Categories
мэдээ нийгэм

Золбин нохойны үржлийг зогсоох шинэ аргыг хэрэгжүүлнэ

“Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу золбин нохой, муургүй болгох ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа юм.

Ажлын хэсгийн даргаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр, гишүүдэд Зоонозын өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Мал эмнэлгийн газар, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, төрийн бус байгууллагууд оролцон ажиллаж байгаа аж.

Ажлын хэсэг анхны хуралдаанаа хийж золбин нохой, муур устгалын ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцов. Одоогийн байдлаар 40 орчим анчин золбин нохойг устган ажиллаж байгаа хэдий ч нохойны тоо бууруурахгүй, хүн урах эрсдэл ихтэй байгаа юм.

Тиймээс нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, арчлах, золбин нохой муур устгахад мөрдөгдөх журам”-д өөрчлөлт оруулж, золбин нохой, муур устгах ажлыг өргөн хүрээнд нарийн зохион байгуулж ажиллах аж.

Үүний тулд дүүрэг, хороо, иргэн, аж ахуйн нэгж, цагдаагийн байгууллагууд ямар үүрэг оролцоотой байх талаар журамд тодорхой зааж өгөх бөгөөд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байгаа золбин нохойны үржлийг зогсоох шинэ аргыг хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, эм нохойны савыг боож, үржлийг зогсоох “Спэй” хэмээх аргыг хэрэглэх ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *