Засгийн газрын ээлжит 16 дугаар хуралдаан Төрийн ордонд болж, 14 асуудал хэлэлцэж байна.
Хуралдаанаар Монгол, Хятадын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнийн санаачлан боловсруулж Засгийн газрын санал, дүгнэлт авахаар ирүүлсэн Зээлийн сангийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл, Инновацийн төсөлд грант олгох журмын төсөл, Засгийн газар хоорондын хэлэлцээр батлах тухай, “Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр” батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Мөн Аймаг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, тэргүүлэгчдийн 2017 оны ажлын тухай, “НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2016-2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын талаар танилцаж байгаа юм байна.