Categories
мэдээ нийгэм

Залуу статистикчдын холбоо байгуулагдлаа

Статистикийн үйл ажиллагааг залуучуудад ойлгуулах, энэ чиглэлээр
хийгдэж байгаа шинэлэг ажил, мэдээллийг залуучуудад түгээх, МЗХ-ны
салбар байгууллагууд, хороодыг мэдээллээр хангах зорилгоор Монголын
Залуучуудын Холбооны дэргэд Залуу Статистикчдын холбоо байгуулагдлаа.

Залуу Статистикчдын холбооны тэргүүнээр Д.Баасан (Баянгол дүүргийн
залуучуудын холбооны тэргүүлэгч) хуралд оролцсон нийт гишүүдийн 100
хувийн саналаар сонгогдсон бөгөөд нарийн бичгийн даргаар Г.Отгонбаяр,
тэргүүлэгч гишүүдээр Б.Зүмбэрэл, Э.Батзаяа, Ө.Нямжаргал, Б.Бат-Оргил,
П.Нарангарав, Д.Хулан, Б.Даваадорж нар сонгогджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *