Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаараа дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
- Агаарын бохирдлыг бууруулах талаар арга хэмжээний тогтоолын төсөл,
- Нийслэлийн шуурхай штабын VII хуралдааны дүнгийн талаар,Төрийн байгууллагын бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх талаар,
- “Эрчист Монгол” ТӨХХК-ын талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төсөл,
- Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэх юм байна.