Categories
мэдээ спорт

Зак Лавин удахгүй талбайд гарна

Чикаго Трибюн сайтын мэдээлж буйгаар тэрбээр талбай дээр цаг нартай уралдан гарахын тулд бүхий л боломжоо ашиглаж байгаа гэнэ. Лавин” Тун удахгүй бүтэн контакттай бэлтгэл хийж эхэлнэ. Гэмтэлтэй л шууд хамааралтай зүйл. Гэхдээ би өөрийнхөө бүх боломжийг дайчилж байгаа. Гэхдээ эцсийн эцэст болгоомжтой хандах л ёстой. Одоо бол миний бие гайхалтай сайн байна. Өмнө нь хийдэг байсан бүх бэлтгэлээ хийж чадаж байгаа. Тиймээс контакт ч гэсэн авч чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Гэхдээ анх товлосон хугацаатайгаа уялдуулж, няхуур хандах хэрэгтэй” гэж сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа дурьджээ.

Чикаго Буллс баг энэ улирлаас шинэ сэргээн босголтын замдаа ороод байгаа. Мэдээж тэдний цаашдын ирээдүй Зак Лавинтай шууд холбоотой. Харин Зак Лавины хувьд өнгөрөгч 2 сарын 14нд өвдөгний арын шөрмөстөө мэс ажилбар хийлгэх шаардлагатай болоод байсан юм.

“Би тоглолт өнжих дургүй. Багийнхандаа туслахгүй, хажуугаас нь дэмий л хараад сууна гэдэг ямар хөгийн мэдрэмж гээч. Аль болох мэддэг, чаддаг бүхнээрээ багийнхандаа зөвлөгөө өгч туслахыг хичээдэг л дээ. Гэхдээ л гараад өөрөө тоглохоос хамаагүй шаналгаатай байдаг” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Түүний талархлын баяраас зул сарын баярын хооронд буюу 11 сарын 23-аас 12 сарын 25-ны хооронд эргэн ирнэ гэж тооцоолж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *