Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗӨВЛӨМЖ: Амин дэмээр баялаг хоол хүнс, шингэн зүйл сайн хэрэглээрэй

  • Амин дэмээр баялаг хоол хүнс, шингэн зүйл сайн хэрэглээрэй.
  • Хэрэв та өвдөхөөсөө өмнө тамхи татдаг байсан бол эдгэрснийхээ дараа тамхинаас татгалзаарай. Архи, согтууруулах ундаанаас мөн адил татгалзаарай.
  • Сандал дээр суугаад, гүнзгий амьсгал авч, гаргах амьсгалын дасгал хийж, уушгины үйл ажиллагаагаа дэмжээрэй.
  • Ажил амралтын зохицуулалт хийж, хангалттай амарснаар хурдан эдгэх боломжтой. Өөртөө хэт их ажлын ачаалал битгий өгөөрэй.
  • Хэвтэж. эсвэл унтаж байхдаа доошоо. эсвэл хажуу байрлалаар унтахыг хичээгээрэй. Ингэснээр таны уушгины үйл ажиллагаа илүү хурдан нөхөн сэргэхэд ач тустай.
  • Хэрэв танд Covid-19-тэй холбоотой эрүүл мэндийн асуудал байвал нэгдсэн лавлах 119, эсвэл харъяа өрхийн эрүүл мэндийн ажилтнаас зөвлөгөө мэдээлэл аваарай.
  • Ханиаж найтаахдаа ам, хамраа таглаж, бусдад халдвар дамжихаас сэргийлээрэй,
  • Алхах, сунайх, йог болон өөрийн биеийн онцлогт тохирсон дасгал хөдөлгөөнийг хийж хэвшүүлээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *