Categories
мэдээ нийгэм

Яруу найрагч Л.Нямаа уншигчидтайгаа уулзана

Ломбын Нямаа гуай хэн хүнтэй, хэр баргийн үг солихгүй. Үг сольж гэмээнэ ухаан сорьж арав таван үг унагаах жишээний цөлх, бодь нэгэн.

Тэгэхдээ уншиж, судлах, ухаарах, эргэцүүлэхийн шүүлт ихтэй хүн. Аливаа зүйлийг өөр өнцгөөс, уяа зангилаа нь тайлагдахааргүй учиг хөндөж, хөвөрдөж, түүнээсээ болоод үг сөргөх, санал бодол зөрөх явдлууд гаргана. Өөрийн бодлоосоо амархан буцахгүй, үзүүр ёзоорыг нь ухаж байж санаа нь амардаг өвөрмөц нэгэн эрхэмтэй хууч хөөрөх боломж номын хорхойтнуудад тохиож байна.

Яруу найрагч Л.Нямаатай хийх уулзалт өнөөдөр 13.00 цагт Jack`s coffee-д болох юм. Уулзалтыг “Номонд шимтэгчдийн холбоо”-ноос зохион байгуулж байна. Тэд “Номын жор” гэж нэрлэсэн уулзалтдаа томоохон зохиолчдыг урьж оролцуулдаг уламжллалтай.

One reply on “Яруу найрагч Л.Нямаа уншигчидтайгаа уулзана”

Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *