Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр цагаан бар өдөр DNN.mn

Аргын тооллын нэгдүгээр сарын 21, Ангараг гариг. Билгийн тооллын 22, Тэргүүн дагуул одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 08:32 цагт мандаж 17:35 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно.

2 replies on “ЗУРХАЙ: Өнөөдөр цагаан бар өдөр DNN.mn”

Танай сониныхон чинь яагаад он цагаас түрүүлж давхиад унав.

Новшнууд чинь хамаг өдөр хоног будлиулж, хамаг ажил алдуулах гэж байна шдээ. Өөр сайн сайт руу орж гайгүй боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр цагаан бар өдөр DNN.mn

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 22, Сугар гариг. Билгийн тооллын 22, Үнэг одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 08:09 цагт мандаж 17:08 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. с шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *