Categories
мэдээ улс-төр

З.Энхболд үе, үеийн УИХ-ын дарга нарт хүндэтгэл үзүүллээ

Улс, үндэстний язгуур эрх ашгийг хамарсан гол харилцааг зохицуулах суурь хуулийг ард түмэнтэйгээ хамтран хэлэлцэж, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан, ардчилсан тогтолцооны үндсийг бүрдүүлсэн шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр үе, үеийн Монгол Улсын Их Хурлын дарга нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв. Энэ үеэр үе үеийн УИХ-ын дарга нар дурсгалын зураг татуулсан байна.

-ҮЕ ҮЕИЙН УИХ, УБХ-ЫН ГИШҮҮДИЙН ЗУРГИЙГ ТӨРИЙН ОРДОНД ЗАЛАВ-

Мөн эл үйл ажиллагааны дараа үе үеийн УИХ, Улсын бага хурлын гишүүдийн цомог зургийг Төрийн ордонд хүндэтгэн залах нээлтийн арга хэмжээ болсон юм.

Улсын бага хурал, УИХ-ын гишүүдийн цомог зургийг Төрийн ордонд хүндэтгэн залах нээлтийн арга хэмжээ гУИХ-ын дарга З.Энхболд нээж үг хэлсэн юм.

Тэрбээр “ Монгол Улс сүүлийн 24 жилд улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын бүхий л хүрээг шинэтгэн өөрчлөх их үйлсдээ олон том сорилтыг даван туулж, олон бодитой амжилтанд хүрч чадсан. Энэ бүхэнд Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын оруулсан хувь нэмэр онцгой билээ. Монголын парламентат ёсны өв уламжлалыг хүүхэд залуус, хойч үедээ таниулж сурталчлах үүднээс Улсын Бага Хурал, үе үеийн Улсын Их Хурлын гишүүдийн цомог зургийг Төрийн ордны хананд хүндэтгэн залахаар бид энд цуглаад байна. Энэхүү цомог нь Монголын парламентын түүхийн чухал толь болохын сацуу Төрийн ордны хамгийн сонирхолтой үзмэрүүдийн нэг байна гэдэгт итгэлтэй байна. Үе үеийн парламентын гишүүд, энд хуран цугласан зочид Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе ” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *