Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгах зэрэг асуудлыг шийдвэрлэх юм.
Мөн УОК-оос цэцэрлэг, сургуулийг есдүгээр сарын нэгэнд эхлүүлэх санал оруулахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ ажлын таван өдрийн хэдэн өдөр нь ангидаа хэдэн цаг хичээллэх, хэдэн өдөр нь тв хичээл заах, ариутгал, агаар сэлбэх, эцэг, эхчүүд хүүхдүүдээ хүргэх талаар Засгийн хуралд оруулж эцсийн шийдвэр гаргуулна.