын хичнээн иргэн гадаа­дад хэрэг түвэгт холбогдсон байна вэ?

-Өнөөдрийн
байдлаар манай улсын иргэдээс нийтдээ 52 гэмт үйлдэлд 91 хүн хилийн чандад хэрэгт шалгуулж байна. Мөн 159 хүн гадаад оронд ял эдэлж байгаа. Тэднээс 38 нь хар тамхины хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн.

Аль улс орнуудад байна вэ?

Дээрх 91 иргэнээс 56 нь БНХАУ-д байна. 11 нь БНСУ, 10 нь Тай­ландад, зургаа нь Хонконгт бай­гаа. Мөн Сингапур, ОХУ-д тус бүр хоёр, АНУ-д дөрвөн иргэн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа.

Тухайн улс оронд ял эдэлж байгаа иргэдээ танайхаас хэр зэрэг анхаардаг вэ?

-Монгол
Улс иргэнээ ямар хэрэг хийсэн бэ гэхээсээ илүү хүний нутагт эрх ашиг нь зөрчигдөх вий гэдэгт анхаарлаа хандуулдаг. Тухайлбал, ямар нөхцөл байдалд хоригдож байгаа, өмгөөлөгч авч эрхээ хамгаалуулж чадаж байна уу үгүй юу, ар гэрээс нь эргэлт оруулж байгаа эсэх гэхчилэн хүнийх нь хувьд бололцоотой тусламж дэмж­лэгийг үзүүлдэг. Энэ ажлыг тухайн улсад суугаа манай ЭСЯ-ны консу­лын ажилтнууд сайн гүйцэтгэж байгаа. Ялангуяа өмгөөлөгч хөл­сөлж өгөх, орчуулагчаар хангах, өөрсдөө уулзаж санал бодлыг нь  сонсох, ар гэртэй нь уулзуулах ажлыг тогтмол зохион байгуулж байна.

Хар тамхины хэрэгт хол­богдсон иргэд голдуу Малайзад байгаа. Тэдний хэргийн явц ямар байна вэ?

-Тус
улсад хар тамхины хэргээр манай дөрвөн иргэн одоо шалгаг­даж байна. Нэг нь батлан даалтад гарсан. Гурав нь хоригдож байгаа. Тэдний хэргийг энэ сарын 24-нд шүүхээр товлосон байна лээ. Тэдгээр иргэдийнхээ асуудлаар тус улсад ажиллаж байхдаа ГХЯ-ных нь Консулын газрын захиралд “Хар тамхины хэрэгт манай иргэд санаатай биш болгоомжгүйгээсээ золиослогдож байж болзошгүйд анхаарлаа хандуулахыг холбогдох байгууллагад нь уламжилж өгөхийг хүссэн.  Мөн ГХЯ-ны дэд сайдын албан захидлыг Малайзын ГХЯ-ны дэд сайдад гардуулж өгсөн. Энэ мэт тус улсад хоригдсон иргэдийн­хээ асуудлыг хөөцөлдөж байгаа. Шүүх хуралд нь ажиглагч орол­цуулна.

Мөн Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн хэргээр тэд­ний талтай ямар яриа өрнүүлэв?

-2006 онд тус улсад манай улсын иргэн Ш.Алтантуяа амиа алдсан. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсаны дараа Хууль зүйн яам, Тагнуулын ерөнхий га­зар, Хүний эрхийн үндэсний ко­мисстой хамтарсан ажлын хэсгийг манай яамнаас гаргаж,  энэ хэрэгт анхаарал тавин ажиллаж байна. Ажлын хэсгийг миний бие ахалж байгаагийн хувьд Малайз руу албан томилолтоор очихдоо Ш.Ал­тантуяагийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал хэзээ болохыг  тодруулсан. Энэ оны зургаа болон наймдугаар сард давж заалдах шатны шүүх хурал болно гэсэн. Талийгаач Ш.Алтантуяагийн аав Шаарийбуу гуай бидэнд тодорхой хүсэлт гаргасан. Малайзад ажил­лаж байхдаа түүний хүсэлтийн дагуу охиных нь шарилын үлдэгд­лийг эх орондоо авчруулах асууд­лыг  холбогдох газарт нь тавьсан. Мөн энэ хэрэгт Малайзад ажиллаж байгаа өмгөөлөгчтэй уулзсан. Тэрээр талийгаачийн шарилын үлдэгдлийг нутагт нь авчрах асуудлыг хөөцөлдөнө гэсэн. Харин хоёр хүүхдийг нь тус улсад сургах асуудлаар Хүний эрхийн болон Хүүхдийн эрхийн байгууллагатай хамтарч, туслалцаа үзүүлэхийг Малайзын ГХЯ болон холбогдох хүмүүсээс хүссэн. 

М.МӨНХЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Эргэлзсэн хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлсэн Лондон

Монголд хөрөнгө оруу­лагчид Лондонд  чуул­даг уламжлалаараа өнгөрсөн долоо хоногт уулзац­гаалаа. Гадаадын хөрөнгө оруу­лалт 40 хувиар багасч, Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниудын олон ул­сын хөрөнгийн бирж дээрх хувьцааны уналт 60-70 хувь руу орж, урд хөрш рүү нүүрсээ экспор­толж байсан ганц ком­пани болох “Энержи ре­сурс” уурхайгаа түр хааж, “төсвийн орлого хүндхэн  байна” гэсэн үгийг Сан­гийн сайд хэлэхээс арга­гүйд хүрсэн нөхцөлд бол­сон хөрөнгө оруулагчдын  чуул­ган онцолж хэлэхээр сонин ихтэй болж өнгө­рөв. Чуулган энэ сарын 16-18-нд болсон юм.

  ХЭН ЮУ ЯРИВ?

Лондонгийн чуулганд албаны хүмүүсээс Мон­голбанкны ерөн­хийлөгч Н.Золжаргал, Эдийн зас­гийн хөгжлийн дэд сайд О.Чулуун­бат,  Монголын Хөрөнгийн биржийн гүй­цэтгэх захирал Х.Алтай, “Эрдэ­нэс Тавантолгой” ХХК-ийн захирал Я.Бат­суурь оролцжээ. Мөн “Оюу толгой”  компанийн ерөнхийлөгч бөгөөд гүй­цэтгэх захирал Камерон МакРей, Монголын биз­несийн зөвлөлийн гүй­цэтгэх захирал Жим Двайер, Хаан банкны гүй­цэтгэх захирал Норихико Като нарын хүмүүс оролц­сон юм. Эдийн зас­гийн хөгжлийн дэд сайд О.Чу­луун­бат Хөрөнгө оруу­лал­тын хуулийн шинэ төслийн талаар танил­цуул­жээ.  Түүний онцолсон сэдэв нь Мон­голын хөрөнгө оруулалтын орчин байв.  “Firebird
Mana­ge­ment”-ийн үүсгэн байгуулагч, мене­жер Жеймс Пассин Монголын Засгийн газраас явуулж буй бод­лого бизнесийнхэнд хэрхэн нө­лөөлж байгаа талаар ярьснаас гадна хамгийн ашигтай уул уур­хайн төслүүд, Монголд хөрөнгө оруулах боломжийн та­лаар ч со­нир­хуулжээ. Тэр Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уул­залтад 2011 оноос хойш тогтмол оролцож байгаа хүний нэг юм. Энэ удаагийн чуулганд хөрөнгө оруу­лалтын  хэд хэдэн том сангийн төлөөлөл  оролц­жээ. Мөн энэ үеэр Монголд хэрэгжих уул уурхайн том төс­лүүдийн танилцуулгыг ч хөрөн­гө оруулагчид сонирхжээ. Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Блүүмбэрг”-т өгсөн ярилцлагадаа “Гадаадын хөрөнгө оруулалт  Мон­го­лын эдийн засгийн өрсөлдөх чадварыг  урт хугацаанд сайж­руулахад  зайлшгүй хэрэгцээтэй зүйл гэдэг нь  дотооддоо ч  мэд­рэгдэж байна. УИХ-ын саяын  са­нал хураалтаас  гэхэд л их тод анзаарагдлаа. Сүүлийн гурван сард Монголд их юм  өөрчлөгдөж байгаа. Тоонууд маань ч өөрч­лөгдсөн. Хууль эрх зүйн орчин ч гэсэн өөрчлөгдөж байна. Хууль, бодлогодоо өөрчлөлт оруулж бай­гаа шалтгаан, шинэ засаг төрийн барьж буй бодлого, Монголын эдийн засагт гарсан өөрчлөлт юунаас болов гэдгийг нэлээд сайн тайлбарлаж өглөө.  Энэ бүгдийг сонссон хөрөнгө оруулагчдын  ит­гэл үнэмшил эерэг зүг рүүгээ эргэж байна”  гэж ярьжээ.

ҮРГЭСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАД ҮҮДЭЭ НЭЭХЭЭР  ШИЙДЭВ

Монголд хөрөнгө оруулахыг сонирхсон эрхмүүдийг Лондонд чуулж байхад УИХ-ын Эдийн зас­гийн байнгын хорооныхон  гадаа­дын хөрөнгө оруулалтыг үргээсэн гэгддэг  хуульдаа өөрчлөлт оруулах хэлэлцүүлгээ эхэлсэн нь   эргэл­зээнд орсон бизнесмэнүүдэд  бага ч гэсэн итгэл өгөхөөр үйл явдал болсон юм. УИХ-ын гишүүд Стра­тегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай  гэсэн урт нэртэй хуульд оруулах өөрч­лөлтийг хэлэлцэж эхэлсэн долоо хоногтоо л гараасаа гаргасан юм.  Хөрөнгө оруулагчид Лондонгоос нутаг буцаагүй байхдаа хууль батлагдсан тухай мэдээг сонссон гэсэн үг. Парламентын  зарим гишүүн энэ хуулийг хугацаа алдал­гүйгээр бүхлээр нь хүчингүй болгох ёстой гэсэн байр суурь илэр­хийл­сэн нь  Монголын төрд хөрөнгө оруулалтыг татах том сонирхол байгааг баталсан хэрэг болсон гээд дүгнэчихэж болно.

Хуульд орсон энэ өөрчлөлт хөрөнгө оруулалтыг шууд татах нөхцөл болохгүй гэсэн үгийг  Лон­донд чуулсан хөрөнгө оруулагчид хэлж байж. Жишээ нь стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулах зөвшөөрлийг Эдийн засгийн хөгж­лийн яамны Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалт, бүрт­гэлийн газраар дамжуулан авна гэсэн заалтад хөрөнгө оруулагчид эргэлзэнгүй хандсан хэвээр байна. Хувийн хөрөнгө оруулалт засгаар батлагдана гэдэг тийм ч зөв ханд­лага биш гэж үзэх хүн олон байгаа нь Лондонгоос анзаарагджээ. Ямартай ч 100 тэрбум төгрөгийн босгыг арилгаж, УИХ-аар 49 ху­виас дээш зөвхөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн холбогдох хэлц­лийг шийдвэрлэж байхаар болсон нь муугүй эхлэл.

Хөрөнгө оруулагчдын хүлээж байгаа том зүйл бол Эдийн засгийн хөгжлийн дэд сайдын танил­цуул­сан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл юм. Хөрөнгө оруулалт хэр их оруулна тэр хэ­рээр татвар тогтвортой байх  хуга­цаа  уртасна гэсэн агуулгатай заалт хуулийн төсөлд тусаад буй.  Өөрөөр хэлбэл  хууль гарсны дараа гадаадын хэн нэг хөрөнгө оруулагч Монголын эдийн засагт том хэмжээний хөрөнгө оруулалт  хийвэл маргааш  нь гэнэтийн ашгийн татвар гарсан ч айдасгүй гэсэн үг. Татварын хууль, хувь, хэмжээ яаж ч өөрчлөгдсөн  өмнө нь томоохон хөрөнгө оруулчихсан хүнд үйлчлэхгүй гэсэн санааг Зас­гийн газар төсөлдөө суулгаад байгаа юм.  “Хөрөнгө оруулалтын хэмжээ ихсэх хэрээр татварын илүү тогтвортой, таатай  байдлыг санал болгох зарчим хуулийн төсөлд суусан”  гэж Эдийн засгийн хөгж­лийн дэд сайд О.Чулуунбат ярьжээ. 

 “ОЮУ ТОЛГОЙ“-Н ӨӨДРӨГМЭССЭЖ

Лондонд цугласан хөрөнгө оруу­­­лагчид “Оюу толгой” ком­па­нийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захи­рал Камерон МакРейн үгийг хүлээж байв. “Оюу толгой”-н гэрээ  бай­гуулагдсанаас хойш эрс ихэс­сэн хөрөнгө оруулалт сүүлийн үед илт багассаныг мөн л Оюу тол­гойтой холбон тайлбарладаг. Гэ­рээг өөрч­лөх ёстой гэсэн зарим сайд нарын мэдэгдэл хаашаа эргэх, хэлэл­цээрийн ширээний араас өнөөд­рийг хүртэл босоогүй хувь нийлүү­лэгчдийн хуралдаанаас ямар шийд гарах нь  хөрөнгө оруу­лагчдын сонирхлыг татсаар бай­гаа. Эргэл­зээнд орчихсон хөрөнгө оруу­лагчдад МакРейн үг өөдрөг мэссеж болж чаджээ.  “Монгол гэдэг гай­халтай улсад зочилж амжаагүй хүмүүст хэлэхэд Монгол Улс та бүхнийг халуун дотноор угтах бол­но. Тэнд та бүхэн  гайхам­шигтай өв бий болгож, бүтээх хүсэл тэмүүл­лээр жигүүрлэсэн улс орон, хүмүү­сийг харах болно” гэсэн үгээр яриагаа эхэлсэн МакРей төслийн сан­хүүжилт амжилттай яваа, хувь ний­лүүлэгчдийн хурал ч ахицтай бай­гааг  дуулгасан.  “Оюутолгой”-н ерөн­хийлөгч  “Нарийн төвөгтэй за­рим нэг асуудал бий ч яриа хэлэл­цээрээр дамжуулан шийд­вэрлэж “Оюу толгой” төслийг амжилт­тай явуулах амлалтаа хамтдаа хэрэг­жүүлнэ гэдэгт  итгэл дүүрэн байна” гэсэн юм. Түүний илтгэ­лийнхээ төгсгөлд хэлсэн “Монгол Улсын байгалийн баялаг өндөр чадамж­тай, эрэлт хэрэгцээтэй. Хятад болон Энэтхэг улсын өсөлт хөгжил, түү­нийг дагасан эрэлт хэрэгцээ нь дунд болон ойрын хугацааны ашигт малтмалын үнэ ханшийн талаар ихээхэн найдвар төрүүлж байна. Энэ эрэлт хэрэгцээг ханган ний­лүүлэх хүн хүч, нөөц баялгийн болон газар зүйн хувьд Монгол төгс байрлалтай, дэлхийн тавцанд ман­лайлагч болон гарч ирэх бүрэн боломжтой юм” гэсэн үг нь хөрөнгө оруулагчдыг үргээх биш харин ч Монголд дахин итгээд үзэхээр шийдэхэд нь нөлөөлсөн гэх үгийг чуулганд оролцсон Мон­го­лын Биз­­не­сийн зөвлөлийн гүй­цэтгэх захирал Жим Двайер  хэлж байна.  Чуулган өндөрлөсний дараа Зас­гийн газрын тэргүүн Оюу толгой компанийн баяжмалыг тө­лөв­лөсөн цаг хугацаанд нь экспорт­лох болом­жийг бүрдүүлэхийн тулд  тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэж ажиллахыг Уул уур­хайн сайд Д.Ган­хуягт үүрэг бол­госон нь  ч хөрөнгө оруулагчдад өгсөн бас нэг эерэг “мэссэж” болсон байх.

Ноён МакРей Лондонгийн чуул­ганд хэлсэн үгэндээ олон улсын хөрөнгө оруулалтын газрын зураг дээр байя гэвэл Оюу толгой төс­лийн санхүүжилтийг амжилттай хэрэгжүүлэх учиртай гэсэн сануул­га гэж хэлж болохоор үгийг ч дайсан юм.

ТОМ ТӨСЛҮҮДЭЭ ХЭРЭГ­ЖҮҮЛЬЕ ГЭВЭЛ 60 ТЭРБУМ АМ.ДОЛ­ЛАР ХЭРЭГТЭЙ

Хөрөнгө оруулагчдын чуулган дээр сонсогдсон содон тоонуудын нэгийг Худалдаа хөгжлийн банкны  ерөнхийлөгч Р.Копа хэлжээ. Тэрээр Монгол улсын ойрын таваас арван жилд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүдэд 60 тэрбум ам.доллар хэрэгтэй гэжээ. Төлөвлөсөн том төслүүдийг  хэрэгжүүлэх бодитой гарц бол хөрөнгө оруулалт татах гэж ноён Копа ярьсан байна. Ийм их хэмжээний хөрөнгө оруулалтыг татах боломж Монголд байгаа гэж “Рескап секюритис” компанийн гүйцэтгэх захирал Д.Энхбаяр хэлж байна. Хөрөнгө оруулагчид  бонд гэхээс илүү эрсдэл бага гэдэг утгаар нь хувьцаа руу шилжиж  эхэлж байгаа энэ үед хувьцааны зах зээлээ ч хөгжүүлэх шаард­лагатай гэсэн санаа ч дэлхийн  хөрөнгийн зах зээлийн гол төвүү­дийн нэг Лондонд яригджээ.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ТОГТ­ВОР­ТОЙ БАЙДЛЫГ Л ХҮСЧ БАЙНА

Монголд хөрөнгө оруулалт, бизнесийн  чиглэлээр зөвлөх үйл ажиллагаа явуулдаг олон компани бий. Тэдэнд хандаж буй хөрөнгө оруулагчид сүүлийн үед “Энэ хуулиа одоо дахиад яаж өөрчлөх бол, өөрчлөгдөхгүй гэх баталгаа байна уу” гэж асуудаг болжээ. 

Лондонд цугласан хөрөнгө оруу­­­лаг­чид ч манайхаас оролцож бай­гаа төлөөлөгчдөд энэ асуултаа та­вьж байжээ.  “Оюу толгой”-н МакРей ч “Хөрөнгө оруулагчид хө­рөнгө оруулалтыг татахад чиглэ­сэн хууль эрхзүйн тогтвортой байд­лыг хүсч байна. Тогтвортой ашиг олох бод­логын үүрэг ролийг хүлээн зөв­шөөрөхийг хүсч байна. Эдгээр бод­логод, хууль засаглалыг дээд­лэх, гэрээ хэрэгжүүлэх баталгаа, бизнес эрхлэх тогтвортой, урьд­чилан таа­маглаж болох орчныг бүрдүүлэх зэрэг орно” гэж хэлсэн юм.

Монголын бизнесийн зөвлө­лийн гүйцэтгэх захирал Жим Двайер  “Зургаан сарын дараа Монголд хөрөнгө оруулагчид Хонгконгод цуглана. Лондон­гийн­хоос илүү олон хүн оролцож, энэ удаа­гийнхаас ч өөдрөг үгс сонсог­дох байх” хэмээн хэлж байна.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Начин цолтнуудын халз барилдаанд “Зүүнийхэн” илүүрхэв

Өнгөрөгч ням гаригийн үдийн хэрд Монгол
бөхийн өргөө гишгэх зайгүй үзэгчдээр дүүрчээ. Энэ нь хэн нэгэн гавьяат дуучны
тоглолт бус монгол бөхөө үзэхээр тэр дундаа өнөө цагийн үндэсний бөхийн спортод
өөрсдийн авьяас, уран хурц, дайчин барилдаанаараа гайхагдаж яваа залуу начин
цолтнуудын халз барилдаан байв. Үзэгчдийн суудал хэдийн дүүрч зогсоогоороо
хүмүүс нь бөхөө үзэж харагдлаа. Мэдээж халз барилдааны өмнө найз нөхдөөрөө яваа
хүмүүс өөр хоорондоо бооцоо тавьж байсан юм. Зүүний баг, барууны багуудын халз
тулаан үзэгчдийн уухайн түрлэг дор эхэллээ. Энэ өдрийн барилдаан зургаан тойрог
явагдах учиртай бөгөөд хамгийн олон даваа авсан бөхчүүд зургаан сая төгрөгийн
бай гардах байлаа.

Нэгдүгээр тойрогт “Барууныхан” илүүрхэв

Шижигнэсэн 12 начны тачигнасан
барилдааны эхний давааг улсын начин Б.Гончигдамба Өмнөговийн Ц.Одбаяр начныг
харцагадан дайрч давснаар багтаа эхний оноог авчирлаа. Үзэгчдийн хөөрөл дунд
барилдаан үргэлжилж сүүлийн барилдаануудад өнгөтэй сайхан барилдаж яваа Ховдын
Чандманий Б.Пүрэвсайхан бэлтгэл сайтай байгаа өсөх идэр начин Э.Энхбатаас
дутуугүй байгаа гэдгээ харуулан зүүн талд нь хонгодож давснаар багийнхаа хоёр дахь
оноог авчихсан юм. Улсын начин Б.Амарзаяа “Таван хан”-ы Ч.Баянмөнхийг барьц
сонгооноос хаясан бол Архангайн уран барилдаант начин Р.Пүрэвдагва Ширбазарын
Жаргалсайханыг дугуйлдаж татаад давав. Ингэснээр “баруун”, “зүүн”-ийхний
барилдааны харьцаа адил хоёр хоёр болов. Барилдааны уур амьсгал хаашаа эргэх нь
сүүлийн хоёр барилдаанаас хамаарахаар болж Амарын Батмөнх сүүлийн хэдэн жил
амжилт өндөртэй яваа Ду.Батбаяр начныг тахимдан багийнхаа оноог ахиулсан бол
нэгдүгээр тойргийн барилдаанд “баруун”-ыхан илүүрхэх үү, оноо тэнцэх үү гэдэг
шийдвэрлэх барилдаан Төв аймгийн Баянхангай сумын харьяат улсын начин
Б.Батмөнх, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Б.Сангисүрэн нарын хооронд боллоо.
Тэдний барилдаан үнэн хүчийг үзсэн цусгүй тулаан болсон бөгөөд барьц сонгооноос
Б.Сангисүрэн начин Батмөнхийг хаяснаар “баруун”-ыхан хүчтэй байгаагаа нотоллоо.

Хоёрдугаар тойрогЗүүнийхэн”-ий ялалтаар өндөрлөлөө

Нэгдүгээр тойрогт илүүрхсэн
“Баруун”-ханыг түрүүлнэ гэсэн үзэгчдийн таамаг энэ тойргоос эргэв.
Гарцаагүй
давна гэсэн Б.Гончигдамба начныг дэмжигчид Б.Амарзаяад төдийлөн анхаарал
хандуулсангүй. Гэсэн ч Б.Амарзаяа “их санасан газар есөн шөнө хоосон
хононо” гэгчээр
Б.Гончигдамба начныг татаж мордон давснаар багийнхаа оноог ахиуллаа.
Түрүүчийн
тойрогт унасан Ц.Одбаяр начин хариугаа авч Ш.Жаргалсайханыг эгэм тахим
мэхээр
давсан бол сүүлийн үед бэртэлээсээ болж төдийлөн барилдаагүй “өндөр”
Ч.Баянмөнх Б.Батмөнх начныг давхар
шуудагнаас татаж зүүн талдаа мордон давсан юм. Ду начин Сангийг үндсэн
мэх болох дархан
хавираагаараа давж, Булган аймгийн Могод сумын харьяат өсөх идэр начин
Э.Энхбат А.Батмөнхийг баруун талдаа мордон анхныхаа давааг авлаа. Энэ
тойргийн
хамгийн сүүлийн барилдаан үзэгчдийн хүсэн хүлээсэн начин Б.Пүрэвсайхан
Р.Пүрэвдагва нарын хоорондох “тулаан” байлаа. Сүүлийн дөрвөн
барилдаанд Р.Пүрэвдагвыг хаяад байсан Б.Пүрэвсайхан түүний хутгах мэхэнд
нь тогтсонгүй.
Болж л өгвөл “нударга” зөрүүлчих гээд байдаг хоёрын хувьд сануулга
авснаас хойш
дэвжээн дээр барилдаанаараа гал авалцуулах болсон. Ингэснээр эл тойргоос
зүүнийхэн таван даваа авснаар барилдааныг 7:5-аар хошуучилж эхэллээ.

Гуравдугаар тойрогт “Зүүнийхэн” таван даваа авлаа

“Дүнжингарав” дэвжээний бөх Б.Батмөнх, өсөх
идэр начин Б.Гончигдамба нарын барилдаан сонирхолтой болсон ч өсөх идэр
начин хөлдөө
бэртэл авснаар барилдаанаас чөлөөлөгдсөн. Уг нь тэрээр Б.Батмөнх начны
зүүн
хөлийг нүд ирмэхийн зуурт авсан ч унагаж чадалгүй явсаар даруулсан юм.
Ийн
унахдаа бэртэл авчээ. Уран барилдаант Б.Пүрэвсайхан Өмнөговь аймгийн
“Говийн
хүчтэн” дэвжээний бөх Ц.Одбаярыг барсангүй. Одбаяр начин Пүрэвсайханыг
баруун
талдаа ачихад нь үлдэн цаашлаад хонгодох мэхээр давав. Жүдо бөхийн
шигшээ
багийн тамирчин Э.Энхбат Адъяахүү начны шавь Б.Сангисүрэнг дайрахад нь
хавирч давсан бол Ш.Жаргалсайхан Б.Амарзаяагаас барьц сонгосон ч
даваагаа ахиулж чадсангүй. Тэгвэл Б.Амарзаяа барьц сонгооноос шахаж
татаад давлаа. Архангай
аймгийн Булган сумын харьяат Р.Пүрэвдагва Амарын Батмөнхийг
хаяснаар Зүүний баг 12:6-аар даваагаар илүүрхсэн юм.

Дөрөвдүгээр тойрогт “Зүүнийхэн” түрүүлэх нь бараг
тодорхой боллоо

“Баруухан”-ы гол найдваруудын нэг болох
Б.Гончигдамба начин бэртлийн улмаас цаашид барилдахгүй болсон нь
“Зүүнийхэн”-д
томоохон боломж олгосон гэхэд болно. Өвөрхангайн Б.Сангисүрэн
барилдааны эхнээс Р.Пүрэвдагвыг талбайн зах руу түрэн илүү барилдаан
үзүүлж байсан ч
барилдааны төгсгөлд Архангайн начин сэнжигнээс дунгуйлдаж
уран гоё давлаа. хаялаа. Сэлгээний бөхгүй гэдгээрээ онцлог болсон уг
барилдаанд Гончигдамбын оронд Сангисүрэн начин дахин
талбайд гарч Ду.Батбаярыг дуун дээр нь хавирсан ч өөрөө түрүүлэн
газардсан. Өсөх идэр начин Э.Энхбат Ч.Баянмөнхийг зай өгөлгүй хавирснаар
даваагаа ахиуллаа. Б.Пүрэвсайхан шууны бяртай гэдгээ харуулан
Б.Амарзаяаг давхар шуудагнаас татаж, сэжин өргөн хаясан бол “Хөвсгөлийн
хүчтэн”
дэвжээний бөх А.Батмөнх “говийн хүү” Ц.Одбаярыг цэцийн ширээний өмнө
зүүн хөмөрч давсан нь үзэгчдийг өндөлзүүлж чадлаа. Ш.Жаргалсайхан
Б.Батмөнхийг шуудагнаас татсан ч төдий л амжилт
ололгүй байсаар өөрөө тахим буулгалаа. Ингэснээр зүүнийхэн гурван
тойрогт илүүрхэн 16:8-аар тэргүүллээ хадгалан үлдлээ. Одоо “Зүүнийхэн”
ердөө гуравхан даваа
авахад л бооцоогоо авах боломж нээгдлээ.

Хэн хэн нь тэнцүүхэн өрсөлдсөн тавдугаар тойргийн барилдаан

Энэ тойргийн барилдаанд Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат
Б.Сангисүрэн
начин Б.Гончигдамбын оронд
ахин дэвжээнээ гарсан юм. Тэрээр Ц.Одбаярын
хөлд орсон ч гуядуулан унасан. Дараа нь өсөх идэр начин Э.Энхбатыг зай
өгөлгүй хөөн хавирах мэхээр даваагаа ахиулж өмнөх тойргийн алдааг зассан
юм. А.Батмөнх Архангай аймгийн Чулуут сумын харъяат улсын начин
Б.Амарзаяагийн
суганд сэжиж мордон хаясан. Говь-Алтайн Ду начин Ш.Жаргалсайханыг
хавирч хаяснаар “Зүүнийхэн” ялалт авах нь
тодорхой боллоо. Түүнчлэн Р.Пүрэвдагва “өндөр” начныг зүүндээ
хутгаж, Б.Пүрэвсайхан Б.Батмөнхийг давхар шуудагнаас шахаж татаж
хөлөөрөө хашиж
хаялаа. Б.Пүрэвсайхан
өрсөлдөгч бөхчүүдээ шахаж татах мэхээр давсан юм. Энэ тойрогт багуудын
барилдааны харьцаа 3:3-аар өндөрлөсөн ч “Зүүнийхэн”
19:11 ялалт авлаа.

Зургадугаар тойрогт Р.Пүрэвдагва, Б.Пүрэвсайхан нарын
тулаан ширүүхэн болов

Өвөрхангайн Тарагтын Б.Сангисүрэн
начин энэ тойрогт Б.Амарзаяагийн хөлд орсон ч өвдөг шороодлоо. “Говийн
хүчтэн”-ий Ц.Одбаяр “Таван хан”-ы Ч.Баянмөнхийг баруун талдаа хутган
давсан бол “Хөвсгөлийн хүчтэн”-ий А.Батмөнх амьдаагаа болох
“Дүнжингарав”-ын Б.Батмөнхийг хонгодож давлаа.

“Аварга”
сургуулиас бөхийн гараагаа
эхэлсэн тэр бүү хэл олимпийн аварга Н.Түвшинбаяр, улсын арслан
Х.Мөнхбаатар
нартай дотуур байранд бужигнуулж явсан улсын өсөх идэр начин
Ш.Жаргалсайхан
“Аварга”-ынхаа Э.Энхбатад өвдөг шороодлоо. Б.Пүрэвсайхан Ду.Батбаярыг
зүүн хонгодон давснаар зургаан барилдаанаас дөрвөн
даваатай өндөрлүүлэв. Шилдэг начингуудын халз барилдааны
төгсгөлийг начин Б.Гончигдамбын оронд гарсан Ховдын Б.Пүрэвсайхан
Архангайн Р.Пүрэвдагва нарын хооронд болов. Тэдний барилдаан хэд хэдэн
удаа
талбайн захад тулсны эцэст Б.Пүрэвсайхан
зүүн талд хонгодон хөөхөд нь Р.Пүрэвдагва начин мэдрэмжтэй гэдгээ
харуулан зүүн гараар далбааны араас барьж мушгиад давсан билээ. Өмнө нь
дөрөв таарч Р.Пүрэвдагва нэг ч даваагүй байсан бол энэ өдөр мөнхийн
өрсөлдөгч Б.Пүрэвсайханыгаа хоёр удаа давсан юм.

Барилдаан дуусахад үзэгчид үүнийг л
хүлээж байсан шүү гэсэн мэт таатай нь аргагүй нь гарч одоцгоолоо. Монголын
үндэсний бөхийн холбоо цаашид ямар барилдаан зохиох бол гэсэн асуултуудыг өөр
хоорондоо тавьж харагдав.

Э.Энхболд

Categories
редакцийн-нийтлэл

Монгол залуус европ стандартаар үйлдвэрлэсэн хаалгаа Орос руу экспортолж эхэллээ

Монгол залуусын хийсэн хаал­­­­гыг ОХУд худалдаж эхэл­жээ. Хойд хөршид хаалга ний­лүүлж буй “Mega wood” ком­па­нийн  үйлдвэр нийслэлээс зайдуу, Хонхорын наахна байр­ла­даг юм байна. Энд хаалганаас гадна тавилга, лак өнгөлгөөний үйлд­вэр ч ажиллаж байна. Тус компа­нийн ерөнхий захирал Ц.Ариун­баттай ярилцлаа. 

Чанартай  хаалга үйлдвэрлэ­дэг улс Монголоос хаалга им­порт­лох болсон нь ямар нэгэн учиртай байх. Оросууд­тай яаж холбогдсон юм бэ?

-Өнгөрсөн
намар тавилга, та­вил­гын түүхий эд борлуулдаг оросууд­тай санамсаргүй байдлаар уулзаад үйлдвэрээ үзүүлсэн чинь “Герман, Солонгос, Хятадын брэнд болсон тоног төхөөрөмжүүдтэй том үйлдвэр Монголд 
байдаг гэж ёстой бод­сонгүй. Тэгээд бүр шугаман дамж­лагатай шүү” гэж гайхаад буцсан л даа. Дараахан нь загвар авах санал ирүүлсэн. Яг тэр үед нь манай компани Монголд хийгд­дэггүй лак­тай хавтан хийдэг шинэ шугам оруулж ирээд байсан юм. Тэр бүтээгдэхүүнийхээ загварыг явуул­тал 
их сонирхсон. Орос даяар 26 дэлгүүртэй компани юм билээ. Эхний ээлжинд тодорхой тооны хаалга авъя гээд сая гэрээ бай­гууллаа. Цаашдаа эрэлттэй байвал тогтмол худалдаж авъя гэж байгаа.

Орос бол том зах зээл. Хүс­сэн хэмжээгээр нь хаалга экс­портлох боломжтой юу?

-Манай компани үйлд­вэрийн­хээ бүрэн хүчин чадлаар ажил­лахгүй байгаа ч дотоодынхоо хаалганы хэрэгцээний бараг 50 хувийг хангаж байна. Тэгэхээр 
гадагшаа
экспорт­лох боломж бай­гаа гэсэн үг. Цааш­даа оросуудын хүссэн хэмжээгээр хаалгаа ний­лүүлэх боломжтой.

Танай хаалга Хятадаас им­портолж байгаа хаалганаас юу­гаараа ялгаатай вэ?

-Чанараараа
илүү.  Бас тех­нологиороо ялгаатай. Манай хаал­ганууд герман стандартынх. Нэг барилгад мянган хаалга байлаа гэхэд 
мянган янзын хэмжээгээр хийж чадах өндөр технологийг бий болгож чадсан. Урдаас орж ирсэн хаалганд баталгаат хугацаа гэж байхгүй, харин манайх хаалгандаа хоёр жилийн баталгаат хугацаа өгдөг.

Таныг үйлдвэрээ анх байгуу­лахдаа  тоног төхөөрөмжөө өөрөө зохион бүтээж хаалга үйлдвэр­лэж  байсан гэж сонссон. Та  инже­нер үү?

-Үгүй,  эдийн засагч. Үйлдвэр байгуулах бол бүр багын мөрөөдөл л дөө. Залуу техникчдийн ор­донд таваас аравдугаар анги хүртлээ явсан маань нөлөөлсөн. Багадаа дөрвөн дугуйтай жижиг уралдааны машин, бага оврын мотоцикль босгож байлаа. Тэр сэт­гэлгээ, сонирхол маань орхиг­доогүй. Тэ­гээд л сүүлд 
бизнес хийж олсон хэдэн төгрөгөөрөө үйлд­вэрээ бай­гуулсан.

Үйлдвэр байгуулах хэмжээ­ний гэхээр багагүй мөнгө олжээ. Яг ямар бизнес хийсэн юм бэ?

-Сонин зардаг киоскуудыг хийх санааг анх гаргасан юм. Тэрнээс өмнө хүмүүс гадаа модон сандал, эвхдэг ор, пүршин 
дээр урдаа баахан сонин өрчихөөд суудаг байсан даа. Тодорхой хүмүүст санал тавьсан чинь зөвшөөрсөн. Зураг, төсөл бүх юмыг нь гаргасан байсан юм. Тухайн үед нийслэлээс бас дэмжлэг үзүүлсэн. Есөн хүнтэй 
үүрээс шөнө болтол 45 хоногийн дотор 150 киоск хийж гудамжинд сонин зарж байсан эмээ, өвөө нарыг киоскондоо оруулж чадсан. Тэгээд киоск хийсэн ажлын хөл­сөөрөө 
үйлдвэр
байгуулах
хөрөн­гөө босгосон. 

Хаалгыг брэнд болгосон ул­суу­дын туршлагыг хэр су­дал­сан бэ?

-Хаалгыг
брэнд болгосон ул­сын нэг бол Итали. Италийн “3L” 
гээд том үйлдвэрээс их зүйл олж харсан. Гэхдээ технологийг шууд хуулна гэж байхгүй л дээ. Герман, Орос, Итали, Хятадаар явж хаалга яаж хийдгийг 
олон жил судалсан. Хүүхэд байхаас тогтсон 
инженер
сэтгэлгээ
маань их хэрэг болсон. Анх найман хүнтэйгээ үйлдвэр­лэлийнхээ технологийг гаргах гэж их юм болсоон. Тэгж тэгж хаалганы 
ерөнхий
багцаа гараад ирж байгаа юм. Эцэст нь Герман­чуудын хаалга үйлдвэрлэж байгаа технологи хамгийн тохиромжтой нь болж таарсан.

Гадаадын том үйлд­вэрүү­дийн хувьд технологи бол хам­гийн том нууц нь. Хаалганы үйлд­вэр байгуулах гээд явж байгаа хүнд тэр том үйлдвэрүүд рүү нэвтрэх амаргүй байсан уу?

-Үндсэндээ
тагнуул
маягийн
юм хийнэ л дээ. Хаалга захиалах гэж байгаа юм шиг л очиж байж үйлд­вэрийг нь үзнэ. Мэдээж 
шууд Хятад, Германы технологийг ав­чирч хэрэг­лэж болохгүй. Үндэсний дотоод онцлогтоо тохирсон тех­нологийг гаргаж ирэх л байгаа юм. Үйлд­вэрлэлийн ерөнхий процесс бол дэлхий даяар нээлттэй зүйл. Тэрий­гээ ойлгоод авчихвал үлдсэн 
на­рийн юмнуудаа өөрсдөө 
сэтгэж бий болгодог. Түүнээс биш хэн ч надад бэлэн технологи өгөхгүй л дээ.

Герман технологийг мон­голч­лоход  хамгийн тохиромж­той нь гэлээ. Яг юу нь илүү тохиромжтой санагдсан бэ?

-Технологи,
тоног төхөөрөм­жийн хүчээр ихэнх ажлаа нугалдаг нь. Хятад бол хүнээр зодож хийдэг. Манайх шиг хүн ам цөөн улсад энэ арга 
хэцүү л дээ. Тэгээд л үйлд­вэрээсээ олсон 
орлогоороо
тоног төхөөрөмж авч эхэлсэн.

Танай машиныг ажиллуул­даг хүмүүс компьютер дээр ажил­лаж харагдсан. Бүх тех­никээ ингэж ажиллуулдаг уу?

-Манай машинуудын ихэнх нь автомат, компьютерийн удирд­лагатай, 
бүрэн автоматжсан гэд­гээрээ онцлог. 
Хүн өөрөө хэм­жээгээ тавиад гараараа зүснэ гэсэн ойл­голт байхгүй. Ажлын даалгаврынхаа тоо хэмжээг компью­терт оруулахад зүсэлтээс эхлээд бүх зүйлээ машин өөрөө хийчихнэ гэсэн үг. Хүн алдаад нэг см дутуу зүсч болно. Харин ма­шинд тийм ойлголт байхгүй. Ма­найх Монголд анх удаа интернэт дээр суурилсан үйлдвэрлэлийн прог­рамм гэдэг юмыг хийсэн. Үйлд­вэр энд, харин оффис маань хотод. Захиалга хийгдлээ л бол үйлдвэр рүү энэ программаар захиалга нь шууд очдог гэсэн үг. Хотын оффист захиалга ирээд гэрээ хийгдлээ л бол манай хэмжээ авдаг ажилтанд тэндээс хэмжээгээ аваарай гэсэн мессэж автоматаар очдог. Мэдээл­лээ аваад л заасан хаяг дээр очиж хэмжээгээ авна. Хэмжээгээ 
лазер аппаратаар авдаг юм. Банкинд ПОС гэж машин байдаг даа. Тийм ма­шинтай. Авсан хэмжээ авто­матаар тэр ПОС руу орж, 
үйлдвэр
дээр байгаа серверт 
хэмжээ нь оччихдог.

Та түрүүн хаалга бүрийн хэм­жээ өөр гэж байсан. Бүх хэмжээг нь компьютерт оруу­лахад л хаал­га асуудалгүй га­раад ирнэ гэсэн үг үү?

-Мянган хаалганы хэмжээ ава­хад мянган янз гарна. Бүгдийг нь бичээд оруулангуут 
тэр нь үйлдвэр дээр автоматаар бодогдож ажлын даалгаврууд нь цех, тасгуудад хэвлэгдээд оччихдог.

Италийн гялгар хавтан хийх технологи нэвтрүүлсэн гэж сонс­сон. Оросуудын сонирхлыг тат­сан нөгөө лактай хавтанг хэлээд байна уу?

-Тийм ээ. Тоног төхөөрөмжөө авчир­чихаад лакныхаа технологийг 
хоёр жилийн дараа гаргаж авлаа.

Гялгар хавтан гэхээр яг ямар эд байна аа?

-Нэг  л төрлийн материал гэсэн үг. Дээхэн үед румын мебел гэж байсан даа. Яг тэр технологи л ороод ирсэн гэж ойлгож болно. 
Мэдээж бидний оруулж ирсэн нь орчин үеийнх. Чанар, өнгө үзэмж талаасаа тэр үеийн технологиос тэс ондоо л доо. Хүссэн модныхоо хээ зураглалыг буулгах боломж­той. Модны зургийг авангуутаа хэв­лэлийн машинаар цаасан дээр хэвлэдэг дээ. Тэр цаасаа хавтан дээрээ наагаад лакдвал мод юм шиг л харагдана. Яг тэрэнтэй адил тусгай технологи. Цаас биш, шууд гадаргуун дээр нь хээ зураглалаа гаргаад, ультра ягаан туяагаар хатдаг тусгай лакаар лакддаг. 
Манай үйлдвэр тийм лакны 30 метр шугамтай. Хавтангаа лакдаж шуга­маараа оруулаад гаргаад ирэх л болно. Хээ, зураглал тавьж байгаа энэ технологи Монголд байхгүй, бусад улсад ч их цөөхөн. Хятад, Герман, Европын зарим нэг орон, Америк зэрэг улс дөнгөж л хэрэг­лэж эхэлж байна. Хүсвэл өөрийн­хөө зургийг ч хэвлүүлээд хаалгаа хийл­гэж болно. Хүмүүс хүүхдийн­хээ өрөөний хаалганы дотор талд хүүхэлдэйн киноны баатрын зураг хэвлүүлэх тохиолдол олон байдаг.

Тэгэхээр хүсвэл румын ме­бель шиг хаалга хийлгэх бо­ломжтой болжээ?

-Тийм боломж бүрдчихсэн. Сүү­лийн үед “Артур” брэнд гэж рек­лам­даад байгаа даа. Яг тийм тех­нологиор хийгдэж байгаа гээд ойл­­го­чихож болно.

Энэ технологийнхоо тоног төхөөрөмжийг хэр өртгөөр оруулж ирсэн бэ?

-Яг Германыхыг нь оруулж ирье гэвэл гурван сая евро. Бид Хята­даас төхөөрөмж оруулж 
ирээд
200 мянган  ам.доллар хүрэхгүй өрт­гөөр монголчилсон. Хятадын олон юмыг нийлүүлсэн учраас урд хөр­шийнхөн бидний гаргасан тех­нологийг мэ­дэхгүй гэсэн үг. Гэхдээ чанарын хувьд гурван сая евро­гийнхоос ямар ч ялгаагүй.

Гадны мэргэжилтэн урьж  ажилтнуудаа сургаж байсан уу?

-Америк,
Герман,
Оросоос
мэр­гэжилтэн урьж авчирч байсан. Тавилганы үйлдвэрлэлийн прог­рамм хангамжаа Америкаас авсан учраас тэндээс хүн урьж сургалт явуулсан юм.

Танайхыг таван үйлдэл хий­дэг машин Германаас оруулж ирсэн гэж сонссон. Ямар үйлд­лүүд хийдэг машин бэ?

-Германаас
оруулж ирсэн тоног төхөөрөмж хамгийн сүүлийн үеийнх гэдгээрээ онцлогтой. Бүрэн компью­­терж­сэн машин. Нэг тоног төхөөрөмж дээр таван тоног 
төхөө­рөмжийг суурилуулсан гэсэн үг. Үйлдлийн хувьд хаалганыхаа өөг тойруулж авна, хүрээгээ наана, цоож, нугасны нүх гаргана. Шилтэй хаалга бол шилний нүх гаргах үйлдэл хийдэг. Энэ машин 
өдөрт  гурван ээлжээр тасралтгүй ажил­лавал 300 хаалга элбэг гаргана.

Тусгайлж захиалж хийлгэдэг  үнэтэй хаалга гэж бий юу?

-Компанийн
захирлууд
арьсаар
хаалга хийдэг. Цэвэр үхрийн ши­рээр бүрж хийж байна. Төмөр эмжээртэй ийм хаалга 
600-700 мянган төгрөгөөр үнэлэгддэг.

Танай үйлдвэр рүү ороход дандаа шахмал хавтангууд ха­раг­даж байна. Цэвэр модон  хаал­га хийдэг үү?

-Цэвэр модон хаалга учир дутаг­дал ихтэй л дээ. 
Модыг  тайраад бүтээгдэхүүн болгосон ч гэлээ дотор нь 
утаслаг
ширхлэг
гэж бий. Тэр ширхэгтэй хэсэг нь их хатуу. Үлдсэн хэсгийг нь нунтаг үртэс гэж ойлгож болно. Модны бүтцийг хар үгээр тайлбарлавал нэг иймэрхүү. Хоёр өөр нягттай, хоёр өөр төрлийн материал нэг дор байна гэсэн үг. Зүйрлүүлвэл нэг нь жирийн утас, 
нөгөөх нь мяндсан утас. Халалт, хөрөлтийн явцад утаслаг хэсэг нь хатуу учраас байгаад байдаг, нө­гөөх нь зөөлөн учраас хэвээ алддаг. Тийм гажилт үүсдэг. Хаалга нь хаагдахаа больчихлоо гэдэг нь ийм учиртай. 
Шинэ технологиороо бол 
үхжүүлэх
гэсэн арга байдаг л даа. 
Гэхдээ тэр технологи модны өнгө үзэмжийг гоё болгож чаддаг­гүй.

Гэхдээ сүүлийн үед модон хаалга гэж их орж байгаа. Тэгэ­хээр чанарын хувьд асуудалтай гэсэн үг үү?

-Манайд орж ирээд байгаа мо­дон хаалганы хувьд 
гадна тал нь л 
мод. Түүнээс биш мөн чанар­таа бидний хийдэг шиг шахмал хав­тангаар хийсэн байдаг. 
Гадна талд нь модон хуулга нааж лакдаад өнгө тавьчихаар 
мод шиг хараг­даад байгаа юм. Байгаль экологи талаас нь харсан ч дэлхий цэвэр модон хаалганаас 
татгалзаж
бай­на. Мо­дон хаалга, цонх, тавилгыг ургаа модыг тасдаж л хийнэ үү гэхээс хаягдал модоор хийх ямар ч бо­ломж­гүй. Харин бүдүүн модыг хальслаад бүрвэл эдийн засаг, экологийн хувьд ашигтай. Дэлхийн үйлдвэрүүд яг энэ хандлага руу орсон. 

Тэгвэл шахмал хавтанг юу­гаар хийдэг юм бэ?

-Шахмал хавтанг гал түймрийн хамгийн гол аюул гэгддэг ойн унан­ги, хожуул, хаягдсан мөчрүүдээр хийдэг. Галыг барагтай л бол хүн гаргахгүй дээ, ихэнхдээ байгаль өөрөө гаргачихдаг. 
Ойн хаягдлууд хуурай учраас амархан шатдаг, өөрөөр хэлбэл түймрийн голомт болдог. Ойд байгаа хуурай хаягд­луудын нөөцийг бодоход л дотоод зах зээлийг 
200 жил бүх төрлийн хавтангаар хангах нөөц Монголын ойд хог болоод хэвтэж байна.

Манайд шахмал хавтан хийх түүхий эд нь бэлэн байгаа юм байна. Эндээ хавтан хийх болом­жийг судалж үзсэн үү?

-Манай компани шахмал хав­тангийн үйлдвэр байгуулах чиг­лэлийг сонирхож байгаа. Хавтан­гийн үйлдвэрийн технологиороо дэлхийд тэргүүлдэг Германы “Диф­фенбахер” компанитай хол­бог­доод жил гаруй болж байна.  ТЭЗҮ, зураг төсөл, урьдчилсан гэрээ хэлцэл энэ тэрээ хийчихсэн. Зас­гийн газарт төслөө оруулсан бай­гаа. Бат­сүм­бэрт үйлдвэр байгуулах газраа авчихсан. Төмөр замын салааны­хаа зөвшөөрлийг авч, зургийг нь хийчихсэн. Үйлдвэр гэдэг өнөөдөр мөнгө нь байсан ч маргааш босдог эд биш болохоор бичиг цаасныхаа ажлыг хөөцөл­дөөд явж байна. Хэрвээ энэ 
үйлд­вэр босвол до­тоодын хэрэглээгээ хангаад зог­сохгүй экспорт хийх боломжтой. Үйлдвэр маань есөн тэрбум төг­рөгөөр босохоор байна. 

Хувь хүмүүс хэр захиалга өгч байна?

-Дархан,
Сэлэнгэ,
Эрдэнэ­тийн­хэн их авдаг. Бас Ховдоос ч за­хиалга ирж байсан. Бүр Замын-Үүдээс ч хүртэл захиалдаг. Хөдөө­нийхөн “Сарантуяагийн хаалга” гэж л ярина шүү дээ. Дуучин Сараа манай хаалгыг сурталчилдаг боло­хоор бүр тэгээд нэрлэчихсэн байна лээ.

Хаалгыг өчнөөн тонноор дарж нягтруулдаг гэж дуулсан. Танайх хэчнээн тонноор да­руулж нягтруулдаг вэ?

-Манай хаалгаа 120 тонноор дарж наадаг. Тэгж нягтруулж байж чанартай хаалга гарна.

Үйлдвэрлэгчийн хувьд зас­гаас хүсэх юу байна?

-Үйлдвэрлэгчид
засгаас
мөнгө гуйхаас илүү бодлогын дэмжлэг үзүүлэхийг л хүсдэг. Эндээ үйлд­вэрлэж болж байгаа бүтээгдэ­хүүний импортын татварыг нэмэх маягаар дэмжихэд л болох юм. Жишээ нь манайх гэхэд үйлд­вэрийнхээ хүчин чадлын тал хувийг л ашиглаж байна.

Та нэг хэлэлцүүлгийн үеэрЗасгийн газрын хуралдаанаа манай үйлдвэр дээр хийгээчгэж Ерөнхий сайдыг урьж бай­санЕрөнхий сайд таны урилгад ямар хариу өгсөн бэ?

-“Үйлдвэр
дээр очиж хурал хийнэ гэдэг их зөв санаа байна шүү” гэж байна лээ. Засгийн газар үйлд­вэрийн шинэ эрин үеийг эх­лүүл­нэ гэж байгаа. Монголчууд хаалгандаа их бэлгэдэлтэй ханд­даг, өөдлөх айл үүднээсээ гэж ярьдаг ард түмэн. Үйлдвэрлэлийн шинэ эринийхээ үүдийг 
25 мянган айлын хаалгыг хийсэн үйлдвэрт 
нээгээсэй
гэсэн бэлгэдлээр 
Ерөн­хий сайдыг үйлд­вэртээ урьсан юм.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Орон сууцжуулах хөтөлбөр зургаан хувийн зээлээс юугаараа ялгаатай вэ?

Дөч орчим хувь нь л орон суу­цанд амьдарч байгаа нийслэл­чүүдээс  урт хугацаатай,  хүү бага­тай байрны зээлд хамрагдах хү­сэл­тэй иргэн олон бий. Улсын хэмжээнд гэж яривал нийт иргэдийн хорь гаруйхан хувь нь л орон сууцанд амьдардаг. Товчхондоо орон сууцны зээл авахыг хүссэн иргэд хэдэн мянгаараа байна гэсэн үг.  Засгийн газар өнгөрсөн долоо хоногт  иргэдийг орон сууцжуулах бодлогоо зарласан. Ерөнхий сайд орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журмыг баталж, ипотекийн зээлийг арилжааны бүх банкуудаар дам­жуу­лан  олгох ажлыг зохион бай­гуу­лахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Барилга, хот бай­гуулалтын сайд Ц.Баярсайхан нарт даалгаад байна. Эдгээр яамд Монголбанк хамтран журам бо­ловс­руулахаар  ажиллаж эхэлжээ. Энэ долоо хоногтоо  журмын төсөл гарчих байх гэж албаны эх сурвал­жууд мэдээлж байна. Журам гар­чих­вал арилжааны банкуудад ямар материал бүрдүүлж өгөх, орон сууцны аль хороолол, хот­хоныг сонгох зэрэг иргэдийн сонир­хож буй нарийн  асуудлууд тодор­хой болох юм. Зургаан хувийн зээлээс илүү боломжуудыг амла­сан, зах зээлийнхээ зарчмаас гажаагүй гарцуудыг санал болгож байгаагаараа энэ удаагийн орон сууцжуулах хөтөлбөр ялгарч бай­гаа.  Орон сууцжуулах хөтөлбөрийн юу нь итгэл төрүүлээд буйг он­цолъё.

АРИЛЖААНЫ АЛЬ Ч БАНКНААС АВЧ БОЛНО

Зургаан хувийн зээлийг ганцхан Төрийн банкаар олгож байсан бол орон сууцжуулах хөтөлбөрт хам­рагд­сан иргэд аль ч банкинд хан­даж болно. Төрийн гэсэн тодот­голтой банк биш, арилжааны бан­кууд оролцож буй нь  моргэйжийн зээл зах зээлийнхээ жамаар иргэ­дэд хүрч эхэлж байна гэсэн үг. Өөр нэг олзуурхмаар зүйл нь зээлээ төлөх хэмжээний ажилтай, орлого­той байхад л асуудалгүй. Бэлэн байрнаас сонголтоо хийх учир орон сууц нь барьцаа болоод явчихна. Зургаан хувийн зээлд хамрагдсан иргэдийн хувьд дутуу баригдсан, ажил нь эхлээ ч үгүй байран дээр хүртэл гэрээ хийсэн учраас өчнөөн иргэд барьцаан дээрээ бүдэрсэн. Байраа ашиг­лалтад ортол өөр байрны ордер барьцаанд тавь гэсэн банкны шаардлагаас болж зээл авч чадаа­гүй олон хүн бий. Мөн  зургаан хувийн зээлийн “орон сууц худал­даж авч байгаагүй” гэсэн хатуу шалгуур  энэ удаа үйлчлэхгүй. Үнэхээр орон сууцны хэрэгцээтэй бол моргэйжийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах бололцоотой. Ээж, аав нь байр авахдаа хамтран эзэмшигчээр нэрийг нь оруул­чихсанаас болж өнөөдрийг хүртэл байр хөлсөлж  буй залууст байранд амьдрах боломж бүрдэж байна.

ЗУРГАА БИШ 7-9 ХУВИЙН ХҮҮТЭЙ

Моргэйжийн зээлийн хамгийн гол шалгуур бол зээлийн хүү. Өмнө нь хүүг хатуугаар зургаан хувь гэж тогтоож байсан бол энэ удаа тэгэхгүй. Гүйцэтгэх засаглалаас   7-9 гэсэн хувийг тогтоож өгөөд байна. Энэ тоо арилжааны банкуудын орон сууцны зээлийн өнөөдрийн хүүтэй харьцуулахад эрс бага. Арилжааны банкууд  16-19 хувийн хүүтэй орон сууцны зээл өгч байгаа.

80 МЕТР КВАДРАТ ХҮРТЭЛ БАЙР  СОНГОХ БОЛОМЖТОЙ

Зургаан хувийн зээл дээр байр­ны метр квадратыг дээд тал нь 50 гэж байсан бол энэ удаа 80 метр квадрат байр сонгох боломжийг иргэдэд олгож байна. Зах зээл дээр яг одоо тавиас дээш хувийн гүйцэт­гэлтэй 16 мянган орон сууц байна. Ихэнх ажлаа нугалсан эдгээр орон сууцнаас 50 метр квадрат гэсэн шалгуурт тэнцэж байгаа нь 5600. Гэтэл орон сууц худалдан авагчдын ихэнх нь  50 метр квадратаас дээш  буюу 2-3 өрөө байр сонирхдог.  Засгийн газар иргэдийн сонирхол, худалдаанд гарахад бараг бэлэн болсон байруудын метр квадратыг  бодолцож 80 метр квадрат гэсэн босго тавьжээ.  Өөрөөр хэлбэл эрэлт, нийлүүлэлт аль аль талыг нь бодолцож гаргасан тоо.

