Categories
мэдээ цаг-үе

Ясны хавдартай хүү тусгай үүргийн онгоцоор Турк руу нисэхийг хүсч байна

Ховд аймгийн Ховд сумын ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн сурагч 16 настай Сайпилмүлик овогтой Ханатбек ойрын хугацаанд үйлдэх тусгай үүргийн нислэгт багтан Турк улсыг зорих шаардлагтай болжээ.

Тодруулбал, С.Ханатбек 2020 оны тавдугаар сараас эхлэн ГССҮТ-д хоёр удаа хагалгаанд орсон ч тодорхой оношгүйгээр “дархлааны сулрал” гэсэн онош өгч орон нутаг руу буцаасан байна. Гэсэн ч өвчин нь улам дамжирсаар Ховд аймгийн БОЭТ-ийн шийдвэрээр 2020 оны 12 дугаар сарын 5-нд ХСҮТ-ийн хүлээн авах тасагт шилжүүлжээ. Улмаар гурван хоног хэвтэн эмчлүүлж шинжилгээ өгөхөд хавдрын шинж тэмдэггүй хэмээн ГССҮТ-д хандахыг зөвлөсөн байна.

Хүүхдийн өвдөлт улам нэмэгдэж “Бриллант” хувийн эмнэлэгт 5 хоног өвчин намдаах эмчилгээ хийлгэж 2020 оны 12 сарын 18-нд Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгт хувиараа үзүүлж MRI шинжилгээ хийлгэхэд “хавдартай байж магадгүй” гэж оношлон яаралтай хэвтүүлжээ.

Үргэлжлүүлэн биопсийн шинжилгээ өгөхөд ясны хавдар буюу “Ewing’s Sarcoma” гэж оношлогдов. Улмаар 2021 оны нэгдүгээр сарын 8-ний өдрөөс ЭХЭМҮТ-ийн цусны эмгэг хавдар судлалын тасагт хэвтэн химий эмчилгээ хийлгэж эхэлжээ.

Турк улсын Мемориал эмнэлгээс хавдрыг эмчлэх боломжтой гэсэн урилга ирсэн тул ойрын хугацаан дахь тусгай үүргийн нислэгт нэн яаралтай багтааж өгөх хүсэлтийг С.Ханатбек хүүгийн гэр бүлийнхэн уламжиллаа.

2 replies on “Ясны хавдартай хүү тусгай үүргийн онгоцоор Турк руу нисэхийг хүсч байна”

Fantastic blog! Do you have any recommendations for aspiring
writers? I’m planning to start my own site soon but I’m a little lost on everything.
Would you advise starting with a free platform like WordPress or go for a paid option? There are so many options
out there that I’m totally confused .. Any ideas? Thanks a lot!

Thanks for one’s marvelous posting! I actually enjoyed reading
it, you are a great author.I will make sure to bookmark your
blog and will eventually come back sometime soon.
I want to encourage continue your great posts, have a nice afternoon!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *