Зүрхний даралт ихсэх өвчний хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө. ЭМДҮЗ-ийн 2022 оны нэгдүгээр тогтоолоор зүрхний даралт ихсэх өвчний хэвтүүлэх эмчлэх эмийн эмчилгээг 439 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 15 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.
Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар зүрхний даралт ихсэх өвчнөөр хэвтэн эмчлүүлсэн 5075 иргэнд ЭМД-ын сангаас нийт 2.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.