Дээлтэй Монгол дэлхийн энэтэй гүрэн, Хаан
Чингисийн хүннү дээл “Бат Зүү” ХХК- ийнхан 14 метр өндөртэй, 18 метрийн
өргөнтэй, 6 давхар барилгатай дүйцэхүйц дэлхийд байхгүй том, хаан хээтэй хүннү загварын
дээл бүтээхээр болжээ.
Тодруулбал, тус
компанийнхан 20 жилийнхээ ой болон Улс тунхагласны 92 жилийн ойн хүрээнд
Монголынхоо өв соёл болон уран гартай оёдолчдынхоо уран бүтээлийг дэлхийд
таниулан сурталчилах зорилготойгоор тус дээлийг урлан бүтээх төслийг санаачлан
хэрэгжүүлж байгаа аж. Тус дээлийг эсгэх бүтээх ёслолын ажиллагаа энэ сарын
18-ны билэгт сайн өдрийн 11.30 минутад Буянт Ухаа спорт цогцолборт болох бөгөөд
ирэх сарын 25-нд урлаж дуусгах юм байна.