Харшил үүсгэгч шарилж лууль болон бусад хөл газрын ургамлыг хадаж, тайралт хийх хугацааны талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв/НЭМҮТ/-өөс мэдээллээ.
1. Эхний тайралт:
Зургаадугаар сарын 20-ноос Долдугаар сарын 7
2. Хоёрдугаар тайралт:
Долдугаар сарын 20-ноос Наймдугаар сарын 1
3. Гуравдугаар тайралт:
Наймдугаар сарын 5-наас Наймдугаар сарын 30
Хадалт, тайралтыг 2-3 жил дараалан хийснээр шарилж, луулийн төрлийн ургамал багасаж ногоон зүлэг нэмэгдэхийг НЭМҮТ-өөс зөвлөв.