 Орон сууцжуулах хөтөлбөрт хамрагдах иргэдэд дан шинэ байр ав гэсэн болзол тавиагүй.  Хуучин орон сууцнаас ч сонголтоо хийж болно. Баригдаж дуусаагүй байр биш бэлэн орон сууцыг сонго­хоороо зургаан хувийн зээлээс ялгарч байгаа юм. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хам­рагдсан иргэдийн орох учиртай байрны 50 хувь нь баригдаж эхлээ­гүй гэсэн тоо бий. Хөтөлбөрт хам­рагд­сан компаниудын барих орон сууцыг тухайн үед ОССК-иас сай­тан­даа жагсааж байсан юм. Тэр жагсаалтад орсон  128 мянган орон сууцнаас 61 мянга гаруй орон сууцны барилга угсралтын ажил  огт эхлээгүй байна. Энэ удаа иргэд хэзээ дуусах нь үл мэдэгдэх барил­гад захиалга өгч эрсдэлд орохгүй, бэлэн байрнаас сонголтоо хийх учир ямар ч эрсдэл хүлээхгүй. Одоогоор 100 хувь бэлэн болсон орон сууц 1105,  90-99 хувьтай 439, 80-89 хувьтай 129, 50-79 хувьтай 611 орон сууц байна.

АРВААС ГУЧИН ХУВИЙН УРЬДЧИЛГАА ТӨЛНӨ

Зургаан хувийн зээлд хамрагд­сан иргэд орон сууцныхаа нийт үнийн 10 хувийг урьдчилж, бэлнээр өгч байсан бол энэ удаа 10-30 хувийг нь урьдчилж өгнө. Байраа зарж байгаа компани, зээл өгч байгаа банк, худалдан авч байгаа иргэнд  ч сонголттой хувилбар. Зээлийн хугацаа 20 жил. Мор­гэйжийн зээлийн хамгийн гол шал­гуур гэгддэг хугацаан дээр ямар нэг асуудал байхгүй, авсан байрныхаа мөнгийг бага багаар удаан хуга­цаанд төлөх боломж гарч ирж байна. Өнөөдрийн хувьд арил­жааны банкуудын олгож буй  орон сууцны зээлийн дундаж хугацаа 15 жил байгаа.

БАЙРАА ӨӨРСДӨӨ ОЛ ГЭЭД  ОРХИХГҮЙ

Өмнөх засаг зургаан хувийн зээл өгөхдөө “Ийм компаниуд орон сууц барьж эхэлж байгаа юм байна, өөрсдөө сонголтоо хий, эрсдэлгүй байр олох эсэх чинь танаас л хамаарна” гээд орхиж байсан бол энэ удаа орон сууцны нийлүү­лэлтэн дээр ч анхаарч байгаа­гаараа онцлог. Засгийн газар 2013-2014 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн, санхүүжилтийн асуу­далтай байгаа орон сууцны барил­гуудын судалгааг үндэслэн үе шаттайгаар санхүүжүүлэх ажлыг арилжааны банкуудаар дамжуу­лан зохион байгуулах талд ан­хаарч эхэлжээ.

БАЙРНЫ ҮНЭ ӨСӨХГҮЙ

Зургаан хувийн зээл өгөх сур­гаар орон сууцны эрэлт эрс өсч байв. Эрэлтээ дагаад орон сууцны үнэ ч  өндрөө авч байлаа. Нэг байр бодит үнээсээ 30 сая төгрөгөөр өссөн жишээ ч бий. Харин энэ удаа тэгэхгүй. Засгийн газар барилгын компаниудтай метр квадрат  нь 950 мянгаас 1.1 сая төгрөгөөс илүү гарахгүй гэсэн тохиролцоотойгоор гэрээ байгуулна. Гэхдээ шууд ийм үнэтэй болго гэж зах зээлд шахалт үзүүлж байгаа хэрэг биш аж. Тө­рөөс дэмжлэг авах гэрээ байгуул­сан компаниудад л энэ үнэ үйл­чилнэ. 2000, 3000 доллараар метр квад­ратаа үнэлж байгаа тансаг зэрэг­лэлийн барилгуудын хувьд зах зээлийнхээ жамаар л явна гээд ойлгочихож болно. Барилгуудын цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус зэрэг дэд бүтэц байгуулахад энэ  онд улсын төсвөөс 200, нийс­лэлээс 40 гаруй тэрбум төгрөг зарцуулж байгаа. Ирэх онд ч энэ хэмжээний мөнгө зарцуулна. Тө­рөөс дэмжсэн дэд бүтцийг дагасан 17 шинэ хороо­лол нийслэлд ба­риг­­дана гэж Ба­рилга, хот бай­гуу­лалтын сайд мэдэгдээд байгаа. Одоогоор Баян­голын ам, Буянт-Ухаа, Солонго, Ирээдүй, 7, 14-р хороолол гэсэн орон сууцны шинэ хороолол барих газруудын дэд бүтцийг шийдэх нь тодорхой бол­чих­сон байна.  Шавыг нь тавьж ажлыг нь эхлүүлсэн “Буянт-Ухаа” хороололд 1570 айл орох боломж­той, эхний 500 айл энэ намар орон сууцандаа орно гэж Үндэсний бүтээн байгуулалт корпо­рацийнхан мэдээлсэн. Үүн дээр гэр хорооллыг барилгажуулах нийс­лэлийн бод­логын хүрээнд ч шинэ орон сууцууд босно. Дэд бүтэц, газрын асуудал орон сууцны үнэ өсөхөд нөлөөлдөг гэсэн барилгын компаниудын тайл­бар дээр Засгийн газар ингэж анхаарчээ.

 Орон сууцны үнэд нөлөөлдөг өөр нэг шалтгаан нь урд хөршөөс импортоор оруулж ирдэг барилгын материалууд. Тэр дундаа цемент. Цементийг нааш нь зөөж авчрах гэж хугацаа алддаг нь үнээ нэмэ­хээс аргагүй байдалд хүргэдэг. Тэгвэл энэ онд жилд саяас дээш тонн цемент үйлдвэрлэх гурван ч үйлдвэр ажиллаж эхлэхээр болж байгаа. МАК-ийн үйлдвэр, Хөтө­лийн үйлд­вэрийн  өргөтгөлөөс гадна Хятадын хөрөнгө оруулалт­тай үйлдвэр энэ ондоо багтааж ажиллаад эхлэх төлөвтэй байна.  Засгийн газар барилгын мате­риалын үйлдвэрийг дэмжихэд багагүй мөнгө зарцуулж байгаа. Засгийн газар тогтоол гар­гаж 200 хоног зарцуулж авдаг барилгын зөвшөөрлийг 30-35 хо­ногт багтааж авахаар  болгосон нь орон сууц ховордож, үнэ нь хаданд гарахгүй байхад нөлөөлж таарна.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Хавдартай болон цусны өвчтэй хүүхдүүдэд зориулсан эмнэлгийн барилгын ажил зогсчээ

-АЖИА ГЭГЭЭНИЙ  САНААЧИЛСАН ЭМНЭЛЭГ
БАРИХАД ХАНДИВ ӨГӨХ ХҮН ОЛДОХГҮЙ БАЙГАА ГЭНЭ-

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний тө­вийн хашаанд хав­дар­тай болон цусны өвчтэй хүүх­дүүдэд зориулсан эмнэ­лэг баригдаж бай­гаа. Зур­гаан давхар ба­риг­дах ёстой барилгын ажил үргэлжлэх боломж­гүй бол­жээ. Одоогийн байд­лаар гурван дав­хрынх нь  бетон цутгалт хийгдэж дуусчээ. Хав­дар­тай бо­лон цусны өвчтэй хүүх­дүү­дэд ус агаар мэт хэрэг­тэй байгаа дээрх эмнэл­гийн барилга угс­ралтын ажил таг зогссон шалт­гаан нь хөрөнгө мөн­гөний асуудал аж.  

АНУ-ын Индиана му­жийн Блүүмингтон хот­ноо аж төрдөг Ажиа Гэгээн
Монголд хоёр ч удаа айлчилсан байдаг. Айлчлалынх нь үеэр Тайвань, Хонконгоос олон
шавь нар нь дагал­дан ирж байлаа. Тэд Даш­­­чойлон хийдэд байр­­лан, цуглуулсан
өг­лөг хандиваа амьд­ралын боломж муутай, өвчин зовлонд нэрвэгд­сэн хү­мүүст тараан
өгчээ.

Улаанбаатар хотын за­хын хороолол, барааны зах болон зарим дүүргүүдээр явж тараасан өглөг, хандив нь очих ёстой эздэдээ тэр бүр хүрэхгүй байгааг Ажиа гэгээн болон түүний шавь нар нь анзаарчээ. Ажиа гэгээн Мон­голоос буцах замдаа монгол­чуудад цаашид хэрхэн тус­лах талаар шавь нартайгаа ярилцсан байна.  Нэгэн удаа­гийн тарааж байгаа өглөг хандив хэсэгхэн хугацаанд бусдад хэрэг болдог, түгээж өгсөн хүнсийг идээд  дуусах, тарааж өгсөн хувцсыг өмсөөд урагдах юм байна гэж үзээд хамгийн хэрэгтэй зүйл нь  эмнэлэг гэдэгтэй  санал нэгд­жээ.

Ингээд Ажиа гэгээнтний анхны төсөл нь Улаанбаатар хот дахь Яармагийн дэнж дээр баригдахаар болсон байна. Хорт хавдартай хүүх­дүүдийг эмчлэх эмнэлгийн иж бүрэн цогцолбор нь 25 сая орчим ам.долларын өртгөөр баригдах тооцоо гарчээ. Тө­сөл нь ч бэлэн болж. Төсөлд эмнэлгийн цогцолборын иж бүрэн зураглал болон эдийн засгийн тооцоо, инженерийн шийдлүүдийг багтаасан бай­жээ. Гэтэл  Яармагийн дэнжид цахилгааны болон цэвэр бохир усны шугам зэрэг дэд бүтцийн асуудал шийдэгдээ­гүй гэсэн шалтгаанаар  хойш­логдсон байна. Тухайн үед Эрүүл мэндийн сайд байсан С.Ламбаа “Эх нялхсын эм­нэлэг”-ийн цогцолбор дотор тусад нь хүүхдүүдийг эмчлэх эмнэлэг барьж өгөхийг санал болгожээ. Тэд Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаагийн тавьсан саналыг хүлээн авч, барилгын ажлыг эхлүүлсэн байна.

ХИЙДИЙН ТЭРГҮҮНҮҮД ЭМНЭЛЭГТ ХАНДИВ ӨГӨХӨӨС ТАТГАЛЗАЖ ХИЙДЭД МӨНГӨ ӨГЧЭЭ

Ажиа гэгээнтний са­наа­чилсан хүүхдийн эмнэлэг барих ажил хөрөнгө мөнгө­ний асуудалд орж зогсоод байгааг Эрүүл мэндийн яам­наас эхлээд Бурхан шашны томоохон зүтгэлтнүүд бүгд мэдэж байгаа юм байна. Гэвч өнөөдрийг хүртэл тэдний нэг нь ч энэ талаар ярихгүй бай­гааг Эх, хүүхдийн эрүүл мэн­дийн үндэсний төвийн эмч нар онцолж байна лээ. Ажиа гэгээнтэй хамтарч хандив цуглуулах хүн Монголоос олдохгүй байгаа юм байна.

Үүнээс болж гадаадад өндөр үнэтэй эмнэлэг рүү явж эмчлүүлэх боломжгүй цусны өвчтэй болон хавдартай хүүх­дүүд хорвоогийн мөнх бусыг үзүүлж байгаа гэсэн харам­салтай мэдээг эмч нараас сонслоо. Монголын бурхан шашны томоохон зүтгэлт­нүүдэд хүүхдийн эмнэлгийн  барилгын ажил зогсоод бай­гаа талаар хэд хэдэн удаа дуулгажээ. Гэтэл тэд  “бидэнд хамаагүй” гэх утга бүхий тайл­бар өгсөн байна. Гандан хий­дүүдийн тэргүүн нар хүүх­дэд зориулсан энэлэгт хө­рөнгө мөнгө өгч байснаас бусад газруудад хийд барих ажилд хандив өргөсөн нь дээр хэмээн үзэж байгаа аж. Саяхан гэхэд Сонгино­хайр­хан дүүргийн Баянхошуунд баригдсан хийдэд Бурхан шашны томоохон зүтгэлт­нүүд бүгдээрээ нийлэн мөнгө босгож өгчээ. Хүүхдэд зо­риул­сан  том эмнэлгийн суу­рийг хаа холоос АНУ-ын Ин­диана мужийн Блумингтон хотноо аж төрдөг Ажиа гэгээн ирж  санаачлан хэрэгжүүл­сэнд  тэд дургүйцэж байгаа  гэнэ. Энэ талаарх мэдээллийг бид албан ёсны эх сурвал­жаас авсан юм.

Бид Эх нялхсын эмнэл­гийн хашаанд баригдаж буй хавдартай болон цусны өвч­тэй хүүхдүүдэд зориулсан эмнэлэг барилгын угсралтын  ажил хэрхэн хийгдэж байгааг очиж үзсэн юм. Гурван давхар бетон цутгасан барилгыг ма­наж буй эмэгтэй “Энд уг нь  сайхан эмнэлэг баригдах гэж байгаа юм билээ. Зовж зүдэр­сэн хүүхдүүдэд зориулагдсан их буянтай ажил юм. Даанч Монголын талаас дэмжиж туслаад өгөх хүн олдохгүй байгаа гэсэн.  Энэ хавар ажил нь эхлэхгүй бололтой” хэмээн ярив. Барилгыг “Тэргүүн Чан­саа” ХХК барьж байгаа юм байна. Ямар нэгэн ашиг ха­рал­гүйгээр эмнэлгийн ба­рил­­гыг барьж өгч байгаа аж.

Дээрх эмнэлэг ашиглал­тад орвол хөдөө орон нут­гаас  хүнд өвчнөө эмчлүүлэх гэж ирсэн бага насны хүүх­дүүдийг эцэг эхтэй нь хамтад нь байлган эмчлүүлэх бо­ломж­той болох юм байна. Хөдөө орон нутгаас хүнд өвчтэй хүүхдээ асрах гэж сэтгэлээ чилээж ирж байгаа хүмүүст учирдаг чирэгдэл, шаналлыг бага ч атугай шийдэж байгаа­гаараа ихээ­хэн онцлогтой аж. 

Мөн энэ эмнэлэгт дунд чөмөг шилжүүлэн суулгах өндөр өртөг бүхий мэс зас­лын багаж хэрэгсэл суури­луулахаар болжээ. Дунд чөмөг  шилжүүлэн суулгах мэс заслын сургалтад  Монголын мэс заслын эмч нарыг  хам­руулах ажлыг төлөвлөөд бай­гаа юм байна. Цаашлаад яривал дунд чөмгийг Монголд шилжүүлэн суулгах эх үнд­сийг тавих гэж байгаа гэнэ.  

АЖИА ГЭГЭЭН МОНГОЛ ХҮҮХДҮҮДИЙН ТӨЛӨӨ АМЕРИКИЙН МОНГОЛЧУУДААС ХАНДИВ ЦУГЛУУЛЖ ЭХЭЛЖЭЭ

Ажиа гэгээнтэн энэ сан­хүүжилтийг олохын тулд  бо­ломжтой газар бүрд ханди­вын уулзалт зохион байгуулж байгаа юм байна. Өнгөрсөн оны есдүгээр сарын 21-нд буюу өөрийнхөө төрсөн өд­рөөр АНУ-ын Сиэтл хотын Монголчуудын дунд эмнэл­гийн барилгын санхүүжилтэд зориулсан хандивын арга хэмжээг зохион байгуулжээ. Лос-Анжелес хотод ажиллаж амьдарч байгаа монголчууд гуравдугаар сард “Эрхэм үйлс” нэртэй хандивын арга хэмжээ зохион байгуулжээ. Мөн Японы Токио хотод мо­рин хуурч Л.Амартүвшин хан­дивын тоглолт зохион бай­гуулж, тоглолтоос олсон ор­ло­гоо эмнэлгийн барилгад хандивласан байна. Тэрээр удахгүй  хандивын тоглолтоо дахин хийхээр төлөвлөж бай­гаа аж. Ажиа гэгээн Чи­каго хотын монголчуудад хандан мөн л уриалга гарга­сан бай­на. Денвер, Сан-Фран­циско болон Оакланд, Оксфорд, Вашингтон зэрэг хотуудад очин монголчуудыг цуглуу­лан уулзалт зохион бай­гуул­жээ. Харь элгийн хүн Мон­голын өвчиндөө шана­лан хэвтэж буй хүүхдүүдийн төлөө чин сэтгэл гарган ингэж зүтгэж байгаа аж.  Барилгын ажил нь зогсчихоод байгаа энэ эмнэ­лэг ашиглалтад ор­вол бид­ний ирээдүй болсон  хүүхдүү­дэд ус агаар мэт хэ­рэгтэй байгааг эмч нар хэлж байна лээ. Манай улсад цус­ны өвч­тэй хүмүүсийг эмчлэх ганц тасаг байдаг нь Эх, хүүхдийн эрүүл мэндийн үн­дэсний тө­вийн Цусны эмгэг судлалын тасаг аж. Тус тасагт одоогоор 30 гаруй хүүхэд хэвтэн эмч­лүүлж байна. Тэд бүгд гадаа­дад эмчлүүлэх шаард­лагатай гэдгийг тас­гийн эмч И.Мөнх­жаргал хэлж байна.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
редакцийн-нийтлэл

Э.Төрмандах: Би хоолойныхоо чадлаар аархана гэж боддог

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Эрдэнэсүрэнгийн Төрмандахтай ярилцлаа.

Дуучин Э.Төрмандах гэж их аархсан хүн явна гэж дууллаа?

-Та
миний дуулсан “Аар­хал” дууны тухай яриад байна уу.

Харин тийм. “Аархалдуу болон таны тоглолтын тухай л ярьж байгаа минь энэ?

-Тийм
байж. Би чинь 2011 онд “Зүүдний шувуу шиг бүс­гүй минь” гэдэг нэртэй анхны бие даасан тоглолтоороо ард түмэнтэйгээ уулзан зол­гож байлаа. Тэр цагаас хойш хоёр жил гаруйн хугацаанд уран бүтээлээ хийж яваад өнөөдөр, маргааш хоёр өдөр “Аархал” хэмээх бие даасан тоглолтоо хийхээр боллоо.

Тоглолтоо яагаадАар­халгэж нэрлэсэн юм бэ?

-“Аархал”
хэмээх уран бүтээл маань миний дуунууд дотор ихээхэн орон зай эзэлж, жин дарах бүтээл болсон. Монголын ард түмэн Азийн цээжин дээр төрсөн буянтай улсууд гэж боддог. Миний хувьд Монгол хүн болж төрсөндөө аархаж, омог­шиж, бадарч явах учир­тай гэж санадаг юм. Аархал гэдэг зүйл Эзэн Чингэсийнхээ үеэс байсан гэж боддог шүү. Тийм болохоор нэг үдэш ч гэсэн ард түмэнтэйгээ аар­хаж, омогшиж өнгөрүүлье гэж санаад тог­лолтоо ийн нэ­рийдсэн учир­тай.

Таны бодлоор аархал гэж юу вэ. Зарим нэг да­вилуухан нөхдүүд аархал гэдгийг дээрэлхэх гэдэг утгаар хэрэглээд байх шиг санагдах юм?

-Яг
энэ тухай би уулзсан хүмүүстээ аархал гэж чухам юу болох тухай санал солил­цон өөрийнхөө бодлыг хэлж л явна. Аархал гэхээр манай зарим залуус архидан сог­туурч янз бүрийн авир гаргаж явахыгаа хэлээд байх шиг байгаа юм. Аархал гэдэг тэс өөр ойлголт шүү дээ.

Таныхаар юу нь өөр гэж?

-Монгол
эрсийн судсанд омогшил бардамналын цус буцалж байдаг. Бид цөөхүү­лээ хэрнээ олуулаа юм шиг омогшиж чаддаг. Манайхан эвлэрч чаддаг, буруу омогш­лоосоо болж бүр бутарч байс­­ныг түүх гэрчилнэ. “Аар­хал” дуугаа би яагаад цээжээ дэлдэж дуулдгийн учрыг хэлэх үү.

Бололгүй яахав?

-Монголчууд зөв аархаж чадвал дэлхийд гарна. Бид өөрсдийн хийж бү­тээсэн зүй­лээрээ, хийж чад­даг бүхнээ­рээ аархаж явах хэрэгтэй. Монголын ард тү­мэн аар­хахгүй юм бол өөр хэн аархах юм бэ. Өөр нэг гадны нөхөр ирчихээд аар­хаад явна гэж бодохгүй бай­на. Тэдний зүрх сэтгэлд мон­голчууд шиг омог­ших гень байдаггүй биз гэж боддог шүү. Монгол Улсын гавьяат жү­жигчин Г.Ариун­баатар найз маань Глинкийн уралдаанд түрүүлчихээд ирэ­хээр нь би “Мон­голчууд бид бусад орныхноос юугаараа өөр юм. Дэлхийн дуучид ямар байна. Бид тэд­нээс юугаараа илүү, юугаа­раа дутуу байна вэ” гэж асуу­хад “Тэдний дэр­гэд бидний зүрх сэтгэл шал өөр юм бай­на. Бидний сэтгэл уярах цаг­таа уярч, бадрах цагтаа ба­дарч бай­даг. Тэд бол хэвэнд цутгасан мэт са­нагдлаа” гэж билээ. Энэ бол үнэн. Монгол­чууд уяхан сэт­гэлтэй, бардам байдаг нь энэ сайхан хээр тал, байгалийн үзэсгэлэн гоо, дуулаад барш­гүй газар нутаг биднийг хүн чанартай болго­дог юм болов уу гэж санадаг шүү. Гэхдээ манайхан аархал гэдгийг зөв талаас нь хардаг болжээ. Надтай уулзсан хү­мүүс аар­халын тухай өөр өөрийн­хөөрөө ярьж буйг сон­соод тэгж итгэх болсон. Нэг уяачтай уулзахад л “Тэсийн гол, Гал шарын унага надад байгаа, Аргамагийн тоос дээлэнд минь байгаа” мэт санагдаж байна гэж хэлдэг.

Таны хувьд уран бү­тээлээрээ аархаж байна гэж ойлгож болох уу?

-Өнөөдөр
ингээд бодож суухад “Аархал” дууг дуулах их хувь заяа надад байжээ гэж бодож байна. Үнэнийг хэлэхэд би хоолойныхоо чад­лаар аархана гэж боддог.

Сүүлд хийсэн таны уран бүтээлүүдАархал“, “Талын хөх чоногэхчлэн эрэмгийн өнгө аястай уран бүтээл байх болж. Дуулах дуугаа та өөрөө ингэж сонгоод байгаа юм уу?

-Миний
хоолойд таа­руу­лан зарим уран бүтээлчид дуугаа хийдэг бол заримыг нь би өөрөө сонгож авдаг. Яа­гаад иймэрхүү хурц шийдэл­тэй уран бүтээлүүд гараад байна вэ гэхээр нэгд миний өөрийн хүсэл зорилго зүрх сэтгэл минь надаас ийм уран бүтээлийг шаардах болсон. Гэхдээ заавал эрэмгий дуу гэлтгүй сайхан уянгын дуу­нууд ч мөн тасархай шүү дээ. Зарим үед эр хүн өөрийн омогшлыг бадрааж явах нь зөв гэдэг утгаараа ийнхүү сонгоод байгаа. Эдгээр дуу­нуудаас гадна “Эх орон эр­чүүдээр дутна”, “Монгол минь ганцхан”, “Нарны орон” гэх мэт эх орон, хань ижил, аав, ээж, үр хүүхдээ хайрлан дуул­сан дуунууд бүгд миний уран бүтээлд багтсан байдаг. Дуу­чид сэдэвт баригдалгүй бүх төрлөөр дуулах учиртай гэж боддог. Би “Чонын хийморь­той эр хүн” дуундаа клип хийх гээд баатрын дүрд найзыгаа тоглуулсан юм. Мань эр мэргэжлийн жүжиг­чин хэрнээ асгартал уйлчих­даг байгаа. Дараа нь яав ийв гэтэл “Баа­тар хүн яагаад уйлж болдог­гүй юм. Баатар хүн яагаад инээж болдоггүй юм. Баатар гэхээрээ эрэмгий зо­ригтой хүдэр хүн байх ёстой юм уу. Баатар хүн ч гэсэн ээжээс төрсөн байж таараа. Ханил­сан ханьтай байж таа­раа. Тийм болохоор нинжин сэтгэл гарахгүй яах юм бэ” гэж билээ.

Гэхдээ нийтийн дуучид нэг хайрцагт багтаасан мэт эх орон, хань, хайр, аав, ээж гэсэн сэдвийн хүрээнд эр­гэлдээд байх шиг санагд­даг шүү?

-Монголын
үндэсний урлаг бол уртын дуу, ардын дуу морин хуур юм. Нийтийн дуу бол ардын дууны араас залган гарч ирсэн урлаг гэж ойлгодог. Нийтийн дуу гэдэг эх орон, нийгмийн сайн сайх­ныг, аав, ээжээ хайрлан дуу­лах учир­тай гэж боддог. Би нийтийн дууг урлаг хэвээрээ байгаасай хэмээн хүсдэгээ ч нуугаад яахав. Нийтийн дуу­наас бусад урсгал, чиглэлээр уран бүтээлээ туурвиж буй дуучид дуу гэдгийг үгээ хэлэх индэр гэж ойлгодог болсон. Харааж зүхсэн, гутаан доромжилсон янз бүрийн дуунууд их байна. Урлаг нь урлагаараа байх ёстой гэж боддог. Эртнээсээ л манай уртын болон ардын дуучид тайзан дээр гараад ийм бай­на, тийм байна гэж хараал хэлж дуулж байгаагүй. Өнөө цагт монгол ахуй амьд­рал алдагдаад эхэллээ гээд бай­гаа. Тэгвэл энэ монгол ахуйг нийтийн дуучид бид л ард түмэндээ мартагдуу­лах­гүй дуулж байх болно. Ний­тийн дуунд машин, байшин дуу­лаад нэг их өөрчлөлт га­рахгүй биз дээ. Дуу гэдэг өөртөө маш их зүйлийг агуулж, тээж явдаг өв юм.

Нийслэлийн иргэд ний­тийн дууг хөдөөний урлаг гэдэг. Үүнтэй санал нийлэх үү?

-Харин
нийтийн дууг хө­дөөний урлаг гээд байгаагийн учрыг ойлгодоггүй юм. Үүнд ч санаа зовдоггүй. Монголын ард түмэн хэзээнээсээ нүү­дэллэж ирсэн хөдөөний ахуй­тай хүмүүс шүү дээ. Хөдөө­нийхөн л мах иддэг гэдэг. Улаанбаатарынхан бүгд тэгээд мах иддэггүй хэрэг үү. Их хотын гээд байгаа тэр хүмүүс цагаан хоолоо идээд явах нь яасан юм. Нийтийн дуучдыг хөдөөнийх гэхээр нь харин ч би баярладаг.

Яагаад?

-Хөдөөний
бид чинь мо­рин дэл дарцаглаж уудам талыг алдалж өссөн боло­хоор, айраг цагаанд умбаж өссөн болохоор хотынхноос харин ч эрүүл саруул хүмүүс гэж ойлгодог. Адуу дэлдэж өссөн бидэн хэнээс дутуугүй эр чадал бүрдсэн байдаг юм. Нийтийн дууны урлагт хүч үзэж яваа бидэн цаашдаа гэгээн зам мөрөө үлдээх хэ­рэгтэй. Бидний үеийнхэн дөн­гөж урлагт хөл тавьж байна.

Өнөөдөр залуу дууч­дын дууг нүдээ аниад сон­соход үнэндээ хэн дуулаад байгаа нь ялгарахаа бай­лаа. СУИСийн хэдэн багш нэг арга барилаар заадаг болоод жил бүр ийм дуучид төрөөд байна уу?

-Багш
нарт ямар ч буруу байхгүй ээ. Багш гэдэг өөрийн­хөө мэдэх зүйлийг шавь нартаа заадаг. Шавь нар нь уран бүтээл хийгээд эхлэхээр янз бүрийн уран сайханч нөхдүүд дуурайж уран бүтээл хийх болж. Нэг сайхан уран бүтээлийг сон­сож байгаад караокед орон дуулж үзэнгүүтээ цаашид би дуулж болох юм байна гэж бодоод маргааш нь нэг сту­дид ирээд аранжровшик хийл­гээд дуулж байгаа дуу­чин биш уран сайханчид маш их болсон байна. Тэр дууг нь ФМ, телевизүүд нь ч явуулаад байх юм. Энэ мэтчилэн зүйл­сээс нийтийн дууны нэр хүнд унаад байгаа хэрэг л дээ. Миний зүгээс СУИС-ийн оюутан дүү нартаа сайн уран бүтээл хийгээрэй гэж хэлдэг. Дуучид өөрсдийн гэсэн дуу­лалтын арга барилтай болох хэрэгтэй. Хэрэв эхнээсээ тэ­гээд явчихсан бол нийтийн дууны нэр хүнд өнөөдрийнх шиг унахгүй байсан. Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нарыг олны танил болсон цагаас хойш нийтийн дуучид олширсон. Монголчууд бүгд л нийтийн дуу дуулдаг. Тийм болохоор тэднээс ялгарах ганц хувь дуучин гэдгээ мэд­рүүлэх нь чухал.

Нийтийн дуучид ам бариад байгаа болохоор бусад урсгал чиглэлийнхэн нь дургүй байдаг гэсэн?

-Хамгийн
ам барьдаггүй дуучид чинь нийтийн дуучид юм шүү дээ. Учир нь тэрхүү дуучид ихэнх нь ногоотой шөлийг идэж, мэргэжлийн сургуулийг нь төгссөн боло­хоор ам барих шаардлага байдаггүй. Харин үглэж бариад байдаг нөхдүүд гүйж харайж дуулдаг хирнээ яасан амьсгааддаггүй юм бэ гэж боддог. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын­хан удахгүй дуучдад шалгалт хийнэ гэж дуулсан. Тэднийг яагаад алга болчихов. Бушуу­хан ирээд шалгаад өгөөсэй гэж хүлээж байгаа. Хэрэв энэ мэтчилэн шалгуур тавиад эхлэхэд хэн нь хэн бэ гэдэг нь ил тод болно.

Дуучид энд тэнд дуулахад хөгжим техник нь болохгүй байна гэж үглэцгээдэг л дээ. Тийм л юм бол гадагшаа яваад техник тоног төхөө­рөмж нь хөгжсөн газруудад очоод дуулж болно шүү дээ. Хэн ч хориг тавиагүй. Хэрэв тэгж чадахгүй юм бол байгаа орчиндоо зохицоод дуулах хэрэгтэй. Тэр нь өөрөө дууч­ны үүрэг болчихож байгаа юм. Удахгүй ам барина гэдэг асуу­дал цэгцрэх байх гэсэн бо­долтой байгаа. Нийтийн дууч­дын тоглолтыг үзсэн хүмүүс хэн нь ам бариад байгааг ял­гаж салгадаг болсон байна лээ.

Таны хувьд ам барьж байв уу?

-Ам
барьж үзээгүй гэж худлаа хэлээд яахав. Оюутан ахуй цагтаа сайн мэдэхгүй дуугаа ам бариад дуулчихдаг л байсан. СУИС-ийг төгссөн цагаасаа хойш ам бариагүй. Би тухайн уран бүтээлээ тай­зан дээр дуулахаараа илүү дуулдаг болохоор ам барих шаардлага ч бай­даг­гүй.

Сүүлийн үед уран бү­тээлийн хулгай хэрээсээ хэтэрлээ. Нэг аятайхан шүл­гийг мөрийг нь аваад өөр шүлгээс нэг мөрийг нь туугаад, ая зохиож буй хүмүүс нь ч мөн ялгаагүй тийм болчихож

-Адилхан
дуунууд байхын алийг тэр гэх вэ. Гэхдээ хөгж­мийн зохиолчид хүний хөгжмөөс нэг тактыг хулгайлж болно гэдэг юм билээ. Хүмүүс ичих нүүрээ элгэндээ наачи­хаагүй бол одоо хулгай хийх нь гайгүй болчих байлгүй дээ. Миний уран бүтээл дээр ийм зүйл тохиолдож байгаагүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна.

Үнэхээр үг, ая нь зо­хиролдсон дууг үнэ хаяж худалдан авч байв уу. Хэрэв байгаа бол үнийг хэлэхгүй юу?

-Миний
хувьд үнэ мөнгөөр дуу авч байсан түүх байдаг­гүй. Яруу найрагч, хөгжмийн зохиолчид маань өөрсдөө аваад ирчихдэг юм.

Гэргий тань дуучин шүү дээ. Эхнэртэйгээ хам­тарч уран бүтээл хийж байв уу?

-Гэрийн
минь баганыг тү­шин, тулганд гал бадраасан гэргийг минь О.Гансувд гэдэг. СУИС-д манай дээд курст суралцдаг байсан юм. Эхнэр маань уртын дууч мэргэжил­тэй. Гэргийтэйгээ хамтарч уран бүтээл хийж байгаагүй ч эхнэртээ зориулан “Ганцхан чамайгаа” гэсэн дууны үг, аяыг нь хийж бэлэг барьж байлаа. Энэхүү дууг эхнэр маань тоглолтын үеэр дуула­хаар болсон. Цаашид гэргий­тэйгээ дуэт дуулах бодолтой байгаа.

Багадаа таныг шаггүй барилддаг байсан ч дуучин болчихсон гэж дуулсан

-Барилддаггүй монгол хүүхэд гэж юу байхав. Би багадаа үндэсний бөхөөр хичээллэдэг байсан. Тийм ч муу барилддаг байсангүй. Сумынхаа наадамд барил­дан түрүүлсэн ч удаатай. Тухайн үед суманд түрүүлсэн бөхөд цол олгодоггүй бай­лаа. Хэрэв цол олгодог бай­сан бол өдийд сумын заан цолтой нөхөр дуулж явахгүй юу.

Сүүлийн үед ерөөсөө барилдаагүй. Уран бүтээлдээ л цаг заваа зориулж явна. Барилдахгүй болохоор бө­хийн өргөөнд очиж бөхчүү­дийнхээ гайхал­тай уран барилдаануудыг л үзэх юм даа.

Таныг нийтийн дууч­даас их хуралд төлөөлөл байх хэрэгтэй гэж ярьдаг гэж дуулсан. Улс төр со­нирхоод байна уу?

-Улс,
төр, нийгэм болоод Монголын эд баялгийн ту­хай бодохоор сэтгэл эмзэг­лэдэг зүйл олон байдаг. Монгол­чуудын эрх ашигт  нийцэхгүй асуудлууд, улс төрийн эрх мэдэлтнүүдийн хийж буй зарим үйлдлүүдийн талаар бодохоор онцгүй зүйлс их байдаг шүү дээ. Иймээс энэ бүхнийг зөвөөр залруулах нинжин сайхан сэтгэлтэй урлагийнхнаас нэг хоёр хүн улс төрд гарах хэ­рэгтэй гэж бодогддог юм.

Э.ЭНХБОЛД