Categories
нийгэм цаг-үе

Зулын 25-ны өдөр монгол хэлээр ном хурна DNN.mn

Жил бүрийн өвлийн тэргүүн сарын 25-ны энэ өдөр шарын шашныг үндэслэгч Богд Зонхова муу сэтгэлийг ялан дийлж улмаар нууц тарнийн онцгой эрдмийг олж нирваан дүр үзүүлсэн юм.

Зулын 25-ныг Богд Зонховын дүйчэн өдөр гэж нэрийддэг. Дүйчэн гэдэг нь онцгой тэмдэглэлт өдөр гэсэн утгатай. Энэ өдөр буян хийх өдөр тул бие хэл, сэтгэлээрээ сайн үйл хийх учиртай бөгөөд хийсэн буян хэдэн бум түмээр арвиждаг аж.  Мөн энэ өдрөөр зул өргөх нь олон янзын бэлгэдэл, цаад утга агуулгатай юм байна.  

Богд Зонховын дүйчэн өдрийн ёслол 15:00 цагт эхэлнэ. Дараа нь галын тахилга болох бөгөөд монгол хэлээр ном хурна. Дараа нь зул өргөх ёслол болохоор хөтөлбөр гаргажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *