Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 10-ны орой 19 цагаас эхлэн Завхан аймгийн хэд хэдэн сумдад эрчим хүч тасарч одоог болтол эрчим хүчээр хангагдаагүй хэвээр байна. Аймгийн эрчим хүчний системээс өгч байгаа мэдээллээр Мөрөн-Тэлмэнгийн цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарсан учраас тог тасарсан гэдэг мэдээлэл өглөө.
Одоогоор Бигэр, Цогт, Чандмань, Эрдэнэ, Цээл, Халиун, Жаргалан, Баян-Уул сумд цахилгаангүй хэвээр байгаа юм. Харин Улиастай хотыг өнөөдрөөс эрчим хүчээр хангаж эхэлсэн байна. Завхан аймгийн сумууд цахилгаангүй болсон талаар өнөөдөр МАН-ын бүлгийн хурлын үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс мэдээлэл авч яаралтай арга хэмжээ авах тал дээр анхаарахыг сануулсан. Одоогоор гэмтэл гарсан цахилгаан дамжуулах агаарын шугамыг засварлах ажил үргэлжилж байгаа. Эрчим хүчээр хэзээ хангах нь тодорхойгүй байна.