Categories
мэдээ нийгэм

Завьт эргүүл голын усанд осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлж, амь насыг нь аварчээ DNN.mn

Голын усанд осолдсон иргэнд 10 минутын турш хиймэл амьсгал хийж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн талаар Нийслэлийн Онцгой Байдлын Газар (НОБГ)-аас мэдээллээ.

Аврах ангийн бүлгийн дарга, дэслэгч Х.Наранбаатарын удирдсан завьтай эргүүлийн бүрэлдэхүүн өнөөдөр Баянзүрх дүүргийн 11-р хороо Хар үзүүрт үүрэг гүйцэтгэж байхдаа голын усанд осолдсон 50 орчим насны эрэгтэйг уснаас гаргаж амь насыг нь аварчээ. Тодруулбал, 10 минутын турш хиймэл амьсгал хийж амьдруулан, Яаралтай Түргэн Тусламжийн Төв (ЯТТТ)-ийн эмч нарт хүлээлгэн өгсөн байна.

Амралтын өдрүүдэд Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж, голын усны ослын эрсдэл нэмэгддэг тул иргэдийг голын усны ослоос урьдчилан сэргийлж, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна.

зураг

НОБГ

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой Байдлын Газар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *