Categories
мэдээ нийгэм

Зуслангуудын нээлтийг энэ сарын 20-ныг хүртэл хойшлуулжээ

Энэ жилийн хувьд улаанбурхан өвчний
халдвар их байгаатай холбогдуулан хүүхдийн зуслангуудын үйл ажиллагааны
нээлтийг энэ сарын 20-ныг хүртэл хойшлуулахаар болсон байна. Хэдхэн
хоногийн өмнө хүүхдийн зуслангийн нээлтийг энэ сарын 10-нд хийнэ гэж
байсан бол албаны байгууллага өчигдөр энэхүү шийдвэрийг гаргаж, энэ
хугацаанд зуслангуудад НМХГ, НЭМГ, НОБГ Улаанбаатар хотын цагдаагийн
газар, НХГБХГ таван байгууллагын хамтарсан шалгалтыг хийхээр болжээ.

Манай улсад хүүхдийн 56 зуслан байдгийн
32 нь нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг гэсэн бүртгэл бий.
Эдгээрийн 22 нь тогтмол ажиллан жилдээ 17 мянга гаруй хүүхэд хүлээн
авдаг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *