Categories
мэдээ эдийн-засаг

​Засгийн газар ирэх сард 18 тэрбумын үнэт цаас арилжина

Засгийн газар ирэх сарын нэгэнд 18 тэрбум төгрөгийн, гурван төрлийн үнэт цаас арилжих юм байна. Бондын хоёр нь хямдарсан, нэг нь үндсэн үнээрээ арилжаалагдах аж. Эхнийх нь гурван сарын хугацаатай, зургаан тэрбум төгрөгийн үнэтэй бонд байх юм байна. Гэхдээ үүний хямдарсан үнэ нь 97.400 төгрөг бөгөөд 11.6 хувийн хүүтэй.

Харин 39 долоо хоногийн хугацаатай бонд мөн адил 100 мянган төгрөгийн үндсэн үнээс 91.953 төгрөг болж хямдрах ажээ. Тус бонд нь жилийн 11.7 хувийн хүүтэй, долоон тэрбум төгрөгийн үнийн дүнтэй байна.

Харин хоёр жилийн хугацаатай жилийн 13.7 хувийн хүүтэй таван тэрбум төгрөгийн бондын нэгжийг нь 100 мянган төгрөгийн үндсэн үнээр арилжих гэнэ. Сангийн яаманд хоёр хоногийн өмнө 3.3 тэрбум төгрөгийн 33.042 ширхэг үнэт цаас худалдан авах захиалга ирснийг 100 хувь нүүлүүлсэн байна. Тус бонд 28 долоо хоногийн хугацаатай, жилийн 11.7 хувийн хүүтэй. Энэхүү арилжаанд үнэт цаасны дөрвөн компани оролцсоноос “БиДиСек” компани хамгийн их буюу 16.353 ширхэг үнэт цаас худалдан авчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *