Categories
мэдээ нийгэм

Зуслангийн газар өмчлүүлэх цахим бүртгэл явагдаж байна

Иргэдийн
зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүд дэх 26
байршилд /аманд/ зуслангийн газрыг өмчлүүлэх цахим бүртгэл үргэлжилж
байна. Энэ удаагийн өмчлөлөөр нийт 18 216 нэгж талбарыг
өмчлүүлэх юм. Иргэдийн зуслангийн зориулалтаар эзэмшиж буй газраа өмчлөх
хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч, анхан шатны хариуг өгнө. Хүсэлт
гаргах иргэн нь www.land.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан зуслангийн
газраа өмчлөх өргөдөлөө гаргах бөгөөд системд иргэд өөрийн мэдээлэл болон
эзэмшил газрын талаарх мэдээллийг оруулан бүртгүүлж, өмчлөгдөх боломжтой, өмчлөгдөх
боломжгүй, тодорхой зөрчил арилсны үндсэн дээр өмчлөгдөх зэрэг хариуг холбогдох
тайлбарын хамт хүлээн авна. Тухайн шаардлага бүрэн хангасан тохиолдолд
холбогдох материалыг Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн Өмч, газрын харилцааны
албадад хүргүүлснээр газар өмчлөлийн асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой юм гэж Нийслэлийн
ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *