Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар Атрын IV аян, Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, валютын нөөцийн нөхцөл байдал,
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,
Зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хөнгөвчлөх, цахим хэлбэрт шилжүүлэх, холбогдох захиргааны хэм хэмжээний актуудыг хуульд нийцүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн ажил зэрэг асуудлыг хэлэлцэх юм.