Categories
мэдээ нийгэм

Замын цагдааг доромжилсон этгээдийг шалгаж байна

Замын цагдааг доромжилж буй залуугийн бичлэг өчигдрөөс нийгмийн сүлжээгээр цацагдаж эхэлсэн. Бичлэг дээрх үйл явдал өнгөрсөн пүрэв гарагт юм байна. Замын цагдааг хэл амаар доромжилж, зүй бус үйлдэл гаргаж сүрдүүлсэн уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа гэдгийг Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Тухайн үед цагдаагийн ажилтан тусгай дуут дохиог шалгах гэж зогсоосон бөгөөд 1793 УБҮ дугаарын автомашины жолооч шалгуулах гэсэн боловч өөрийгөө эзэн нь гэж танилцуулсан залуу шалгуулахыг эсэргүүцэн хэл амаар доромжилж дарамталсан байгаа юм.

1793 УБҮ улсын дугаартай уг автомашин банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг байна. Банк санхүүгийн байгууллага дуут дохио ашиглах зөвшөөрөл авах эрхгүй бөгөөд Зөвхөн төрийн тусгай хамгаалалтын тээврийн хэрэгсэл ашигладаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *