Categories
мэдээ нийгэм

​ Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүндэтгэл үзүүлнэ

Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүндэтгэл үзүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга ажлаа аваад удаагүй байгаа. Уламжлал ёсоор Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Ерөнхий командлагчдаа хүндэтгэл үзүүлдэг. Тиймээс өнөөдөр 11.00 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлж, Цэргийн ёслолын жагсаалыг зохион байгуулах гэж байна.

Ерөнхийлөгч нь хуульд зааснаар нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах, онцгой нөхцөл үүсвэл УИХ-ын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж гаргах эрхтэй байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *