Categories
мэдээ спорт

Ё.Басхүү Тбилисийн “Их дуулга”-ыг өнжихөөр болов

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын энэ оны дөрөв дэх цуврал тэмцээн Гүржийн Тбилиси хотод өнөөдөр  эхэлнэ.

Тус барилдаанд 52 орны 385 жүдоч зодоглох бөгөөд өчигдөр сугалаа гарав. Гурван өдөр үргэлжлэх тэмцээнд манай улсаас 20 бөх мэдүүлэг өгсөн ч гавьяат тамирчин Ё.Басхүү бэртэл авч тэмцээнийг өнжихөөр боллоо. Анхны мэдүүлэгт 73 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр, 63 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн нар багтсан байсан ч мөн л бэртлийн улмаас Тбилисийг зорьж чадаагүй. Улмаар Б.Эрдэнэбаярыг О.Уранбаяр орлож, 63 кг-д тамирчин зодоглохгүй болсон юм.

Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар өнөөдөр 15:00 цагт эхэлнэ. Харин медалийн төлөөх барилдаан 21:00 цагаас эхлэх бөгөөд барилдааныг уламжлал ёсоор С1 телевиз эх орон даяар шууд дамжуулах аж. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаантай. Энэ өдөр манай улсаас есөн бөх дэвжээнд гарч барилдана.

Тэмцээний хуваарийг хүргэе. /Улаанбаатарын цагаар/:

Гуравдугаар сарын 21-ний өдөр /Баасан гараг/

15:00 цагт: Эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг жингийн хэсгийн барилдаан

21:00 цагт: Дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан

Гуравдугаар сарын 22-ны өдөр /Бямба гараг/

14:00 цагт: Эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн хэсгийн барилдаан

21:00 цагт: Дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан

Гуравдугаар сарын 23-ны өдөр /Ням гараг/

15:00 цагт: Эрэгтэйчүүдийн 90, -100, +100 эмэгтэйчүүдийн -78, +78 кг жингийн хэсгийн барилдаан

21:00 цагт: Дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *