Categories
мэдээ эдийн-засаг

Зэсийн баяжмал, төмрийн хүдэр, нүүрсний экспорт өсчээ

Оны эхний 10 сарын байдлаар экспорт өмнөх оны мөн үеэс 25.7 хувиар өсч, 7.5 тэрбум ам.доллар болжээ. Нийт экспортын 83.9 хувийг эрдэс бүтээгдэхүүний экспорт бүрдүүлсэн байна. Экспортын нийт дүн 6.3 тэрбум ам.долларт хүрчээ. Экспорт импортын дүнг давж, гадаад худалдааны тэнцэл 1.8 тэрбум ам.долларын ашигтай гарав. Тайлант хугацаанд 7.5 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан байна.

Зэсийн баяжмал, төмрийн хүдэр, нүүрсний экспорт өсөв. Тайлант хугацаанд 1.2 сая тонн зэсийн баяжмалыг 2.6 тэрбум ам.доллараар экспортолсон байна. Экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс бага зэрэг буюу 1.6 хувиар өсчээ. Мөн зэсийн үнэ өндөр байгаатай холбоотойгоор экспортын орлого 50 орчим хувиар өссөн байна. Сүүлийн 50 өдрийн дунджаар зэсийн үнэ тонн нь 9489 ам.доллар байсан бол аравдугаар сард дахин 10 мянган ам.доллар давав.

Чулуун нүүрсний экспортын биет хэмжээ хамгийн их хувиар буюу оны эхний 10 сард 43.6 хувиар буурч, 13.5 сая тонн болсон байна. Аравдугаар сард 1.47 сая тонныг экспортолжээ. Экспорт сарын дүнгээрээ 45.8 хувиар өссөн ч арваннэгдүгээр сар гарснаас хойш өдөрт хилээр нэвтэрч буй нүүрс тээврийн автомашины тоо дахин буураад буй юм.

Нүүрсний экспортын орлого 1.9 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 200 орчим сая ам.доллараар өсчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *