Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр шар бич өдөр DNN.mn

Аргын тооллын 2 сарын 8, Санчир гараг. Билгийн тооллын 11, Гөрөөсөн толгой одтой, шар бич өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 8:10-18:03. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр шар бич өдөр DNN.mn

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 10, Ангараг гариг. Билгийн тооллын 10, Дэлгэрүүлэгч одтой, шар бич өдөр. Өдрийн наран 08:31 цагт мандаж 16:59 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. с шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *