Categories
мэдээ нийгэм цаг-үе

10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв DNN.mn

10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна.

2024 оны арванхоёрдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд нутгийн төв хэсгээр цас орно.

Хур тунадас: 13-нд Увс нуурын хотгороор, 16-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 17-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 18-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд Халх голын сав газраар цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 4-9 метр, 16-нд Алтайн уулархаг нутгаар, 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: 15,16-нд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч, бусад хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35…-40 градус, өдөртөө -21…-26 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -30….-35 градус, өдөртөө -18….-23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13…-18 градус

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм цаг-үе

10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв DNN.mn

Есдүгээр сарын 8, 9-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо орж, есдүгээр сарын 9-нөөс ихэнх нутгаар сэрүүсч, говь, тал, хээрийн нутгаар салхитай байна.

Хур тунадас: Есдүгээр сарын 6-нд Алтайн уулархаг нутгаар, есдүгээр сарын 7-нд Алтайн уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор, есдүгээр сарын 8-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, есдүгээр сарын 9-нд Хэнтийн уулархаг нутгаар, есдүгээр сарын 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, есдүгээр сарын 13-нд нутгийн хойд хэсгээр, есдүгээр сарын 14-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр бороо, хугацааны сүүлээр уулаараа хур тунадас орно.

Салхи: Есдүгээр сарын 6-нд Монгол Алтайн уулсаар, есдүгээр сарын 7-нд нутгийн баруун хагаст, есдүгээр сарын 8-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд түр зуур 16-18 метр, есдүгээр сарын 9-нд говь, тал, хээрийн нутгаар, есдүгээр сарын 10-нд нутгийн зүүн хэсгээр, есдүгээр сарын 12-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Есдүгээр сарын 6, 7-нд ихэнх нутгаар, есдүгээр сарын 8-нд нутгийн зүүн хагаст дулаахан байх боловч есдүгээр сарын 9-нөөс ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Есдүгээр сарын 9-нд зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Есдүгээр сарын 8-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Есдүгээр сарын 6, 7, 8-нд дулаахан шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад хугацаанд сэрүүсч шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *