Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр цагаан луу өдөр DNN.mn

Аргын тооллын гуравдугаар сарын 12, Буд гариг. Билгийн тооллын 13, Их морь одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 07:09 цагт мандан, 18:53 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр могой өдөр DNN.mn

2025.01.12 / Ням гариг

ӨВЛИЙН АДАГ УЛААГЧИН ҮХЭР САРЫН
ХОЁР ХАР ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР

Үс засуулвал: Эд мал арвидна.
Наран ургах, шингэх: 08.39-17.22
Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Суудал: Шороо

Аргын тооллын 1 сарын 12, Адъяа гараг. Билгийн тооллын 14, Хэрцгий охин одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:39-17:22. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр цагаан луу өдөр DNN.mn

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 12, Ангараг гариг. Билгийн тооллын 11, Шувуун хошуут одтой, цагаан луу өдөр. Өдрийн наран 07:54 цагт мандаж 17:18 цагт жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *