Categories
мэдээ спорт

Залуу бөхчүүд энэтхэгийн дэвжээнд зодоглоно

Чөлөөт бөхийн 2018 оны залуучуудын Азийн АШТ долдугаар сарын 17-22-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делид болно. Эрэгтэйчүүдийн 21, эмэгтэйчүүдийн 16 дахь удаагийн тэмцээнд манай улсаас хөвгүүдийн 57 кг-д Б.Түмэнцогт (Хасу-Мегастарс), 61 кг-д Б.Ууганбаяр, 65 кг-д Э.Бямбадорж (хоёул Баянхонгор), 70 кг-д Д.Батзул (Хасу-Мегастарс), 74 кг-д Б.Бат-Эрдэнэ, 79 кг-д Б.Цэрэндаш (хоёул Ирээдүйн одод), 86 кг-д Б.Оргилох (Хасу-Мегастарс), 92 кг-д Ч.Алтангэрэл (Хилчин), 97 кг-д О.Бат-Эрдэнэ (Хасу-Мегастарс), 125 кг-д Э.Бат-Эрдэнэ (Аварга) нар зодоглоно.

Охидын 50 кг-д Н.Анударь, 53 кг-д Б.Энхцэцэг (хоёул Чингэлтэй дүүрэг), 55 кг-д Б.Халиунаа (Ирээдүйн одод), 57 кг-д Б.Энхтүвшин (Чингэлтэй дүүрэг), 59 кг-д Ө.Пүрэвсүрэн (Баянхонгор), 62 кг-д Н.Энхтуяа (Өмнөговь), 65 кг-д Э.Дэлгэрмаа (Хасу-Мегастарс), 72 кг-д Ц.Хулан (Сэлэнгэ), 76 кг-д Б.Оюунбагана (Архангай) нар хүч үзэх юм.

Дасгалжуулагчаар МУГТ Ц.Баярсайхан болон Б.Идэрсайхан (Ирээдүйн одод), П.Чулуунбаатар (Чингэлтэй дүүрэг), Ё.Батдархан (Хасу-Мегастарс), С.Мөнхдуулдах (Баянхонгор), Д.Эрхэмбаатар (Өмнөговь), П.Пүрэвцогт (Архангай), шүүгчээр олон улсын хоёрдугаар зэргийн шүүгч Ю.Батсайхан нар ажиллана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *