Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс шинжилгээний цэгүүдийн ачаалал, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан явуулын болон суурин цэгт ажиллах багийг ажиллуулж эхэлжээ.
ЗӨСҮТ-ийн явуулын баг ПСР болон түргэвчилсэн шинжилгээг байгууллагын захиалгаар очиж авах боломжтой аж. Харин суурин цэг ЗӨСҮТ-д ажиллах ба өдөр бүр 09:00-13:00 цагийн хооронд шинжилгээ авна. Ингэхдээ эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд төлбөр төлөхгүйгээр даатгалаараа шинжилгээнд хамрагдах боломжтой аж.