Categories
мэдээ нийгэм

Зуны улиралд халдварт өвчний гаралт нэмэгдэж байна

Зуны улиралд халдварт өвчний гаралт нэмэгддэг. Өнөөдрийн байдлаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гэдэсний халдварт өвчний хоёр тасаг тавиад ортой. Одоогоор дүүрэн байгаа юм байна. Ер нь шөнөдөө цусан суулгаар арваад хүн, гар хөл, амны өвчтэй 20-иод хүн ирдэг гэнэ. Гэдэсний халдварт өвчний 77 хувь нь Улаанбаатар хотод тохиолддог байна.

Нийт өвчлөгсдийн 76 хувь нь 0-9 насны хүүхдүүд тэр дундаа 0-4 насны хүүхдүүд ихэнх хувийг эзэлдэг аж. Эдгээр өвчин нь вирусын гаралтай. Өвчин хурц явагдаж байгаа үед 2-12 цагийн дотор клиникийн шинж тэмдэг нь илэрдэг аж. Энэ үед нэгдүгээрт ерөнхий хордлогын шинж тэмдэг илрэх ба тухайн өвчтөн халуурч, чичирч, эсвэл бүр халууцаж байгаа юм шиг мэдрэмж төрөөд ядран, хоол идэх дуршил багасан, толгой өвддөг гэнэ.

Харин гар хөл, амны өвчлөлийн үед өндөр халуурч биеэр нь чигжсэн улаан юм туурна. Тиймээс хүүхдүүдийнхээ эрүүл зөв хооллолтыг хэвшил болгох нь чухал гэж эмч зөвлөж байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *