Аргын тооллын нэгдүгээр сарын 8, Буд гариг. Билгийн тооллын 9, Гоё хүүхэн одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 08:40 цагт мандаж 17:17 цагт жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. с шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Балжиннямтай өдөр.
