12 долоо хоног буюу 3 сарын хугацаатай, жилийн 14.250 хувийн хүүтэй, 100,000 ширхэг Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан авч байгаа бөгөөд 7 дугаар сарын 21-ны өдөр арилжаа явагдана.
ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ
1. Үнэт цаас гаргагчийн нэр: Монгол Улсын Сангийн яам
2. Үнэт цаас гаргах зорилго: Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн удирдлага
3. Үнэт цаасны санал болгох хүрээ: Олон нийтэд санал болгох
4. Үнэт цаасны төрөл: Засгийн газрын энгийн үнэт цаас
5. Нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
6. Хямдруулсан үнэ: 96,825.00 төгрөг
7. Нийт гаргах тоо: 100,000 ширхэг
8. Богино хугацаат үнэт цаасны үзүүлэлт:
ЗГҮЦ-ны төрөл |
Тоо хэмжээ /ширхэг/ |
Үнийн дүн /тэрбум төгрөг/ |
Хугацаа /7 хоног/ |
Хүү төлөгдөх хэлбэр * |
Хүүгийн хэмжээ (хувь) |
Захиалга эхлэх өдөр |
Арилжаа хаах өдөр |
ЗГХБ-Б-12-320 |
100,000 |
10.0 |
12 |
Хямдралтай |
14.250% |
2015.07.17 |
2015.07.21 |
*-Засгийн газрын үнэт цаасны купоныг 365 хоногт үндэслэн тооцно.
9. Хүүгийн хувь хэмжээ: Долоо хоног бүр арилжигдах Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны хүүгийн хувь хэмжээг зах зээлийн жишиг хүүг үндэслэн Сангийн яам тогтооно.
10. Захиалга авах хугацаа: Монголын хөрөнгийн бирж нь тус арилжааны саналыг хуанлийн 6 хоногийн турш авах бөгөөд 6 дах хоногийн 11 цагт арилжааг хаана.
11. Захиалга хүлээн авах цаг: Лхагва гарагт – 14:00- 16:00 цагт
Пүрэв – Дараа долоо хоногийн даваа гарагт – 10:00-16:00 цагт
Мягмар гарагт – 10:00-11:00 цагт
12. Арилжаа хийгдэх: Монголын хөрөнгийн биржийн арилжааны системд нийт захиалгыг хүлээн авсны дараа нийт ирсэн саналыг Сангийн яаманд цахим хэлбэрээр хүргүүлэх бөгөөд Сангийн яамнаас баталгаажуулсны үндсэн дээр хуваарилалтыг хийнэ.