Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” хөтөлбөр, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Боомтын сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн “Алтанбулаг” авто замын хилийн боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчилж барилга, байгууламжийг ашиглалтад орууллаа.
Тус боомтоор 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 08.00 цагаас эхлэн зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлж эхэлсэн юм. Ингэснээр боомтын шалган нэвтрүүлэх хүчин чадал 2 дахин нэмэгджээ.